Ю.Цэдэнбалын ой
Цэдэнбалын 100 жилийн ойг дуртай нь тэмдэглээд дургүй нь ардчиллын аясаар чимээгүй өнгөрөхөд асуудал үүсэхгүй болох байлаа. Тэгтэл УИХ хийх ажилгүй мэт шүүрч аваад хэрүүл уруултай тогтоол баталсан нь үзэл санааны зөрүүг намжаах бус сэдрээв.
Цэдэнбалын 100 жилийн ойг дуртай нь тэмдэглээд дургүй нь ардчиллын аясаар чимээгүй өнгөрөхөд асуудал үүсэхгүй болох байлаа. Тэгтэл УИХ хийх ажилгүй мэт шүүрч аваад хэрүүл уруултай тогтоол баталсан нь үзэл санааны зөрүүг намжаах бус сэдрээв. Цэдэнбалын хэлмэгдүүлэлтэд амь амьдралаа баллуулсан олон зуун сэхээтний үр хүүхэд, удам угсаа өч төчнөөн байж байна. Тэд өвөө эмээ, эцэг эхийнхээ гэм зэмгүйг “Төр цагаатгасан” гээд сэтгэлээ хуурч яваа. Цэдэнбалын ойг тэмдэглэлгүй УИХ-ын тогтоол зөрчсөн иргэдээ шийтгэх үү? Үзэл өөрөөс Балд дургүй этгээдийг яах вэ? Хувиараа ямар ч хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх уг нь чөлөөтэй. Гурван сая хүн амынхаа бодигал үзлийг УИХ-ын тогтоолоор хайрцаглаж болохгүйг тогтоол санаачлагч хорь гаруй гишүүн ухаараагүй нь өнөөгийн манай Төрийн оюуны хомсдол.
УИХ-ын чуулган дээр зарим гишүүд “Энэ хүн байгаагүй бол бид ингээд сууж байхгүй байсан” гээд уяран хайлав. Энэ сануулга Цэдэнбал байгаагүй бол тусгаар тогтнол, тэр ч бүү хэл, Монгол улс арилсан гэж анхааруулаад буй нь андашгүй. Ялтын гэрээ дэлхийг шинээр хуваахад манай тусгаар тогтнол баталгаажсныг зориуд дурсалгүй Цэдэнбал аравнайлчихсан мэт сурталдав. Мөн Цэдэнбалыг сэнтийдээ 44 жил заларч чадсан ховорхон удирдагч хэмээн бахархаж онгироод жигтэйхэн. “Олон жил залрахын агуу”-г амаа олохгүй магтсан нь эдүгээ хэн нэгэн намаас нь тодорч 44 бус 50 жил жанжлах мөрөөдөл маягтай дэврэв. Сэнтийдээ мөнхөрсөн Мао, Ким, Брежневийг тахин шүтсэнийг зөвтгөөд, тэр замаар явъя гэж уриалаад байгаа ч юм шиг. УИХ арай ч дээ.
Цэдэнбалын гавъяаг мөнхжүүлэх гэнэ. Цэдэнбалын гол зорилго нийгмийн социалист өмч, алдагдалтай ажиллаж төсөв иддэг улсын үйлдвэрлэл байсан. Түүнийг нь ардчилагчид устгачихсан. Одоо тэгээд яах вэ? Бүх хөрөнгө, мал сүргээ дахин нийгэмчлэх үү? Гавъяаг нь мөнхжүүлнэ гэдэг үйл хэргийг нь залгамжлан үргэлжлүүлэх амлалт. Ардчилал, зах зээлийн 25 жилд бусниулаад хаячихсан их удардагчийнхаа онолыг сэргээх үү. Хувь хүмүүсийн хүслээр тэмдэглэгдэх ойг яах гэж УИХ-ын хэмжээнд тогтоол гаргав гэдгээ ойлгуулаач. Цэдэнбалын онол ардчилал зах зээлтэй гал ус шиг. Цэдэнбал уу, зах зээл үү гэдгийг сонгох салаа замыг УИХ-ын энэ тогтоол өгдөөв. Цэдэнбалын гавъяаг мөнхжүүлье гэвээс түүний онол-нэг намын удирдан чиглүүлэх үүрэг, төлөвлөгөөт төвлөрсөн эдийн засаг, сонгогчдын 99,99 хувь нь саналаа дээрээс дэвшүүлсэн хүнд өгдөг сонгуулийн систем, хувийн өмчийн үзлийг тас цохих зэргийг сэргээх ёстой. Түүний эдгээр гол үзэл баримтлалыг сэргээхгүй атлаа “мөнжүүлнэ” гэж Бал даргыгаа мэхлэх ёс зүйгүй хуурамч тогтоол болно. Цэдэнбалыг хүн бүр янз бүрээр дүгнэж буйг тогтоолоор нэг загварт оруулж бүтэшгүй. Энэ бол бодлогын дампуурал. Жишээ нь намайг Цэдэнбалын талаарх үнэлэмжээ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарынх шиг болго гэвэл би үгүй л гэнэ. Үгүй гэсэн намайг эсэргүү гэх үү. Над шиг үзэлтэй хүн зөндөөн. Тэд бүгд тогтоол зөрчигч болно. УИХ-ын тогтоолыг иргэн бүр дагах хуультай. Эрхэм гишүүд эврэшгүй эсрэгцэлтэй тогтоол баталснаа тунгаа.
