Дэлхийн хүн ардын тарималжуулсан ургамлаас хамгийн эртний таримлын нэг бол байцааны төрлийн ургамлууд юм. Байцааны олон төрөл байдаг. Үүнээс хамгийн их хэрэглэгддэг нь бөөрөнхий цагаан голт, бөөрөнхий улаан голт, цэцэгт, хятад, урт байцаа бөгөөд бас навчит, олон толгойт, бужгар, булцуут, залаат байцаа, далайн, чөмгөн байцаа  гэж байдаг. Эдгээрээс бидний төдийлөн сайн мэддэггүй, бас амьдрал ахуйдаа бага хэрэглэдэг зарим төрлийн байцааны ашиг тус, тэдгээрээр хийдэг хоолны жороос уншигчиддаа толилуулж байна.

Байцааны ид шид

Байцаа
(Cabbage)



Шинэ бөөрөнхий цагаан голт байцаанд  ус, сахар, уураг,  эслэг агуулагддаг бол улаан голт  байцаанд эдгээрээс гадна С, В, РР амин дэм агуулагдана. Байцаанд ходоод гэдэсний шархыг анагаах үйлчилгээтэй И аминдэм агуулагдана. Байцаанд 50 мг% хүртэл аскорбины хүчил агуулагдах бөгөөд энэ нь халуун ажиллагаа хийхэд ч бараг өөрчлөгддөггүй байна.

Цагаан болон улаан голт байцаа нь:
·    Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
·    Өтгөн хатахаас сэргийлнэ.
·    Жин хасахад тустай.
·    Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
·    Шамбарамыг анагаахад тустай

Цэцэгт байцаа
(Cauliflower)



Цэцэгт байцаанд  ус,  сахар, уураг,  эслэг, эрдэс давс, С амин дэм, мөн В1, В2, РР, К амин дэмүүд агуулагдана.

Цэцэгт байцаа нь:
·    Түрүү булчирхай өвчлөхөөс сэргийлнэ.
·    Цээж, хөхний өвчнөөс сэргийлнэ.
·    Яс бэхжүүлнэ.
·    Хөхрөлт, бяцралтыг анагаахад тустай.
·    Зүрх судасны өвчлөл, цус харвалтын аюулыг багасгана.


Броколли байцаа
(Broccoli)



Энэ байцааг мөчрийн цэцгэн байцаа, итали байцаа, цэцгэн толгойт байцаа гэхчилэн янз бүрээр нэрлэдэг ч англи, орос хэлний броколли гэсэн нэрээр нь нэрлэж заншжээ. Италиас гаралтай энэ байцаа нь амт болон тэжээллэг чанараараа цэцэгт байцаанаас илүү, эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэх нь их бөгөөд түүнд уураг,  аскорбины хүчил, каротин, Е аминдэм түүнчлэн фолийн хүчил, В,РР бүлгийн амин дэм агуулагдана. Энэ байцаанд кальци, магни, хром, төмөр, фосфор, цайр зэрэг эрдэс бодис агуулагдана. Броколлид харшил, үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг.

Броколли нь:
·    Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
·    Нүдний хараанд сайн.
·    Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
·    Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
·    Цусны даралтыг тогтворжуулна.


Хятад байцаа
(Chinese cabbage)



Өөр ямар ч ургамалд байдаггүй лизин хэмээх үл орлогдох аминхүчил ихээр агуулдаг энэ ногоо нь биологийн идэвхит нэмэлтийн найрлагад ордог. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, цусанд нэвтэрсэн өөр төрлийн уургийг уусгаж ариутгадаг тул энэ байцааг эмчилгээ сувиллын зориулалттай хоол хийхэд өргөн хэрэглэнэ. Хятад байцааны навчаар байцааны сорс (голубцы), шанцай, шөлтэй хоол хийх ба харин булцуугаар нь шарсан, жигнэсэн хоол хийнэ.

Хятад байцаа нь:
·    Цусны даралтыг тогтворжуулна.
·    Жин хасахад тустай.
·    Ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Бээжин байцаа
(Celery cabbage)



Урт  наслалтын үндэс болсон энэ ногоог хятад, япончууд хоолондоо өргөн хэрэглэдэг. Хятад байцааны адил хүний бие организмд нэн чухал хэрэгцээт лизин үл орлогдох аминхүчил ихээр агуулдаг тул эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэнэ. Мөн энэ байцаагаар кимчи хийдэг.

Бээжин байцаа нь:
·    Зүрх судасны үйл ажиллагааг тэтгэнэ.
·    Ходоод, 12-нугалаа гэдэсний шархыг анагаана.
·    Ходоодгэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
·    Ядаргаа арилгана.
·    Бактер вирусын эсрэг үйлчилгээтэй.
·    Биеийн эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.

Дээрхээс гадна савойн байцаа, брюселлийн байцаа, кольраби буюу булцуут байцаагаар олон төрлийн шанцай, зууш, хоол, хачир хийдэг.


Байцаатай хоолны жор, бэлтгэх аргаас


Саримстай брокколи байцаа

Брокколи байцаа                                  600г    
Сармис                                                  4 хумс    
 Ургамлын тос                                       4х/х    
Давс

Цэвэрлэсэн байцааг навч навчаар нь салгаж сармисыг жижиглэн хэрчинэ.
Халаасан тостой тогоонд  байцаагаа 5 минут хуурсны дараа шүүж авна.
Үлдсэн тосонд хэрчсэн сармисаа хуурч байцаагаа нэмээд 3 аяга ус нэмж үе үе хутган жигнэж болгоно.

Жигнэсэн цэцэгт байцаа

Цэцэгт байцаа                                             300г    -
Улаан лоолийн сүмс                                   2ц/х    -
Ургамлын тос                                            2х/х      .
Давс    
                    
Байцааг навч, навчаар нь салгаж аваад халаасан цөцгийн тосонд  3-5 минут хуурч шарна.
Үүн дээрээ хайлуулсан цөцгийн тос, улаан лоолийн сүмс,, давс нэмж  үргэлжлүүлэн 1-2 минут жигнэж болгоно.


Жигнэсэн хятад байцаа

Байцаа                                                        350г    -
Гурил                                                         2х/х    
Цөцгий                                                       1аяга      .
Улаан лоолийн нухаш                              1х/х    
Ургамлын тос                                            2х/х    
Давс        

Байцааг хавтгай дөрвөлжин хэрчиж  гурилд хөрвүүлээд цөцгийн тосонд хуурч шарна
Дараа нь байцаан дээрээ улаан лоолийн  нухаш, хадаасан цэцэг (гвоздика), цөцгийн тос хар повоор зэргийг нэмж гүйцэд болтол нь жигнэнэ.