НЭЭЛТЭЭС ҮЛ ХОЦРОХ НЬ
Саяхан Европ хуурайшсан нь Ромын эзэнт улсын мөхлийн шалтаг болсныг модны насны цагирагт тулгуурлан тогтоожээ.
Нээлтээ алдав
Саяхан Европ хуурайшсан нь Ромын эзэнт улсын мөхлийн шалтаг болсныг модны насны цагирагт тулгуурлан тогтоожээ. “Модны цагирагийг судлахад Европын цаг уурын өөрчлөлт нь нийгмийн асар их нөлөөтэй, бүхэл бүтэн эзэнт гүрний мөхөлтэй холбоотой нь харагдлаа” гэжээ. Сүүлийн 2,5 мянган жилийн дотор ургаж байсан есөн мянган модны цагиргийн зургийг судалсан эрдэмтдийн урьдчилсан дүгнэлтэд ингэж өгүүлжээ. Тухайлбал, зуны сарууд нь дулаахан, чийглэг байсан зуунд цэцэглэж байсан улс гүрнүүдэд, цаг уур тогтворгүйжил улс төрийн тогтворгүй байдал зэрэг нүүрлэснийг эрдэмтэд тогтоожээ.
“Science” сэтгүүлд: «Сүүлийн 2,5 мянган жилийн цаг уурын өөрчлөлтийг судлахдаа түүхэн нөлөөллийг тодрууллаа» хэмээн Швейцарийн “Ой, цас ба хүрээлэн буй орчны судалгааны институт”-ын цаг уурын судлаач, судалгааны багийн гишүүн Ульф Бунтген өгүүлжээ.
«Археологичид Төв Европын царс моддын цагирагт үндэслэн он дарааллыг бичиж, түүхэн байгууламж ба эртний урлаг, эд хогшлийн насыг тогтоодог. Амьд болон эдлэл болсон царсны цагиргууд нь зуны чийглэг ба хуурай саруудын тухай мэдээллийг өгдөг» гэж бичжээ. Эхлээд эрдэмтэд сүүлийн хоёр мянганд цаг уур модны цагирагт хэрхэн нөлөөлснийг тогтоохоор шийджээ. Ус ба тэжээллэг бодис хангалтай байсан үед модонд хол зайтай өргөн цагираг үүсдэг бол орчин муу байхад цагирагууд ойр, наалдсан маягаар үүсдэг ажээ. Үүнийг тогтоосны дараа тэд урлагийн дурсгалд үлдсэн моддын цагирагийг судалсан байв. Энэ системээр тэд 2,5 мянган жилийн хугацааны цаг уурын тодорхойлолтыг гарган авчээ.
«Чийг хуртай, дулаахан үетэй Ромын эзэнт улс ба Дундад зууны сэргэн мандал таарч байна. Манай эриний 250-600 оны цаг уурын өөрчлөлт нь Баруун Ромын эзэнт улсын мөхөл ба нүүдэл суудлын их үетэй давхацжээ. III зуунд Европ ихээхэн хуурайших үед Баруун Ромын эзэнт улс варваруудын довтолгоонд өртөж, Галлид үймээн гарсан байна» гэж тэд дүгнэв. «Хэрэв мод хангалттай бол он дарааллын зураглал яг гарна. Үүнд ердөө ихээхэн материал-олон цагираг хэрэгтэй” гэж доктор Бунтген тайлбарлажээ.
Харамсахын учир нь яг ийм судалгааг Монголын модны судлаач эрдэмтэн Бат-Эрдэнэ \овгийг мартжээ\ гэдэг хүн одоогоос 10 жилийн өмнө хийсэн юм. Тэрээр Чикагогийн их сургуулийн лабораторид монгол орны модны цагирагийн судалгаа хийх явцдаа Монгол нутаг дахь эзэнт гүрний мандал, мөхөл монгол нутаг дахь модны цагирагийн хол ойртой давхцаж буйг анзаарчээ. Энэ талаар өнгөрсөн хавар “Зүүд, мөрөөдөл, таамаг” өгүүлэлдээ дурдсан. Монголын их гүрнүүд мандан бадрах үед цаг уур цельсийн 2 градусаар дулаарч, гол ус элбэгшин байсныг мөн тогтоосон бөгөөд дулаарал цельсийн 4 градус хүрэхэд хуурайшил эхэлж бутрал бий болж байжээ. Үүнийг тухайн үедээ зөвхөн “таамаг” \гипотез\ түвшинд авч үзэж байсандаа одоо харамсаад ч баршгүй.
