Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эерэг хүч зузаарсаар...
Эерэг өөрчлөлт, сайн үйлсийг санхүүжүүлсээр яваа Хөгжлийн банкны зүтгэлийг олон улсад ч эерэгээр үнэлж, дэмжиж байгаа ажээ. Үүний тод жишээ нь саяхан “Хөгжлийн банк”-ны дансанд орсон 180 сая доллар боллоо.
Санаж сэдсэн ажил чинь бусдын сайн сайхны төлөө
чиглэгдсэн бол эерэг хүч аандаа хуримтлагдаж зузаарч ирдэг.
Тийм болохоор зүгээр л эерэгээр бодоод зүтгэ.
Надад итгэ, та өөрчлөлтийг мэдрэх болно.
Donald Trump
Америкийн тэрбумтан
чиглэгдсэн бол эерэг хүч аандаа хуримтлагдаж зузаарч ирдэг.
Тийм болохоор зүгээр л эерэгээр бодоод зүтгэ.
Надад итгэ, та өөрчлөлтийг мэдрэх болно.
Donald Trump
Америкийн тэрбумтан
Эерэг өөрчлөлт, сайн үйлсийг санхүүжүүлсээр яваа Хөгжлийн банкны зүтгэлийг олон улсад ч эерэгээр үнэлж, дэмжиж байгаа ажээ. Үүний тод жишээ нь саяхан “Хөгжлийн банк”-ны дансанд орсон 180 сая доллар боллоо.
Эдийн засаг дунд болон урт хугацаандаа эерэг хүлээлттэй байна.
Учрыг магадлаваас энэ оны 10 сарын эхээр Хөгжлийн банк 300 сая ам.долларын синдикат зээлийг олон улсын арилжааны 10 гаруй банкны хамслаас татах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар эхний ээлжинд 180 сая ам.доллар санхүүжилт орж иржээ.
Энэхүү синдикат зээлийг нэн тааламжтай нөхцлөөр авч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Зээлийн хүү нь жилийн 4,9 хувь, хугацаа нь 7 жил ажээ. Хоёр жилийн өмнө олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон Чингис бондтой харьцуулж болохоор сайн нөхцлөөр авч байгаа синдикат зээл нь Хөгжлийн банкны хувьд анхных юм. Синдикат зээлийн арилжааны захиалгын гүйцэтгэгчээр Швейцарийн алдарт “Credit Suisse” банк ажиллажээ. Олон улсын санхүүчид монголын Хөгжлийн банкинд нэн таатай нөхцлөөр, урт хугацаатай зээл олгож байгаа шалтгаанаа Монгол улсын гадаад худалдааны тэнцэл эерэг чиглэлд өөрчлөгдөж байгаа, хамгийн гол нь экспорт хүрээгээ тэлж, дунд болон урт хугацаанд эдийн засаг нь эерэг байх төлөвтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Синдикат зээл гэж юу вэ?
Банкууд төслийн зээлийн эх үүсвэрийг бий болгохын тулд хамтарсан санхүүжилт хийх түгээмэл арга хэлбэр нь синдикат(хамтарсан) зээл юм. Хамтарсан санхүүжилтийг хийхдээ, нэг банк нь хөтлөгчөөр ажиллан, төслийн санхүүжилтийг оролцогчдын тоогоор хувааж гаргадаг, эрсдлээ хамтарч үүрдэг ажээ. Зээлийн үйлчилгээг хөтлөгч банк хариуцдаг жишиг байдаг.
Хөгжлийн банкны хувьд сая анх удаа санхүүгийн энэ хэрэгслийг ашигласан бол монгол улсад өмнө нь МИАТ ХК шинэ онгоцтой болохын тулд авч байжээ. Мөн Хас Банк жижиг дунд бизнесийг дэмжих санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 46 сая ам. долларын синдикат зээл авч байлаа.
2012 онд Дэлхийн банк Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3673 ам.долларт хүрснээр дундаж орлоготой орон болсныг зарласан. Монгол улс хөгжил “буурай” ангиллаас гарч “дундаж” хүрээнд дэвшсэн тул буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл бус арилжааны зээл авах нөхцөл бүрдсэн юм.
