Монголын ирээдүйд хүрэх зам байгалийн ашигт малтмал
Монголын эдийн засгийн бүтэц 2040 он гэхэд ямархуу байх талаар бид харилцан санал солилцож байна. Монгол улс цаашид байгалийн баялаг, эрдэс түүхий эдээ боловсруулж борлуулахад бэрхшээл гарвал эдийн засгаа яаж төрөлжүүлэх ёстой вэ гэсэн асуулт надад тавигдлаа.
(Монголын ирээдүйн таалархи Дэлхийн эдийн засгийн форумын
стратегийн мэтгэлцээнд хэлсэн үг)
Монголын эдийн засгийн бүтэц 2040 он гэхэд ямархуу байх талаар бид харилцан санал солилцож байна. Монгол улс цаашид байгалийн баялаг, эрдэс түүхий эдээ боловсруулж борлуулахад бэрхшээл гарвал эдийн засгаа яаж төрөлжүүлэх ёстой вэ гэсэн асуулт надад тавигдлаа. Монголын эдийн засгаас уул уурхай эрдэс баялагийн салбарыг хасчихаад бусад салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх бололцоо бий юу гэвэл би огт бололцоогүй гэж хариулмаар байна.
Өнөөдөр манай дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний 90 хувь нь ашигт малтмал эрдэс баялагтай холбоотой гэж үздэг. Монгол улсын өнөөгийн экспортын 90 хувийг байгалийн түүхий эд хангаж байгаа. Уул уурхайгаас үл хамаарах эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ гэдгийг бусад салбарын бүтээгдэхүүний экспортод эзлэх хувийг нэмнэ гэсэн үг гэж ойлгож байна. Үүнд хоёрхон арга байна: Эсвэл тэр 10 хувь эзэлж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг маш эрчимтэй нэмэх, эсвэл ашигт малтмалын үйлдвэрлэл экспортыг хааж боон зориуд багасгах. Мөнөөх 10 хувьд малын түүхий эд, жуулчлал, үйлчилгээ гээд олон юм багтаж байгаа. Эндээс эгшин зуур эрчимтэй хөгжих ямар салбар байна? 20 жилийн өмнө ноолуурын экспорт голлох үүрэг гүйцэтгэж байсан. Манай орон 3-4 мянган тонн ноолуур экспортолж чадна. Илүү бололцоогүй. Одоо бараг хорин сая ямаатай боллоо. Ямаа бол билчээр сүйтгэгч, байгаль орчинд ээлгүй мал. Өнөөдөр ямааны тоо толгойг хорогдуулах асуудал тулчихаад байна. Ерөөсөө ч ноолуур болон ноолууран бүтээгдэхүүний экспотод эздэх хувь яаж ч нэмэгдээд нийт экспотод эзлэх хувийг нэмэх бололцоогүй. Түүхий эд нь хязгаарлагдмал учраас. Жуулчлалын тухай их ярьдаг. Бид жилдээ 50-60 мянган жуулчин хүлээж авдаг. Үүний ихэнхийг маш хямд зэрлэг жуулчлал эзлэнэ. Олон улсын жуулчлалын жишигт таарсныг хөгжүүлье гэвэл асар их хөрөнгө оруулалт, дэд бүтэц хэрэгтэй. Нүүдэлчин монголчуудын амьдралыг харах гэсэн гадаадын жуулчдыг гэхэд Өвөр Монгол жилдээ хэдэн саяыг хүлээн авч байна. Хятад улсын Өвөр Монгол руу чиглэсэн дотоодын жуулчлалыг нь нэмбэл ойгүй тоо гарах байх.
Монголын эдийн засаг сүүлийн 10 жилд арав дахин тэлсэн. Хүн амын амьжиргааны төвшин ч дэлхийн дундаж руу эрчимтэй ойртлоо. Энэ бол зөвхөн уул уурхай эрдэс баялаг ашиглаж эхэлсний буян. Цаашид дор хаяхад 50-60 жилд уул уурхайгаас дагнан хамаарсан эдийн засаг байх болно. Ойрын олон жилдээ бидэнд энэ салбарыг давах нь байтугай ойртон очихуйц брэнд экспортын салбар үйлдвэрлэл буй болох бололцоогүй юм. Тэрбайтугай Монголын байгалийн түүхий эд эрдэс баялаг ч дэлхийн брэнд болж чадаагүй явна. Монгол өөрөө одоо хүртэл байгалийн баялагаа Орос, Хятад хоёроос өөр газар гаргаж үзээгүй. Чили, Конгог зэсээр, Ойрхи Дорнодыг нефтиэр, Оросыг байгалийн хийгээр, Австрали, Канадыг байгалийн олон янз эрдэс баялагаар төсөөлдөг, эдгээр эрдэс нь брэнд болсон бол Монгол нь эрдэс баялгаар брэнд болж дэлхий даяар үүгээрээ танигдах яагаа ч үгүй байна. Арван жилийн өмнө Монгол нь нэг тэрбум долларын эдийн засагтай байсан бол одоо 10 тэрбумын эдийн засаг болжээ. Уул уурхайгаас үл хамаарна гэвэл эргээд ганц тэрбум дээрээ очих ба үүнийг тэр байтугай хөгжлийн бүх загварыг улайран эсэргүүцэгч ч зөвшөөрөхгүй болов уу.
