Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Гурвалт
Тоон системийн хувьд хамгийн тогтвортой нь гурвалсан дараалал боловч басхүү тогтвортой, хамгийн гол нь цаг хугацааны хэмжээсийг өөрийн тогтоцын гүнээс төрүүлэн, орон зайгаар хэрэн байх шиг.
-Эвдрэл хэмхрэлгүй бүрэн бүтэн үл оршино-
“ГУРВАЛТ” хэмээхүйн зөвхөн дотоод мөн чанар, харилцан хамаарал, нөлөөллийн хамтрахуйг авч үзэн, бусад хамаарлыг түр орхин, дараа болъё /орхисон хамаарлууд авч үзэж буйг баяжуулахаас бус саармагжуулахгүй/.
Тоон системийн хувьд хамгийн тогтвортой нь гурвалсан дараалал боловч басхүү тогтвортой, хамгийн гол нь цаг хугацааны хэмжээсийг өөрийн тогтоцын гүнээс төрүүлэн, орон зайгаар хэрэн байх шиг.. Орчлонгийн нэгэн эд эс болох хүмүүний амьд байж өсөн үржихүйн өдөөгдсөн хэв шинж нь бүрэн бүтэн, бүхэл цулын шижмээр угшиж, өөрийнхөө өнгөрсөн чангаалтын эрчмийг сулруулан, ирэх чангаалтын эрчмийг өсгөх үйлээр дараагийн өсөлтийг хангаж байдаг аж. Өдөөгч үгүй бол орчлон ертөнцийн цул систем орших боломж үгүйтэй адил хүмүүн төрөлтөнд бий болох хийгээд, дэвших онцгой нөхцөл заяахгүй байсан биз ээ. Гурвалтын эхлэл муу муухай бүхнийг хүү, ачдаа нялзаалгүй, өөрөө тээн буцах зөнтэй авч, эцэг хүний хувиар сэтгэл зүрх нь тэрхүү муу муухай бүхнийг урагшаа тохох бууц үлдээдэггүй. Хүү өмнөх үе рүүгээ муу муухайгаасаа тохох хандлага гаргах авч тохолт нь өөрийн системийн хувь оршиход нь шууд хамаарлыг зөвшөөрдөггүй. Ачийн хувьд бэлэн жор байгааг мэдрээд, түүгээрээ жим гаргаж өгсөхүйд, муу муухай, саад тотгор ирэхэд мөнхүү өвөө, аавд тохох боловч, систем хүлээн авч залруулах бүтцээ нээж өгөхгүй. Хэрэв бусад хүчин зүйлээр засуулваас төлөөсөө төлөх өртэй үлдэж, төлөх бурханы хуультай. Бидний хэлэлцэн буй гурвалтын хамгийн тэмүүлэлт үр удмаа үл үлдээхүй хийгээд цөөн үр төлтэй байхыг үл тэвчин үргэлжлэх авч, бурханы болоод сахиусан тэнгэрийн шийдвэрээр шийдэгдэнэ. Энэхүү үйлчлэл нь бидний үл мэдэх орон-цаг, орон зай, цаг хугацаа хэмээх хэмжээсгүй атлаа орчлонгийн бүх цэгт хэрэн сүлжсэн энергийн хадгалагдах нөхцөл үл биелэх нэгэн орон бололтой. Гурвалтын буй хийгээд шилжих шилжилтийг аав, хүү, ач гурваар төлөөлүүлэн авч үзье. Аав/буурал/, хүү/тогтуун/, ач/өсгөлүүн, идэр/-ийн хэмээр үргэлжилсээр цагийн эрхээр аав бурхан болох, эсвэл жич төрөх хэмжээсээр шууд тодорхойлогдох нь өнгөц бусаар тухайн гурвалтын дотоод онцгой элгэмсүү харьцааны шижмээр өөр өөр түвшингээр ялгагдах авч, энэ ялгаа нь нийт системийн хувьд хүлцэх алдаа төдийхөн буюу түрүүн авч үзсэн тэгш хэмийн алдагдал төдий юм. Хэн нэгэн аав үр ачаа үзэлгүй хорвоогоос хальвал энэ чинь худлаа юм биш үү гэж асуух нь зүй хэрэг. Үнэн хэрэгтээ бидний авч үзэж буй гурвалтыг гурван тоо хооронд нь нэмэн, хасах, хуваах мэтээр бодохоосоо өмнө, амьд үзлээр үзэх нь чухал. Учир нь, аав үгүй болсон хэдий ч хүүгийн сэтгэлд элэнц, өвөг эцгээс олон дахин илүү, ойр хадгалагдаж, он удаан оршин буй нь амьд буйн бүхий л шинжийг бүрнээ илтгэсээр ачийг хүлээн авахыг, буман хэлхээс үл тасрахуйн гэрэл, сүүдрийн цогц нэгэнтээ өлгийдөн тосдог. Хуланц