Ийм боломжоо өнгөрсөн хоёр жилд Хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд чамгүй ашиглаж, бонд гаргаж, хөрөнгө босгож байна. Энэ жилээс санхүүгийн шинэ хэрэгсэл болгон синдикат зээл авч байна.
Зээлийг хэнд олгох вэ?
Синдикат зээлээр босгосон санхүүжилтийг экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлээр ажиллах жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих ажилд үргэлжлүүлэн зарцуулах ажээ. Хөгжлийн банк нийт 888 төслөөс 111 төслийг сонгон эхний ээлжинд 167.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа. Одоо синдикат зээлийн эхний санхүүжилт, 180 сая ам.долларыг бусад төслүүдэд олгож эхлэх гэж байна.
Зээлийн эрэлт хангалттай их, өрсөлдөх чадвартай төслүүд олон байгаа учир энэ жилдээ багтааж хоёрдах шатны санхүүжилтээр үлдсэн зээлийг авахаар бэлтгэж байгаа гэнэ. Дараагийн санхүүжилтийг хийх нөхцөл нь "олон улсын зах зээл дээр эрэлт их байвал зээлийн дүнг нэмэгдүүлэх Greenshoe" хувилбар болно. Бүрдүүлэх санхүүжилтийн хэмжээ анх 200 сая ам.доллар байсан. Гэвч эрэлт хангалттай байгаа болохоор дүнг 100 сая ам.доллараар өсгөх боломжтой болжээ. Удахгүй Хөгжлийн банк Green shoe хувилбар ашиглан үлдэгдэл 120 сая ам.долларын зээлийг татах юм.
Чингис бонд, синдикат зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан босгосон хөрөнгөөр олгосон зээлүүдийн эргэн төлөлтөнд санаа зовох хүмүүс цөөнгүй байдаг. Эрсдлийг тооцож, маш сайн, чанартай төслүүдэд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлүүд учраас эргэн төлөлт хэвийн байгааг санаа зовнигчдод дуулгах нь зүйтай байх.
Анхнаасаа ихэнх зээлийн эргэн төлөлтийг хөрөнгө оруулалтын ашгаар төлөхөөр тохиролцож олгосон, одоогоор “муу зээл” байхгүй. Зээлийн багцын чанар сайн байгааг 150 тэрбумын эргэн төлөлт хийгдсэн дүн харуулна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа зохистой үр дүнгээр эргэн төлөлтийг хийж байна. Тийм учраас Хөгжлийн банк сүүлийн 2 жил дараалан ашигтай ажиллаа.
Эерэг дэмжлэг үргэлжлэх төлөв
Хөгжлийн банкны хүчин чармайлтаар олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон хөрөнгө, түүгээр олгосон зээлийн эргэн төлөлт сайн байгаа учраас ирэх жил 600 сая ам.долларыг нэмж босгохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ хөрөнгөний тал хувийг нь синдикат зээл эзлэх юм.
Үүнээс гадна ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 25 сая еврогийн зээлийн шугам нээлээ. Эхний ээлжийн санхүүжилт 20 сая еврог Хөгжлийн банк дансандаа төвлөрүүлээд байна.
БНХАУ-ын Хөгжлийн банктай 162 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, эхний санхүүжилтийг дансандаа оруулчихаад, олгох зээлээ судлаж байна. БНХАУ-ын “Хөгжлийн банк” Монгол Улсын “Хөгжлийн банк”-нд 100 сая ам.долларын зээл нэмж олгох боломжтойгоо дуулгажээ.
Хувийн хэвшлийнхэн японоос самурай бондоор хөрөнгө татах боломжийг эрэлхийлж байна. Үр дүн гарах цаг ойртсон гэсэн эерэг мэдээ бий. Энэ бүх эерэг дэмжлэг, хөрөнгө оруулатын зээлийг тооцвол тэрбум орчим ам.долларыг хөгжлийн төлөө зүтгэх төслүүд рүү оруулах бололцоо харагдаж байгаа юм.
Монгол Улсын Хөгжлийн банк өөрийн үндсэн үүргийг сайн биелүүлж эдийн засагтаа эерэг дэмжлэг, зузаатгалыг хийсээр байна гэдгийг бид мэдэж, харж байна. Бас дэмжиж, эерэг хүчийг түгээн дэлгэрүүл хэмээн ерөөж байна.
zochin
Aaa
Saraa
Зочин