Хэрэв тэр үед үүнийг нээлтийн хэмжээнд үнэлсэн бол? Энэ давтамж 400 жилийнх байсан нь анзаарагддаг, график зураглал гаргахад гайхалтай нь Монголын нутаг дээрх найман их гүрний мандал, буурлын давтамж Хятадын династиудтай зөрдөг. Тодорхой хэлбэл Хятадын эзэнт гүрнүүд нүүдэлчдийн байлдан дагуулал, эсвэл тэдний дарамтын үр дүн гэсэн бас нэг таамаг урган гарч байгаа юм. Л.Н.Гумилевийн “Угсаатны нийлэгжилт ба Дэлхийн шим мандал” (орч: Д.Ганхуяг. “Этногенез и биосфера Земли”) суурь бүтээлийн дөрөвдүгээр бүлэгт ландшафт буюу орчны өөрчлөлтийн нөлөөг ул суурьтай авч үзсэн байдгийн эцсийн баталгаа энэ болой.
Эдгээр хүчин зүйлсийг тооцож үзэхэд 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын үйл явц цаг уур яг цельсийн 2 орчим градусын дулааралтай давхцаж байсан ба өнөөдөр хуурайшил улс орныг нэрвэж байна. Энэ удаагийн хуурайшил бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх шахсан “хүлэмжийн үзэгдлийн” онолоор биш энэ давтамжаар тайлбарлагдах магадлалтай. Энэ цаг үе ирснийг оргилуун идэвхтэй хүмүүс илэрхийлдэг агаад тэд бэртэгчингүүдийн дарамт шахалтыг нэвтлэн гарахын тулд тамир шавхсан тэмцэлдээ асар их хохирол үзэх болно. Энэ оргилуун пассионар хүмүүс нь яг өнөөдөртөө Монголын шинэ үндэсний үзэлтнүүд юм.
Бага давтамж
Их гүрнүүд үүсэн бий болох энэ давтамжийг нарийвчлан үзвэл нэгэн бага давтамж гарна. Энэ бага давтамжийг тодорхойлохыг удтал оролдож байгаагийн хувьд өмнө өгүүллүүддээ дурдсанаа товчлоход 15 орчим жилийн давтамж ажиглагддаг.
1895 онд анх шанзав Бадамдоржийг Оросод илгээснээс хойш 1911 онд тусгаар тогтнол бодат байдал болсон юм. Энэ оргилол зөвхөн төв Монголд ажиглагдаагүй, Халимгийн Дамбийжаа, Ар Монголын \буриадын\ сэхээтнүүд, Агваан лхарамба нар, Өмнөд Монголын горлосын Тогтох тайж, харчины Баяр гүн, Хайсан гүн, Удай ван нарын олон мянган Монголчууд оргилон тэмцсэн юм. Дараагийнх нь 1924 оны үндсэн хуулиар амжилт олсон, Ардын намын анхны долоогоос эхлээд олон хүн үүнд хамрагдсан. Халимаг Кануков Дамбийжааг, сумангийн дарга Сүхбаатар хороон дарга Баяр гүнийг гэх мэт өмнөх үеийнхээ баатруудыг дараа үеийнхэн нь хайр найргүй устгасан ч тусгаар тогтнол нэг алхам урагшилжээ. Гэвч үндэстэн оргилон бужигнасаар байсан ба 1930-аад оны эхээр баруун аймгуудад бослого дэгдэхэд цуслан даржээ. Бослогыг лам нар зохион байгуулсан гэдэг ч үнэндээ МАХН-ын кадрууд толгойлж байсан юм. Тэд суртал нэвтрүүлэгтээ шашин, “Шамбалын дайн”-ы домгийг чдамгай ашиглажээ. Харин босогчдын үндсэн хүч нь тухайн үед олон хүн төвлөрсөн хүрээ хийдүүд байв. Зүүнтэн, баруунтан, үндэсний үзэлтэн нар хурцаар зөрчилдөж, энэ хурц зөрчлийг коминтернийхэн чадамгай ашиглаж, аймшигт цэвэрлэгээ хийсэн билээ. 1937 он буюу 1924 оноос хойш 15 жилийн дараа цэвэрлэгээ оргилдоо хүрсэн, тэгээд дэлхийн дайн залгав. Гэтэл ахиад 15 жилийн дараа буюу 1950-иад оны эхээр залуус рабфакийн боловсролтой хуучинсаг удирдагчдаа шүүмжилэн эсэргүүцсэнээр дахин хурц зөрчил бий болсон ба үүнийг “сэхээтний төөрөгдөл” гэж нэрлэдэг ба МХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр инарийн бичгийн дарга Н.Дангаасүрэн, С.