Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэл хийгдсэн үү
Саяхан III эмнэлгийн 60 жилийн ойд зориулсан “Онол практикийн бага хурал”-д яг дээрх нэртэй илтгэлийг Эрүүл мэндийн сайд асан, туршлагатай менежер, проф С.Сонин, мөн өнөө цагт бараг алга болчихоод байгаа манлайллын үүрэг роль шинэчлэлд ямар ач тустай талаар мөн л Эрүүл мэндийн сайд асан туршлагатай менежер, проф
Саяхан III эмнэлгийн 60 жилийн ойд зориулсан “Онол практикийн бага хурал”-д яг дээрх нэртэй илтгэлийг Эрүүл мэндийн сайд асан, туршлагатай менежер, проф С.Сонин, мөн өнөө цагт бараг алга болчихоод байгаа манлайллын үүрэг роль шинэчлэлд ямар ач тустай талаар мөн л Эрүүл мэндийн сайд асан туршлагатай менежер, проф Батсэрээдэнэ нар сонирхолтой илтгэл танилцуулсан нь сонин содон гэхэсээ илүү Эрүүл мэндийн салбарын бүхий л шат дамжлагаар дамжин насаа элээж яваа, бас цагтаа энэ ачааг мөрөн дээрээ үүрч мэдэрсэн, одоо яаж ч зодуулаад алдах юмгүй, эмнэл зүйн болоод багшлах зохион байгуулах туршлагаараа өөрийн хүрэх ёстой өндөрлөгт байр сууриа хэдийнээ эзэлсэн эрхмүүдийн бачимдаж, цөхөрсөн эцсийн хашгиралт гэлтэй байлаа. Эдгээр хүмүүс Монгол улс зах зээлд ороод хэдийнээ 24 жилийг ардаа орхисон боловч эмнэлгүүд, эрүүл мэндийн тогтолцоо үнэндээ яг социализмдаа явааг, ямар ч засаглалгүй болсныг, санхүүгийн өчүүхэн ч эрх мэдэлгүй “Горшок” авахаа ч Сангийн яам, Төрийн сангаас асуудаг улам бүр хатуу бахины завсарт орсныг, эрүүл мэндийн ажил, үйлчилгээ “Үнэгүй” хэвээрээ байгааг, эмнэлгүүдийн томилгоо улс төрийнх болж заваарсныг, Эрүүл мэндийн тогтолцоо эрх барихаар гарч ирсэн нам болгоны “Улс төрийн “Наймаан””ы хэрэгсэл болсныг, тендэр гэдэг хамгийн үнэгүй, чанаргүй эм хэрэгсэл авч, хүнээ “Сайн” эмчил гэж тушаадаг тэнэг хуультай болсныг, эмнэлгийнхэн “Төрийн үйлчилгээний албан хаагч” гэдэг цалингийн сүлжээнд боогдсон боолын хөдөлмөр эрхлэгч болсныг, өөрийн бүхий л үйлдэл, ам хэл, ажил үйлсээрээ хүмүүсийг араасаа дагуулж, үлгэрлэн манлайлж явдаг, өөртөө онол практик туршлага гээчийг цогцлоосон шийдвэр болгоноо өөртөө биш хатуу ширүүн байлаа ч нийтийн эрх ашигт нийцүүлж гаргаж чаддаг хүмүүсийг менежер гэдэг тухай чухам сонссон хүн болгон үг болгоныг нь дуу алдам хүлээж авахуйц үнэ цэнтэй үгийг хэлээд гарна билээ. Яг үнэндээ ийм утгатай яриа санал санаачлага Эрүүл мэндийн салбарын бүхий л түвшний хурал, цуглаан, семинар, их, бага хурлууд дээр яригдсаар тун олон жил болсон. Тэр болгонд “Илжигний чихэнд ус дусаагаад” л өнгөрсөөр ирсэн. Шинэчлэл ярьсан АН гарч ирэхэд Эрүүл мэндийн салбарыхан үүнийг л хүссэн, 2 жил нь “Суурь шинэчлэл” ярьсаар ард өнгөрлөө. Одоо үлдсэн 2 жилд нь шинэчлэгчид тэсч чадвал Эрүүл мэндийн систэмээ л зах зээл рүү орох эхлэлийг тавьчихмаар байна. Их ч зүхүүлж, хараалгах байх, магадгүй сонгуульд унаж ч магад. Гэхдээ Эрүүл мэндийн системдээ реформ хийж чадвал нэг сонгуулийн уналтаараа дэнчин тавьсан ч яадаг юм ард түмэн эргээд ойлгох болно. Эмнэлэг маань тодорхой хугацааны дараа сэргэж босоод ирэхийн цагт иргэд маань 700 тэрбум төгрөгөө бариад гадны эмнэлэг рүү явахаа болино. Их далайд хоног хоногоор доошлон живж байсан Сэвол онгоц шиг унаж яваа эмнэлгээ, Эрүүл мэндийн