Энэ 7 хоногт
Сонгуулийн ирц
2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,24% байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа.
2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,24%1 байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа. 1992 оноос хойш байгуулсан зургаан удаагийн Парламентийн сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн хэдий ч энэ удаагийн сонгуулиар 10 орчим хувиар огцом буурсан нь цаашид сонгуулийн ирц анхаарал татах асуудал хэдийн болсоныг харууллаа.
Сонгуулийн ирцийг сонгуулийн тойргоор авч үзвэл Завхан аймагт хамгийн өндөр буюу сонгогчдын 77,1% нь, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 59,7% нь сонгуульд оролцжээ.2
Стратегийн судалгааны хүрээлэнгээс 2012 оны VI сард явуулсан эмпирик судалгааны мэдээллээр сонгогчдын 69 орчим хувь нь сонгуульд оролцож саналаа өгөх төлөв харагдаж байсан хэдий ч санал хураалт дууссаны дараа СЕХ-оос өгсөн мэдээллээс энэ нь тав орчим хувиар зөрлөө.
1 www.news.mn
2 http://www.songuuli2012.gov.mn/
Сонгогчдын ирц буурч байгааг дараах шалтгаантай гэж үзэж байна.
Монгол Улс нь ардчилсан улсын хувьд парламентийн сонгуулиар нийт иргэдийн дийлэнх олонхийн дэмжлэгийг авсан улс төрийн нам, эвсэл төрийн эрхийг барьдаг чухал зарчимтай билээ. Гэвч жилээс жилд сонгогчдын ирц буурч байгаа нь олонхийн засаглах зарчмыг алдагдуулж цөөнхийн засаглал бүрэлдэх нөхцлийг бий болгож байна. Иймд сонгуульд оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, иргэд сонгуульдаа оролцож саналаа өгдөг байх нь төлөөллийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд гол сорилт болоод байна. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд:
Сонгуулийн ирцийг сонгуулийн тойргоор авч үзвэл Завхан аймагт хамгийн өндөр буюу сонгогчдын 77,1% нь, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 59,7% нь сонгуульд оролцжээ.2
Стратегийн судалгааны хүрээлэнгээс 2012 оны VI сард явуулсан эмпирик судалгааны мэдээллээр сонгогчдын 69 орчим хувь нь сонгуульд оролцож саналаа өгөх төлөв харагдаж байсан хэдий ч санал хураалт дууссаны дараа СЕХ-оос өгсөн мэдээллээс энэ нь тав орчим хувиар зөрлөө.
1 www.news.mn
2 http://www.songuuli2012.gov.mn/
Сонгогчдын ирц буурч байгааг дараах шалтгаантай гэж үзэж байна.
- Өмнөх жилүүдэд сонгогчдод тараадаг байсан “сонгогчийн үнэмлэх” иргэдийг сонгуульд оролцуулах идэвхийг өдөөдөг нэг хүчин зүйл байсан нь энэ удаагийн сонгуулиар ажиглагдлаа. Сонгогч тэр бүр интернет ашиглан сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрийн бүртгэл байгаа эсэхийг нягтлах боломж байхгүй бөгөөд өмнөх жилүүдэд тараадаг байсан “сонгогчийн үнэмлэх” тухайн сонгогчид өөрийг нь сонгогчидын жагсаалтад байгааг баталгаажуулахын хамт сонгуульд ирж саналаа өгөхийг урьсан урилга болдог байв. “Сонгогчийн үнэмлэх” гартаа аваагүй сонгогч харьяа хэсгийн хороонд очиж нэрээ нэмж бүртгүүлдэг байсан нь нэг талаар иргэний хяналтыг бий болгож байв. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчийн үнэмлэх тараагдаагүйгээс тухайн сонгогч аль хэсгийн хороонд саналаа өгөхөө мэдэхгүй, саналаа өгөхөөр очсон хэсгийн хороонд нэр нь алга байх зэрэг зөрчил зарим хэсгийн хороонд гарч байлаа. Тухайлбал Дархан-Уул аймгийн 19-р тойргийн 7, 8-р хэсгийн хороонд дээр дурдсан шалтгаанаар багагүй сонгогч буцаж байлаа. Түүнчлэн зарим иргэдийн хувьд сонгогчийн үнэмлэх тараагдахгүйгээр зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгнө гэдгийг мэдээгүй бөгөөд “сонгогчийн үнэмлэх” ирээгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцоогүй гэдгээ сонгуулийн дараа илэрхийлж байлаа.
- Өмнөх сонгуулиар залуучуудын идэвхи тун хангалтгүй байсаар ирсэн бөгөөд энэ байдал 2012 оны УИХ-ын сонгуулиар мөн давтагдлаа. Залуучуудын идэвхи бага байдгийн дээр сонгуульд оролцож саналаа өгсөн ч сонголтондоо тун хариуцлагагүй ханддаг, тухайн үеийн сэтгэл хөдлөл, хөндлөнгийн этгээдийн зөвлөмж ятгалгаар сонголтоо хийдэг байдал ажиглагддаг.
- Сонгогчийн боловсролын түвшин доогуур байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлж байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас хойш өнөөг хүртэл МУ-ын Засгийн газар иргэний болон сонгогчийн боловсролыг дээшлүүлэх талаар нийтийг хамарсан ажил зохион байгуулж байгаагүй нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлж байна. Иргэд сонгогчдын хувьд өөрт байгаа төрийн эрх барих боломжийг ашиглалгүй хайнга хандаж байгаа нь сонгогчийн боловсролтой шууд холбоотой гэж үзэж байна.
