Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Оросын урлагийн аугаа меценат Щукин, Морозов нарын хосгүй үзмэрүүд
Ромын дээд язгууртан Меценат тансаг урлагийг дээдлэн дэмжиж ирсэнээрээ урлагийн ивээн тэтгэгч гэдэг эрхэм хүндтэй алдрыг түүний нэрээр дуудах болжээ. Аугаа их ялан дийлэгч хааныг Европт Ромын эзэн хаан Цезарийн нэрээр царьорос, кайзергерман гэж заншсан шиг.
Ромын дээд язгууртан Меценат тансаг урлагийг дээдлэн дэмжиж ирсэнээрээ урлагийн ивээн тэтгэгч гэдэг эрхэм хүндтэй алдрыг түүний нэрээр дуудах болжээ. Аугаа их ялан дийлэгч хааныг Европт Ромын эзэн хаан Цезарийн нэрээр царь\орос\, кайзер\герман\ гэж заншсан шиг.
XIX-XX зууны Орос, Францын уран зургийн шилдэг бүтээлүүд сонирхолтой гэмээр тохиолдлоор байраа солин байршихад мэдээж алдарт меценатуудын түүхэн гавьяа их юм.
XIX зуунд Францад дэлгэрсэн имперссионист урсгалын гол бүтээлүүд нь Оросын шилдэг музейд хадгалагддаг бол XX зууны эхэн үеийн Оросын авангард,экспрессионист зураачид болох Василий Кандинский\, Германд Баухаузын сургалтыг үндэслэгчдийн нэг\ Марк Шагал ,Каземир Малевич нар Парист суурьшин оргил бүтээлүүдээ туурвижээ.
СЕРГЕЙ ИВАНОВИЧ ЩУКИН
Дмитрий Мельников “Сергей Иванович Щукиний хөрөг”\1915\
Москвагийн удам дамжсан “Орос торгоов” Сергей Иванович Щукин \1854-1936\
бол Санкт Петербургийн эрмитаж ,Москвагийн А.С.Пушкиний уран зургийн музейн сан хөмрөгийг Францын имперссионист болон постимперссионист зургуудаар баяжуулж өгсөн өгөөмөр сэтгэлт меценат юм.
1882 онд Щукинийхэн Трубецкий вангийн шилтгээнийг худалдан авах үед Ф.Тауловын Норвегийн байгалийн зураг дагалдан ирсэнээр тэдний гэр бүл уран зурагт эргэлт буцалтгүй татагдах болсон юм.
Бидэнд үлдсэн мэдээгээр болон хожмын эрхэм сан хөмрөгөөр нь Сергей Иванович Щукин таван ах дүүгийн хамгийн отгон цуглуулагч хэвээр үлджээ.
Францад шинээр хүчээ авсан имперссионист зураачдын бүтээлийг тэрээр ихэд сайшаан урлагийн зүтгэлтэнүүдээр дамжуулан эхлээд Поль Сезанны 8 зургийг худалдан авсан гэдэг.
Уран зурагт шимтэх болсон Щукин “Би зургийг хармагцаа сэтгэлийн хүлээс алдарч шууд л худалдан авахаас өөр аргагүй болдог” гэж охидууддаа хэлдэг байжээ.
Түүний цуглуулгыг судлаачид имперссионист эрин \1897-1906\, постимперссионист эрин\1906-1914\ гэж ангилдаг байна. 1908 онд “Русская мысль” сэтгүүлд Щукиний галерейн цуглуулгын талаар сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн нь түүнийг олны өмнө гаргаж ирсэн байна.Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Парист өнгөрөөсөн түүнд нэгэн нэртэй цуглуулагч үнэтэй цуглуулгуудаа бэлэглэх санал дэвшүүлэхэд яагаад ч юм татгалзаж байсан баримт байна.
Щукин нэгэнтээ”Би энэхүү хосгүй цуглуулагаа өөрийнхээ хүсэл сонирхолоосоо илүү өөрийхээ ард түмэн,эх орныхоо тусын тулд зориулахын тулд хичээн зүтгэлээ” гэж коммунист утгатай хэлж байжээ. \мэдээж энэ үгс бичмэл хэлбрээр олдоогүй юм шиг байна лээ\
Поль Сезанн “Пьеро Арлекино хоёр”
Поль Гоген “Чи харддаг уу?
Түүний сан хөмрөгт Поль Гогений 16 бүтээл хадгалагддагаас Дрюэ галерейн Густав Файеийн цуглуулгаас 11 зургийг бөөнөөр нь худалдан авсан байдаг.
Эдгар Дега “Цэнхэр бүжигчид”
Огюст Ренуар “Хар хувцастай бүсгүй”
Сергей Иванович Щукин 1898 оны 11 сард “Бель-Илийн хадан цохио” зургийг худалдан авсан нь Клод Монегийн Оросод “зочилсон” анхны бүтээл юм.
