Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Архичингүй Монголын төлөө
Сүүлийн үед тааралдсан хүн бүр эрүүлжүүлэхийг эмнэлэгт өгдөг ёстой буруудлаа гэх болж.Эндээс нэгд:нийгмийн сэтгэл зүйд нийцээгүй,хоёрт:хууль хэрэгжих хөрсөө бордоогүй гэсэн хоёр дүгнэлтийг хийж болно.
Сүүлийн үед тааралдсан хүн бүр эрүүлжүүлэхийг эмнэлэгт өгдөг ёстой буруудлаа гэх болж.Эндээс нэгд:нийгмийн сэтгэл зүйд нийцээгүй,хоёрт:хууль хэрэгжих хөрсөө бордоогүй гэсэн хоёр дүгнэлтийг хийж болно.
Эрүүлжүүлэх гэдэг нь амьтан хүний амгаланг алдагдуулж агсан тавиад байгаа этгээдийг тусгаарах , согтууг нь гаргах үйлчилгээ хоёрын нэгдэл.Үүнийг хийхэд заавал эмнэлгийн ор эзлүүлж бөөн төвөг удах хэрэг байгаа юмуу.Төрийн хууль сахиулах байгууллагууд нь болдоггүй юм бол архитай тэмцэнэ гэдэг төрийн бус байгуулага, нийгэмлэгүүд ,асаргаа халамжын газрууд зөндөө, хийх ажил,олох орлогогүй улстайгаа цуг хямраад сууж л байна.Шинжлэх ухааны үндэслэлгүй, амьдралд уялдаагүй,гадаадыг хуулсан төрийн бодлого ямар их гай чирдэгийг монголын жишээгээр харахад эмнэлэгт эрүүлжүүлэх болчимгүй хууль баталсан явдал болсон.
Дэлхийн олон орны дундаж судалгаагаар хүн амын10 орчим хувь нь архаг архидалт донтолтын эмгэгтэй,5% хордлогын яаралтай болон эрчимт эмчилгээний эмнэлгийн тусламж хэрэгтэй байдаг.Монгол улсад жилд эрүүлжүүлэгдэж байгаа 300000 хүний үсрээд 15% буюу 45000 нь эмнэлгийн тусламж үзүүлэх категорт хамаарна.Үлдсэн ихэнхи нь согтуу хүмүүс буюу эмнэлгийн хүлээн авахад ирж агсан тавигсад.
Жилдээ 200-300 мянган хүн эрүүлжүүлэхээр нөгөө өвчтөн эмчлэх төсөв,орны фонд,оочир дугаар,хяналт деспансераа яах болж бэ?Одоо түргэний дуудлагын тэн хагасыг архинд хордогсод болоод шартагсад дахин дахин дуудаад амар заяа үзүүлдэггүй,тэр хооронд нь үнэхээр өвчтэй нялх нярай,өтгөс буурлууд маань эмнэлгийн бараа харж чадахгүйд хүрээд байна шүү дээ. Согтуу хүн эрүүлжүүлж сууснаас үндэстнээ эрүүлжүүлэх эрүүл мэндийн бодлогын асуудлаа шийдэж суувал ядаж хойд үедээ өлзийтэй баймаар.
3000 жил шимийн архи хүртэж ирсэн монгол хүн сүүлийн 100-хан жилд хойд, урд хоёр хөршөөсөө ганзай, самогонд суралцаж,одоо архины үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийн манлайд цохиж явааМонголчуудын архи хирээс хэтэрсэн нь үнэн.