Төмөр-Очир нарыг хүчлэн дарснаар намжжээ. Ингээд зогсоогүй юм. 1967 оноос дараагийн үе толгой өндийлгөн зөрчил оргилдоо хүрсэн, тэднийг өнөөдөр “Намын эсрэг бүлэг” гэж нэрлэдэг ба Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар эдний гол төлөөлөгч болон түүхэнд үлджээ. Цаана нь олон арван хүний хувь заяа бий. Энэ хоёр үеийн холбоос нь Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын алсын хараатай шинэтгэгчид байсан, гэтэл коммунизмын зогсонги байдлын үед ч диссидент \өөрөөр сэтгэгчид\ олон байсан. 1980-аад онд С.Жалан-Аажавын хэрэг шийдэгдэж байлаа. Ингэлээ гээд шинэчлэгчдийг зогсоож чадаагүй Ц.Намсрай нарын залуу боловсон хүчин өмнөх үеэ түрж байсан. Эцэстээ энэ нь 1990 оны Ардчилсан хувьсгалд хүргэсэн ба 1992 онд дөрөвдүгээр Үндсэн хуулийг баталснаар шинэчлэгчид бус ч тэдний зорилго ялсан юм. Сүүлийн давалгаа өнөөдөр өрнөж байна, өмнөх үеийн баатрууд дараа үеийнхнээсээ айн болгоомжилж байгаа нь аргагүй, яагаад гэвэл тэд залуудаа юу бодож байснаа санаж байгаа учраас дараа үеийнхнээсээ айхаас яахав. Ялангуяа хувьсгалыг гардан хийгчид өөрсдийг нь даран давтах хүсэлтэй дараа үеэ сайн мэдэхийн хувьд болгоомжилж байна.
Дараа үе нь өмнөх үеэ үгүйсгэнэ, харин өмнөх үе нь ололт амжилтаа хамгаална. Мэдээж үе бүрийн хооронд асар том дэвшил гарч байсныг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Сүүлийн зуун жилд өрнөсөн тодорхой давтамжтай шинэчлэлийн давалгаа бүрийн дараа улс орон хол урагшилж байсан. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан бол 1924 онд түрэмгийлэгчдийг хөөж, Үндсэн хуульт засаглалд шилжсэн. Янз бүрээр бичиж болох ч энэ бол хувьсгалт өөрчлөлт, цоо шинэ нийгэмд дэвшин орсон хэрэг байсан. Эсэргүү хэмээх бослого уламжлалаа хадгалах чиглэлтэй байсан гэх авч үнэндээ “үзэл суртал-соёлын” хуучинсаг давхаргыг хуу устгаснаар өмнөх үеийнхний урьж ирсэн шинэ нийгмээ байгуулах боломжийг олж авсан байна. 1950-иад оны эхээр төөрөлдсөн сэхээтнүүд огт өөр асуудлыг буюу “Яагаад 30 жилийн өмнөх саван үйлдвэрлэх технологи өөрчлөгдөхгүй байна вэ?” гэж асууж байв. Хоцрогдол нь нийгмийн бус хөгжлийн асуудал болжээ. Үүний нөлөөгөөр Х.Чойбалсанг дөнгөж залгамжлаад байсан залуухан Ю.Цэдэнбал аж үйлдвэржилт зөв зам гэж ойлгосон.
Харин намын эсрэг бүлэг 15 жилийн дараа эрх баригч бүлэг хөгжлийн хурдад саад хийж байна, шинэ сэтгэлгээ хэрэгтэй гэж шүүмжилж байсан. 1990-ээд онд социалист замаар яваад хөгжихгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ энэ удаад нийгмийн шилжилт давамгайлснаас өмнөх үеийн хөгжлийн үнэт зүйлсээ бүрмөсөн сүйтгэчихсэн юм. Харин өнөөдөр шинэчлэгчид хөгжлийн хурдац удаан, авилгад автсан ба гадаадын хараат байдлаас гарч чадахгүй байгааг шүүмжилж байна. Энэ удаад нийгмийн асуудал бус хөгжлийн асуудал ахиад голлох байр сууринд орж ирээд байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг Манж нар далдуур хорлочихдог байсан, ардын хувьсгалыг хийгчид хар хятадын гар үхэх үйлтэй байсан, 1924 оноос тэднийг шар хятадууд гүйцээчихсэн, эсэргүүнүүдийг хядчихсан, сэхээтний төөрөгдлийн үеэс арай зөөлөрсөн ч ажил албагүй, нийгэмд хэн ч биш болгож байв, энэ үед Хятад, Кампучид сая саяар хядаж байсны дэргэд энэ бол бурхны аврал байлаа, намын эсрэг бүлгийг орон даяар тараан цөлсөн, тэднийг хүний ёсноос гадуур шийтгэх 24 арга байсны нэг нь эмнэлгийн тусламж үзүүлэлгүй нөгөө ертөнцөд илгээх байв, харин 1990 онд золтой л танкаар тэгшилчихээгүй юм билээ. Харин 7 сарын 1-нд таван хүн буудан алав...
