Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд
Монгол улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах, ялангуяа түүний зарим заалтыг гажуудуулж байгааг засах шаардлага байгаа. Гэвч, УИХ-аас томилсон ажлын хэсгийн боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа одоогийн төслөөр Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй.
Монгол улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах, ялангуяа түүний зарим заалтыг гажуудуулж байгааг засах шаардлага байгаа. Гэвч, УИХ-аас томилсон ажлын хэсгийн боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа одоогийн төслөөр Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй.
Миний бодлоор Улс төр, Эдийн засаг, Нийгэм хямархад ойртсон , төр, улс төрийн намуудад иргэдийн итгэл суларч байгаа гол шалтгаан нь:
- улс төрийн намууд хөгжлийн цэгцтэй бодлогоор улс орныг авч явах чадамжгүй, “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх”, “УИХ-ын гишүүдийг иргэд шууд сонгодог байх” тухай Үндсэн хуулийн суурь заалтыг ноцтой гажуудуулж буй,
- Төрийн албан хаагчдыг бүх түвшинд тогтвортой ажиллуулахгүй байгаа,
- Монгол улс хөгжлийн хэтийг харсан бодлогогүй болсон,
- Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг туйлшруулж сахилга, дэг журамгүй байдал газар авч байгаа.
Үндсэн хуулийнхаа суурь заалтуудыг гажуудуулж байгааг засах, төр засгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилго агуулсан өөрчлөлтийг \ сонгуулийн тухай, улс төрийн намуудын тухай, төрийн албаны тухай зэрэг \ холбогдох бусад хуульд оруулах өөрчлөлтийн хамт иж бүрдлээр боловсруулж шийдэх шаардлагатай. Гэтэл, хоёр жилийн өмнө томилогдсон ажлын хэсэг улс нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлуудын шалтгааныг зөв оношлож, гажуудлыг засаж бэрхшээлийг давах арга замыг тодорхойлсон санал боловсрулахын төлөө ухамсартай ажилласангүй гэсэн сэтгэгдэл төрж байна. Хуулийн нэр, сонгуулийн хугацаа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх үүрэгт зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн одоогийн тоог нэмэх төдий өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах саналыг зөвшөөрснөөр нүүрлээд байгаа засаглалын хямрал, эдийн засгийн хүндрэлийг арилгахад эерэг нөлөө гарахгүй.
Хамгийн эхэнд Үндсэн хуулийн зарим суурь заалтууд гажуудаж байгааг хэрхэн засах санал боловсруулах ёстой байсан. Тухайлбал:
1. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой гэсэн үндсэн хуулийн суурь заалтыг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг УИХ-ын гишүүнд сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй болгож, зөвхөн улс төрийн намын нэр дэвшүүлсэн хүмүүсийн хэн нэгний төлөө санал өгөхийг сонгогчдоос шаарддаг, УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгох ёстой Үндсэн хуулийн заалтыг зөрчиж 2012 оноос эхэлж намын дарга түүний тойрон хүрээлэгчид УИХ-ын гишүүнд томилогддог болсон зэрэг эрх мэдэл албан тушаал авч ашиглаж завших буруу бодолтой зарим этгээдийн хэрэгжүүлдэг гаж үйлдлүүдийг зогсоох санал боловсруулах ёстой байсан. Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Үндсэн Хуулийн Цэц намуудын гаж үйлдлийн эсрэг тэмцэхэд хүч мөхөсдөөд байгаа гажуудлыг ч засах санал төсөл боловсруулсан ажлын хэсэгт ажилласан нөхдөөс гараагүй нь харамсалтай.