Удалгүй түүний алдарт “Зүлгэн дээрхи өглөөний хоол” зэрэг 11 зургаар баяжжээ.
"Улаан бүжигчид” 1910\ 260 х 391 см\
Сергей Щукин Францын зураач Анри Матиссийг үнэлэн хүндэтгэхийн зэрэгцээ Москвад урин залсан байдаг. Одоо эрмитажийн хойморт сүрлэг залардаг “улаан бүжигчид” зургийг 1908 онд онд захиалан 1910 онд зурж дууссан байдаг.Хувийн шилтгээнийхээ гал тогоонд анх зориулсан захиалсан зургууд нь “Хөгжимчид”,”Бөмбөлөгөөр наадагч” зэрэг цуврал бүтээлүүд юм.
Пабло Пикассотой Щукин Парист түүний дурлалын болон зургийн баатар Гертруда Стайны тусламжаар танилцжээ. Удалгүй 1913 онд Стайны цуглуулгаас үзмэрээ чамгүй баяжуулж чаджээ.
Пабло Пикассо “Хөгшин Еврей хүү хоёр” 1903
1917 оны Октябрийн хувьсгалын дуулианаар Франц руу дайжин цагаачилсан Оросын язгууртан давхрага болон урлагийн алдартнуудын нэг нь Сергей Щукин байсан юм. Түүний охин Екатерина Сергеевна Келлер \Щукина\-ийн мэдэлд байсан хосгүй үнэт үзмэрүүдийг “улсын мэдэлд “шилжүүлжээ.
Үнэндээ цэвэрхэн дээрэмдсэн алдарт меценатын шилдэг үзмэрүүдийг 1919 онд “Шинэ баруун Европын уран зургийн анхны музей” нэртэйгээр олны өмнө дэлгэх болжээ.
1929 онд мөн Оросын алдарт меценат Иван Морозовын эдлэнд тэдний сан хөмрөгийг нэгтгэн” Шинэ баруун Европын уран зургийн улсын музей” нэртэй томоохон музейг байгуулжээ.
1948 оноос дэлхийн дайны хөлд гэмтэж бэртэж,хадгалалтын журам горимд таарахгүй хэсгийг засан сэлбэн цэгцлээд Санкт Петербургийн эрмитаж, Москвагийн А.С.Пушкиний нэрэмжит уран зургийн музейнүүдэд өнөөгийн үзмэрийн дүр төрхөөр нь тараан байрлуулжээ.
Сергей Иванович Щукиний цуглуулагууд 2012 оны урлагийн арилжааний “Сотбис” биржид 8,5 тэрбум доллароор үнэлэгджээ.
ИВАН АБРАМОВИЧ МОРОЗОВ
Иван Абрамович Морозов \ 1870-1921\ бол Оросын нэр нөлөө бүхий хөнгөн үйлдвэрлэлийн магнат, Тверийн мануфактурийн эзэн,Москвагийн арилжааны банк,хөрөнгийн биржийн зөвлөлийн томоохон хувьцаа эзэмшигч ,Москвагийн худалдааны дээд сургууль,Строверийн техникийн дээд сургуулийн хөрөнгө оруулагч ,эрдмийн зөвлөлийн гишүүн гээд нэр хүндийн оргил нэгэн байлаа.
Хэдэн удам дамжсан арилжаа наймааны цаг наргүй ажлын хажуугаараа тэрээр урлагийн аугаа меценатуудын нэг байсан юм.
Гэхдээ Иван Морозов санамсаргүй уран зурагт шимтсэнгүй.Тэрээр арван наснаасаа ах Мишагийн хамт байгалийн зураач Егор Хруслов,Константин Коровин нарын урланд суралцаж байжээ.Мөн Цюрихт политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа уран зураг,архитектурын чиглэлээр бие даан суралцсаар байсан гэдэг.
Иван Морозовын эдлэн шилтгээнд тухайн үеийн Оросын уран зургийн академийн төв байрлаж байжээ.
Манай дуурийн театртай ”стайл”-ийн хувьд ялимгүй зүйрлэм энэ тансаг өргөөнд тухайн үеийн язгууртан дээдэс ,алдарт жүжигчин ,зохиолч,зураач цуглан урлагийн халуун дотно яриа өрнүүлэх тэднийг дэмжин хөхүүлэх үдэшлэг тогтмол зохиодог байсан нь уран зургаа эрчимтэй цуглуулах урмыг нь улам хөгжөөж байв.