Гэтэл монгол хүний архи даах чадвар Европ хүнтэй харьцуулвал 7 дахин дорой. Энэ нь үндэстэний биологийн эволюцийн онцлог.Өөрөөр хэлбэл монголчууд архи ууж болохгүй үндэстэн.Ийм үндэстэн дэлхийд зөндөө байсныг тухайн үед газар нутагт шунасан харийн боолчлогчид архиар устгаж,түүхийн үзмэр төдий болгон үлдээсэн жишээ олон бөгөөд үүнд Америк тивийн болон Туйлын бүсийн уугуул иргэдийг дурьдахад хангалттай.Архи нэг талаар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдхүүн боловч нөгөө талаар үндэстэнийг мөхөлд хүргэдэг мөлхөө үхлийн зэвсэг. Тиймээс ч Чингэс хаан 40 хүрээд дөнгөж амс,50 хүрээд тавьж уу,Далай лам архиа бага уу,айргаа уу хэмээн айлдсан.Энэ бол үндэстэнд хандсан агуу хүмүүсийн захиас сургааль.Манайхан л Чингэс хааны дүрийг архин дээр, Далай ламын сургаалийг пивондээр залж дормжлоод байгаа болохоос.
Одоо бас нэг хууль гарна гээд яриад эхэллээ.Архины хяналтын тухай хууль гэхээр эмнэлгийн тусламжийн асуудал орохгүй юм байлгүй дээ Архитай тэмцэнэ гэвэл архичинтай тэмцэх нь гол асуудал баймаар юм.Архины аюул байна гэдгийг мэдэж, ойлгоод өөрчлөлт хийх гээд байгааг ойлгож байна.Гэхдээ буруу хөдөлбөл бүр аюултай.Үүний жишээ 20-иод оны Америк,80-аад оны Оросын хуурай хууль,одоо манайд олон түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа эмнэлгийн байгууллагуудад албадан эрүүлжүүлэх хууль болоод байна.
Оросын жишээгээр л үзэхэд архийг тас хорих гэж үзсэн чинь оросууд самогоноо тув тунгалаг нэрж сураад, хуурамч архины худалдаа оросын хилээс хальж, дэлхийд түгсэн бизнес болж цэцэглэсэнийг 90-ээд оны үед Антводка,улаан бөглөөт Роял спиртээр манайхан андахгүй мэднэ.
Архичин согтууг дэлхий тэр чигээрээ эмнэлэгт авдаг болсон л гэнэ,хүнлэг энэрэнгүй нийгэм болохоор хүний эрх зөрчлөө л гэнэ.Тэгвэл согтуу хүний агсан доромжлолын өмнө цагаан өмсгөлөөс өөр хамгаалах зүйлгүй эмч сувилагч нарын эрхийг хэн өмөөрөх болж байна?Түрүүчээсээ нүдээ бүлт,эрүүгээ хуга цохиулаад эхэллээ шүүдээ.Хэдхэн жилийн өмнө хүн амины хэрэг ч гарч байсныг мартаагүй л баймаар.
Интернет,сонин харж байхад архидалтын хөрс үндэс нь ажилгүйдэл,чөлөөт цагаа зөв боловсөн өнгөрөөх газар алга гэж иргэд их бичдэгтэй санал нийлж байна.Ажилтай, амбицтай залуус архинаас хол явдаг болсон цаг гэсэнтэй ч санаа нэг.
Архи ууж байгаа үзэгдэлийг анагаах ухааны талаас нь авч үзвэл архины эмгэггүй эрүүл,архины хордлогоба донтолтын эмгэгтэй гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваагдана.Эхний буюу эрүүл категорын хүмүүс дарвиж уудаг,хавтгайрч найралдаг одоохондоо архины эмгэгт өртөөгүй суурь давхарага.Ийм бүлэгт нөлөөлөх зүйл үнэхээр хууль эрх,хүмүүжил,нийгмийн бодлогоор бүрдэх цогц арга хэмжээ мөн.Үүний цаана архины эмгэг,хямралд нэрвэгдсэн анагаах ухаан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсээ эрүүл мэндийн салбар хариуцах учиртай.Эмчилгээ үйлчилгээнд хамруулах явцад нийгмийн халамжийн асуудал дагалдаж гарах нь мэдээж.
