Энэ 7 хоногт
Амташсан хэрээ арван гурав нахихын үлгэр буюу ТАВАНТОЛГОЙ
Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудыг баталсан үйл явцтай холбогдуулаад зарим нэр бүхий гишүүд амаараа мууг тунхаглаж эхэллээ.
Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиудыг баталсан үйл явцтай холбогдуулаад зарим нэр бүхий гишүүд амаараа мууг тунхаглаж эхэллээ. Хөвсөргөн, хөөргөн авир нь тэдний эдийн засгийн талаарх онолын мэдэгдэхүүнийг ил талдаа гайхуулж буй мэт харагдавч далдад агуулагдах чанадын санаархал нь хэн нэгний хүсч буй ирээдүйг бүтээхийн төлөөх геополитикийн ашиг сонирхлыг тунхаглаж байна. Гэвч үүнийгээ төрийн түшээд гадарлаж байгаа хэрнэ ийнхүү дуугарч байна уу? эсвэл гэнэдээд өөрийн мэдэлгүй ярьчихав уу? Гэнэдсэн гэж сэтгэвэл М. Батчимэг мэтийн гишүүний хувийн анкетийг харахад ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, шинжээч зэргээр ажиллаж байсан нь гэнэдэх ч багадахаар бусдын сонирхлыг харж, мэдэрч чадахуйц гэдгийг нь нотолчихно. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгсөн ярилцлагандаа энэ удаагийн УИХ-ыг тараахыг шаардаж, уриалав. Энэ уриалга яагаад заавал Ц. Элбэгдорж ерөнхийлөгчийн “Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавьсаны маргаашнаас эхлэн гарав гэдэг нь түүний итгэл үнэмшил дүүрэн бүхий хэлэх үгсэд эргэлзэх шалтгааныг бий болгож буй хэрэг. Шуудхан хэлэхэд түүнийг ерөнхийлөгчийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Тиймээс М. Батчимэгийн хэлж буй санааны цаана Ц. Элбэгдоржийн санаа ч их бага хэмжээгээр хавчуулагдсан нь нууц биш. Ерөнхийлөгч УИХ-ыг тараахыг хүсч байна. Юуны төлөө тэр үүнийг хүсч байна вэ? Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтан, хоёр ч дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнд дотоодын улс төрд тоглолт хийх боломж наанадаж дөрвөн жилээр хязгаарлагдаж байгааг мартаж үл болно. Эх орноо өмгөөлөн боссон нь шоронд хатаж, элгэн садныг нь цөлмөх гэсэн нь өршөөгддөг цөвүүн цагийн дүрийг тэрээр бүтээж буй үест парламентыг тараах санаархал нь газар шороо, эх нутгийнхаа төлөө гэж бодож амжвал том эндүүрэл болно. Цахиагийн хүү ерөнхийлөгчөөр ажиллаж буй сүүлийн зургаан жилд Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдалд заналхийсэн хэд хэдэн удаагийн үйлдлүүд тохиосон байдаг юм. Энэ эрсдлийн гол сэжүүр нь Тавантолгойгоос эхлэлтэй.