тогтолцоогоо босгож ирнэ, үр дүн нь хэрхэн зөв хийснээс шалтгаалаад мөн удахгүй мэдрэгдээд эхлэх болно. Яаж хийх вэ, юунаас эхлэх вэ гэж үү? Тэгвэл юуны түрүүнд Монгол улсын Эрүүл мэндийн тогтолцоо багцаагаар 60% нь хувийн секторт /одоо 90 гаруй хувь нь улсын секторт хамаарч байгаа/ 40 орчим хувь нь улсын секторт хамаарч байхаар, холимог өмчтэй эрүүл мэндийн тогтолцоотой байна гэдгээ яг л мал, орон сууц хувьчилсан шигээ улс төрийн шийдвэр гаргаад шийдчихээч. Халдварт болон галзуугийн эмнэлгээс бусад том эмнэлгийг нь 51-100 хүртэл өнөө өмч хувьчлалын олон аргаараа байгаа хамт олонд нь өмчлүүлчих/ мөн түрээс, ХК гм ээр/. Тэгвэл “Энэ, тэр нам идчихлээ” гэсэн хэрүүл бага гарна. Учир нь тэр олонлиг чинь манай парламентийн том “Зураг”. Гэхдээ ганцхан хатуу болзолтой байна. Энэ эмнэлэг эмнэлэг л байна “Аса” цирк болохгүй гэж. Хувийн өмч бол хувийнх л байна гэж үү? Яахав тэр заалтыг нь өөрчлөөд хууль гаргачихаж, эсвэл засвар оруулчихаж болно. Ингээд хийчивэл эмнэлгийнхэн төрийн үйлчилгээний албан хаагч биш болно. Аж ахүйн нэгж учраас тендэрээр юм авах шаардлагагүй болно. Хувийн өмч учраас шахаа, найраа байхгүй. Хувийн өмч учраас улс төрийн томилгоо хийж чадахаа байна. Хувийн өмч учраас сайн эмчийг сувилагчийг “Интермед” эд нар шиг өрсөлдөж булаацалдаж шилж сонгож авдаг болно. Тэгэхээр хүн эмчилж чаддаг эмч нарын тоо олширно. Даргаа хэнээр сонгохоо өнөө “Жинхэнэ” ТУЗ нь шийднэ. Хаан банк шиг Петр Морроу –гоо олж тавина гэсэн үг. Өрсөлдөх учраас тэр. Одоо бол улсын хэдэн том эмнэлэг Монголын эрүүл мэндийн өчүүхэн зах зээлийн шавхруун дээр нь муу муухайгаа дуудуулаад явж байна. Тайланд, Хятад, Солонгос гэхэд л аль эрт Монголын эрүүл мэндийн зах зээлийг хувьчлаад авчихсан. Төрийн түшмэдүүд нь хүртэл эдгээр улсуудын эмнэлгүүдийн албан болоод албан бус брокерууд болчихсон тууж яваа. Энэ урсгалаар монгол улсаас 700 гаруй тэрбум төгрөг гадагшаа урсаж байна. Хошуучлагчид нь манай эрхэм хүндэт улс төрчид. Манай эрүүл мэндийн нийт төсөв даатгалтайгаа нийлээд 700 орчим тэрбум төгрөг, тэгэхээр тал хувь нь магадгүй талаас ч илүү хувь нь гадагшаа урсаж байна гэсэн үг. Эмнэлгүүдээ дээрх байдлаар хувьчилж байж л өрсөлдөөнд орохоос өөр аргаггүй. Улс яаж ч хүсээд их баян байгаад “Социалист эрүүлийг хамгаалахын зарчим”, “Эмчийн тангараг” ёс зүй яриад нэмэргүй болсон. Поезд уже ушел буюу галт тэрэг түрүүн хөдөлчихсөн. Одоо яаж гүйцэхийг чармайх вэ гэдгээ л бодох цаг болсон. Одоогийн байгаа 16 том эмнэлэг бол хүнээр бол 76 хүрсэн настангууд. Ийм настай организмыг мэдээж яаж тордоод ч залуу болгох аргагүй, Тордоод ч төрийн өмч гээч чухам хэний юм бэ гэдэг нь тодорхойгүй учраас цаашдаа хуулиараа тодруулах ёстой юм гэнэ билээ. Магадгүй хэнийх ч биш учраас яаж ч төсөв даатгалыг нь нэмээд ёроолгүй саванд сүү хийсэнтэй адил. Хэний ч биш өмч учраас яаж ч хувааж идсэн дур. Хүлээх хүлээлгэх хариуцлага байхгүй. Үүнтэй хамт хийх нэг том өөрчлөлт бол эрүүл мэндийн бүхий л ажил үйлчилээг үнэтэй болгох, Гудажмжинд суугаад гутал тосолж байгаа хүн үнэгүй тосолж өгөөд л суудаггүй биздээ. Олгой авхуулсан ч толгой бариулсан ч дунд чөмөг хадсан ч үнэтэй. Улс болгонд ийм. Манайд ч одоо