Ингэхээр уул уурхай эрдэс баялагаа юун түрүүн брэнд болгох ажил бидний өмнө тулгараад байгаа хамгийн эхний сорилт юм. Үүнд нэгдүгээрт нийт нутагтаа хайгуул хийж бид хөрсөн доороо чухам ямар ямар баялагтайгаа мэдэх явдал юм. Бид өөрсдийн баялагийн хэмжээг мэдсэнээр Монгол улсын үнэлэмж нэмэгдэнэ. Одоо Монголын нийт газар нутгийн 25 хувь нь судлагдсан гэж ярьдаг. Гэвч үүнээс 10 орчим хувь мэдээлэл нь хуучин ЗХУ болоод уул уурхайн хайгуул хийж байсан зарим социалист орнуудын мэдээллийн санд хадгалагдаж буй тул монголчууд энэ талаар өөрснөө ч мэдэхгүй. Ингэхээр бид эх орныхоо газар нутгийн ная гаруй хувийн хөрсөн дор юу нуугдаж буйг таамаглаж ч чадахгүй байна. Бид өөрснийхөө хичнээн хэмжээний эд баялагтай болохоо мэдэх нь цаашдын хөгжлийн зам мөрөө тодорхойлоход асар чухал ач холбогдолтой. Хайгуул нь олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаарддаг, мэргэжлийн өндөр төвшин, техник технологийн шинэ ололт ашиглагдах шаардлагатай өртөг өндөртэй, эрсдэл ихтэй ажил учир зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалт, туслалцаа хэрэгтэй. Уул уурхайгаас олдсон мөнгөө геологийн хайгуулд зарцуулах хэрэгтэй гэх гэсэн юм. Монгол улс нь далайгаас мянга хол давсан км тусгаарлагдсан ба энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн ланд лок гэгдэх орон. Дэд бүтэцгүйгээр хичнээн их баялагтай байгаад түүнээ хэрэглэгчид хүргэж чадахгүй. Уул уурхайгаас олдсон мөнгөө оновчтой дэд бүтцэд зарцуулах хэрэгтэй гэх гэсэн юм
Эдийн засаг солонгорвол сайхан харагдах нь үнэн боловч өнөөдөртөө бидэнд энэ зорилт хол байна. Байгаа өнгөн дээрээ бүрэн тоглож үүгээрээ ирээдүйд солонгорох эдийн засагтаа бэлдсэн нь илүү бодитой зүйл юм. Солонгорох эдийн засаг гэдгийг юу гадагш нь экспортолж чадах вэ гэдэг утгаар нь харж байна. Түүнээс өөрийгөө хангаж чадах мах сүү, гутал оймсны хэмжээнд яриагүй байлгүй. Байгалийн баялгийн хараалын тухай их ярьдаг. Баялаг олдсон учраас биш тэндээс олсон мөнгөө ухаангүй зарцуулдаг тухай энд ярьж байгаа хэрэг. Зарцуулах ухаангүйгээсээ болоод баялаг олохоос өмнөхөөсөө дордсон улс орон үндэстний олон жишээ бий. Бид чухам тэр замаар л яваад байна. Энэ нь юун түрүүн иргэдийн боловсролоос хамаарч байгаа юм. Улс үндэстний хөгжлийн эцсийн хэмжүүр нь дэлхийн жишигт хүрсэн боловсрол бүхий иргэд, дээд ангилалд багтахуйц мэргэжилтэн, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээгээр хэмжигдэнэ. Ийм зиндаанд хүрсэн ард түмэн л баялгийг амархан бүтээж эдийн засгаа солонгоруулдаг. Нийгэмд буй ганц хоёр сод ухаантан, 100 насалсан арав хорин хүний үзүүлэлт улс үндэстний чанарыг тодорхойлж чадахгүй. Уул уурхайгаас олдсон мөнгөө иргэдийн боловсролд зарцуулах хэрэгтэй гэх гэсэн юм.
