Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ёс суртахуун хүнлэг сэтгэлийн баярын өдөртөй болъё
Өнгөрсөн бүтэн сайн өдөр 1000 гаруй сүсэгтнүүд төв талбайгаас Гандан хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал хийлээ. Жагсаал нь хамаг амьтны тусын тулд залбирал бясалгалаар эхэлсэн юм.
Зуны эхэн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх амралтын өдөр болгоё.
Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15, аргын тооллын 6-р сарын 2-ны өдөр. НҮБ-ээс Эв нэгдлийн баяр хэмээн зарлан тунхагласан өдөр. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутагт хүрсэн нирваан дүрийг үзүүлсэн өдөр.
Өнгөрсөн бүтэн сайн өдөр 1000 гаруй сүсэгтнүүд төв талбайгаас Гандан хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал хийлээ. Жагсаал нь хамаг амьтны тусын тулд залбирал бясалгалаар эхэлсэн юм. Жавзандамба хутагт төвөөс бясалгалын анхан шатны сургаалийг айлдсанаар эхэлж оюутан залуучууд лам хар, өндөр настан идэвхитэй оролцсон буян номын эерэг эрчтэй сайхан ажил болж байна лээ. Энд цугласан хүмүүс өөрсдийнхөө төлөө юм уу хэсэг бүлгийн төлөө бус нийт монголчуудынхаа төлөө, сайн сайхан байгаасай гэсэн сэтгэлээр цуглаж жагсаж гороолсон. Жагсаалд оролцсон хүмүүс энэ сайхан буяны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгоосой гэсэн чин хүсэлтэй байгаагаа л илэрхийлж, бурхан багшийн эхээс мэндэлсэн гэгээрсэн өдрийг нийтээр тэмдэглэх нь нийтийн, гэр бүлийн, төрт ёсны ач холбогдолтой учраас шашин соёлын асуудал гэлгүй дээр дооргүй анхаарах хэрэгтэй цаг үе болсон байгааг ч ам уралдан ярилцаж байв.
Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрөөр тогтоож гэр бүл найз нөхөд хувь хүмүүс бие биендээ тус хүргэдэг, ёс зүй уламжлал ёсоо дээдэлдэг нэг баярын өдөртөй болвол өнөөгийн цөвүүн цөгт тустай гэж онцолж байлаа.
Харин Таван толгой, Оюу толгой, Засаг огцруулах зэрэг улс төржсөн цагсаал цуглаан биш болохоор хүмүүсийн анхаарлын гадна үлдэх шиг болно лээ. Ихэнхи хэвлэлийнхэн ч ач холбогдол өгсөнгүй.
Хувиа бодож довоо шарлуулж л байвал болоо гэсэн явцуу хар амиа бодсон өнөөгийн нийгмийн зураг төрх, ирээдүйдээ битгий хэл өнөөдөртөө итгэл үнэмшилгүй болсон ёс зүйгүй, увайгүй улс төр, нийгмийн бараан сүүдрийг оюун санаа ухамсар ёс суртхууны өөрчлөлт л гэгээ зам татуулж чадна. Тэр нь буддист ч бай, христ ч бай лалын шашинтан ч бай ялгаагүй зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө олныхоо төлөө гэсэн сэтгэл зүрх л монгол хүний зүрхэнд цохилж байж л ирээдүйн итгэлийн гэрэл асна.
Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрөөр тогтоох тухай санал гарч УИХ-аар хэлэлцээд зарим хүний онцгой санаачилгаар дэмжигдээгүй юм байна. Дэмжээгүй хойшлуулсан үндэслэлүүдэд нь утга учир муутай байсан тул тайлбар хийх нь зүйтэй гэж үзэн үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ. Тухайлбал:
1. Ардчилсан улсад нэг шашныг онцолж болохгүй гэх тухайд. Дэлхийн хөгжингүй ардчилалтай АНУ болон Итали, Австри, Герман, Унгар зэрэг Европын ихэнхи улсуудад Христмасс буюу Исус Христийн мэндэлсэн өдрийг 12-р сарын 25-нд, Бурханд талархах талархлын баярын өдрийг (thanksgiving) АНУ-д 11 дэх сарын 4 долоо хоногийн 4 дэх өдөр, бусад олон оронд тодорхой заасан өдөр нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээр улсууд нь олон үндэстэн ястны, шашны болон хүний тэгш эрхтэй ардчилсан улсууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Христмас, Black Friday, Thanksgiving талархлын баяраар амарч байгааг ёрдөө ч албадлага тулгалт эсвэл ялгаварлан гадуурхалт гэж үздэггүй. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч шинээр сонгогдоод ард түмэндээ өргөх тангарагаа Библи дээр гараа тавьж тангараг уншдаг. Энэ бол тогтсон соёл хэв уламжлал учраас Америкийн лал, буддистууд давуу эрх олголоо гэж эсэргүүцээд байдаггүй.