2.Төрийн тогтолцоог сайжруулах зорилгоор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр санал боловсруулах шаардлага байгааг, тухайлбал сонгогчдыг биш улс төрийн намыг төлөөлсөн 76 гишүүнтэй, нэг танхимтай парламент иргэдийн итгэл даахгүй, нэр хүндгүй болж байгааг ухаарч санал боловсруулах ёстой байсан. Миний гол санал бол:
- Парламентийг хоёр танхимтай болгох. Тухайлбал, Сум дүүрэг бүрээс сонгогдсон 400 орчим гишүүнтэй дээд танхим буюу Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлаас сонгож томилсон 35-40 гишүүнтэй байнгын ажиллагаатай хууль боловсруулах гаргах үүрэгтэй доод танхим буюу Улсын бага хуралтай болох. Ийм өөрчлөлт хийвэл төрийн эрх барих эрх ард түмний мэдэлд ойртоно. Хууль тогтоох ажилд тавих хяналт хариуцлага сайжрана. Монголын хөгжлийн төлөө ажиллах ухамсаргүй, хувийн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхол эрхэмлэдэг зарим этгээд улс төрийн намын нэрээр засгийн эрхэнд хууль зөрчин гарч засаглалыг хямрааж байгааг эцэс болгоход алхам хийгдэнэ. Хууль гаргах, гаргасан хууль улс нийгмийн ашиг сонирхолд нийцэж хэрэгжих явдал иргэдийн оролцоо хяналтаар сайжрана.
Миний дээрх саналыг зарчимын хувьд дэмждэг зарим нөхөд энэ асуудлыг шийдэх арай өөр хувилбарыг санал болгож байгаа. Тухайлбал:
- Аймаг бүрээс дөрөв орчим, нийслэлээс хорь орчим хүний нэр дэвшүүлж, нэр дэвшигдсэн хүн нэг бүрээр Монголын бүх сонгогчдын саналыг авч хамгийн олон санал авч шууд сонгогдсон 40- 50 гишүүнтэй Дээд танхимтай болох. Мөн можаритар буюу хүн нэг бүрээр тойргуудын сонгогчдоос шууд сонгосон мөн 40-60 гишүүнтэй Доод танхимтай болох. Парламентийн Дээд Доод танхимыг Их Хурал, Бага хурал гэж нэрлэж болох.
Дээд Доод танхимын үүрэг хариуцлагын хуваарийг тодорхойлох. Тэгэхдээ Дээд танхим нь Доод танхимын гаргаж байгаа хууль, Засгийн газрын үйл ажил улс нийгмийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Арбитражийн Шүүхийн шүүгчид болон Ерөнхий Прокурорыг томилдог, мөн хилийн асуудал, дайны ба онцгой байдал зарлах шийдвэр гаргах, Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох зэрэг үндсэн үүрэгтэй байхаар, Доод танхим нь хууль боловсруулж батлах үндсэн үүрэгтэйн зэрэгцээ Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх, Төв банкны даргыг томилох чөлөөлөх зэрэг үндсэн асуудлыг хариуцдаг байвал зөв байж болох.
Хууль боловсруулж гаргадаг субьектийн ажилд хяналт бий болгох, засаглал эрх мэдлийн хуваарийг тэнцвэржүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад нөлөөлөх ач холбогдолтой учраас би иймэрхүү саналыг зөвшөөрч болох хувилбар гэж үздэг. \ Ард түмний санал авч байж шийдэх асуудал.\
3.Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх үүргийг багасгаж Засгийн газрын Ерөнхий сайдын эрх үүргийг нэмэгдүүлэх санал байгаа бололтой.
Үүний оронд Ард түмнээс сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгчид Засгийн газрыг удирдаж ажиллуулах үүрэг хүлээлгэдэг болох нь зүйтэй санагддаг. Монгол улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Дээд танхимтай зөвшилцөөөд өөрөө шийдэж байдаг, засгийн газрын үйл ажиллагааг ямар нэг улс төрийн намын нөлөөнд оруулахгүйгээр хуулийн дагуу удирдаж ажилладаг байвал гүйцэтгэх засаглалын үүрэг тодорхой, хамгийн гол нь хариуцлага өндөр болно. \ Ард түмний санал авч шийдэх асуудал.\
Парламентийн Дээд Доод танхим, Ерөнхийлөгчийн эрх үүргийн хуваарийг шинэ нөхцөлд ямар байвал зохистойг нарийн боловсруулж Үндсэн хуульд тусгахдаа Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалын эрх үүрэг тодорхой зааглагдсан, хүлээх хариуцлага өндөр байхыг чухалчилах хэрэгтэй.
