Бидний харах өнцөг
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн ордны эзгүй коридорыг ашиглан /эзэд нь бүгдээрээ тойрог руугаа, эсвэл томилолтоор явчихсан ашигтай мөч/ хэрдээ таарсан “хөөрхөн” улстөр хийж байна. Энд юу болж байгаа юм хэмээн эхний тааралдсан зураглаачаас асуухад “Аан, шоу шоу” хэмээн залхсан янзтай гараа савлаад буцав.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн ордны эзгүй коридорыг ашиглан /эзэд нь бүгдээрээ тойрог руугаа, эсвэл томилолтоор явчихсан ашигтай мөч/ хэрдээ таарсан “хөөрхөн” улстөр хийж байна. Энд юу болж байгаа юм хэмээн эхний тааралдсан зураглаачаас асуухад “Аан, шоу шоу” хэмээн залхсан янзтай гараа савлаад буцав. Ордны дөрвөн давхрын коридорыг өргөөш нь ч, өндрөөш нь ч бүтэн хаасан томоо цэнхэр самбарын өмнө өөрөө индэр дээр гараад зогсчихсон “эрхэм” гишүүн “Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь тэгээд хэдэн хувиар нэмэх боломжтой гэж бодож байна” гэсэн сэтгүүлчийн өдсөн янзтай асуултад “50-60 хувь” хэмээн түгдрэх ч үгүй хариулав. Тэгээд Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Ажил олгогчдын нэгдсэн холбоо нийлж энэ тал дээр яаралтай хэлэлцээрт орох шаардлагатай. Үүний төлөө ард түмнээрээ тэмцье, шаардъя хэмээн уриалав. Уг нь бол Үйлдвэрчний эвлэл болоод, Ажил олгогчдын нэгдсэн холбооны хамгийн түрүүнд санаа тавих ёстой зүйл бол одоо ажил эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлого, амьжиргааны баталгаа, татвар төлөгч иргэдийн эрх ашиг байх ёстой. Түүн дээрээ ам нээж чадахгүй байгаа улс тэтгэвэр, тэтгэмжийн асуудал дээр хуруу нэмэрлэлээ юу.
Гэхдээ энэ бол ганц УИХ-ын гишүүний амнаас гарч байгаа үг биш л дээ. Ер нь тэтгэвэр тэтгэмжийг 20-30 хувь нэмсэн шүү гэсэн Засгийн газрын мэдэгдлийн дараачаас монголчууд нийтээрээ, нийтээрээ биш юм гэхэд нэжгээд сонин хэвлэл, телевиз, радиогоор “20-30 хувь гэсэн нь 20-30 мянган төгрөгний л нэмэгдэл байсан байна. Засгийн газар ахмадуудыг ингэж доромжиллоо. Хүүхэд, нохой хуурч байгаа биш дээ, ямар” хэмээн ярьж бичиж, яриулж, бичүүлсэн билээ. Хорь, гучин мянган төгрөгөөр хүүхэд, нохой хоёрыг л хуурч болдог. Тэр зэргийн мөнгийг чихрийн цаас шиг үздэг баян “пенсионерүүд” бас байдаг байх нь.
Өнгөрсөн 7 хоногт ааваасаа асуулаа. “Тэтгэвэр тань нэмэгдсэн үү?” гэхэд “97 мянгаар нэмэгдсэн, 400 давчихсан шүү” хэмээн ихээ баяртай байсан. Ээж ч гэсэн нүдээ ирмэж, “Аавын чинь тэтгэвэр минийхээс давсан шүү дээ” гэнэ. Ямартай ч энэ хоёр хүний тэтгэвэр нийлээд миний сарын цалингаас даваад явчихсан бололтой. Нэг нь өдөр өнжүүлэхэд цагийн багш хийж, нөгөө нь хэдэн ач, зээгээ өглөө оройгүй цэцэрлэг, сургуульд нь зөөдөг хоёр хөгшин лав миний өөдөөс хараал хэлсэнгүй. Харин хаагуур ямар гээч “од нь харвасан” нөхдүүд “хорь, гучхан цаас”-ны нэмэгдэл авчихаад, ам нь уруугаа хараад суугааг бүү мэд.
1995-2000 онд, өөрөөр хэлбэл эдийн засгийн их шуурганы үеэр улсын бүх үйлдвэрүүд дампуурахад Улаанбаатарт лав хэдэн арван мянган хүн ажилгүй болж, архинд орох нь орж, авгай хүүхдээсээ салах нь салж, гахай үүрэх нь үүрсэн юм даг. Манай аав ч бас тэдний нэг нь. Хувийн хэдэн компани дамжин ажилласан ч тэдгээр компаниуд нь нийгмийн даатгалыг нь төлөөгүй, эсвэл тэгсгээд дампуурсан шалтгаанаар нийгмийн даатгал нь тасалдсан байдаг. Харин энэ удаа тухайн үед тэтгэвэр нь завсардсан хүмүүсийн тэтгэврийг нөхөх алхмыг Засгийн газар хийсэн юм байна. Аав маань ингэж тайлбарласан. Өөр бас ямар шалтгаанаар, хэний тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлсэн бэ гэдгийг Засгийн газрын тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл тооцсон аргачлал руу нь ороод харчих нь дээр байх. Ямар ч байсан тэтгэврийн сан лав 20-30 хувиар нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд барин тавин хэлсэн. Түүнийхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ биз.
Манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн дээ, энэ сэдвээр дагнадаг сэтгүүлчид ялангуяа хүн болгоны өмнөөс “ард түмэн” болж, амнаас нь гарсан үг болгоныг цааш цуурч байхын оронд яг хэний тэтгэврийг хэдэн хувиар нэмсэн байна, нэмсэн дүн нь Засгийн газраас зарласан хувьд хүрч байна уу гэдгийг шалгаад, судлаад үзчихэд юу нь болохгүй гэж. Мэдээж нэг хэсэг нь баярлаж, нэг хэсэг нь гомдсон л байгаа. 500 мянгын тэтгэврийг 520 болголоо гээд эзэн нь баярлахгүй нь тодорхой. Харин 200 мянгын тэтгэвэртэй хүнд дахиад 200 мянгыг нэмж өгвөл баярлаж л таарна. Засгийн газар л болсон хойно мууг нь сайнд нь, багыг нь ихэд нь багтааж яриад сурчихсан болохоор болж байгаагаа ч болж байна, болохгүй байгаагаа ч болж байна л гэнэ. Гэхдээ ядаж тэрнийх нь ч гэсэн эзлэх жинг олоод харчих, сайнтай муутай нь ярих ёстой л доо. Түүнээс биш юм болгон дээр л ам нь уруугаа харчихаад, халаг хуйхай тавиад явбал бүгдээрээ л түүндээ живэх болно.
Ер нь ч тэгээд жилийн жилд л цалин, тэтгэврийг ёс юм шиг нэмдэг. Тэглээ гээд авсан хэд маань өдөр өдрөөр нэмэгддэг үнийн өсөлтийг гүйцдэг билүү. Цалин тэтгэврийг 60 хувиар нэмлээ гэхэд бид өнөөдөр идэж байгаа килограмм махан дээрээ л 60 хувийн нэмэгдэл төлнө шүү дээ. Үүнийг С.Ганбаатар лав хамгийн сайн мэдэж байгаа. Түүний дараа дахиад юу гэж ярихыг нь би ч бас мэдэж л байна. Хөдөөд малчдын гар дээр мах килограмм нь хоёр мянга байхад хотод 10.000 хүрлээ л гэнэ. Тэгвэл тэр махны үнийг өсгөөд байгаа олон давхар дамжлага, хэдхэн хүний сүлжээгээ л больчих л доо. Супермаркетуудад Ерөнхий сайд, Хөнгөн үйлдвэрийн сайдын хувийн хоёрхон компанийн л бэлтгэсэн махыг борлуулж байхад үнэ хөөргөдөхгүй яах юм. Түүний оронд Баянзүрхийн товчоо, 22-ийн товчоон дээр тавьсан олон харул хамгаалалтаа буулгаад захын малчин малаа авчираад борлуулдаг бол үнэ аяндаа тэнцвэржинэ биз дээ. Мэргэжлийн хяналтынхан нь ч гэсэн хотын төвийн ресторануудаар хоолны шавхруу шинжилж явахын оронд хотын захын хоёр товчоонд дээр очоод ажлаа хийж яагаад болдоггүй юм. С.Ганбаатар мэтийн завтай зайтай нөхдүүд үүн дээр л хошуу амаа билүүдмээр байгаа юм. Нөгөө чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн гээч нь хаана байна аа?!
Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ шүүгчдийн цалинг нэмэгдүүлсэн шийдвэр гаргав. Монгол Улсын хэмжээнд 430 орчим шүүгч ажилладаг, шүүхийн шинэ бүтэцтэй холбогдуулан дахиад 70 шүүгчийн ажлын байр зарлагдаад байгаа гэнэ. Нэг шүүгчийн сарын цалин 3-4 сая төгрөг. Үүнээс болоод манай хэвлэлийнхэн дахиад л долоо хоног бухимдав. Нөгөө мөнгийг чинь хэсэг нөхдүүд сампинд хийчихсэн, төсвийн алдагдалтай хольж хутгаад л бужигнуулж өгч байна аа. “Сая төгрөгний цалинтай байсан хүн таван сая төгрөгийн цалинтай болохоороо авлига авахаа больчихдог юм гэнэ ээ. Ерөнхийлөгч шүүгчдийн авдаг авлигын хэмжээг тодорхойллоо” ч гэх шиг.
Уг нь бол манайх шиг өндөр өртөгтэй нийслэлд, бие биетэйгаа барьцаж, олсноосоо илүүг зарж амьдардаг улсад таван сая төгрөг ч өндөр цалин биш. Саятны эхнэрүүдийн барьдаг брэнд цүнхний л үнэ гээ биз дээ. Шүүгчид ч гэсэн брэнд хэрэглэж яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ биш,
Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээж авснаас хойш Ц.Элбэгдорж гэдэг хүний мань мэтийнхээ чихийг дэлдийлгэсэн ганц зүйл бол Монголд шударга ёсыг тогтоох, хуулийн засаглалыг бий болгох, иргэн бүр хуулийн өмнө тэгш байх. Үүний төлөө өнгөрсөн хугацаанд хамгийн их нухлагдсан салбар бол хууль, шүүхийн салбар. Нэг үеэ бодоход Монголын хуульчид мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагатай болж /түүнийг нь Монголын хуульчдын холбоо гэдэг/, мэргэжлийн хариуцлага, ёс зүйн дүрмээ хүртэл нэлээд соёлжуу орны түвшинд хүргэж баталсан гэж байгаа. Эрхэм шүүгч гуай хариуцлага алдвал, эрхэм прокурор та мэргэжлийн алдаа гаргавал, эсвэл ёс зүйгээ сахихгүй бол тэндээс тэр хүртэл хариуцлага тооцно шүү гээд нэг бүрчлэн сантиметрлээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, тэдний алхах гишгэх бүр нь олон нийтийн нүдний өмнө болсон.
Нэгэнтээ өөрсөд дээрээ ийм хариуцлага аваад, мэргэжилдээ өндөр шалгуур тавиад ажиллаж байгаа хүмүүст нийгэм нь ч гэсэн тодорхой хэмжээний үнэлэмж үзүүлэх ёстой биз дээ. Энэ бол шүүгчийн цалин хөлсний асуудал.
Цаашлаад цагдаагийн албаны тухай хууль гарчихсан, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль ч ирэх хаврын чуулганаар орно л гэж байна. Нэг үгээр хэлбэл хууль эрх зүйн салбар нэлэнхүйдээ хөдөлж эхэлж байна. Яагаад гэвэл бидний амьдарч байгаа энэ нийгмийг аюулгүй байлгахад, бие биенийхээ өмч хөрөнгийг дээрэмдчихгүй, мөнгөтэй нь мөнгөгүйгээ бариад идээд байхааргүй, тэгш эрхтэйгээр ажиллаж амьдрахад энэ хууль, шүүхийн байгууллагын шударга байдал хамгийн чухал. Тиймээс л Ерөнхийлөгчийн хувьд энэ салбарт тэгтэл их ач холбогдол өгөөд, нүдээ хурцлаад байгаа хэрэг. Харин тэр оюутны 70 мянга энэ тэрийг бол би мэдэхгүй, ойлгох ч үгүй. Үнэнээ л хэлье.
Ер нь бол “Энэ муу авлигач шүүгч гурван саяыг авч байхад би яагаад 500 мянгын цалинтай байна” гэж хэрэлдээд байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Би хувьдаа насанд хүрсэн, ажил хийж эхэлсэн цагаасаа л эхлэн “яаж нэг хүн шиг амьдрах вэ” гэж мөрөөдөж ирсэн. Америкчууд яаж амьдраад, бид яаж амьдраад байгаа юм бэ гэж. Мэдээж монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж тэдний зэрэгт хүртлээ өдий. Гэхдээ л зах зухаасаа өөрчлөгдөж эхэлж байна шүү дээ. Шүүгчид нь шударга байя гэж байна, түүнд нь тохируулаад хөдөлмөрийг нь шударгаар үнэлье гэж байна. Баяр хүргэе, нэг ч гэсэн монгол хүнийн амьдрал дээшлэх нь. Америкийн зиндаанд хүрэхгүй ч гэлээ Монголынхоо хэмжээнд үнэлж л байна шүү дээ. Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай..., гоё!
Бид ч гэсэн нөгөө л тамын тогооныхоо үлгэрээр бие биенийхээ хөлнөөс нь чангаах биш, харин ч “Өнөөдөр тэднийг хөдөлмөр үнэлэгдэж байгаа юм чинь маргааш минийх ч гэсэн үнэлэлэгдэнэ” гэж итгэж, тэгж л ажиллах ёстой байх. Миний л бодоход. Өнөөдөр хуульчид үнэлэгдэж байна, маргааш эмч, багш нар ч үнэлэгдэх цаг ирнэ. Хамгийн гол нь тэгж үнэлэгдэхүйц хэмжээний потенциалаа л өөрсдөө харуул л даа. Мэдээж үүнийг хэн нэг багш, эсвэл эмч ганцаар хийхгүй. Хийх гээд юунд хүрснийг бид 20 жил харсан шүү дээ. Монголд одоо боловсролын хоёр л тогтолцоо байна. Төлбөртэй, төлбөргүй. Сурагчдынх нь өмссөн хувцас, багш нарынх нь авдаг цалин л өөр болохоос биш яг үнэндээ нэг нь нэгнээсээ дээрдэх юу ч байхгүй. Эмнэлэг ч ялгаагүй. Хувийнх нь ч, хувьсгалынх нь ч хүн алж л байгаа биз дээ. Тэгэхээр багш нар аа, эмч нар аа! Бусад салбарынхаан! Салбараараа, мэргэжлээрээ амбицлах цаг болсон байна. Ядахдаа л “Бүх хүүхдийг онцсайн сургая” гэдэг хөдөлгөөн өрнүүл л дээ /гэхдээ тэр нь зөвхөн дүнгийн хавтгай дээр биш шүү/. Түүнд нь мэдээж тухайн салбарыг толгойлж байгаа хүмүүсийн бодлого, итгэл үнэмшил, эрмэлзэл хамгийн их хэрэгтэй. Харамсалтай нь одоогоор юу ч харагдаагүй л байна. Цалингаа нэмүүлэх гэсэн багш нарын жагсаал, эмнэлгийн даргаа эсэргүүцсэн эмч нарын ажил хаялтаас өөр юуг тэд олон нийтэд үзүүлсэн бэ?
za daa
bat
Зочин
Зочин
Зочин
vnensetgel
vnensetgel
Анна
Зочин
Боолын боол
S
АН ийн сургаж байгаа тэжээвэр
Зочин
Зочин
Зочин
sanjaa
setgvvlch ee gej
unshigch
Далай
зочин
zochin
₮":"₮:"₮:"₮:"₮:
Зочин
mongolzuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zovshd
Зочин