2. Олон улсын түвшинд тэмдэглэдэггүй гэхийн тухайд. Бурхан багшийн Их дүйцэн өдөр нь НҮБ- ын ЮНЕСКО- гийн хуанлид 2000 онд зүй ёсоор орсон байдаг дэлхийд бүртгэлтэй түүхэн өдөр юм. НҮБ-аас Бурхан багшийн төрсөн өдрийг Эв нэгдлийн баяр хэмээн тунхагласан байдаг. Энэтхэг, Тайланд, Вьетнам, Бирм, Шри Ланка, Камбож, Лаос, Непал, зэрэг улсуудад бурхан багшийн төрсөн өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. БНСУ-д ч бурхан багшийн төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг. Bucheonnim Osinnal (부처님 오신 날) or Sawol Chopail (사월 초파일,四月初八日). The birthday of Gautama Buddha.
Олон улсад буддизм нь албан ёсны шашны нэгээр тоооцогддог бөгөөд ОХУ-ын Халимаг, Буриад болон Тувагийн бүс нутгуудад өөрийн гол шашин гэж үздэг байна. Эдгээр улсуудад Бурхан багшийн дүйцсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Энэ баярыг сүсэгтэн олон Бурхан багшийн төрсөн өдөр гэж нэрлэх нь олонтой тохиолддог.. Уламжлал ёсоор Будда бурхны гэгээн дурсгалд зориулсан баярын ёслол нь билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр эхлэж, гурван өдөр үргэлжилдэг байна. Энэ өдөр элбэг дэлбэг, идээ будаа тавьж, буян хийдэг учраас энэхүү өдрийг мянган буяны өдөр гэж нэрлэх болжээ.
3. Амралтын өдрийг шилжүүлдэг тухайд. Японд нийтийн амралтын өдрийн тухай хууль1948 онд баталсан байдаг бөгөөд нийтийн амрлатын өдөр Бямба, Ням гаригт буюу хагас бүтэн сайн өдөр таарвал дараагийн өдөрт шилжүүлдэг ба амралтын өдрийн шилжүүлэг гэж нэрлэдэг. Мөн амралтын 2 өдрийн дунд ажлын өдөр таарвал иргэний амралтын өдөр болгон хувиргаж гэр бүлээрээ амрах салхинд гарах ёс зүйтэй амьдрах орчныг бүрдүүлдэг. Хөгжингүй болон хөгжиж буй олон орон ажиллагсадын нийгмийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн амьдралын орчинг бүрдүүлэх зорилгоор хөдөлмөрийн хуулийн ийм зохицуулалтууд хийсэн байдаг.
Бидэнд энгийн өдрүүдтэй адилгүй төрсөн өдөр, наадам, шинэ жил гэх мэт баярт өдрүүд тохиодог билээ. Үүнтэй адил Бурханы шашинтан хүмүүст ч Бурхан багшийн мэндэлсэн өдөр, богд Зонховагын таалал барьсан өдөр, Далай багшийн мэндэлсэн өдрүүд, Майдар эргэх, Цам харайх гээд баярт өдрүүд хааяа хааяа тохиодог. Эдгээр өдрүүдийг их дүйчэн өдөр гэж нэрлэдэг. Дүйчэн өдрүүдэд хийсэн буян энгийн бус хэдэн мянга, саяар хийсэнтэй адил арвин, хүчтэй байдаг учир нүглийг тэвчин аль чадахаар буяны үйлд хичээдэг болой. Хийд дацангууд ч тухайн өдөрт нийцсэн тусгай хурлуудыг олон түмэнтэйгээ нийтээр хурдаг билээ. Эдгээр өдрүүдийн нэг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, таалал барьсан гурван их тохиол давхацсан зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр болж байна. Энэ өдөр бид бүхэн үйлдэл, хэл яриа, бодол санаагаа аль болох буяны төлөө зориулж цагаан хоол идвэл нэн сайн. Жишээ татвал: Төвдүүд шинийн 15 бус шинийн нэгнээс битүүн хүртэл сарын хугацаатай олноор цуглан хурал хурж, маани хөгжөөдөг. Бас олон удаа мөргөж, мацаг барьдаг юм билээ. Тэгчин сожин гэж нэг өдрийн сахил авдаг. Өнөөдөр 6-р сарын 2-ны өглөө олон хүн 4 цагт очиж нэг өдрийн сахил авч мацаг барьж олны тусын төлөө хичээлээ.
Энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрөөр тогтоох тухай санал гарч хэлэлцээд хойшлуулсан. Бурхан багшийн эхээс мэндэлсэн гэгээрсэн өдрийг нийтээр тэмдэглэх өдөр болгох нь нийтийн, гэр бүлийн, төрт ёсны ач холбогдолтой.
1. Нийгмийн ач холбогдолтой болох нь. Ёс суртхуун хүнлэг сэтгэлийн баяр, бусдад тус болох, ядуус дордост туслах, өв уламжлалаа сэргээх итгэлийн баяр нь иргэдийн төдийгүй пүүс комданиудын итгэлцэл нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд тустай. Чин сэтгэлийн угаас бие биенээ дэмждэг тусалдаг бусдын төлөө буян хийдэг учраас энэхүү өдрийг мянган буяны өдөр гэж ч нэрлэдэг.\
2. Гэр бүлийн ач холбогдолтой болох тухай. Эх үрсийн баярыг залгуулан жил бүрийн 6-р сарын 2-ны өдрийг баяр болгон тэмдэглэвээс гэр бүлээрээ буян номын үйл хурж, үр хүүхдэдээ зөв хүмүүжил олгох ёс суртхуун, уламжлал соёлоо өвлүүлэх яриа хөөрөө, хэв заншил тогтоон баяртай болсноор гэр бүл батжин гэр бүлийн соёл, ёс суртхууны цаг орчинг бүрдүүлэхэд тустай. Ядаж гэр бүлээрээ хоол идэж, салхинд гарч, эцэг эх, үр хүүхдийн оюунлаг харилцаа бэхжсэнээр хөдөлмөрийн бүтээмж нь ч дээшилж, зах зээл эдийн засагт ч сайнаар нөлөөлдөг байна. Байгууллага хамт олноороо нийлдэг дарвидаг уудаг наргидаг баяр олон болохоос утга агуулгатай бусдад талархдаг баярладаг гэр бүлээрээ ярилцдаг суудаг баяр олон бус байна.
3. Төрт ёсны ач холбогдол. Монгол түүхэн уламжлалаа даган Монгол төрийн 7 эрдэнийг Төрийн ордондоо залсан. Монгол төрийн эрдэнийн дээд нь өөрийн ашгийг огоорон хамаг олны тусын тулд улс төрийн хэргийг сэдэн шийдэх явдал байдаг. Төмөр зам, Таван толгой зэрэг аливаа асуудлыг шийдэхдээ олны тусын тулд шийдэж байхыг төрийн түшээд үйлийн үр, хариуцлага, ёс сутрхуунаа нягтлан эргэцүүлэх өдөр цаг үе. Улс төрчийн сэтгэл зүрх хариуцлага ёс суртхуун хариуцлага ч үүгээр хэмжигдэнэ.
Монголын нийгэм улс төрийн байдлыг танддаг “Сант Марал” төвийн 2015 оны 4-р сарын 12-ны судалгаанаас үзэхэд УИХ-д 62%, Ерөнхийлөгч 55%, Хууль шүүхийн байгууллагад 50%, Улс төрийн хамуудад 67% нь итгэдэггүй гэсэн нь бидний улс төрийн институцид итгэх итгэл байнга буурч, нийгэм хямралд ороод байгаа нь тодорхой байна. Нийгмийн эрс шинэчлэл хийхийн зайлшгүйг ухаарч мэдэрсэн нь зөвхөн сэхээтний цөөн хэсгийн төдийгүй Монголын бүх ард түмний ухаарал мэдрэмж болж байна. Ийм ухамсар мэдрэмж улс төрийн нам үзэл бодол үл хамааран нийгэмд хуримтлагдан хураагдаж байна.
Сүм хийд гэж нийгмийн итгэлийн институци юм. Шашин бол үзэл бодол юм. Үндсэн хуулиар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх шашин шүтэх эрх чөлөө нээлттэй бөгөөд УИХ энэхүү эрхийг хүндэтгэн дагах учиртай. Бурхан багшийн эхээс төрсөн, гэгээрсэн, нирваан дүрийг олсон жилд ганцхан удаа тохиодог өдөр юм. Энэ өдрүүдэд буддийн шашны дацан, хийдүүдэд төдийгүй улс даяараа Бурхан багшийн их дүйцийн өдрийг өргөн тэмдэглэж байна.
Г.ЗАНДАНШАТАР
2015.06.02
2015.06.02
Carole
Зочин
zochin