Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Өвөл ирж байна
Энэ өвөл Монголчуудын хувьд ойрын түүхэнд хамгийн хэцүү өвлүүдийн нэг болох нь нэгэнт тодорхой боллоо.
Энэ өвөл Монголчуудын хувьд ойрын түүхэнд хамгийн хэцүү өвлүүдийн нэг болох нь нэгэнт тодорхой боллоо. Юуны түрүүнд энэхүү нөхцөл байдал бүрдэхэд Монголчуудын буруутай үйлдлүүд ч байгаагаас гадна бидний оролцоо байхгүй гадны хүчин зүйлсүүд ч мөн давхар нөлөөлж байгаа билээ. Цаг агаарын өөрчлөлт хэмээх орчин үеийн үзэгдэл хамаг ёр нь бүрэлдсэн нөхцөл байдлыг үүсгэж байгаа гол буруутан юм. Ямар нөхцөл байдлын дунд бид өвлийг угтаж буйг доор дурьдан бичье.
1. Алдагдсан ургац, урьд өмнө байгаагүй ган.
Бороо оройтож орсноос үүдэж Монголчууд ургацынхаа 40%-60% алдах нь тодорхой боллоо. Манайд бий болсон ган зөвхөн Монголоор зогсолтгүй дэлхийн бүх оронд ямар нэгэн байдлаар давхар ажиглагсдан үзэгдэл. Дэлхийн будааны хэрэглээний томоохон нийлүүлэгч орон Вьетнам гэхэд нийт будааныхаа ургацын 60%-г алдлаа. Монголчуудын өдөр тутмын Calorie-ын гол эх үүсвэрүүд болох гурил, будаа, төмсний үнэ огцом өсөх нь тодорхой боллоо.
2. Тоо толгой нь ихэдсэн тарга аваагүй мал.
Манай малын тоо аль хэдийн тэнцвэртэй тоо хэмжээнээс хэтэрч байгаль орчинд маш сөрөг нөлөө үзүүлж эхлээд удаж байгаа билээ. Товчхондоо энэ зун мал тарга сайн авж чадаагүй, гантай байсан учраас идэш хураах боломж маш муу байсан. Зун нь маш халуун байх тусам өвөл нь маш хүйтэн байдаг учраас энэ өвөл малчид тоймгүйгээр малаа алдах нь мөн адил тодорхой боллоо. Өвлийг арай ядан тэсч давсан мал нь дараагийн хаврыг давахгүй л болов уу.
3. Том төслүүд гацсан.
Огцом дутагдах хүнсний хэрэглээгээ гадаад импортоор орлож өвлийг давж гарах боломж мөн адил бүрхэг болсон. Таван Толгойн төсөл гацаанд орсон, Оюу Толгойн төслийн Phase 2 хөрөнгө оруулалт нь өмнөх хөрөнгө оруулалт шигээ нэг дор их хэмжээгээр орж ирэхгүй бөгөөд үүнээс хойш жил бүр ойролцоогоор 1 тэрбумын хэмжээнд орж ирнэ гэдэг нь манай оронд дутагдаж байгаа гадаад валютын шаардлагыг хангаж дийлэхгүй. Хятад болон АНУ-ын хуурамч хөөрөгдсөн өсөлт буцаж засрах зүг рүүгээ чиглэснээр дэлхий даяар бүх төрлийн түүхий эдийн үнэ огцом унаж эхэлсэн. Товчхондоо гаднаас бид хэрэгцээгээ нийлүүлэх боломжгүй болсон.
4. Улс төрийн тогтворгүй байдал.
Сонгуул болоход 1 жил дутуу байхад засгийн газраа шинээр томилсон. Шинээр томилсон 6 сайдаа халж одоог болтол дахин томилохгүйгээр гацсан. Дараа жил нь сонгуул болно. Энэ нөхцөл байдал доор гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт бол эрсдлээс хамгийн их айж байдаг зүйл бөгөөд улс төрийн тогтворгүй байдал нь байж болох хамгийн том эрсдэл юм.