эрүүл мэндийн ажил үйлчилгээний зах зээлийн үнэ хувийн салбарт бий болчихсон байгаа. Улсынх нь нууц байдалд гэмт хэрэг хийгээд ч байгаа юм шиг хэрнээ цаагуураа өнөө муу системээ торгоогоод л байж байна. Үнэтэй болно гэдэг нь хүн бүр л хармайгаа ухаад байна гэсэн үг бас биш. Тохиолдол сэрвис болгон нь машин угаах, гутал тослох, талх, тариа шиг өөрийн өртөгтэй л байна гэсэн үг , Харин энэ өртөг зардлын аль хэсгийг улс /төсөв даатгал/ аль хэсгийг нь иргэн хэрхэн хувааж түгээж даах нь жичдээ асуудал. Энэ энийг улс/даатгал/ бүрэн даана. Энэ энэ хэсэг дээр өвчтөн төдий хувийг гаргана гээд яг таг заачихсан хэдэн арван мянган ажил үйлчилгээний тариф бүхий зузаан зузаан боть ном Япон зэрэг улсуудад байж л байдаг юм билээ. Өчнөөн төчнөөнөөрөө төсвийн мөнгөөр олон улс орноор туршлага судалж сурч мэргэшсэн шийдвэр гаргагчид өнөө болтол энийг ядахнаа Copy paste хийж байгаагүй нь гайхал төрүүлдэг. Энэ юм чинь л яг амьдрал дээр дутаад байгаа учраас нууцаар авч өгдөг ёс тогтчихоод байгаа юм. Эцэст нь муу нэрт нь эмч нар авилгачаараа дуудуулаад байгаа юм. Уг нь асуудлаа гадарладаг төр байсан бол юу гэж эмч нар авилгачаараа дуудуулах вэ. Ингээд төлбөр тооцооны хэлбэр, механизм, үнэ, тариф тогтоод ирэхээр үүнийгээ паспортан дахь чипсэнд нь суулгачихаар л үүгээрээ дуртай эмчээ, дуртай эмнэлгээ сонгоод явчихна. Уг нь Эрдэнээ гишүүний өргөн барьсан даатгалын хуулийн амин сүнс, утга учир нь өвчтөнөөр өөрөөр нь дамжуулаад талх авч байгаа аятай эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн үг л дээ. Өөрөө авч байгаа талхныхаа сайн мууг сонгож харж үзэж авдаг биздээ. Тэрнээс даатгалаар төлчихсөн талхийг хэн авах нь худалдагчид хамаагүй дөхүүлээд л шидчихнэ биздээ. Авбал ав, байвал бай гээд. Тэгэхээр иргэн өөрөө эмнэлэгт үзүүлдэг мөнгө бүхий цахим картаа бариад явахад учир л гэгч байгаа биз /цахим картын доторхийг одооныхоо паспортонд ч суулгачихаж болно байх гэж мунхаглав/. Ингэхээр өвчтөний эрэлтэд нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээ бүхий сайн менежмэнттэй, чанартай эмнэлэг нь “Бумрангранд” болно, чадаагүй нь дампуурна. Эмнэлэгээр яг ямар ажил үйлчилгээ хэд хичнээн ширхэгийг хийлгэх гээд байгаа юм гэснээ төр нь төсөв даатгалаараа худалдаад авчихна. Ер нь эмнэлэг гээч ямар байгууллага байх ,ажил үйлчилгээгээ ямар стандартын хүрээнд явуулах чанар нь ямар байх, ямар ажил үйлчилгээг нь ямар үнээр худалдаж авах зэрэг бодлогыг нь тодорхойлох болон хяналтаа тавих үүрэг нь төрд хоцорно.
Харин аль аль эмнэлгүүдийг хэрхэн хувьчлах,засаглалыг хэрхэн шилжүүлэх, санхүүгийн бахинаас хэрхэн гаргах, хяналтаа хэрхэн тавих зэрэг нь мэдээж дараалаад шийдэгдэх асуудал. Нэрт нийтлэлч Баабар эрүүл мэндийн тогтолцоогоо энэ мэтээр шийдэхээс авхуулаад бусад бүхий л салбарын түвшинд чухамдаа мэрэгжлийн буюу мэнэжэрийн,улс орныхоо хэт ирээдүйг харж чаддаг, сэтгэлтэй,туршлагатай, нам үл хамаарах хүмүүсээр засгаа бүрдүүлж улс орноо гажуудал дампуурлаас аврая тэгж байж л наандаж АН “амьд” гарна гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Харин улаан цагаан нь хамаагүй,хийж чадах ийм хүмүүс нь өнөөдөр дээрхи мэтээр, гудамжинд л явж байна дөө.
2014.09.27