Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Түвдүүдийн шүтээн Потала ордон
Уг ордон нь гадуур нь болоод дотуур нь тойрдог 2 тойрог замтай ба гороологчид явган, мөлхөө, сунан мөргөж (хэвтээ) бүх хэлбэрээр тойрч мөргөдөг юм билээ. Өглөө эрт босоод гадна талаас зураг авах санаатай очсон боловч энэ өглөө бороо шивэрч бүрхэг өглөө таарч зураг авах боломжгүй байсан тул гадна талаар нь нар зөв тойрч алхахаар шийдсэн юм.
Уг ордон нь гадуур нь болоод дотуур нь тойрдог 2 тойрог замтай ба гороологчид явган, мөлхөө, сунан мөргөж (хэвтээ) бүх хэлбэрээр тойрч мөргөдөг юм билээ. Өглөө эрт босоод гадна талаас зураг авах санаатай очсон боловч энэ өглөө бороо шивэрч бүрхэг өглөө таарч зураг авах боломжгүй байсан тул гадна талаар нь нар зөв тойрч алхахаар шийдсэн юм. Өглөө эрт гэлтгүй битүү хүн тойрч гороолж байгаатай таарлаа. Гэвч гороологчид ядруу зүдрүү нутгийн уугуул Төвөд үндэстэн байх ба царай зүс, хувцас хэрэглэлийг нь харвал дээр үеийн “хар, цагаан баримтат кино” үзэж байгаа мэт сэтгэгдэл төрснөө нуух юун. Хаа холын хөдөө нутгаас зөвхөн сунаж мөргөсөөр энд ирдэг хүмүүс одоо болтол байдаг юм байна. Дээр үед Монголчууд их хүрээ орохдоо сунаж мөргөсөөр ирж байсан тухай сонсож байсан ч өнөөдөр нүдээр үзээд итгэл, сүсэг бишрэл гэж бас мундаг хүч юм гэж бодогдлоо. Одоо ч бүтэн жилийн турш сунаж мөргөсөөр хаа холоос ирдэг хүмүүс ч их байдаг аж.
Манай хөтөч Санжуп хүртэл жилдээ 1 удаа Потала ордныг сунаж мөргөн тойрдог гэнэ. Нэг удаа ордныг сунаж мөргөн тойроход ойролцоогоор 6 цаг зарцуулдаг гэдгийг тэр хэлсэн.
Ордны хана дагуу битүү байрлуулсан хүрдийг эргүүлсээр завсар зайд нь хөрөг зураг авсаар бүтэн тойроод хартал 1 цаг элбэг зарцуулсан байна. Мөргөлчид гэснээс миний анзаарснаар мөргөлчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд тэр дундаа эмээ нар. Эрчүүд байх ч эмэгтэйчүүдээс харьцангуй цөөн үзэгдэнэ. Сониуч зандаа хөтлөгдөөд Санжупаас эрчүүд нь бүгдээрээ лам болчихоогүй биз дээ? гэж асуув. Санжупын тайлбарласнаар нийт Төвөдчүүдийн 60-65 хувь эмэгтэйчүүд, харин үлдсэн эрчүүдийн тал хувь нь Лам байж магадгүй гэнэ. (Төвөдийн нийт хүн ам 3 сая орчим)
Ордны арын цэцэрлэг нь үнэхээр “Диваажингийн цэцэрлэг” ийм байдаг болов уу л гэлтэй. Амар амгалан, цэцэгэс алаглаад л, хиймэл болов уу гэмээр хэд хэдэн жижиг нууранд нь усны шувууд төрөл төрлөөрөө, усан оргилуур бүхий сайхан цэцэрлэг байсан.
Миний бие Өглөөний 10 цагт ордонруу орлоо. Ордон дотор зураг авч болдоггүйн дээр угаасаа буддын шашны мэдлэггүй, дээр нь сонирхдоггүй маньд битүү алтан бурхадийн хийцийн нарийн, үнэ цэнийг нь л анзаарч байлаа. Яг үнэндээ хөтөч Санжуп маань уйгагүй тайлбарлаж байсан хэдий ч миний хувьд гялс үзэж дуусгаад гарч зургаа л авах талаар бодож байлаа. Надад сонирхолтой санагдсан мэдээлэл нь Потала ордон нь нийт 2000 гаруй өрөөтэй боловч олонд мэдэгдээгүй нууц өрөөнүүд ч байдаг нь сонирхол татаж байсан юм. Гадна талаас сонирхолтой санагдсан зүйл нь гэвэл ордоны орой дээр нь маш том БНХАУ-ын туг намирч байсан нь нөгөө тоон дотор үсэг цохиж байна уу даа л гэлтэй огт зохицохгүй харагдаад сониуч зандаа хөтлөгдөөд Санжупаас асуугаад л амжсан. Яагаад? Санжуп хариу үг хэлээгүй ч санаа алдлаа.
Хаа сайгүй нөгөө л Хятад цагдаа нар миний алхам бүрийг харахын дээр байс гээд л Паспорт шалгах нь төвөгтэй санагдаж байсан. Гэхдээ зөвхөн гадны жуулчдыг ч шалгаад байгаа биш бололтой Хятад, Төвөд гэлтгүй л бичиг баримтыг нь шалгах нь олонтоо харагдана. Мөн ордон, түүний өмнөх төв талбайруу нэвтрэхийн тулд нарийн шалгалтыг давах хэрэгтэй болдог ба тамхины асаагуур, шүдэнз зэрэг гал гарах боломжтой бүх хэрэглэлүүд, мөн шингэн зүйлсийг хураан авлаа. Яг л онгоцонд суухын өмнөх гаалийн шалгалт шиг санагдсан ч Төвөдөд сүүлийн үед өөрийгөө шатаах лам нараас болоод шалгалт нь чангарсан юм билээ.
...Төвөдүүд зургаа даруулна гэж ёстой “гонж” юм. Гэнэдүүлж л нууцаар дарахгүй бол зураг авч байгааг мэдхийм бол нүүрээ дараад нөгөө эмээ нар чинь гүйхээрээ зугтаад одно. Бодвол зураг даруулахаар нас нь богиносдог гэдэг мухар сүжиг нь байдаг болов уу гэж би таамаглал дэвшүүлсэн. Харин сунаж мөргөж байсан эрд 5 юаныг өглөг журмаар өргөөд зургийг нь харин ч нэг гэрэл зургийн хальсандаа буулгасан. Өөрөөр хэлбэл зураг авах таксаа би төлөхөд маньд хүн өөрийнхөө хөргийг хамаргүйгээр авахуулсан юм.
https://www.facebook.com/alexsphototour
www.alextumee.com хаягаар.
Tuuhees ireeduig harj bolno
Хэл бичиг
Зочин
zochin
zochin
Амгаа
Ynen
Huh tolbo
Huh tolbo
Huh tolbo
Freeman
Duhaa tsoortol murguud yu olov?
Зочин
...