Монголын их дээд сургуульд сурч буй 1, 3-р курсын 30 оюутанд “Шинэ Монгол–Мабүчи” тэтгэлэг олгоно
Японы Мабүчи олон улсын тэтгэлгийн сан, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран “ШИНЭ МОНГОЛ–МАБҮЧИ” тэтгэлгийн санг байгууллаа.

Бид чамд итгэлээ,
харин чи итгэл дааж,
хойч үедээ ийм боломж олгоорой.

Японы Мабүчи олон улсын тэтгэлгийн сан, Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо хамтран “ШИНЭ МОНГОЛ–МАБҮЧИ” тэтгэлгийн санг байгууллаа. Тус тэтгэлгийн сангаас энэ жил 1-р ангиас 20, 3-р ангиас 10 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн хэмжээ нэг хичээлийн жилд 1500 ам.доллар байх бөгөөд 2-4 жилийн хугацаанд олгоно. Тэтгэлэг авсан оюутан сургуулиа төгсөөд жил бүр 1500 ам.долларыг хүү, шимтгэлгүйгээр авсан тэтгэлгийн хэмжээндээ буцаан төлж, дараагийн оюутанд боломж бий болгох үүрэг хүлээнэ.
Тэтгэлгийн бүртгэл 9-р сарын 10-15 ны хооронд Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 407, 408 тоот өрөөнд явагдаж байна. Тэтгэлэг хүсэгч бүртгүүлэхээр ирэхдээ доорх материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
- Тэтгэлэг хүссэн өргөдөл (батлагдсан маягтын дагуу)
- “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” гэсэн сэдвээр эссэ бичиж ирэх
- Өрхийн орлогыг тодорхойлох бичиг баримт (өрхийн гишүүдийн цалингийн тодорхойлолт эх хувиар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар)
- Одоо сурч буй болон төгссөн сургуулийн тодорхойлолт
- Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар, (эх хувийг ам ярилцлага өгөхдөө авч ирэх)
- 1, 2-р курсийн дүнгийн тодорхойлолт (3-р курст элсэх оюутнууд)
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл facebook.com\smms.foundation хаяг болон дараах утсаар холбогдох бүрэн боломжтой.
Холбоо барих утас: 94018002, 99004075, 91915573, 89011676
Е-мэйл: info.smms.mongolia@gmail.com
Зочин