2006.12.13 Өдрийн сонин
“ЭРДЭНИЙН ХУВЬ” нийтлэл…
… “Таван эзэнтэй Тавантолгой” гэж манай анхны Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэр таван эзний дөрөв нь ойролцоогоор Тавантолгойн ордын нэг хувийг ашиглаж, нэг эзэн нь 99 хувийг нь лицензээр эзэмшиж байгаа бололтой юм. Тэр нэг эзэнд нь нэг хувийг үлдээх үү, нэг хэсэг хувь үлдээх үү гэдэг нь УИХ-ын шийдэх асуудал. Ямар ч байсан том хувь тэдэнд ногдох боломжгүй, Том хувь авах гэвэл том зодоон л болно. …Тавантолгойг төрийн өмч гэх нь бий, ард түмний өмч гэх нь бий. Газрын хэвлийн баялаг бол төрийн өмч, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бас Үндсэн хуулинд төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй гэжээ. Тэгвэл товчоор нийгмийн ардчилсан тогтолцоотой улсад төрийн эрх мэдэл гэдэг нь ард түмний эрх мэдэл. Төр гэдэг нь ард түмэн өөрөө. Тиймээс Тавантолгойг төрийн мэдэлд авна гэдэг бол ард түмний мэдэлд авна гэсэн санаа болохоос аль нэг даргын мэдэлд авна гэсэн үг биш. Эндээс ард түмний Тавантолгойг ард түмэн өөрөө мэдэх ёстой гэсэн гаргалгаа гарч ирж байна….Манай бас нэг зовлон бол улс төрчид нь бизнес ярьдаг, бизнесүүд нь улс төр ярьдаг болсонд байна. Баялагаа нийт иргэд нь биш улс төрчид нь мэддэг орны ард түмэн үргэлж ядуугийн зовлон эдэлдэг…” гэж 2006 онд Ц. Элбэгдорж бичиж байлаа. Ингэж эрдэнийн хувь ярьсаар 2008 оны УИХ-ын сонгуулиар 1.5 сая төгрөгийг, тэр дундаа нэг сая төгрөгийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдэлд МАН, АН-ынхан хүрсэн. Ингэхийн тулд С. Баяр, Ц. Элбэгдорж нар хэтэвчээрээ үерхсэн Түүний дараа жил нь Ц. Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдож, хамгийн түрүүнд гаргасан ноцтой шийдвэрүүдийн нэг нь ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчилэн баталсан явдал байлаа. Монгол улс аюулгүй байдлаа зөвхөн улс төр, дилломатын аргаар хамгаалах арга замыг тусгажээ. Цэрэг, тагнуулын үйл ажиллагааг улсынх нь хэмжээнд хэрэгцээ, шаардлагагүй болгон хувиргасан хүн нь Ц. Элбэгдорж. Гэтэл ирэх онд түүний санаачлагаар АСЕМ-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гэх. Улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах, цэрэг хүчний ямар ч хүч чадал, нөөцгүй улс энэ хурлаас өмнө төрийн эрх барих дээд байгууллагаа тарааж хаяад дахин байгуулах талаар тэр хүзүүвчтэй нохойгоороо дамжуулан хуцуулж байгаа нь хачин жигтэй. Зохиомлоор үүсгээд байгаа өнөөгийн нөхцөл байдлаа угтсан шинэчлэлийг ҮАБ-ын үзэл баримтлалд тусгаж өгсөн нь ийнхүү М. Батчимэг мэт гишүүдийн үг хэлийг хууль эрх зүйн баримт бичгийн дагуу зөв үйлдэл гэж харагдуулах суурийг бүрдүүлсэн байж. Эрх мэдэлд амташсан хэрээ арван гурав нахиж байгаагийн үлгэрийг Ц. Элбэгдорж тэрлэж сууна. Урьд тэр Тавантолгойг ард түмэн өөрсдөө мэдэх ёстой гэх шиг ил харагдах гаргалгааг томъёоны эрхээр гаргаж ирсэн мэтээр цэцэрхэж суусан бол өнөөдөр Монгол төрийн эрхийн (ард түмний) эсрэг эсэргүү хэргийг өдөөж суугаа нь үндэсний аюулгүй байдал хэдийнэ алдагдсан гэдгийн баталгаа. Тавантолгой дахь ашиг сонирхлын бүлэглэлийнхний эрх ямбыг задгай тавих гэж хичээснийх нь ээлжит жүжиг. Тэр энэ асуудлаас олон түмний анхаарлыг холдуулахын тулд “Өршөөлийн тухай хууль”-нд хэсэгчлэн хориг тавих, Н. Энхбаяртай мөнхийн өс зангидсан юм шиг хоржооныг гаргаж байна.
Ерөнхийлөгчийн хувиар түүнд УИХ-ыг тараах ямар эрх үүрэг байгаа вэ?2015.08.23
Э.ДӨЛГӨӨН
Dolgoon
buzar yanhan
Зочин
алтаншар
Зочин
Зочин
Зочин
Овоо
ссс
ссс