Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Халх голд 500 мянга, Замын-Үүдэд 350 га
Хятадын “Торгоны зам”-тай уяж улсаа хөгжүүлэхэд түлхэц болохуйц нэгэн төлөвлөгөөний суурийг өмнөх Засгийн газруудын үед тавьсан нь “Талын зам” төсөл. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хойд хөршийн транзит ачааг урд хөршийн зах зээл рүү шууд хүргэж, Сибирийн өмнөд нутгийн ачааг тээвэрлэх зайг 1250 хүртэл километрээр ойртуулах боломжтой гэж байгаа.
Хятадын “Торгоны зам”-тай уяж улсаа хөгжүүлэхэд түлхэц болохуйц нэгэн төлөвлөгөөний суурийг өмнөх Засгийн газруудын үед тавьсан нь “Талын зам” төсөл. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хойд хөршийн транзит ачааг урд хөршийн зах зээл рүү шууд хүргэж, Сибирийн өмнөд нутгийн ачааг тээвэрлэх зайг 1250 хүртэл километрээр ойртуулах боломжтой гэж байгаа. Цаашилбал, Ази-Европын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх Эдийн засгийн коридор байгуулах Орос-Монгол-Хятад гурван улсын зорилгын нэгээхэн хэсэг нь энэхүү “Талын зам” байлаа. Бүтчихвэл энэ төлөвлөгөө бүс нутгийн хэмжээний эд. Сүүлийн хоёр, гурван жил гурван улсын гадаад харилцаа, дэд бүтцийн салбарынхны уулзалт, хуралдаанууд ч энэ хүрээнд нэлээд өрнөсөн зэргээс үзвэл өнгөн талдаа лав “Талын зам” төслийг амжилттай хэрэгжүүлье гэж хичээж байгаа харагдсан. Ийм их ирээдүй гэрэлтүүлсэн Монголын “Талын зам”-ын салшгүй нэг хэсэг нь Эрдэнэт-Овоотын төмөр замын ажил. Эрдэнэтээс “Аспайр Майнинг”-ийн Овоотын коксжих нүүрсний орд руу өргөтгөх энэ замын ажлыг “Нортерн рэйлвэйс” гүйцэтгэхээр концессын гэрээ байгуулж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Концессын гэрээгээ цуцлахгүй, төр оролцохгүй бол Эрдэнэт-Овоотын энэ зам товлосон хугацаандаа ашиглалтад орох биз ээ. Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам барих ажлыг “Энержи ресурс рэйл”-ээс төр булааж аваагүйсэн бол овоолсон шороотой биш овоо дөхчихсөн замын ажил харж байх байсан гэдэгт итгэдгээ дашрамд дурдъя.
Концессын гэрээгээр төмөр зам барих эрхийг нь төр өгчихсөн, нүүрсээ олборлоод эхэлчихсэн, Орос, Хятадын хэрэглэгчдээс өндөр чанартай, тослог нүүрс гэсэн үнэлгээ авчихсан “Аспайр майнинг”-ийн хувьд өмнөх зам нь одоохондоо дардан байгаа. Одоохондоо гэж тодотгохын учир нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхэд олборлосон нүүрсээ урагшаа гаргахад асуудал учирч мэдэхээр болоод байгаагаас тэр л дээ. “Аспайр майнинг”-ийнхан Овоот уурхайгаас жилдээ 10 сая тн нүүрс олборлох төлөвлөөд байгаа. Үүнийхээ 7.4 сая тонныг нь хоёр хөрш рүү экспортлохоор эхний гэрээ хэлцлүүдээ хийсэн. Энэ төлөвлөгөөт хугацаа хүрэх тэр үед л асуудал босч мэдэхээр байна. Учир нь, энэ бүх нүүрсээ тэд ганцхан урсгалаар буюу Арц суурийн боомтоор хойд хөрш рүү гаргахгүй, Замын-Үүдээр Хятадын зах зээл рүү экспортлоно. Нэгэнт л манайх өргөн царигаар, хятадууд нарийн царигаар тээвэрлэлт хийдэг тул шилжүүлэн ачилт хийх нь гарцаагүй. Шилжүүлэн ачилтыг харин хаана хийх вэ? Одоогийнх шиг хоёр тонноор нь шуудайнд хийгээд гаргахгүй нь лав.