Өнөөдөр Монголын хүн амын ердөө 15 хувь нь уламжлалт нүүдлийн аж ахуй эрхэлж байна. Гэвч хүмүүсийн сэтгэлгээ, байгаль орчинд хандах хандлага уламжлалт шинжтэй. Байгаль орчны хамгаалал гэдгийг билчээр сүйтгэх, газар онгичихоор хэмждэг. Байгалийн байгаа онгон дүрд нь гар хүрэхийг цээрлэдэг, малын билчээрээ онгон тагшнаар нь байлгах ойлголттой. Гэтэл орчин үеийн технологи нь уул уурхайн аж үйлдвэрлэлийг байгалийг хуучин байснаас нь сайжруулан байгаль орчинд маш элэгтэй болгожээ. Үүнийг ногоон технологи гэдэг. Альпийн уулсын модыг байнга ашиглан огтлох боловч сэргээлтийн хүчээр мөнх ногооноороо мөртөө түймэр мэтийн гамшгаас маш сайн хамгаалагдсан. Европ Америкийн уурхайн том ордууд нөхөн сэргээлтийн дараа асар том нуур гол бүхий аялал жуулчлалын газар болон хувирч өнгө төрх төдийгүй цаг уур, хүний амьдрах орчин нь эрс сайжирч байна. Байгальд ээлтэй ийм нөхөн сэргээлтийг монголчууд үзээгүй. Ингэж чаддаг нэг ч компани орж ирээгүй, орж ирсэн нь үүнийгээ үзүүлж харуулах цаг гараагүй. Ашигт малтмал ухаж ирсэн сүүлийн хориод жилд монголчуудын харсан байгаль нь гэвэл алтны уурхайнууд болон нинжа нарын сүйтгэж нүд халтирам болгосон олон нүх, овоолсон далан, гол мөрөн хордуулсан жишээ л байна. Төр энэ тал дээр туршлага дутуу байсан тул нөхөн сэргээлтэд анхаарч чадаагүй, хууль дүрэм гаргасан ч түүнээ мөрдүүлэх чадваргүй байв. Үнэндээ энэ байгальд дайсагнасан үйлдлийг гадныхан гэхээсээ монголчууд өөрснөө үйлдсэн юм. Иймээс уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтыг мөн л адилхан сүйтгэл учруулна гэсэн хардлагаар хардаг учир уул уурхайд сэжиглэнгүй хандах иргэдийн хандлага нэмэгдсээр байна. Байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар Монголын төр гадаад дотоодын компани төдийгүй иргэн болгонд хандсан хатуу шаардлага тавьж түүнээ заавал мөрдүүлж байх шаардлагатай юм. Тэгэж чадахгүй байгаа учраас л төрийн энэ онц үүрэг нь сүрдүүлгээр ашиг хонжоо хайсан сайн дурын дээрэмчдийн мэргэжлийн ажил болчихоод байна. Уул уурхай ашигт малтмалын ямар ч үйлдвэрлэл байгаль орчинд хоргүй, “ногоон” байх ёстой ба ийм үүргийг төр өөртөө бүрэн төвлөрүүлж нутгийн хүн амтай хамтран ажиллах ба үүнээ ямар үед байгаль орчинд хортой гэж тооцох, ямрыг нь “ногоон” гэх талаар тодорхой шинжүүр жишиг гаргаж үүнээ хатуу мөрдүүлэх ёстой юм.
1991 ба 1996 онд Монголд их хувьчлал явагдаж нийтдээ тухайн үеийн тооцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө хувьд шилжсэн. Чухам ийм арга хэмжээ авсны үр дүнд 2000 он гэхэд ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор үйлдвэрлэх болсон билээ. Гэвч сүүлийн хэдэн жилийн туршид уул уурхайгаас асар их мөнгө олсон төр мөн л асар их хөрөнгийг янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлсэд хөрөнгө оруулалт болгон зарцуулсан. Ингээд нийт эдийн засагт эзлэх төрийн өмч эгшин зуур өссөөр мөнгөн дүнгээр нь тооцоход хориод жилийн өмнө хувьчилсанаас олон дахин хөрөнгөтэй болжээ. Өдгөө Монголын эдийн засаг үнэн чанартаа төрийн өмчөөр удирдагдаж байна. Коммунизм руу биш юм гэхэд социалист эдийн засаг руу буцаж буй хэрэг. Саяхан Ерөнхий сайд “Төрийн өмчит үйлдвэрлэлийн 25 хувь л ашигтай ажиллаж байна” гэж мэдээллээ. Магадгүй Ерөнхий сайд орон алдсан байх, төр үйлдвэрлэл бизнис эрхлээд дөрөв тутмын нэгэнд нь ашигтай баймааргүй юм, хоёр аравны таван хувь нь л ашигтай гарсан байлгүй. Яагаад гэвэл төрийн өмчит, засгийн газрын өмчит, хүнд суртлын өмчит, авилгын өмчит үйлдвэрлэл шүү дээ. Нэг үгэндээ эзэнгүй, хэн ч чөлөөтэй хулгайлж болдог, хэн ч хариуцлага хүлээдэггүй өмч. Хориод жилийн өмнө болсон хоёр удаагийн хувьчлалаас өргөн цар хүрээтэй, яаралтай хувьчлал явуулах нь өнөөдөртөө эдийн засгаа аврах нэг гарц мөн, Түрүүний хувьчлалын үед иргэдэд хадгаламж гэх юм байгаагүй бол одоо бараг зургаан тэрбум долларын хадгаламжтай болжээ. Ханш унаж төгрөгт итгэл унаж байгаа одоогийн нөхцөлд валют гадагш зугтахаас сэргийлэх сайн арга ч байж болох юм.