Тэрээр Оросын “предвижник” зураачдын бүлгэмийг дэмжихийн сацуу олон шилдэг зургуудаар нь сан хөмрөгөө арвижуулсаар байлаа.В.Серов, К.Сомов нарын бүтээлүүд , мөн байгалийн нэрт зураач И.Левитаны нас барсаны дараа өөрийн цуглуулаган дахь түүний бүтээлүүдээр 1901 онд Петербургийн уран зургийн академид ээлжит үзэсгэлэнг гаргаж байсан удаатай.
М.Врубелийн “Хун хатан”
Третьяковийн уран зургийн галерейн гол үзмэрийн нэг болох М.Врубелийн “Хун хатан” зургийг 300 рублээр худалдан авч байсан нь тухайн үедээ санаанд багтамгүй их мөнгө байжээ .Сонирхолтой түүх сөхөхөд Н.А.Корсаковын “Салтан хааны үлгэр” дуурийн “Хун хатан”-ы дүрд тоглосон өөрийн эхнэр Надежда-Забела-Врубелийг энэ зурагтаа мөнхөлсөн халуухан хайрын түүх бас байна.
Харин баруун Европын уран зурагт шимтэх Иван Абрамовичийн хүслийн торгон үзүүр нь 1903 онд Альфрейд Сислейн зургийг 11,5 мянган франкаар худалдан авсанаар “очноос дөл бадарч” эхэлсэн байдаг.
Удалгүй тэрээр цуглуулгаа Дюран-Рюэлиэс урд нь ах Михиалын эзэмшилд байсан гэх жүжигчин Жан Самарийн эскиз зургийг 25 000 франкаар худалдан авсан нь уран зургийн болон алдарт жүжигчний шүтэн бишрэгчдийг байлдан дагуулж чаджээ.
Щукины удмынхан зөвхөн өөрсдийн мэдрэмж, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн энэхүү аугаа бүтээлүүдийг цуглуулж чадсан гэвэл дэндүү өрөөсгөл болох биз.
Мэдээж түүнд Оросын аугаа зураач В.Серов,С.Виноградов,И.Грабарь нарын бүтээлүүдийн нөлөө болон халуун дотно зөвлөмж ,шүүмж судлаач С.Маковский,Я.Тугендхольд нарын мэргэжлийн үнэтэй зөвлөлгөөний ач тусыг орхигдуулж болохгүй юм.
Францын Имперссионст зураачдын ээлжит “Намрын салон”-ийг дэмжин зохион байгуулцсаныг нь тэмдэглэн “Францын хүндэт легион” –ы одонгоор шагнагдаж байсан нь манайд бол гавьяатаа “эрхэм элчдээ” эргэж буцалтгүй хайрласан хэрэг шүү дээ.
Клод Моне “Капуционий гудамж” \1873\
1908 оны ээлжит ”Намрын салон”-оос Францдаа алдар суу нь эзнээсээ хойш дөнгөж сэргэн цуурайтаж байсан Ван Гогын “Арль дахь шөнийн кафе”-г 7000 франкаар “халааслаж” амжжээ.
Алдарт меценат Сергей Щукин нэгэнтээ Иван Морозовыг Матиссийн урланд дагуулан очиж танилцуулсан байна. Дараахан нь Иван Абрамовичийн эдлэнд Анри Матиссын 30 гаруй зураг дэлгэгдэн “Сууж буй эмэгтэй” зураг нь ирээдүйн эзнийхээ хананд өлгөөтэй хоцоржээ.
Мэдээж Сергей Щукин түүнийг бас Пабло Пикассотой танилцуулахаа ч мартаагүй юм.
Залуухан Испани эр “Бөмбөлөг дээрхи охин” зургаа чамгүй үнэд хүргэн 13 000 франкаар арилжсан нь тэр үеийн ядуу тарчигхан зураачид бийр будгаа овоохон базаахын зэрэгцээ хөл дээрээ зогсож болох л байсан мөнгө л дөө.
Морозов үндсэндээ арван жилийн дотор бараг 600 гаруй уран зураг 30 гаруй барималуудаар сан хөмрөгөө зузаатгажээ.\гэхдээ тал хувь нь Оросын зураачдын бүтээл шүү\
Энэ бахдам амжилт зөвхөн 1907-1908 онууд 60 гаруй бүтээлээр баяжсан ажээ.
Винсент Ван гог “ Усан үзмийн тариаланчид”
Ядуу тарчигхан амьдарч байсан Ван Гог амьддаа цорын ганцхан зургаа зарсан нь “Усан үзмийн тариаланчид” зураг юм.1890 онд Анна Бох гэгч зураач эмэгтэй энэхүү зургийг худалдан авч зураачийн магнайг тэнийлгэж байсан гэдэг.