5. Өрийн дарамт
Монголчууд хувь хүнийхээ төвшинд, мөн улсынхаа төвшинд хэтэрхий их хэмжээний зээлтэй, эргүүлж төлөх ямар нэгэн бодлого төлөвлөгөө байхгүй. Ийм нөхцөл байдал дор гадны байгууллагууд Монголд зориулж нэмж зээл олгохгүй. Олгосон ч маш өндөр хүүтэй олгох учраас авснаас аваагүй нь дээр.
6. Барилгын салбарын буруу бодлого
28000 орон сууц баригдаж дуусчаад борлуулагдахгүй эзэнгүй сууж байна. Угаасаа Монгол улсын барилгын салбарт хөөсрөл бий болоод удаж байгаа. Эдийн засгийн жамаараа задрах ёстой байсан хөөсрөлийг төр оролцож асуудлыг улам цааш нь даамжруулсан. Барилгын борлуулалтыг дэмжихийн тулд ипортекын зээлээр одоогоор 1.8 их наяд төгрөгний зээл гаргасан. Эдгээр барилгын компаниуд нь дампуураад зогсохгүй зээл гаргасан банкнууд нь мөн адил хамтдаа дампуурна. Дампуурч буй банкыг төр авардаг буруу жишиг тогтоосон. Энэ удаа төр аварья гэсэн ч төрд мөнгө байхгүй.
7. Хэт тансаглал
Бидэнд гэрэлт ирээдүйг бий болгох маш их мөнгө байсан. Гадны хөрөнгө оруулалт манай улс руу урсаж орж ирж байсан үе саяхан бөгөөд түүгээрээ далимдуулж бид бондоор бас чамлахааргүй их мөнгө босгож чадсан. Энэ бүх мөнгөө улсаараа нийлж байгаад машин болгосон. Миний бодлоор машин гэдэг бол хүний хийж болох хамгийн тэнэг хөрөнгө оруулалтын жагсаалтанд 2-т орно. 1-т нь алт. Алтыг ч гэсэн бид нар бондны мөнгөөр оргил цэгт нь авч доод цэгт нь буцааж зарсан гэж дуулсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Машинаас гадна тансаг орон сууц, хувцас, хэрэглээнд хэтэрхий их мөнгө үрж хөрөнгө оруулалт хийсэн. Тансаг бизнес эхэлсэн хүмүүс одоо бүгд бас дампуурна.
8. Үйлдвэржилт
Монголд үйлдвэрлэнэ гэдэг утгаггүй лоозон дор ямар ч утгаггүй үйлдвэрүүдэд хэтэрхий их мөнгө зарсан. Хятад хэмээх дэлхийн хамгийн том үйлдвэрийн хажууд бид нар өрсөлдөнө гэж тэнэгтэж чанар, үнэ, хэмжээгээрээ хэзээ ч гүйцэхгүй гэдгээ үл тоож үйлдвэрүүд барьсан. Одоо тэд нар ч гэсэн бүгдээрээ дампуурна.
9. Нүүрсжилт
Монгол улсад учирсан хамгийн том гай бол миний бодлоор нүүрс. Дэлхийн дулаарлыг бий болгож байгаа хамгийн том хүчин зүйл бол нүүрс. Хятад улс нүүрсний хэрэглээгээ огцом нэмснээр дэлхий дээр нүүрсний үнэ огцом өсч, өмнө ямар ч ашиггүй, хэн ч тоодгүй байсан нүүрсний уурхайнууд дээр бүгдээрээ алалцах болсон. Тэгвэл Хятад АНУ хоёр байгал орчны бодлогоо огцом өөрчилхөөр боллоо. Энэ өвөл Парист дэлхийн бүх орон оролцсон хурал болно. Хурлын дараагаар дэлхий дээр нүүрсний бизнес эрхэлдэг компаниуд бүгдээрээ дампуурна.
