Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хамаарал ба иргэншил
Монголчууд бидний өвөг дээдэс мянга мянган жил нүүдлийн аж ахуй эрхлэн амьдарч өөрт хэрэгтэй цай, торго, бөс бараа ахуйн гэх мэт хэрэгцээгээ суурин соёл иргэншилтэй урд хөршөөсөө хангаж ирсэн нь түүхэн үнэн билээ,
Түүх, Иргэншил мөчлөгтэй үргэлжилж
өөрийн тавиландаа захирагддаг
өөрийн тавиландаа захирагддаг
Монголчууд бидний өвөг дээдэс мянга мянган жил нүүдлийн аж ахуй эрхлэн амьдарч өөрт хэрэгтэй цай, торго, бөс бараа ахуйн гэх мэт хэрэгцээгээ суурин соёл иргэншилтэй урд хөршөөсөө хангаж ирсэн нь түүхэн үнэн билээ,
Өнөөдөр монголчууд маань суурин соёл иргэншил рүү буцах замгүй их хурдтайгаар шилжиж байна,
Хядадуудын суурин соёл иргэншил 5000 жилийн түүхтэй гэдэг,харин монголчууд бид суурин соёл иргэншилд шилжээд 100 хүрэхгүй жил болж байна.
Харьцуулбал
Нүүдлийн соёл иргэншилийн гол төлөөлөгч бидний өвөг дээдсийн амин зуулга мал аж ахуй байгалиас хамаарах хамаарал нь харьцангуй их. Малаа байгалийн ааш аягт тохируулан адгуулахын тулд зуслан хаваржаа, намаржаа, өвөлжөө, оторт явах зэргээр нүүдллэн амьдардаг учраас бусад улс, үндэстний адил суурин амьдрах боломжгүй нь лавтай.
Малаа бэлчээх бэлчээрийн газар хүрэлцээтэй, өвс ургамал сайн гарсан бол тэр жилээ сэтгэл тайван, сайн сайхан амьдрах ба өнтэй өвөл болоосой гэж хангай дэлхий, дээд тэнгэрээс залбиран гуйдаг байгалийн мөн чанарыг өөртөө тээсэн, амьдрал ахуй нь хүртэл байгалиас шууд хамааралтай аж төрсөөр ирсэн,өмсөж хэрэглэх бүхэн малаас гаралтай, тэр нь байгальд уусан алга болж ямар нэгэн хог нов үлддэгүй онцлогтой, Дайн тулааны үед хохирол амсах магадлал суурин ард түмэнтэй харьцуулбал маш бага. Учир нь тэдэнд байшин барилга, газарт оруулсан хөрөнгө үгүй тул хэдэн зуун жил адгуулж ирсэн мориныхоо буянаар хурдан түргэн зайлан аюулыг багасгаж иржээ.
Монголчууд бид суурин соёл иргэншлийн мөн чанарыг нарийн ухаарах болоогүй ажээ. Арван настай хүүхэд аав ээжийнхээ өврөөс байдаг шүү дээ, Хүний амьдралын дадал зуршил саармагждагүй бололтой.
Гэхдээ ямар орчноос ямар орчин руу яаж шилжихээс ихээхэн хамаардаг боловуу.
Төмөрынх давааны аманд, Хүрэлийх нөгөө аманд, Батынх цаад аманд хавар, намар, өвстэй устай нутагт буйр сэлгэн малаа хариулан амьдрах ажээ.
Төмөрт унааны хэрэг гарвал морь, тэмээгээрээ ажлаа гүйцэлдүүлнэ. Эднийх хоол хүнсээ базаах гэж ийш тийш явах шаардлага байхгүй. Хоттой хониноосоо төхөөрөөд хоолтой залгана.
Хаа нэг явах доншуур наймаачдаас мал, малынхаа арьс ширээр цай, торго бөс бараа сольж авна, Төмөр. Хүрэл, Бат хоёрын мал таргалж онд сайн орвол надад тустай гэж ерөөс бодохгүй. Харин тэднийхны мал өсвөл бэлчээрийн хүрэлцээ багасаад манай нутаг руу орж ирэх вий хэмээн бодно.