4.Манай одоогийн хуулиар бол төр засаг сайн муу ажилласанаас хамаарахгүй 4 жил дутам заавал өөрчлөгдөж байх ёстой болсон. Төр засгийн удирдлага өөрчлөгдөж болно. Харин төрийн бодлого ухаалаг бөгөөд тогтвортой, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөлийг бий болговол сонгуулийн хугацаа ямар байх нь гол асуудал биш болно. Юуны өмнө засгийн эрхэд гарч ирсэн улс төрийн намууд төрийн бүх шатны албан хаагчдыг намын харьяаллаар өөрчилж, төр засгийн байгууллагын бодлого үйл ажлыг тогтворгүй болгож байдаг гэмт хэрэг гэж үзэж баймаар буруу үйлдлийг таслан зогсоох нь чухал юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ухаалаг төртэй байх санаачлага хэрэгжихгүй байгаа гол шалтгаан бол төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах, маргаашдаа итгэлтэй хөдөлмөрлөх нөхцөлгүй болгож байгаа явдал. Иймээс төрийн албаны тухай хуулийг сайжруулж намын харьяаллаар төрийн албаны хүмүүсийг халах өөрчлөхийг хориглосон заалттай болгох хэрэгтэй. Сонгуулийн үр дүнгээр Сайд өөрчлөгдөж болно, албан хаагч гэмт хэрэг хийгээгүй бол өөрчлөгдөж байх ёсгүй. Сайдын бодлого гэж байх ёсгүй, салбарын яамны бодлого гэж байх ёстой. Салбарын хөгжлийн бодлогыг боловсруулж байдаг яамны ухаалаг бөгөөд туршлагатай ажилтнуудыг тогтвортой ажиллуулах ёстойг Үндсэн хуульд тусгах нь ч зөв байж болох.
Монгол улсын хөгжлийн алсыг харсан бодлого төлөвлөгөөтэй байхгүй бол ухаалаг бодлоготой, тогтвортой ажиллах төр засагтай болохгүй нь ойлгомжтой. Хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох хууль гарч байгаа бололтой. Гэвч тэр хуульдаа энэ чухал ажлыг хариуцсан нэгж Засгийн газрын бүтцэд байх асуудал тусгаагүйг алдаа гэж би боддог. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг засгийн газрын бүрэлдүүнд бий болгох, тус яамыг засгийн газрын шадар сайдын зэрэгтэй, мэрэгшсэн хүнээр удирдуулж тогтвортой ажиллуулах асуудлыг Үндсэн хуульд, эсвэл засгийн газрын тухай хуульд заавал тусгах хэрэгтэй.
Парламентийн Дээд танхим болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг 6-7 жил болгоод, Дэд танхимын гүшүүдийн тавь хүртэл хувийг 3 жил дутам өөрчлөн сонгож байхыг хуульчилбал төр засаг тогтвортой байхад эерэгээр нөлөөлж болох.
5.Одоогийн УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэсэн яриа гарч байна. Аль нэг нам буюу эрх мэдэлтний явцуу сонирхолоор боловсрогдсон төсөл гэсэн хардлага ч байгаа бололтой. Боловсруулсан төслөөс, түүнийг нь хүлээн авч байгаа байдлаас төрсөн бодол байж магад. Дахин сайн боловсруулалгүй, санал асуух хуулийг өөрчилж буюу хүчлээд Үндсэн хуулийг одоогийн төслөөр өөрчилж хэрхэвч болохгүй.
Ямар нэг улс төрийн намаас хамааралгүй, хууль ба нийгмийн шинжлэх ухааны мэрэгжилтэй эрдэмтэд, төрийн ажлын туршлагатай, төр засгийн албан тушаал эрх мэдэлд шуналгүй хүмүүсээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулж ажиллуулбал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр холбогдох хуультай нь хамтатган боловсруулсан сайн төсөлтэй болох байх.
6. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах одоогийн төсөлд иргэдийн санал авна гэж байгаа арга, зорилго ойлгогдохгүй байгаа. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу? гэж ерөнхий асуувал хямарч бухимдаж байгаа хүмүүсийн ихэнх өөрчлөе гэж хэлж магад. Дараа нь иргэд зөвшөөрсөн гэж хэлээд бантан хутгаж магад. Хэрэв Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нэг бүрээр санал асуух бол \ тэгэх ч ёстой \ яаж ч тайлбарлаад зорилго, ач холбогдол, үндэслэлийг нь ойлгуулах боломжгүй юм их байгаа.