10. Эрчим хүчний буруу бодлого
Манай улсын эрчим хүчний бодлого бол баячууддаа өгдөг татаас. Зах зээлийн үнээр 1kwh тог дор хаяж 500 төгрөгөөр борлогдох ёстой байтал 150 хүрэхгүй төгрөгөөр ашиггүй ажилдаг улсын компани иргэддээ борлуулалдаг. Тог их ашигладаг баян айлууд татварын мөнгөнөөс 1kw бүртээ 300 орчим төгрөгний татаас авдаг. Алдагдалтай ажилладаг улсын компанитай өрсөлдөх чадвартай хувийн компани бий болох ямар ч боломжгүй тул нар, салхиар баялаг Монгол улсад сэргээгдэх эрчим хүч хөгжих боломжгүй болсон. Дахиад улсын нэртэй 2 том нүүрсний цахилгаан станц барих төлөвлөгөө баталсан.
11. Алдагдсан эрэмбэ дараалал
Эхлээд цэвэр агаар хэрэгтэй. Дараа нь цэвэр ус хэрэгтэй. Түүний дараа эрүүл хоол хүнс хэрэгтэй. Дараа нь аюулгүй дулаан орчин хэрэгтэй. Тэгээд боловсрол. Түүний дараагаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн боловсронгүй тогтолцоо. Бүх хүнд тэгш үйлчлэх хуулийн орчин. Ядаж энэ асуудлуудаа эхэлж шийдчээд тэр алс холын сум руу зам тавих, энд тэнд том хөшөө босгох ажил руугаа ормоор байна аа.
Юутай ч энэ өвлийг ийм нөхцөл байдалтайгаар угтаж байна. Өлсөж үзээгүй гэж онгирдог ард түмэнд магадгүй өлсөж үзэх цаг тун дөхөж ирлээ. Энэ өвөл биш юм аа гэхэд дараа дараагийн өвлүүд тийм сайхан байхгүй л байх болов уу. Зун бүр улам халуун болж, өвөл бүр улам хүйтэн болно. Салхи шуурна, шороо босно. Үүнийг дэлхийн дулаарал гэнэ.
Энэ бүх лайны үрээ миний бодлоор бүгд 2012 онд тарьсан. Одоо олон жил дараалж хураах байх. Дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг маань 17%-иар өсч байсан. Баахан утгаггүй барилга барьсан. Баахан утгаггүй машин авсан. Баахан утгаггүй том төслүүд баталсан. Ардчилсан нам гэж арьчаагүй намыг сонгож гаргасан. Ардын намаас улс төрөөс арилж өгдөггүй авилгалд идэгдсэн хогнууд нь үлдсэн. Баттулга төмөр замыг нам гацаасан. MCS баруун нарангийн бор хогний уурхайг $500 саяаар худалдаж авсан. Батбаяр гэж нэг бөө бондны мөнгөөр тоглож эхэлсэн. Ганбаатар гэж алиа салбадайтай болсон. Энхбаяр амьд гарсан. Малчид, тариаланчид, барилгачдыг дэмжсэн улсын дүнхүү бодлого одоо эргүүлээд эрхэлж үхэх гээд байсан энэ салбарынхны дампуурлын эхлэл нь боллоо.
Шүүмжлэл бүхэн шийдэл дагуулах ёстой. Хямрал болдгоороо болно. Зогсоох арга байхгүй. Доод цэгтээ хүрсний дараагаар буцаж засарч эхэлнэ. Тэр цагт бид энэ алдаануудаа санах хэрэгтэй.
Уул уурхай, аялал жуулчлал, cashmere, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч гэсэн хэдхэн салбар дээрээ сайн анхаарч хөгжүүлж чадах юм бол Монгол улс хөгжинө. Газар тариалан, мал аж ахуй магадгүй байж болох байх, гэхдээ урт хугацаандаа яагаад ч ирээдүйгүй. Монгол угаасаа усгүй том цөл болно (Дэлхийн дулаарал). Энэ салбаруудыг хөгжүүлэхэд улсын зөв бодлого хэрэгтэй. Улсын зөв бодлого гаргахын тулд зөв УИХ хэрэгтэй. Зөв улсын их хуралтай болохын тулд одоо байгаа 76 болон өмнө 76-д байсан хэнийг ч дахиж сонгохгүй байх хэрэгтэй.
Монголчууд энэ өвлийг эрүүл саруул, элэг бүтэн давах болтугай. Амьтай, ухаантай, эрүүл мэндтэйгээ бол бусад нь дүүрч.

Хөхөө Намжил
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Sain khun