Төмөр, Хүрэл, Бат нэг нэгнээсээ ямарч хамааралгүй аж төрнө, Гэхдээ нэг нь нөгөөдөө хариу нэхэлгүй туслах харилцаа байнга оршино, Ах дүүс, хамаатан садангуудын хооронд дээрх харилцаа улам гүнзгий.
Монгол эмэгтэйн эдийн засгийн эрх мэдэл үндсэндээ эрэгчүүдээсээ давуу. Энэ эрх мэдэл өнөө ч оршсоор байгаа билээ. Эр хүн гэр бүлийнхээ ноён нурууг даан гэр орондоо шаардлагатай эд агуурсыг бий болгодог, бол, эхнэр нь захиран зарцуулдаг ёс үе уламжлан ирсэн гэвэл зүйд нийцнэ.
Харцуулбал
Суурин соёл иргэншилтэй хэмээн дэлхий нийтээр хэлж ярьж заншсан ард түмний төлөөлөгч хятадуудын амин зуулга тариа ногоо. Жил бүр тариа ногоогоо тарьж худалдан борлуулаж хүмүүс нь нүүдэллэн амьдардаггүй учраас суурин ард түмэн гэсэн нэртэй болсон биз.
Суурин соёл иргэншилтэй хятадуудын гол амин зуулга тариа ногоо тарих aжил нь байгалиас хамааарах хамаарал нь хүний хөдөлмөрөөс хамаарах хамаарлаас харьцангуй бага буюу тэр хүний яаж арчлан хөдөлмөрлөснөөс хамаардаг. Дайн тулааны үед хохирол амсах магадлал нүүдэлчин ард түмэнтэй харьцуулбал маш өндөр. Учир юун гэвээс тэдэнд байшин барилга, газарт оруулсан хөрөнгө их тул түүнийгээ бүрэн алдаж түргэн унаагүйн улмаас зайлах боломж хомс тул аюул халдлгад илүү өртөмхий.
Хятадууд 5000 жилийн түүхэндээ суурин соёл иргэншлийн нарийн мөн чанарыг үзэж, туулан, сургамж авч болох хийгээд эс болохгүйн учрыг хал үзэж хашир суусан ухаанаар дэнслэх туршлагатай болжээ. Үр хүүхэд нь эрийн цээнд хүрч тэдний хүүхэд нь мөн л тэдний сургамжаар суурин соёл иргэншлийн мөн чанараас сурч байх ажээ,
Ли тариа тарина, Ву Ли-гээс тариаг нь худалдаж авахдаа Сүн-гийн илжгийг түрээслэж ачиж авчраад гурил хийнэ. Пу Ву-гаас гурил худалдаж аваад мантуу хийнэ. Пу мантуугаа Ву, Сүн, Лигээд бусад хүнд зарна.Лигийн тариа ургахгүй бол бусдын амьдралд хүндээр тусах учир тэд Лигийн тариа сайн ургаасай гэж залбирна, түүнд хүн, хүч хөрөнгөөр тусална.
Суурин соёл иргэншилтэй ард түмний нэг нь нөгөөгөөсөө байнгын хамааралтай мөн бусдыг хамааруулж байдгийг хүн өөрийн нэрээ мартдаггүйтэй адил толгойд нь суусан байдаг.
