Түншлэл ба түнш
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, бизнес форумд оролцож, Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийж дөрвөн жил бэлдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэв. Чөлөөт худалдаанаас гадна шууд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг өргөн хүрээг хамарсан энэ хэлэлцээр нь парламентаар удалгүй баталснаар хүчин төгөлдөр болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж, бизнес форумд оролцож, Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийж дөрвөн жил бэлдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэв. Чөлөөт худалдаанаас гадна шууд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн хамгаалалт зэрэг өргөн хүрээг хамарсан энэ хэлэлцээр нь парламентаар удалгүй баталснаар хүчин төгөлдөр болох юм. Гэрээний зорилго нь цөөхөн компани, бараа хамарсан жоохон эргэлттэй эдийн засгийн өнөөгийн цоохор түншлэлийг чанарын шинэ, дээд шатанд гаргаж цогц болгох ажээ. Хоёр улсын эдийн засгийн түншлэл хэзээ иж бүрэн болох, үр дүн нь хэнээс, юунаас хамаарах талаар айлчлалд ажиглагчаар оролцсоныхоо хувьд санал, дүгнэлтээ хуваалцахыг энд зорилоо.
ЦООХОР ТҮНШЛЭЛ
Хоёр орны улс төрийн харилцаа онцгой сайжирчээ. Төр засгийн удирдлагууд өнд өр түвшинд олон удаа харилцан айлчилж, гэр орондоо уулздаг найзууд болжээ. Харин эдийн засгийн харилцаа зөвхөн Засгийн газрын хоорондын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд голлож ирлээ. Япон улс монголчуудад гал алдаж байхад нь цахилгаан станцыг нь засаж, явгарч байхад нь олон арван автобус нийлүүлж, олон зуун дунд сургуулийг нь засаж, шинээр барьж өглөө. Одоо ч шинэ онгоцны буудал, эмнэлэг барьж байна.
Хоёр орны худалдааны эргэлт (2013 оны байдлаар) ердөө л 310 сая ам.доллар болсны 290 сая нь (130 сая нь хуучин машин) Японоос, 20 сая нь ноолуур голдуу барааны урсгал Монголоос чиглэлтэй байна. Япон өнгөрсөн онд дэлхий даяар 136 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бол Монгол Улсад хориод жилийн туршид нийтдээ хагас тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Эдийн засгийн харилцааны түншлэлийн өнөөгийн газрын зураг дээр цул тусламж тарсан тод өнгөн дээр энд тэнд хувийн хэвшлийн цөөн түншлэлиин цэгүүд цоохортон харагдана.
Монголын эдийн засаг хувийн хэвшлийн хүчин зүтгэлээр хөл дээрээ босож, Японоос тусламж авахаа өндөрлөж, оронд нь бизнесийн түнш нь болж дэлхийн зах зээл дээр хамтран гарахыг талууд зорьж байна. Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь Монголын хувьд анхны, Японы хувьд 15 дахь нь болж буй бөгөөд хэрэгжүүлж чадвал хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа чанарын шат ахиж, монголчуудын амьдралд хамгийн түрүүнд нөлөөлнө.
ЦОГЦ ТҮНШЛЭЛ
Эдийн засгийн түншлэлийн гэрээ гэдэг нь улс хоорондын чөлөөт худалдааны гэрээг япончууд тэлж хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмж хамруулсан, оюуны өмчийн эрхийн хамгаалалт зэрэг олон баримт бичиг ажээ. Гэрээний гол зорилго нь хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнг ө оруулалтыг эрс нэмэгдүүлэх явдал. Тэгэхийн тулд эхлээд Монголын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгд үүлэхэд “эрч нэмэх” санаачилгыг Японы Ерөнхий сайд ноднин дэвшүүлсэн бол Монголын Ерөнхийлөгч дэмжин “хамтарч судлах, үйлдвэрлэх, дэлхийн зах зээл дээр борлуулах” санал тавьсан юм. Монголчууд эдийн засгийн бүтцээ шинэчлэх, тогтвортой бодлого боловсруулахын тулд дунд болон урт хугацааны төлөвлөлт хийхдээ Японы талаас зөвлөгч авах болжээ.
Гэрээгээр Монгол Улс Японоос хуучин машин оруулахад авдаг таван хувийн гаалийн татвараа цэглэж, Япон улс Монголоос мах оруулахад авах 38.5 хувийн татвараа арилгах, эсвэл эрс багасгах юм. Гэхдээ яг одоо машины экспорт байгаа, харин махны экспорт байхг үй. Эрүүл ахуйн олон улсын шаардлага хангаж чадахгүй байгаа учир монголчууд махаа экспортлохгүй байгаа. Японоос Монголд нийлүүлж буй бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний Монголын гаалийн татварыг ирэх арван жилд шат дараалан бууруулсаар тэглэх ажээ.
Гэрээгээр Монголын уул уурхайн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэх үүн экспортлоход татвар хураамж багасаж, зардал хямдарч тоо нь нэмэгдсэнээр гадаад худалдаа тэнцвэржих ажээ. Зүүн удирдлагатай япон машин олшрохын үр дагаврыг тооцох, татварын хөнгөлөлтийг хоёр улсын худалдаа харилцан алдагдалгүй болоход эхлэх зэргээр цаг хугацааны болон бодлогын бага сага зохицуулалтын өөрчл өлтийг гэрээнд оруулах байх. Ямар ч гэсэн Монголын төр засгаас шаргуу ажиллаж, Ерөнхийлөгч өөрөө уран чадварлаг сурталчлан, идэвхжүүлсэн энэ гэрээ аль хэр үр өгөөжтэй хэрэгжих нь япон түншийн гэхээсээ илүүтэй монгол түншийн талаас хамаарах юм.