Архины хордлого, донтолт үнэхээр өвчний хэмжээнд хүрсэн тохиолдолд анагаах ухааны нарийн мэргэжлийн олон салбаруудын хамтын ажиллагааны заагдээр шийдэх асуудал зөндөө бий.Архины хордлого донтолтын анагаах ухааны онол чойр цоо шинэ агуулгаар баяжаад,хордлого судлал,дархлаа,эрчимт эмчилгээ,дотор,наркологи,генетикийн дундын өгөгдхүүн болсон. Ер нь архи болон бусад донтолтын судлал сэтгэцийн хямралын онолоос дархлаа,генетикийн онол руу шилжиж байх шивдээ. .Сонирхуулахад Европд Августын хүүхдүүд гэдэг анагаахын нэр томьео байдаг.Август тансаг амьдрал,арвин ургацын бурхан бөгөөд 8-р сарыг ургацын сар гэдгээр нь бид сайн мэднэ.Ургацын баяраар цалгиж бялхасан найран дунд олдсон хүүхэд эргүү балай,эрэмдэг зэрэмдэг төрдөг.Бурханы үр үү бурханы гэсгээл үү. .Архи зөвхөн нэг хүний зовлонгоор дуусдаггүй.Зовлонт гэр бүл гэдэг ойлголт бий.Энэ нь архичны ард тэр гэр бүл,тэр үндэстний хуь заяа байдаг гэсэн үг.Архины хордлого, донтолтын асуудал ганц манай бус дэлхийн толгойны өвчин болоод удаж байна.Одоо бас хар тамхи,эмийн донтолт манай хаалгыг тогшоод эхэллээ.Бие махь бодийн бодит эмгэг,сэтгэхүйн хямрал давхацсан донтолтын эмгэгтэй тэмцэхэд шинжлэх ухааны шилдэг гаргалгааг анагаах ухааны олон салбаруудын уулзвар дээр л шийдэх нэн төвөгтэй зорилт билээ.20 жил эзэнгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо ч,10 жил яс цоожинд суусан улаан Нэргүй ч буцаж ирээд ууж л байсныг бодоход донтолтын эмгэг тийм амаргүй хөрстэй.
Архинаас үүдсэн эмгэг өвчтэй хүмүүсээ бид эмчлэнэ судлана.Харин хажуугаар нь энэ согтуу улсаа зохицуулаад өгөөч гэж хүсмээр байна..Өөр ч бас төр засгаасаа хүсч шийдүүлэх асуудал байлгүй яахав. Жишээ нь архи, тамхины онцгой татвараас бүрддэг эрүүл мэндийн хөгжлийн сан яагаад алга болов,хор судлал яагаад бүтэцийн харалган өөрчлөлтөөр боловсролын салбарт явчихав гэх мэт асуултын хариуг ядаж авмаар байна.Уул нь эдгээрийн үүрэг оролцоо архины эмгэгтэй хүмүүсийн эмнэлгийн тусламж, шинжлэх ухааны судалгаанд ихээхэн нэмэр болж байсан юмсан.
Шинэ гарах гэж байгаа хууль эмнэлгийн тусламж,судалгааны энэ олон нарийн асуудлын эрх зүйн тусгал болохгүй, зөвхөн архитай байлдаад хүнээ орхих юм бол яг 80-аад оны Горбачёвийн Оросын хувь заяа давтагдах болно.
Ерөнхийлөгч маань Архигүй Монголын төлөө уриа дэвшүүлсэн.Архичингүй Монгол гэхээр иргэнээ гадуурахсан болно,ойлгож байна.Энэ уриаг ажил хэрэг болгоход сүүлийн үед архины асуудлаар гараад байгаа эрх зүйн актууд нүдээ л олоосой билээ.
Архичингүй Монголын төлөө.
Хордлого судлаач эмч Содномын ЮНДЭН
сэтгүүлч
сэтгүүлч
бөрхөг
хараа