Хятад эмэгтэй хүнд эдийн засгийн эрх мэдэл бараг байдаггүй. Тэр өөрөө баялаг бий болгосон, эсвэл аав, ээжээс нь уламжлан ирсэн өв залгамжлагч л биш бол түүнд эдийн засгийн эрх мэдэл үгүй,
Өнөөдөр монгол бүсгүйчүүд эдийн засгийн эрх мэдлийн ёс болсон үндсэн ялгааг ухааралгүй хятад, солонгос, япончуудтай гэр бүл болох моод болжээ. Хүн гээч амьтаны хамгийн сайхан зүйл юу вэ гэвэл эрх мэдэл юм шүү дээ.Эрх мэдлийг эд хөрөнгө мөнгө санхүү дагадаг жамтай. Бүсгүйчүүд минь ээ, өмсөж зүүх, хоол ундныхаа мөнгийг нөхрөөсөө царайчлан авч тооцоо данс бүртгүүлэн эрх мэдэлгүй амьдарснаас хээ шаагүй монгол эрчүүдтэйгээ суун өөд татхыг нь өөд татан, дутуу дулимаг ч гэсэн голомтоо сахин сэтгэл дүүрэн амьдарч монгол үрсээ тэврэн энэ сайхан орондоо амьдарцгааяа, Монгол орон маань үргэлж ийм байхгүй. Таны хүүхэд том болох үест баян Монгол болсон байх болно.
Суурин соёл иргэншилийн тулгуур багана бол нэг хүн нөгөө хүнээсээ болон бусад хүмүүсээс байнга харилцан хамаарч хэн нэг хүний хийж байгаа ажил бүтэмжтэй, амжилттай болвол өөр хэн нэг хүнд шууд ба шууд бус тойруу замаар нөлөөлдөг явдал, Өнөө бидний амьдарч байгаа нийгэмд ийм хамаарал улам ихсэж байна.
Жишээ нь, дэлхийн хаа нэг газарт нефтийн үнэ өсөхөд бидний өдөр тутмын хэрэглэдэг хоол хүнс, ахуйн хэрэгцээний эд барааны өртөг дагаад нэмэгдэж байна, Бидний өвөг дээдсийн амьдарч явсан 100 гаруй жилийн өмнө дэлхийн хаа нэг газар бараа бүтээгдэхүүний үнэ тэдний амьдралд нөлөөлөх нөлөөлөл бараг байсангүй.
Суурин соёл иргэншил рүү эргэлт буцалтгүй шилжиж буй өнөө үед монголчууд бидний сайн сайхан амьдарч улс гэр маань хүчирхэг эдийн засагтай байхын үндэсийн үндэс нь суурин соёл иргэншилийн дотоод мөн чанарыг хүн бүхэн ухаарахын дээдээр ухаарч үр хүүхдүүддээ чиний яаж амьдрах чинь бусад хүмүүсээс байнга хамаарч байдаг АЛТАН ХАМААРАЛ-ыг толгойд нь суулгах явдал боловсролын боловсрол мөн.
АЛТАН ХАМААРАЛ-д
Нэгдүгээрт, Та суурин соёл иргэншилтэй нийгэмд амьдарч байгаа л бол таныг хүссэн эс хүссэнээс үл хамааран хамаарлын хууль үйлчилэхээс гадна улс оронд мөрдөгдөж байгаа бүх хууль, тогтоомжийг дагах. Эс мөрдвөөс хуулийн дагуу хариуцлага хүлээдэг болохыг ухаарч байх. Жишээ нь, Та хотод машин унаад явж байна гэвэл дурын хурдаараа давхиж болохгүй, дуртай газраа зогсож болохгүй, хэт их ачаа ачиж болохгүй, хүссэн замаар явж болохгүй (сөрөг урсгалаар), сархад зооглосон үедээ жолоо барьж болохгүй.…..гэх мэт бусдаас хамаарах олон хамаарал үйлчилнэ. Нүүдлийн соёл иргэншилтэй бидний өвөг дээдсийн амьдарч асан үед морь унаад явж байна гэвэл дуртай замаараа явж болно,дуртай хурдаараа давхиж болно, дуртай ачаагаа ачиж болно (бухал өвс ачиж болно), дуртай газраа зогсож болно, тагш сархад зооглосон үедээ морио унаад хаагуур ч, хаа ч хүрч болно.……гэх мэт бусдаас бараг хамааралгүйн зарчим үйлчилнэ,
Хоёрдугаарт, ямар ч хүн чин сэтгэлээсээ чадвараа гарган хөдөлмөрлөж үүнийгээ бусдад зарж амьдрахыг ухаарч байх.