7. Хорин гурван жилийн өмнө баталсан Монгол улсын Үндсэн хууль сайн хууль. Энэ үндсэн хууль гарснаас хойш Монгол улс хөгжсөн. Цаашид өндөр хурдацтай хөгжих бүх боломж байна. Монголчууд тэр боломжоо ашиглахыг хүсч байна. Хөгжлийн боломж ашиглагдахгүй байгаад бид бүгд бухимдаж байна. Бухимдал, бэрхшээлийн шалтгаан Үндсэн хуулинд биш, харин Үндсэн хуулийг ёсчлон хэрэгжүүлэхгүй гажуудуулж байгаад оршино.
Хөгжлийн боломж ашиглагдахгүй байгаа, иргэдийг бухимдуулж байгааг хариуцах эзэн буюу буруутан нь манай төр засгийн эрхийг мэдэлдээ байлгаж байдаг улс төрийн намууд болж таарч байгаа юм. Төрөө засахын тулд намаа засах шаардлагатай, үүнийг хүсэх үү?, чадах уу гэж намуудын удирдлагуудаас иргэд асуух хэрэгтэй болжээ.
Улс төрийн намгүйгээр төр улсыг авч явдаг улс байдаггүй юм гэж хэлдэг хүмүүс бий. Би улс төрийн нам байхыг үгүйсгэдэггүй. Ухамсар өндөртэй буюу улсыг зөв авч явах ухаантай, улс нийгмийн хөгжлийн цэгцтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх сэтгэл ба чадвартай, намын ба хувийн ашиг сонирхолоо хоёр дугаарт тавьж, авилга ашиглалаас хол байдаг удирдагч нартай улс төрийн цэвэр намтай болохыг хүсдэг. Тэр нөхцөлд бид эвтэй хүчтэй болно, Үндсэн хуулиа хэрэгжүүлдэг, иргэддээ хүндлэгддэг улсаа тогтвортой хөгжүүлдэг төртэй байх болно.
“Эвтэй бол хүчтэй “ гэж ярьдаг боловч нам болж талцан эвийг эвдэгчид цөөрөхгүй байна. Эв зүйгээ олж чаддаг болход хугацаа хэрэгтэй бололтой. Одоо “ Сахилга хариуцлагатай, дэг журамтай байх нь улс нийгэмийн хөгжилд илүү ач холбогдолтой “ гэдгийг ухаарах хэрэгтэй болсон. Чингэс хаан сахилга, дэг журмаар л монголчуудыг хүчтэй байлгасан. Орчин үед сахилга дэг журам сайн байгаа улсад хөгжил дэвшил илүү , Ардчилал, хүний эрх чөлөө гэсэн уриан дор дэг журамгүй, тогтворгүй байдал бий болгож байгаа улсад хямрал сүйрэл нүүрэлж байгааг харахгүй анхаарахгүй байж болохгүй.
Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулахад ч үүнийг анхаарах хэрэгтэй.
8.Парламентийн гишүүнд сонгохоор нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намуудаас гадна иргэд, төр олон нийтийн байгууллагад олгох, Үндсэн хуулийн суурь заалтын дагуу Намыг сонгох бус гишүүдийг шууд нууцаар санал өгч сонгодог байх, Авилга, албан тушаал ашигласан хэрэгт холбогдсон хүний нэрийг дэвшүүлэх сонгохыг хориглох, УИХ, Засгийн газар, Төрийн албанд санаачлага үр бүтээлтэй ажилласан, гэмт хэрэгт нэр холбогдоогүй, туршлагатай албан тушаалтныг тэргүүн зэрэгт нэр дэвшүүлж сонгодог, дахин сонгодог байх зэрэг залтуудыг тусгаж сонгуулийн хуулийг сайжруулах нь чухал. УИХ-ын 2016 оны сонгуулийг Үндсэн хуулийн суурь заалтыг гажуудуулсан сонгуулийн хуулиараа явуулах бололтой. Ирэх онд сонгууль болж чадах эсэх, болсон ч ямар үр дагавартай сонгууль болох бол гэдгийг ч УИХ, түүний ажлын хэсгийнхэн бодох, санаа зовох хэрэгтэй байсан юмсан.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.СОДНОМ
2015–12–10
2015–12–10
ахахах
Зочин