өвөг арга, элэнц өвөг билиг, өвөг аав арга, аав билиг, хүү арга, ач билиг, жич арга, гуч билиг,жичэнцэр арга, жихүй билиг, ... мэтээр төгсгөлгүй цуваа болохыг хялбархан харж болно. / ...,Аав, ээж/=аав, /Хүү, эхнэр/=хүү,... гэх мэтээр авч үзэв...., /Хуланц өвөг,элэнц өвөг, өвөг аав/, /аав, хүү, ач/, /хүү, ач, жич/, /ач, жич, гуч/,.. мэтээр гурвалсан систем бүтэн системийнхээ дотор ямар нэгэн хэв гажилтгүй тэрхүү системээ тэтгэж байдаг авай. Арга билиг тогтвортой оршиж, өөрийн дотоод чанараараа цааш үржин олширч байхын язгуур угшил нь тогтворжуулагч буюу тэрхүү хоёр эсрэг тэсрэгийн аль алиных нь гүн мөн чанарыг өөртөө агуулагч оршино. Цааш үржин олшрохуй зам мөр болвоос өөрийн дотоод эрчмээ алдалгүй зарим үед өсөх болоод хэт өсөх, зарим нөхцөлд унах болоод хэт унах үзэгдэл ажиглагдах нь энерги хадгалагдах хууль үл биелэгдэн, алдсан, өссөн энергиэ гурвалсан төрлийн дараагийн төрөлд дамжуулахын тулд бурханд түр хадгалуулах аргыг хүн төрөлтөн үүсэн, үр удмаа үлдээж, элээсэн тэр цагаас өөрсдөө ухамсарлалгүй өөрийн болгосон юм шиг. Арга, билиг, арга юм уу, билиг, арга, билгийн энэхүү зарчим хэдэн зуун мянган жил зөнгийн билигт өгөөжөөр өдөөгдөн, арга сэдлээр үргэлжилсээр, цаашид хүмүүн буй дор орших авай. Жишээ нь: /аав, хүү, ач/ билиг, арга, билиг /Билиг/ чанарт арга чанар байж гэмээж нь тогтвортой, хэв гажилтгүй, сондгой бус оршино. Арга чанарт билиг чанар байж гэмээ нь ууршилтгүй, муруйлттай авч, тэгш хэмтэй, өсөлттэй оршино. Аавын билиг өгөгдөхүүн хүүгийн арга өгөгдлөөр нэвт дамжин сүлэлдэж өөрөө үржихүйн зөн совингоор ачийг өндийлгөн босгож, цааш дамжихуйн зам мөр болгон сонгодог. Аав энэхүү гурвалтын цогцод нэгэнтээ сонгогдож, эхлэл, дамжуулагч болов, төдөлгүй төгсгөл болж, сүүлчийн боломжоо нээх нь энэ. Сонголт амжилттай боллоо. Дараагийн гурвал үүргээ гүйцэтгэх их замын дунд оржээ. Хүү эцгийн тэр замаар явахад нэгэн ижил нөхцөл тухайн санамсаргүй /санамсаргүй гэдгийг матетатик хэлбэрээр авч үзэв/ ерөөс учрахгүй агаад, шинэ орчин, шинэ нөхцлүүд эзнээн хүлээж, өвөрмөгц парадоксыг барьж, сонголтыг цаг үргэлж шалгана. Энэ шалгалтад өдөр шөнө, өвөл зун, өөр нийгэм, өөр улс орон нөлөөллөө хүлцэхүйц алдаа төдийхнөөр үзүүлэх боловч, гагцхүү орон-цаг, цаг хугацааны эрхшээлээр дүнгээ тавиулж, хүүдээ эрхээ шилжүүлэн, идэвхийн өрнөлөө сааруулж, тогтуун буйг чухалчилдаг. Тогтуун, амгалан буйн хүсэл гурвалт системийн хүчирхэг байх нөхцлийг өөрийн мэдэлгүй болоод системд нэгэнт буй тул бүрэн бүтнийг зөн совин, үргэлжлэхүйн билигт мэдрэхүйгээр өдөөгддөг. Өгүүлэн буй гурвалт маань нэг нэгнээсээ салан унахгүйгээр барахгүй наалдан барьцалдаж бат цул авч хугацааны онцгой нэгэн төлөвт сэлбэгдэж байх тавиланг хүмүүн төрөлтөн буй болсон тэрхүү эрчимт хэрчмээс таслан авсан болов уу.
Үргэлжлэл бий...
Бямбажавын Буян
төөгий
төөгий
төөгий
дайрийбуян
Зочин
Сүхбаатар
Г.МӨНХ www.wikimon.mn
Зочин
Зочин
Хүрэлсүх
Зочин
Зочин
Зочин
Галсанхүү
Сүхээ
ЭРКА
Turuu
Эсэргэн
Chuka
ээнээ
Эхэмбаяр
Бадрах
сүхээ
Зочин
Ганхүү
Эрдэнэ
Сүхболд
Хашхүү
эгий
Санжаа
Хүрлээ
Зочин
Бэхээ
ганаа