Гуравдугаарт, миний хийж байгаа ажлаас шалтгаалан манай компанийн орлого өсөж, багасаж миний цалинд нөлөөлөж манай гэр бүлийн амьдрал дэвжинэ, уруудана гэдгийг ухаарч байх ёстой болно.
Дөрөвдүгээрт, гадаад оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнийг аль болохоор авахгүй өөрийн оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнийг худалдаж авахын учрыг ухаарч байх. Үүний учир нь гадаад орны бараа бүтээгдэхүүнд тэр орны ажилчны цалин, тэр орны түүхий эд, тэр орны тээврийн зардалмэт нь шууд, шууд бусаар шингэсэн байдаг.
Тавдугаарт, хөдөлмөрлөж олсон цалин,ашгаа аль болохоор тансаг эд зүйлд болон зугаа цэнгээнд тооцоогүй үрэлгүй заавал тодорхой хувийг хадгалаж маргааш, хойшдын угтан ирэх таагүй учралыг зөөлрүүлэхэд, мөн гэр орон, үр хүүхдэдээ үлдэхээр хэмнэж байхыг ухаарч байх, Энэ хорвоод хүний биеийг олж төрсөн хэнд ч болов ямар нэгэн таагүй учрал хэзээ нэгэн цагт заавал ирдэг. Чиний зарлагадсан мөнгө нөгөө хүнд цалин,орлого, улсын төсөвийн орлогод нэмэр болж эргээд чиний өвөө эмээ, хүүхдийн чинь хоолны мөнгө, ниигмийн бусад халамж, бүтээн байгуулалтад очдгийг ухаарч байх.
Зурагдугаарт, чиний хувийн унаа чинийх боловч хөдөлгөөнд оролцох, оролцоогүй үед ч бусдаас байнга хамаарч байхыг ухаарах, Чи ажлаар өөр газар руу явахдаа автобус, галт тэрэг, онгоц,…..гэх мэтээр явсан ч бас л бусад хүмүүсээс хамаарч байхыг ухаарах нь зүй. Та онгоцоор нисч байтал техникийн саатал, нэг хүний харйуцлагагүй үйлдэлээс болоод амь насаа алдаж болно шүү дээ. Бидний өвөг дээдсийн амьдарч асан 100 гаруй жилийн өмнө иймэрхүү хамаарлаас болоод амь насаа алдах тохиолдол бараг үгүй байсан. За яах вэ моринд сундалдаад явж байлаа гэхэд бүдэрч унаж болох л юм. Үүнээс болоод амь насаа алдсан хүн Монголд бараг үгүй биз.
Долдугаарт, хүнтэй харилцах харилцаандаа туйлийн хүндэтгэлтэй, эелдэгээр хандаж энэ хүн хийгээд бусад ойр орчмын хүмүүсээс миний ажил бүтэх эс бүтэх нь шалтгаална гэдгийг ухаарч байх. Та энэ дэлхийд ганцаараа биш шүү дээ. Би ганцаараа бусдын хүч оролцоог авахгүйгээр бүгдийг гүйцэлдүүлнэ гэсэн сэтгэлээр хандвал та амжилтын оргилд бараг л хүрэхгүй боловуу, за яах вэ амжилтад хүрлээ гэхэд хүсэж мөрөөдсөн тэр амжилт бараг л ирэхгүй болов уу.