Солонгорсон эдийн засагтай болохын тулд бид өнөөдрөөс бэлдэх ёстой. Хэдийгээр алсын зорилт боловч ийм эдийн засгийг бүтээх, авч явах мэргэжилтэн өнөөдрөөс бэлтгэгдэж, өнөөдрөөс хүмүүжигдэх учиртай. Үүнд асар их хөрөнгө хэрэгтэй. Тэрнийг л санхүүжүүлэхийн тулд уул уурхайгаас олж буй мөнгөө зарцуулах хэрэгтэй. Ухаалаг, дэс дараатай.
Монгол улсын үзэл баримтлалын гурван гол бичиг баримтад уул уурхай ашигт малтмалыг цаашдын хөгжлийн гол тулгуур гэж заажээ. Хоёр жилийн өмнө гарсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хамгийн сүүлчийнх нь. Гэтэл 2006 оноос хойш үзэл баримтлалынхаа эсрэг 12 хууль гаргасан байх юм. Бид ийм замаар ингэж хөгжинө гэсэн ерөнхий чиглэлээ гарган тогточихоод дараа нь чиглэл баримтлалынхаа эсрэг дайтаад явдаг орныг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ!?
2013.9.15
Зочин
сайхнаа
Danzan
Мөөг
batdorj
tseren
Зочин
Molor-Erdene.com
Зочин
zochin
AN nam
Зочин
Зочин
хүмүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hujaa-giin gar hol bolson HU-nart
yaaag uneeeen yaag khelj
122.201.18.207 Univision LLC UB Mongolia gene uu
Зочин
Зочин
Зочин
B.Batbayar-t
Зочин
Зочин
Зочин
122.201 18.207-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ах
Зочин
Зочин
Зочин
бод л доо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Атаархагчид
БҮҮБУР УРВАГЧ ГАДНЫН НӨЛӨӨНИЙ АГЕНТ ШҮҮ !
БҮҮБУР УРВАГЧ ГАДНЫН НӨЛӨӨНИЙ АГЕНТ ШҮҮ !
zochin
Зочин
zochin
Зочин
meedku nadad lav zuv l sanagdaj baina
Huh tolbo
Зочин
Zochin
Baigal
utaagaa
Turiin turaal gene uu
Tumer zamgui UUL uurhai ashiggui
20 saya YAMAA - suirel
BODLOGOTOI boloh
Нам бус иргэн
Зочин
Батнэрэн
TSBT
ardt
yag zob
ba
demjij bna
урьдахын үргэлжлэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
нацист Рейхийн гол үзэл сурталч И. Геббельс
дэмжигч
Зочин
Зочин
ээж
Зочин
Зочин
монголын геологич (202.126.89.212-д
монголын геологич (202.126.89.212)
DEFSE
demjigch
123
z
z
z
Зочин
Зочин
Зочин
Зочин
London
баялаг тархи
Зочин
(202.170.68.131)-д
Зочин
Зочин
ха ха ха
Зочин
mn
Зочин
а
Зочин
Зочин
ТАТА
зочин
зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Энд асуудлын мөн чанар нэг үнэн үг үсэг алга даа
Зочин
33
Уур хүрэх юм
Зочин
Гайхамшигтай
nasan
u
Зочин
Baljaa
Зочин
БАЯСАА
Зочин
иргэн
БААБАР УХААНТАЙ БОЛОХООРОО ГАДААДЫН ХӨРӨНГИЙГ ДЭМЖ
Зочин
ИРГЭН
ИРГЭН
Gaihaltai Saihan bichij
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
иргэн
иргэн
Зочин
Зочин
монголзуу д
монголзуу д
mongolzuu
монголын геологич
монголын геологич
монголын геологич
Зочин
bolormaa
Tulga
Зочин
эрхэм гишүүдэд
baska
zochin
Ok ok
Зочин
Зочин
Зочин
Зочин
deegii