Ардчилсан нийгэмд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс эв эеэр зохицож амьдардаг. Өөрөөсөө өөр үзэлтэй хүнийг өнгөрсөн нийгэмтэй адил дайснаа гэж устгах бус хүндэтгэж амьдардаг нийгэм. Дахин шүтэгчид нь даргынхаа ойг хүслээ ханатал тэмдэглэг л дээ. Үүнд саад хийх нүгэл. Харин УИХ тогтоол гаргаж, Засгийн газар татварын мөнгө зарах шаардлагагүй. Хилсээр цаазлагдсан Бодоо, Данзан, Шагдаржав зэрэг ардын намынхан, Москвад буудуулсан Амар, Гэндэн, Дэмид, Догсом нарт залбиран мөргөгч олон. Тэднийг Цэдэнбалын тахин шүтэгчдээс дорд үздэгээ нотолсон УИХ-ын тогтоол сэтгэлийн шарх хөндлөө. Цэдэнбалын ойд УИХ тогтоол гаргасан юм чинь бусдынх нь ойг яах вэ. Бүгдийнх нь тэгш ойд УИХ тогтоол гаргаж заваарснаас иргэдийнхээ хүслээр оролдолгүй ардчилсан зарчмаар хэрхэх эрхийг нь тэдэнд үлдээвэл амар. Төр эх оронч нараа ялгаварладаг болъщевик үзлээсээ ангижрах яагаа ч үгүйг саяын УИХ-ын чуулган тод харуулав. Өндөр сэнтийд мөнхрөх гавъяа бус дарангуйлал гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон. ЗХУ-ын шинэ удирдлага ерэн зууны алхаа гүйцэхээ больсон өвгөнийг сэнтийнээс нь буулгасан шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлт биш тавиулаа л татаж авсан хэрэг. Энэ түүхийг сайн мэдэх манай гишүүд чуулган дээр Цэдэнбалыг Монголын тэр үеийн удирдагчид хэлмэгдүүлсэн гэж өмнөх эрх мэдэлгүй хэдэн хөөрхийсөө цусгүй алж, Кремльд бялдуучилж буйг хар. Яасан гутамшигтай хулчгар жолоодогчид вэ.
Цэдэнбалыг насны эцэст Москвад цөлөгдөж аймшигт зовлон туулсан гэж гаслалдав. Д.Төмөр-Очирын олон жилийн цөллөг, эцэст нь ардчиллын босгон дээр зэрлэгээр хөнөөгдсөнийг Цэдэнбалын Москвагийн дулаан байранд эхнэр хүүхдийн хамт өнгөрүүлсэн хэдэн жилтэй зүйрлээд үз. Хөдөө хөрж гадаа гандаж, эсэргүүн хэмээн нүд үзүүрлэгдэж доромжлуулаад, насны эцэст Хөвсгөлийн шоронд тамаа эдэлсэн Лоохууз, нуурын усанд хэдэн жил зогсож давс шүүсэн Дашнамжил, харанхуй уурхайн гүнд шороо чулуу малтаж тамлагдсан олон сэхээтнийг, алтан Москвад гэрийн хорионд алдарт жанжнуудын дурсамж уншаад хэвтэж байсан Цэдэнбалтай жишээд үз. Тэр бээр дурсамж уншиж байдгаа Дожоодоржид хуучилж суусныг бид телевизээр харсан. Цэдэнбал 44 жил эзэлсэн суудлаасаа ховхорсон өвгөн болохоос хэлмэгдсэн хүн биш. Ажлаас хусуулсан болгоныг цагаатгадаггүй. Цэдэнбал өөрийгөө үхэтлээ жолоодогч байх ёстой гэсэн мунхаг араншиндаа шаналсан хүн. Уужуу ухаанаар “44 жил хангалттай. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” хэмээн тайвширсан аваас нутаг орноороо аялж хүндлүүлж яваад амарлангуйгаар нүд аних байв. Н.Лхамсүрэн, Д.Дамба, Л.Цэнд, Цагаанхүү гээд олон удирдагч, олон оюунлаг сэхээтэн Цэдэнбалын цөллөгт эмгэнэлтэй үрэгдсэн. Зовсон нөхдөө татаж авбал Цэдэнбалд эрх нь бүрэн байсан. Гэвч тэр уучлаагүй. 20-30 жилийн цөллөгт тартагтаа тулсан өвгөд “Насны эцэст нийслэл дэх гэр орондоо хэд хонох зөвшөөрөл өгөөч” гэж олонтаа гуйсан. Тэр өчүүхэн ч өрөвдөөгүй. Нэг зуухаараа тавьдаггүй хүйтэн зангаа тэр Москвад гэрийн хорионд гиеүрч суухдаа ухааран гэмшиж, мунхаг духаа шаасан бол уу? Цэдэнбалыг Москвад гэрийн хорионд гуньж суухад түүнийг Монгол руугаа татах эрх мэдэл нутаг нэгт Ж.Батмөнх, Т.Рагчаа, Б.Дэжид, П.Дамдин нарт олдоогүй нь ядмаг монголчуудын олонтаа эдэлсэн эмгэнэлт түүхийн нэгэн билээ.
