“Зуур зуурын учралыг даруй бясалгалдаа холбо” гэж Адиша захижээ. Бясалгал гэж юу вэ? Энэ бол өөрийнхөө юу хийж байгааг, өөртэй нь юу учирч байгааг ухамсарлахын нэр. Хэн нэгэн чамайг доромжиллоо гэхэд чи ухамсарлаж чаддаг бил үү? Хэрвээ ухамсарладаг бол хэрүүл уруул хийж, түмэн зовлон, буман ядаргаанд унахгүй сэн. Чи өөрийгөө ор тас мартаж орхидог. Хамаг анхаарал чинь нөгөө хүн рүү чиглэж, “Энэ муу юу гэж намайг доромжлоод байгаа юм бэ? Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Яаж би хариугаа авах вэ?” гэж донсолно. Хэрвээ тэр хүн чинь илүү хүчтэй бол чи уураа нууж, сүүлээ шарвалзана. Харин чамаас сул дорой бол эр бяраа үзүүлж өгнө дөө. Аль ч тохиолдолд чи өөрийгөө мартаж, анхаарал чиньгадагшаа цацарсан байна. Энэ бол бясалгал хийх сайхан завшааныг алдаж буй хэрэг. Хүн чамайг доромжилсон ч түүнийг дотоод хөгжилдөө ашиглаж бай. 

Гүржиев ийнхүү дурссан байдаг : 

Аав маань өнгөрөх үед би дөнгөж есөн настай байлаа. Өөдболохынхоо өмнөхөн намайг дэргэдээ суулгаад чихэнд минь ингэж шивнэсэн юм: 

“Хүү минь, чамдаа би үнэтэй цайтай эд хөрөнгө өвлүүлжчадсангүй. Гэвч эцгээсээ сүүлчийн захиас болгож сонссон үгийг чамд өвлүүлье. Надад өгүүлж баршгүй тус болсон нандин үг. Балчир болохоор чи миний юу ярьжбайгааг ойлгохгүй байх. Гэхдээ зүгээр л тогтоогоод ав. Өсч том болсон хойноо ойлгох биз ээ. Энэ бол эрдэнэсийн санг нээх түлхүүр юм шүү.”

Тэр үед Гүржиев үнэхээр ойлгосонгүй. Аав нь тун энгийн үг хэлжээ: 

“Чамайг хэн нэгэн доромжлох юм бол өөдөөс нь, Би таны үгийг хорин дөрвөн цагийн турш бясалгах болно Та маргааш ирж хариугаа сонсоорой гэж хэлж бай.” 

Гүржиев энэ үгийг амьдрал турш ивээх эрдэнэ гэж итгэж чадахгүй байлаа. Аргагүй шүү дээ, есхөн настай балчир хүүхэд. Гэвч хамгаас хайртай аав нь амьсгал хураахын өмнө аминчлан хэлсэн үг болохоор жаал хүүгийн ой тойнд тамга болон дурайж үлджээ. Аавыгаа дурсах тоолон энэ үгийг санадаг байж. Тэгээд гүн утгыг нь ойлгоогүй ч хэрэгжүүлж эхэлжээ. Хэн нэгэн хүн өөрийг нь доромжлох аваас, 

“Эрхэм ээ, хорин дөрвөн цаг би бясалгах болно. Аав минь намайг ингэж бай гэжзахисан юм. Тэр надад маш хайртай байсан, би ч аавдаа хайртай байсан. Хэрвээтаны аав амьд сэрүүн бол та захиасыг нь тоохгүй байж магад. Харин аав тань өнгөрсөн бол та түүний сүүлчийн захиасыг мартаж зүрхлэх үү? Тийм болохоор намайг уучлаарай. Би танд хорин дөрвөн цагийн дараа л хариу өгч чадна” гэдэг байжээ. 

“Тэгээд би хорин дөрвөн цагийн турш бясалгал хийдэг боллоо. Энэ нь миний билгийн нүдийг нээж өгсөн юм. Намайг доромжилсон үг хааяа зөв байдгийг би сэхээрнэ. Даруйхан тэр хүндээр очоод “Баярлалаа танд. Та намайг доромжлоогүй, яг л үнэнээр нь хэлж шүү. Намайг тэнэг гэж дуудсан Нээрээ би тэнэг юм байна“ гэж хэлдэг байлаа. Бясалгал хийсний дараа зарим доромжлол туйлын худлаа гэдгийг мэдэрнэ. Худлаа л бол худлаа. Би ямар хэлснээр нь хувирчих биш. Санаа зовох юмгүй хойно хэрүүл уруул, зарга заальхай хийх ч утгагүйг би ойлгосон“ хэмээн Гүржиев дурсчээ. Тэрбээр бусдын доромжлолыг өөрийгөө таних аз завшаан болгожхувиргажээ. Адиша ч бас чамд аз завшааныг алдах хэрэггүй хэмээн сануулж байна. 


- Ошо “Билгүүн ухааны шастир” (АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал)