Улс төр “унтах” цагаар...
УИХ-ын намрын чуулганы хаалттай зэрэгцүүлэн “гал асаасан” /үнэндээ бол ингэж хэлснээрээ ч гэсэн энэ явдлыг ихээ дөвийлгөсөн хэрэг болно/ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тоглолт хол явсангүй.
УИХ-ын намрын чуулганы хаалттай зэрэгцүүлэн “гал асаасан” /үнэндээ бол ингэж хэлснээрээ ч гэсэн энэ явдлыг ихээ дөвийлгөсөн хэрэг болно/
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тоглолт хол явсангүй. Хэрвээ түүний
хэлсэнчлэн Ардчилсан нам тийрэн болоод, Алтанхуягийн Засгийн газар шороо
үмхэхдээ тулчихаад байсан бол өнөөдөр энэ “гал” харин ч түймэр тавих
байлаа. Одоо чинь хавар цаг шүү дээ. Тэртэй тэргүй тордох шуугиан,
сонирхуулах сэдэвгүй болчихоод байгаа хэвлэлийхний хувьд тэр зэргийн
өдлөгийг хэрхэн шүүрч авах, ёстой хаа хүртэл “түймэр тавих”-аа мэднэ.
Гэвч энэ хаврын улс төр ихээ уйтгартай, унтаа байдлаар үргэлжилж байна.
Энэ их ичингүйрэл, дүлий дүмбэ байдлын ард юу нуугдаж байна вэ?
Ардчилсан намтай нэгийгээ үзэх гэсэн Ардын намын тоглолт ердөө МАХН-д элссэн хэдэн гишүүнээ эргүүлэн хурааснаар өндөрлөв. МАН-аас “Ерөнхийлөгчид нэр дэвшигч” Б.Бат-Эрдэнэ /тэрээр өнгөрсөн сонгуульд Ц.Элбэгдоржтой халз үзэж, бараг 40 хувийн саналыг цуглуулсных нь төлөө энэ гуншинг бүх насаар нь зүүж өгсөн ч багадахаар гавьяаг МАН-ын өмнө байгуулсан билээ. Яагаав, нөгөө “Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч” гэдэг шиг/ МАХН-д орохоор бараг тохироод байхад нь намынх нь удирдах зөвлөл өглөө нь дуудаад болиулчихсан гэнэ. Бодвол дахиад л ямар нэг зүйл амлаа биз. Ц.Шаравдоржийн хэлсэн “М.Энхболдтой байхад энэ нам хэзээ ч ялж байгаагүй” гэдэг үг ч бас үнэний ортойгоос гадна цаанаа зорилготой. Өөрөөр хэлбэл, М.Энхболдоор ахлуулсан намын аппаратынхан, С.Бямбацогтоор ахлуулсан парламентын бүлгийхний дунд жинхэнээсээ “гал авалцахдаа” тулаад байгаа сурагтай. Тус тусдаа фракциуд тулаанд бэлтгэж байгаа гэх нэг илрэл нь сүүлийн удаа TV5 телевизээр цацсан мэдээ.
Тус телевизээр “Б.Бат-Эрдэнэ аварга МАХН-д орох гэж байна” гэсэн мэдээг яаран цацаж, мөн 25-р суваг телевизээр “Үйлдвэржилтийн” гэх нэртэй шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлахдаа Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нэрийг хавчуулсан нь олон нийтийн өмнө МАН-ыг жинхэнэсээ “еээ еээ бөө вөө” болгож орхисон билээ. Зорилго нь ч угаасаа тийм байсан биз. /Одоогийн намын удирдлагын сул дорой байдал, тэднийг тойрон хүрээлэгчдийн бий болгосон хамгийн муу имижийн дэргэд бараг шахуу С.Баяр нь бурханлиг харагдаж магадгүй. Гэвч сөргөлдөж байгаа хоёр талын аль алиных нь тооцоонд С.Баяр байхгүй бололтой/
Харин намын аппаратын зүгээс энэ явдлын хариуд хориг арга хэмжээ, хорын “ерөндөг” болгож аль хэдийн улс төрийн тавцангаас эчнээ зайлуулагдчихаад байгаа Увсын хоёр гишүүн, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж нарыг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар тохиролцсон тухай дотоод эх сурвалжаас өгүүлэв. Мэдээж гадна талдаа бол “Энэ бол Ардчилсан намаас зохион байгуулсан хар пиар” хэмээн мэдэгдээд өнгөрсөн. Гэсэн ч МАН-ын үзэл суртлын гол зэвсэг болсон тус телевизүүдийн улс төрийн фокусыг Ардчилсан намынхан алдагдуулна гэж ч юу байх вэ. Утаа дотроосоо гарчээ гэсэн үг. Энэ зодоон мэдээж ирэх 2016 оны сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой гэж улс төр судлаачид дүгнэж байна.
Энэ завсарт засагт ороогүй Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс “Ядахдаа энэ МАН нь олигтойхон сөрөг хүчин шиг ажиллаад өгч чадахгүй юм Энэ засгийг одоо яана даа” хэмээн бухимдсаар удаж байгаа ч тус нам дотор ийм “цусгүй” тулаан болж байхад юун сөрөг хүчин мантай.
Харин Ардчилсан намынхны дотоодод нэг хэсэг өрнөж байсан “хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд оруулах” /өөрөөр хэлбэл, Алтанхуягийн Засгийн газрыг унагаж өөр хэн нь нэг нь Ерөнхий сайд болох/ мөрөөдөл одоохондоо нам зогссон бололтой. Н.Алтанхуягийг унагаалаа гээд өөр кандидат угаасаа ч байхгүй юм чинь. З.Энхболд, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Х.Баттулга гээд арай жаахан дөнгүүрүүд нь аль хэдийн албан тушаалаа авчихсан. Зарим нэг мөрөөдлөө ярьж явсан нөхдүүдийг Ерөнхийлөгч өөрийн гараар нугалсан сураг ч дуулдах л юм билээ. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч Ц.Элбэгдоржид лав энэ засгаар оролдох сонирхол байхгүй. Оролдлоо гээд юунд хүрдгийг 1996-2000 онд ханатлаа амссан юм хойно. Чухам тэр үеийн бүтээгдэхүүнүүд л одоо намын дээд түвшинд ажиллаж байгаа.
Гэхдээ үүний цаана зарим нэг хүний олж харж чадахаас ч илүү том эрх ашиг явааг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуульд Ардчилсан намаас барьж орсон, иргэдийн дэмжлэгийг хамгийн ихээр хүлээхэд хүргэсэн шинэчлэлийн бодлого, суурь өөрчлөлтүүд хүлээгдэж байгаа. Хуулийн салбарын шинэчлэл, улс төрийн намуудын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд олон чухал асуудал ирэх хаврын чуулганаар орох ёстой. Хэдийгээр Ардын намынхан эдгээр асуудлууд дээр цаг үргэлж бойкот хийж, чадлаараа өөр тийш нь савлуулж байгаа ч гэсэн. Хэрвээ засаг унавал эдгээр хуулиуд хэлэлцэгдэхгүй. Өнгөрсөн хугацаанд УИХ дээр хүч түрж эхлүүлсэн ажлууд нь бүгд зогсох болно. Дор хаяж л дараачийн сонгуулиар нэр дэвшигчдээ хэрхэн гаргахаас эхлээд Ардчилсан намд өөрт нь ч гэсэн асуудал тулгарна. Тиймээс одоо эрх барьж байгаа дээрээ тоглоомын дүрмээ тодорхой болгож авах нь Ардчилсан намынхны хувьд амин чухал.
Дээр нь угаасаа эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь засагт байгаа нөхдүүдийг ч, засагт орох сонирхолтой нөхдүүдийг ч хөдөлгөхгүй барьчихаад байна. Хэн ч өөрөө сайн дураараа дүүжлүүрийн тавцанд гүйж гарахгүй шүү дээ. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах хамгийн гол хөшүүрэг нь улс төрийн тогтвортой байдал гэдгийг хаана хаанаа эрхгүй мэдэж байгаа. Тэд байтугай С.Ганбаатар, Ж.Батзандан гээд “хамгийн хамгийн” топ популистууд нь хүртэл “эх орныхоо төлөө” цээжээ бяц нүдэх, хөрөнгө оруулагчдыг хялайж харах зэргээс төвөгшөөх болсныг үзвэл улс төр, төр тогтворгүй байвал ам.долларыг яаж ч даллаад өөрөө хийсч ирдэггүйг ухаарсных биз. Өмнөх С.Батболдын Засгийн газрын үе шиг Монгол руу чиглэсэн хөрөнгийн урсгал тэрбум тэрбумаараа үерлэж байхад бол дуртай нь дайрч гараад мөнгө тараадаг л байлаа.
Гэвч энэ мэт ухамсраар биш, хүчээр баригдаж байгаа улс төрийн тогтвортой байдлын цаана дахиад л нэг асуулт Монголын улс төрийг гацааж байна. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг ажлыг яаж хийлгэж вэ гэдэг асуудал. Хувийн итгэл үнэмшлээ төрийн бодлого гэж андуурчихсан “гал-тулгач”, “гал-зуурагч” гишүүд, сайд нар нь ажлаа яавал өөртөө биш, энэ ард түмэнд үр өгөөжтэйгээр хийж чаддаг болох вэ гэдэг асуулт илүү прагматик байна. Ялангуяа МАН шиг харалган, үлбэгэр дорой сөрөг хүчинтэй байгаа цагт Засгийн газрыг ямар ч тохиолдолд зөв зүг рүү нь шахаж чадахгүй бололтой. Уг нь хэрвээ ингэж ажилладагсан бол ирэх 2016 оны сонгууль ч гэсэн тэдэнд арай л ээлтэй тусах юм сан.
Ардчилсан нам ч гэсэн зөвхөн хуулийн салбарт хийгдэж байгаа “жижигхэн” өөрчлөлт, Улаанбаатар хот улам өнгө засаад... гэх ам “панаал”-аар ирэх сонгуулийг давчихна, үлдсэн бүх уруудал доройтлоо үүгээр хаацайлна гэвэл үлгэр. Үлгэр ч гэсэн тэгж төгсдөг бол сайхан л байна.

Батнэрэн
Зочин
unshigch
zochin
Ganaa.mn