Нүүдэлчин ард түмэн, суурин ард түмний хоорондын харьцаа нь харилцан хамаарлаас өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгөөсөө хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн авах нөгөөдөө мөн нийлүүлэх зарчмаар тодорхойлогдож байсан бололтой. Энэ харилцаа, харилцан хамаарал нь хоёр болон түүнээс олон нүүдэлчин ард түмнүдий харилцаанаас, хоёр болон түүнээс олон суурин ард түмнүүдий харьцаанаас өөр замаар буюу нэг нь дутагдах/ гол төлөв нүүдэлчинд/, нэг нь нөгөөгөө нөхөх, шоо эвлүүлэж байгаа юм шиг, эсвэл тэр дутагдалаар далимдуулан нөгөөгөө хомсдуулах, хомсдсон нөгөө нь хомсдолоо нөхөхөөр цэрэглэн дайрах гэх мэт нарийн адармаатай харилцаатай байсан байх юм.
Нүүдэлчин ард түмний хэрэгцээ суурин ард түмнийхээс ихгүй байдаг агаад тэд өөрсдийн хэргэцээнийхээ ихэнх бараагаа өөрсдөө бий болгодоггүй тийм, боломж ч байдаггүй байна.
Нүүдэлчин байгалийн ааш аягаас хүссэн эс хүссэн ч хамаарч амьдардаг. Түүнчлэн тэнгэр, байгаль дэлхийгээ таньж мэдсэнээр маргааш нөгөөдөр цаашид юу болох вэ гэдгийг мэддэг болсон нь танин мэдэхүйн ихээхэн хэмжээний сан бий болгосноор энэ нь тэдний амьдарлыг үзэх үзэл, бурхан шашин, дээд тэнгэр зэргийг өөрийн өнцгөөс харах, таних үзлийг бий болгосон нь суурин ард түмнийхээс зарчмын хувьд ихээхэн ялгаатай болжээ. Энэ нь хүмүүсийн хөдөлмөр, эд хөрөнгө, ах дүүс төрөл төрөгсөдтэйгээ, хүмүүстэй харилцах хандлага, өнөө маргааш ирээдүйд хандах хандлага,.. зэрэгт өнөө болтол тодоор ажиглагдаж байна. Жишээ нь, хятад хүмүүс өнөөдөр тодорхой хэмжээний орлого оллоо гэхэд үүнийхээ багахан хэсгийг ахуйн хэрэгцээндээ зарлагадаад үлдсэн хэсгийн ихэнхийг ирээдүйд олох орлогодоо, учирч болох гэнэтийн үйлд зорйулхаар хадгалдаг ажээ. Энэ нь тэдний амьдарлыг үзэх үндсэн зарчмын үзэл. Монгол хүмүүс өнөөдөр тодорхой хэмжээний орлого оллоо гэхэд бараг ихэнхийг нь заримдаа бүгдийг нь ахуйн хэрэгцээндээ зарлагадаад үлдсэн багаахан хэсгийг ирээдүйд олох орлогондоо буюу учирч болох гэнэтийн үйлд зорйулхаар хадгална. Энэ хадгалалт яг төлөвлөсөн зүйлдээ зарцуулагдахгүй тохойлдол олон. Суурийн иргэншил рүү хэдий лав орно төдий чинээ байгалийн шалгарлаас холдож байдаг. Өнөөгийн суурин иргэншилийн хамгийн том аюул бол байгалийн шалгарлаас улам холдож, байгалийг сүйтгэснийхээ горыг амсах болсон явдал.
Нүүдэлчин ард түмэн байгалийн сонгодог зарчим болох шалгарлын хуульд хамгийн ойр. Энэ шалгарлыг бүрэн мартаагүйгээрээ дээд тэнгэрийн ивээлийг хүртэж байдаг байж болох юм.
Үргэлжлэл бий
Бямбажавын Буян
Танка
Танка
Зочин
mika
Энхжин
d temuujin
...
Зочин
dino
цацаа
Зочин
Зочин
Галсанхүү
Зочин
bdj
Зочин
Зочин
Tulga
ЭнХЖИН
Зочин
гАНХҮҮ
нэргүи
ЭНХЖАРГАЛ
Зочин
Төмрөө
cuhee
АМРАА
мөнхсүх
Ханхүү
egii
ганаа