Олон хүн брэндээр гангардаг. Гэвч ямар ч үнэтэй, нэртэй брэнд байлаа гээд бид дэлгүүрт өлгөөтэй байгаа хувцаснаас л нэгийг нь сонгох болдог.

Харин зөвхөн танд зориулж урласан костюм, пиджак, цамц, гоёлын хослол, пальто, гутал алчуур, зангиа байвал ямар вэ? Хүсвэл та цамцныхаа ханцуй, пиджакны дотор халаас зэрэгт  өөрийн овог, нэр эсвэл эхний үсгийг нь оюулж имижээ тодруулж болно. Ийм дээд зэрэглэлийн хувцсыг хүсвэл та биеийнхээ хэмжээг өгөхөд л хангалттай.

Энэ бол Premier Tailor компани. Тэд таны биеийн хэмжээсийг авч Солонгос улс руу илгээнэ. Харин тэнд нэрд гарч, олны танил болсон Harrison Tailor компани танд яг таарсан, таныг хамгийн дэгжин, эрхэмсэг харагдуулах хослолыг чанарын өндөр түвшинд урлан оёх болно. Захиалга ирсний дараа бага зэрэг засвар шаардлагатай санагдвал чадварлаг оёдолчид таны хүссэнээр засварлах боломжтой.

Harrison Tailor компани нь Солонгос улсын хувцас захиалга, оёдлын салбарт 37 жил амжилттай ажиллаж байгаа, Азидаа нэрд гарсан хүчирхэг брэнд юм. Таван салбар дэлгүүртэй бөгөөд улсдаа тэргүүлэгч Cheil industry болон дэлхийд алдартай Италийн Ermenegildo Zegna, Саnnonico, Loro Piana, Бельгийн Scabal брэндийн өндөр чанартай материалуудаар дээд зэрэглэлийн костюм, зангиа, цамц, өмд, гутал, пальто, смокингийг урлан бүтээдэг ажээ. Дэлхийд алдартай эдгээр брэндийн хувцсыг урлах эрхийг авсан нь тэдний бахархал бөгөөд бүтээгдэхүүнийх нь чанарыг илтгэнэ.Доторлогоо материал, товч зэргийг Япон улсаас, бусад туслах материалаа Герман улсаас авдаг бөгөөд хувцасны нарийн чимхлүүр хэсгийг гараар оёдог нь гайхамшигтай.


Та 4000 орчим үндсэн, 100 гаруй доторлогооны материалууд, товч, бусад чимэглэлээс хүссэнээрээ сонгоорой. Мөн шилдэг дизайнерууд танд Италийн хамгийн шилдэг, тансаг гуч гаруй хувцасны загварыг санал болгож, сонголтоо зөв хийхэд тань мэргэжлийн зөвлөгөөгсэтгэл харамгүй өгч үйлчлэх болно. Хэрэв та дэлгүүрт ирж биеийн хэмжээгээ өгөх завгүй бол Premier Tailor –ийнхэнтань дээр очиж хэмжилт авах юм байна.

Бусад бүтээгдэхүүн


Premier Tailor
танд гоёлын хослолоос гадна смокинг, гутал, цамц, пальто, зангиа болон бусад жижиг хэрэглэгдэхүүнүүдийг санал болгож байна. Эдгээр бүтээгдэхүүнийг мөн л таны биеийн хэмжээг авч тусгайлан урлах болно.

Гуталны хувьд нийт 15 загвар, дөрвөн өнгөний сонголттойгоор захиалах боломж танд байгаа. Таны хөлнөөс нарийвчлан хэмжилт авч, гараар оёдог нь Premier Tailor-ийн гол давуу тал. Материалын хувьд галд төөнөн гаргаж авсан зөөлөн чанарын Итали арьсаар урлах тул холгох, амархан үрчийх, нугалаас гарах зэрэг элдэв асуудал гарахгүй.

Мөн та 500 гаруй материал, найман төрлийн ханцуй болон захны загвараас сонгон өөрт таарсан, таалагдсан цамцыг оёулах боломжтой. Таны овог, нэр эсвэл эхний үсгийг цамцны ханцуй, зах, бүсэлхийн хэсэгт урлан оёж болно.

Түүнчлэн Samsung болон дэлхийн ноолуурын зах зээлд тэргүүлэгч Loro PIana брэндийн материалаар таны хүсэл таашаал, шаардлагад нийцсэн хавар намрын пальтог оёж байна.

Чимэглэл, жижиг хэрэгсэл бол чухал зүйлийн нэг. Төрөл бүрийн зангиа, эрвээхэй зангиа, энгэрийн алчуур, бусад гоёл чимэглэлийг таны хослолд тааруулан урлана.

Эцэст нь...

Хүн бүр биеийн өвөрмөц онцлогтой тул олноор үйлдвэрлэсэн хувцас биед тийм ч сайн таарч “суудаггүй” билээ. Тиймээс таны биеэс нарийвчлан авсан хэмжээсээр зөвхөн танд зориулж, таны биеийн онцлогт тааруулан урлах, Монголын загварын ертөнцөд орж ирээд удаагүй байгаа шинэхэн, дээд зэрэглэлийн шинэлэг, тансаг үйлчилгээг авахаар очоорой. Таны биеийн хэмжээс Premier Tailor-т хадгалагдах тул дараагийн удаа захиалга өгөхдөө зөвхөн материалаа сонгоход л хангалттай. Мөн шинэ улирлын материал ирэх бүрт танд мэдээлэл илгээх болно.

Таны өмсөж буй цамц, хослол завхөн танд зориулж хийгдсэн, өөр хэн ч өмсөхгүй гэдэг мэдрэмж таныг өөртөө итгэлтэй,  эрхэмсэг болгох нь дамжиггүй. 


Хаяг: Хан-Уул дүүрэг, VIVA CITY S8
Утас: 88117242

https://www.facebook.com/PremierTailor