- Төрийн байгууллага болон голлох намуудын нэр хүнд муу байгаа нь иргэдийг сонгуульд оролцож саналаа өгөх идэвхийг бууруулж байна. Сүүлийн жилүүдийн эмпирик судалгааны дүнгээс төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл муу, түүнд өгөх үнэлгээ муу байгаа нь харагдана.3 Энэ нь төрийн байгууллага, албан тушаалтнаас хүлээх хүлээлт багасахад нөлөөлж цаашлаад сонгуульд оролцож саналаа өгөх иргэдийн идэвхийг бууруулж байна.
- Сонгууль шудрага болж чадахгүй гэсэн бодол нь сонгуулийн ирцэд нөлөөж байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон нийтийг хамарсан эмх замбараагүй явдал, түүнийг хүч хэрэглэн зогсоосон байдал, уг үйл явдлын дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар зэрэг нь сонгогчдын хувьд эрх баригч намууд сонгуулийн дүнд засвар хийсэн үүнийгээ цайруулах зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулсан гэсэн ойлголтыг бий болгосон бөгөөд энэ нь сонгуульд оролцож саналаа өгсөн ч, өгөөгүй ч парламентийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй гэсэн ойлголтыг бий болгож цаашлаад сонгуульд оролцож саналаа өгөх идэвхийг бууруулсан байх талтай.
- 28-ны өдрийн 11 цагийн сонгогчдын ирцийн мэдээг СЕХ-оос “сонгогчдын идэвхи маш сайн байна” гэж мэдээлсэн нь үдээс хойшхи сонгуулийн ирцэд нөлөөлсөн. Үнэхээр санал хураалтын өдрийн 11 цагийн мэдээгээр сонгуулийн ирц өндөр байсан бөгөөд зарим тойрогт 25% хүрч байсан хэдий ч энэ идэвхи үдээс хойш буурсаар 20 цагийн мэдээгээр 65,24 болсон нь дээрх таамгийг батлаж байна.
- Санал хураалтын цагийг богиносгосон нь сонгуулийн ирцэд нөлөөлсөн. 1992 оноос хойш явуулсан таван удаагийн парламентийн сонгуулийн санал хураалт 22 цагт дуусч байсан бөгөөд энэ удаагийн сонгууль шинэ хуулийн дагуу санал хураалтыг 20 цагаар тасалбар болгосон нь энэ талын мэдээлэл муутай сонгогчийн хувьд санал хураалтаас хоцрох нөхцлийг бүрдүүлжээ.
- Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлж байна. Сонгуулийн санал хураалтын өмнөх шөнө Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээгийн тоглолт болсон нь улс төрийн идэвхи болон сонгогчийн боловсрол сул залуу сонгогчдын хувьд сонгуульд очиж саналаа өгөхөд нөлөөсөн байх магадлалтай.
Монгол Улс нь ардчилсан улсын хувьд парламентийн сонгуулиар нийт иргэдийн дийлэнх олонхийн дэмжлэгийг авсан улс төрийн нам, эвсэл төрийн эрхийг барьдаг чухал зарчимтай билээ. Гэвч жилээс жилд сонгогчдын ирц буурч байгаа нь олонхийн засаглах зарчмыг алдагдуулж цөөнхийн засаглал бүрэлдэх нөхцлийг бий болгож байна. Иймд сонгуульд оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, иргэд сонгуульдаа оролцож саналаа өгдөг байх нь төлөөллийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд гол сорилт болоод байна. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд:
- Хэсгийн хороод сонгогч тус бүрд Иргэний бүртгэлээс ирүүлсэн нэрсийн дагуу хэсгийн хорооны байрлал, санал хураалтын цагийг тэмдэглэсэн “урилга”-ыг гэрт нь хүргүүлж байвал сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхээс гадна сонгогч өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг мэдэхийн зэрэгцээ нэрсийн жагсаалтанд гарсан аливаа алдааг залруулах боломжийг олгоно.
- Сонгуулийн санал өгөх насыг 21 болгож нэмэгдүүлэх нь залуу сонгогчдын хувьд аливаа хөндлөнгийн этгээдийн ятгалганд орж хариуцлагагүй сонголт хийх нөхцөлийг багасгахаас гадна цаашид сонгуулийн ирц буурах байдлыг бага хэмжээгээр багасгах боломжтой. Энэ нь ихэнх Ардчилсан орны хувьд хэвийн үзэгдэл юм.
- Иргэд сонгогчдын Ардчиллын боловсролыг нэмэгдүүлэх талаар сургалт, мэдээллийн ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийг судлаж жил бүрийн улсын төсөвт энэ чиглэлийн зардлыг суулгаж байх нь сонгуулийн ирцэд нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь ардчилсан засаглалыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Төрийн байгууллага, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нь төрийн байгууллагын шийдвэрийн хэрэгжилт, хуулийн легитимт шинжид чухал нөлөөтэй. Ялангуяа СЕХ-ноос гаргасан шийдвэр ямар нэгэн тайлбаргүйгээр хэрэгждэг байх, түүний шийдвэрийг улс төрийн намууд хүлээн авч хэрэгжүүлдэг байх нь цаашид зохион байгуулагдах сонгуулиудад чухал үүрэгтэй.
Л. АНАР-ЭРДЭНЭ
Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач
Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач
Зочин
Зочин
Зочин
darhan
tomjaal
tomjaal
tomjaal
Зочин
Иргэн С
иргэдэд зөв ойлголт өгч сур
Зочин
ААРАГ
unshigch
Зочин
zulaa
Irgen
Зочин
Mongol hun