Япон бол өндөр хөгжсөн, чөлөөт зах зээлтэй, туршлагатай, итгэлтэй том түнш гэдгээ даяар харуулсан дэлхийн гуравдагч том эдийн засаг юм.
ЦЭГЦТЭЙ ТҮНШ
Монголын эдийн засгийн өнөөгийн бүтэц, төр засгийн удирдах чадварын байгаа түвшин энэхүү түүхэн гэрээний үр шимийг монгол хүн бүр хүртэхийн тулд олон томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байгаа. Эдийн засгийн хувьд Монгол цэгцтэй түнш болж чадахын тулд юуны өмнө төрийн өмчтэй гэх хариуцлагагүй, алдагдалтай компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгож өөрчлөх, удирдлагыг нь улстөрчдөөр биш технократуудаар хариуцуулах ёстой. Тэгснээр хувийн хэвшилд шударга өрсөлд өөнийг урамшуулан бий болгож, япончуудад Монголын төр засгийн гишүүдтэй холбоотой компаниудтай зөвхөн хамтрахыг шахахгүй болно. Монгол Улс авлига, хээл хахуулийг бууруулж, Японы түвшин рүү дөхөх ёстой.
Японы талд Монголын Засгийн газраас санал болгосон 50 гаруй концессийн төсл үүдэд төр засгийн удирдлагатай холбоотой компани оруулахгүй байх хууль гаргах шаардлагатай байна. Хувийн хэвшлийн төслүүдийг эзэд нь холбогдох байгууллагаараа дамжуулан сурталчлах нь зөв. Төр засгаас хувийн компани бүрт адилхан боломж олгохоор зохион байгуулах ёстой.
Японд төрийн өмчийн компани байдаггүй. Төрд хамаатай байсан төмөр зам, харилцаа холбоо, тамхины үйлдвэрлэлийн компаниудаа хувьцаат болгож, одоогоор ганцхан Япон Шуудан компанийн бүтцийг 2007 оноос өөрчилсөөр удалгүй хувьчлах ажээ. Монголынхоо хувийн хэвшлийг хадардаг төрийн компаниуд, тэдний сонгууль бүрийн дараа солигддог, цаг зуурын удирдлагууд нь олон зуун жилийн туршлагатай Японы хувийн компаниудтай урт хугацаанд эв найртай, сайхан түншлэл байгуулна гэдэгт итгэх монгол хүн цөөхөн болжээ.
Монголын малчид япончуудтай нягт хамтран, түншилж л Японы хүнс хоолны ариун цэврийн өндөр шаардлагыг давна. Японд хориод жил мах нийлүүлж, зах зээлийнх нь гуравны нэгийг эзлээд, дараа нь Австрали улс долоон жил хэлэлцээ хийж Монголоос нэг сарын өмнө төсөөтэй, түншлэлийн гэрээг байгуулжээ. Махны 38.5 хувийн татвараа хөлдөөсөн маханд 19.5 болгон буулгаж 18 жил, хөргөөсөн маханд 23 болгон бууруулж 15 жилээр хэрэгжүүлэх болжээ. Японы хувийн компаниуд 1980 оны эхээр Австралийн мах боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж, эдүгээ Бразилийн JBS, Японы Nippon Meat Packer’s хамтдаа, үйлдвэрлэлийн 40 хувийг гартаа авчээ. Япон хүний төмөр мэт сахилга бат, өдөржин тасралтгүй ажилладаг хичээнгүй, нямбай чанар, өөртөө болон бусдад ямар хатуу шаардлага тавьдгийг монголчууд сайн мэдэхг үй, аялал жуулчлалаар амарч яваа хүмүүсээр хөдөөд тэднийг төсөөлж байгаа. Энэ талаар ч анхаарч, Японы кино, номыг одооноос монгол хэл рүү орчуулах шаардлагатай.
Эдийн
засгийн түншлэлийн гэрээг Япон шиг том улстай байгуулах нэг хэрэг. Харин
гэрээгээ хэрэгжүүлэх, нэгэнт байгуулсан бол чанд мөрдөх бол өөр хэрэг.
Монгол Улс төр засгийнхаа байгуулсан гэрээгээ үл ойшоодог нэрийг дэлхий
нийтэд авчихаад байгаа. Монголын төр, засаг ч, иргэн бүр дор бүрнээ
хичээж нэр төрөө хамгаалж ажиллах цаг ирж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Токиод хэлсэн үгэндээ монголчууд тэгж чадахыг япончуудад итгүүлсэн юм.
Одоо хэрэгж үүлэх л үлдлээ.
Токио-Улаанбаатар 2014-07-24
Зочин
hugjil, suirel
zuvluguu helegch
Зочин
Зочин
Jargalsaihan zuv bichjee
Ганаа
Unen
altan bolomjiig aldaj bolohgui
Боломж тийм амар олддоггүй
Japanii tuvshin ruu duheh yostoi
жангар
гэсэр
erch nemeh
Utaagaa arilgahad tuslamj avah
Chingis khaan aildsan ni
24 jil
Ариуна
Tuuhen bolomj
Tuuhen bolomj
Tuuhen bolomj
Bayar hurgee
Congratulations
Iim l yum unshmaar baih yum
Зочин
Darkhnaas
Билэгт
Зочин
Зочин
Зочин
(202.21.114.82)-d zulzagad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zaluu 32
(182.160.0.79) ID-tai mald
Дандаа мэдэмхийрнэ.