Цэдэнбалын 100 жилийн ойг бүх ард түмнээр нижгэр тэмдэглүүлэх явцдаа Оросын шоронгийн зодуур, эрүү шүүлтэд тамлагдан тарчилж, эцэст нь хилс хэрэгт буудуулсан А.Амар, П.Гэндэн, Д.Догсом, Ц.Лувсандоной, Ц.Гиваапил гээд олон олон эрэлхэг хөвгүүдээ Ю.Цэдэнбалтай зэрэгцүүлдэггүй юм аа гэхэд хийсвэрээр ч атугай дурсаад нэг үзээсэй гэж УИХ-ын 76-даа үг дайя. Тогтоол гарснаар маргаан үүсч яс өндөлзөв. Шүүмжлэгчид нь хүртэл Цэдэнбалыг сонгуулийн шоу болгон тохуурхахыг зөвшөөрөхгүй шүү.
2015-11-29
Б. Эрдэнэням
DR MAXWELL
зочин
Зочин
зочин
Ариук
Ariuk
Ariuk
Ariuk
ЭРЛЭГ
Халх
Зочин
Ooyo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Увс хүн
ээгий
Сэлэнгэ
Сэлэнгэ
Болд
Болд
сэлэнгэ
сэлэнгэ
Чимид
Чимид
bn
Батэрдэнэ
Зочин
baga yastan
Зочин
зочин
ТОНШУУЛ сэтгүүл
Хөгжсөн 70 жил
Наран
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bg
bg
д тэмүүжин
za za
БАЯСАА
Зочин
Уншигч
а
а
ТОМ ЗҮЙЛИЙН ЖИЖИГ ЗОЛИОСУУД
Зочин
Монхоо
Монхоо
Дэндүү Дэндэв
zochin
аахаан
Sergeen Bosgoltiin bankiig Golomttoi negtgesen ni
Иргэн
Зочин
Зочин
oirad
oirad
oirad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
санал
Зочин
Зочин
зочин
Хүрэлбаатар убсад #1
зочин
эрдэнэ
Зочин
Зочин
Зүгээр л
Зочин
Зочин
zoblon
NIIGMIIN HOG SHAAR
гггг
Зочин
Зочин
zvw
үлмэдэх
үлмэдэх
үлмэдэх
Зочин
Зочин
Өвгөн
Өвгөн
Bataa Byambaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Болд
Зочин
БОЛД
Зочин
l
Зочин
Loohuuz uh chi
Chi boli doo.Dorjgotovoo
Bazaraa
Bazaraa
Зочин
Зочин
Onom
Уурхайчин
УУРХАЙЧИН
зочин
зочин
Зочин
Зочин
Монхоо
Зочин
Зочин
ннн
ннн
ннн
Зочин
Maanag
хөшөө
Boldoo
хадхүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
damnuurchin hujaa
Зочин
UNENIIG HELEHED
UNENIIG HELEHED
Зочин
Mongol
Доржготов гуайн улаан фэн
Судлаач Монголы иргэн
Судлаач Монголы иргэн
Зочин
Иргэн
okej
зочин
зочин
зочин
иргэн
KKKKkkkkkk
KKKKkkkkkk
KKKKkkkkkk
Зочин
Зочин
Зочин
Bayar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ХӨГШИН УХНА БҮҮ ХУДЛАА ЦУУРААД БУРААД БАЙ
Зочин
maxi
ШОНХ
ШОНХ
Зочин
Зочин
Зочин
АХАХАХРА
Зочин
Зочин
Зочин
777
1
Зочин
hehe
hehe
hujaa sheesh nart
Hujaa sheeshnuuded
777
Ард
Зочин
Зочин
zochin
галаа
Зочин
Зочин
Зочин
бай
галаа
Нараа
Зочин
Зочин
баги
Зочин
нн
Зочин
666
666
Зочин
Зочин
сэтгэгдэл
Зочин
Зочин
zochin
nomuun
Зочин
UVS
Монгол
Иргэн
Зочин
зочин
UBS UBS ...
зочин
Зочин
ok
зочин .
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
zochin
ахмад гишүүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
buubur
nokhoitolgoit
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
buugiib
МОНГОЛ
жабаа
МОНГОЛ
йййй
JK
Зочин
Зочин
м
Зочин
Зочин
Илжиг модон хударгандаа гэж ..
Зочин
МАН-ынхан бөөлжсөн бөөлжисөө буцааж долоов.
Зочин
Зочин
Зочин
BI
Уурхайчин
Уурхайчин
Зочин
Зочин
ДОНДОГ
sanchir
Зочин
Уурхайчин