Уг нь хуучин Төмөр замын газар, одоогийн “МТЗ” Замын-Үүдэд асар том газартай байлаа. 400 га буюу хааш хаашаа 4 км хавтгай дөрвөлжин газрыг 2011 онд Төмөр замын газар өөрийн эзэмшилдээ авч байжээ. Төмөр замын шилжүүлэн ачих гуравдугаар талбайн зүүн талд авсан стратегийн асар үнэтэй энэ газрыг холимог тээврийн ачааны терминал, логистикийн төв байгуулах зорилгоор авч байв. Энэ үед зорилго нь зөв, санаа нь сайхан байлаа.
Гэсэн ч хоёрхон жилийн дараа энэхүү газрын ихэнхийг хувийн компанид шилжүүлдэг байна шүү. Тухайн үеийн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн хүсэлтээр төмөр замын 400 га газрын 350 га нь хувийн компанид шилжиж байжээ. Энэ бол саяхан дуулиан тариад байсан Халх голын сав газарт 500 мянган га газар гаднынханд олгосонтой дүйхгүй ч стратегийн ач холбогдлоороо анхаарал татах “наймаа”. Б.Батзаяа дарга Дорноговийн Засаг дарга П.Ганхуягт хүсэлт гаргахдаа “Замын-Үүдийн ложистикийн төвийн шилжүүлэн ачих битүү болон задгай агуулах, өргөн болон нарийн цариг бүхий төмөр замын салаа зам барих төсөл сонгон шалгаруулалтад “Ай Би Эй Ложистик” ХХК шалгарсан бөгөөд яам нь тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнтэй уялдуулан 50 га газрыг МТЗ-ын эзэмшилд, 350 га газрыг төслийн хэрэгжүүлэгч “Ай Би Эй Ложистик” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн олгоно уу” гэжээ. Засаг дарга ч захирамжаа Б.Батзаяа даргын зааварчилгаагаар гаргажээ. Ингээд УИХ болон Засгийн газрын авч хэрэгжүүлсэн Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн амьжиргааны төвшнийг дээшлүүлэх сайхан зорилготой Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийн хүрээнд төмөр замын эзэмшлийн 350 га газар хувийн компанид очив. Хөтөлбөр хэрэгжүүлдэг л юм байгаа биз, тендерээр шалгаруулсан л юм байгаа биз, битүү болон задгай агуулах барьдаг л юм байгаа биз. Заавал яагаад төмөр замын эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлэв? Ганцхан жишээ.
Монгол гуравдугаар сургуулийн барилга сургуулийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй болж, гурван жилийн өмнө нураасан. Сургуулийн шинэ барилга барих тендерийг Нийслэлийн боловсролын газар зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Одоо шинэхэн сайхан сургууль хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болоод байгаа. Гуравдугаар сургуулийн барилгыг барих тендерийн ялагч нь “Алтанбулаг трэйд”. Гэхдээ сургуулийн газар нь сургуулийнхаа эзэмшилд хэвээр л байгаа. Төмөр зам болон гуравдугаар сургуулийн жишээ нь том жижиг барилга хийгээд их бага газрын тухай л ойлголт. Процедур нь бол яг адилхан байх ёстой. Тэгэхээр барилгын ажил явуулах тендерийн ялагч нь барилгаа л барихаас биш, газрыг нь авдаггүй байх нь. Энэ бүхнээс харахад дэд хөтөлбөрөөр халхавчилсан 350 га газрын наймаа явагдсан юм биш биз гэх хардлага зүй ёсоор гарч ирж байна.
Иргэн хүн ганцхан га хүрэхгүй газраа өмчлөх гэж нэлээд олон даваатай нүүр тулж байхад, га га-гаар нь эзэмшдэг, түрээсэлдэг хүмүүс бас байна. Энэ бүхнийг цэцэглүүлэгч нь дандаа иргэдэд итгэл үнэмшил төрүүлсээр гарч ирдэг улстөрчид байх нь гачлантай.
2015.08.25
Zochin
sss
Зочин
Зочин
Зочин