Морозовын эзэмшилд очсон энэхүү алдарт зураг одоо Москва хотын А.С.Пушкиний нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдан байдаг.Өндөр ханшаараа энэ зураг дэлхийд Леонардо да Ванчийн “Жоконда” зургийн дараа Гиннесийн номонд бичигдсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Морозовын сан хөмрөгт орчин үеийн Францын уран зургийн 250 үзмэр \Сезаний 17 бүтээл\, Оросын зураач Михайл Врубель,Александр Головин,Наталья Гончарова,Константин Коровин,Борис Кустодиев,Валентин Серов, Константин Сомов нарын зуу гаран зургууд цуглажээ.
Иван Морозовын цуглуулагын сан хөмрөг Октябрийн хувьсгалын өмнөхөн 1917 оны 1 сарын 3 –нд 560 000 рублиэр даатгаж байсан баримт олджээ.
Түүний 1918 оны 6 сарын 25-нд 60 000 рублиэр авсан Константин Коровиний “Голын эрэгт түүдгийн дэргэд” зураг хамгийн сүүлийн “капиталист” арилжаа нь байжээ.
Октябрийн хувьсгалын нөлөөгөөр түүний удам дамжсан “Тверийн мануфактурийн нөхөрлөл” –ийн хөрөнгийг хурааж,байшин барилга,эдлэн шигтгээ ,зуун алжаалаар цуглуулсан аугаа гайхамшигт үзмэрүүд нь нь улсын мэдэлд шилжсэн байна.
Алдарт мецанатын үр удам ийнхүү орох оронгүй оочих цайгүй цэргийн хуарангийн байранд оргонох болжээ.\1918 оны 12 сарын 19\30\-нд Морозовын удмын хөрөнгийг бүр мөсөн хураажээ.
“Үнэгүй юманд нугасгүй” большвекууд 1919 оны 4 сарын 11-ны өдрөөс,Морозовын “эс өгсөнийг авсан” үзмэр бүхий ордоноо “Баруун Европын уран зургийн хоёрдугаар музей” хэмээн нэрийджээ.\ нэгдүгээрхи нь Щукиний сан хөмрөг голдуу\
Харин энэ үед Морозовынхон эх орноосоо Франц руу бүр мөсөн дүрвэсэн байлаа.
Удам дамжсан томоохон язгууртан,уран зургийн меценат тэдний гэр бүлийг Европт харин бахархалтайгаар хүндлэн биширч байсан юм.
1920 оны 5 сарын 15-нд Швейцарийн хэвлэлд Феликс Фенонд өгсөн ярилцлага хамгийн сүүлчийнх нь болжээ.
Төрсөн нутагт нь түүнийг нэгэнт үгүйлэхээ больсон 1921 оны 7 сарын 22-ны өдөр Москвагийн “Тверийн мануфактурын нөхөрлөл”-ийн залгамжлагч, дэлхийн сор болсон шилмэл зургуудийг ивээн тэтгэн,эзэмшигч Иван Абрамович Морозов таалал төгсжээ.Түүний тухай эмгэнэлийн мэдээ,дурсамж ,сэтгэгдлүүд Европын олон орны сонин сэтгүүлд нийтлэгджээ.
“Дайны хажуугаар дажин”гэгчээр улсын өмчийн сиймхийгээр Морозовын цуглуулгад байсан Винсент Ван Гогийн ”Шөнийн кафе”,Поль Сезаний “Хатагтай Сезанн” зэрэг бүтээлүүдийг 1933 онд Америкийн цуглуулагч Стивен Кларкад 260 000 доллараар зарсаныг нуун дарагдуулсан үндэслэлээр “Баруун Европын улсын музей”-ийн захирал Б.Н.Терновецийг албан тушаалаас нь чөлөөсөн байдаг.
Гитлер засгийн эрхэнд гармагцаа гучаад онд “дегернатив урлаг”\уруудсан урлаг\ гээд сор болсон модернист бүтээлүүдийг Германы музейгээс арчин цэвэрлэж байсан шиг дэлхийн хоёрдугаар дайны дараа ч “хөрөнгөтний урлаг”-ийг нухчин дарах дуулианд Щукин,Морозов нарын үнэт үзмэрүүдийг олны өмнө дэлгээгүй “гамтай жоорлосон”он жилүүд бий.Үндсэндээ дулаарлын үе гэгдэх жараад оноос өнөөгийн амар амгалангаа олжээ.
Манай зуунтай золгосон үеэс алдарт Морозовын албан ёсны үе залгамжлагч гэх Петр Иванович Коновалов\ Пьер\ гарч ирэн 2010 оноос өвөг дээдсийнхээ өмч хөрөнгө,хосгүй үзмэрүүдийг хамгаалан эзэмшихийн төлөө олон улсын тавцанд тэмцэж байгаа юм.
Иван Абрамович Морозовын сан хөмрөг 2012 оны “Сотбис” урлагийн бирж дээр 5 тэрбум доллароор үнэлэгджээ.
Л.МӨНХБАТ
Зочин
Зочин