Үндэсний хөгжлийн үзэл
ХХ зууны дундуур колонийн систем задарсан ч шинэ колоничлолын бодлого гэгч томъёолол бий болсон. Энэ бол бага буурай орнуудад “эрх чөлөөг” нь өгөөд хариуд нь ясанд нь тултал мөлждөг байв. Бага буурай орнуудыг эзлэн түрэмгийлэхийн оронд ямар нэг “-изм”-ээр хүлээд системдээ үйлчлүүлж байсны нэг нь Монгол, интернационализмд үнэнч байсныхаа төлөө бүх баялгаа өгөөд 11 тэрбум ам.долларын өртэй үлдсэн. Гэтэл нөгөө хуаранд ч ялгаагүй нэг их гийгүүлсэн юмгүй “эзэд нь” сүйтгэж л байжээ. Монгол баавгайн савраас гарчээ, дэлхийн түүхий эдийн бааз байсан Оросууд өөрийн түүхий эдийг борлуулахын тулд хадгалан үлдсэн Монголын баялаг өнөөдөр дэлхийн эдийн засгийн эргэлтэд орж эхэллээ. Энэ удаад глобал-неоколоничлолын идэш болох юм биш биз?
Харин Азид шинэ хөгжлийн загвар байна. Бүр XX зууны эхээр Сун Ят Сен баахан “изм” бичээд тэднийг таллан дугуйлж зураад энэ олон “-изм”-ээс аль хэрэгтэйнүүдийг түүвэл Хятадын үзэл болно гэж байлаа. Хожим энэ томъёолол Дэн Сяо Пиний үед “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, хулгана л барьдаг байвал боллоо” гэгдэх болсон. Хятадын онцлогтой коммунизм байгуулах гэж тариачны хаан Мао улс орноо өлсгөлөнд живүүлж байхад Япон мөн л өөрийн онцлогтой “капитализмыг” байгуулж амжилт олж байсан юм.
Европчууд хуваан авсан Хятадад орон зай олж авахын тулд АНУ-ын дэвшүүлсэн “нээлттэй хаалганы бодлого” гэгчийг Хятад өөрт ашигтай урвуулан ашигласнаар цэцэглэн хөгжиж эхэлсэн. Азийн “таван бар” ч аливаа “-изм”-д туйлшран авталгүй өөрт ашигтайг өөрийн эрх ашигт нийцүүлснээр үсрэнгүй хөгжлийн замд оржээ. Сингапурын Ерөнхий сайд Ли Каун Ю “колоничлолоос чөлөөлж цэргээ татаж авсан” Англид очоод тэртэй тэргүй насгүй болсон “цэргийн колоничлолоо” ахиад хэдэн жил үргэлжлүүлж өгч үзээч гэж гуйж байсан. Тэр “тусламжийн” колоничлол нь улс орныг нь өөд татах суурь болжээ. Энэ загвар өнөөдөр Ази дахинаар халдварлаж Малайз, Вьетнам, Энэтхэг хөгжиж эхэллээ. Энэ бол гуравдах зам юм.
Харин Монгол коммунизмаас салаад либерализм руу үсрээд орчижээ. Тэгээд яг шинэ колоничлолын загвараар байгаль орчноо сүйтгүүлж, баялгаа алдаж эхэллээ. Харин эрх баригчид ингэх ёстой юм, “Хөгжие гэвэл шулуул, шулуулахгүй гэвэл хөгж” гэж айлдаж байна. Гэтэл манай байж байгааг харвал жөгжихгүй шулуулсаар дуусах бололтой. Харин шулуулахгүй хөгжиж болохгүй юу? Шинэчлэгчид ийм зам бий гэж үзэж байгаад л өнөөгийн тэмцлийн учир утга оршиж байна.
Төв Монгол тусгаар тогтнолоо зарласнаас хойш 90 жил болоод жинхэнэ ёсоор тусгаар тогтносон, харин 95 дахь жилд нь Үндэсний үзэлт нам байгуулагдсан юм. Хэрэв үндсэрхэх үзэл рүү нэг алхам цөмөрвөл хаана гэсэн хуулийн хоригтой авч энэ нам таван жилийн ойгоо тэмдэглэж байна. Үндэсний үзлийг тунхагласан нам байгуулагдаж байгаа нь “нэгдүгээрт Монголын эрх ашиг, хоёрдугаарт “-изм” байх ёстой” гэсэн дарааллыг л тогтоосноороо онцгой ач холбогдолтой.
Үүнийг эрх баригчид өнгөн дээрээ үгүйсгэж байгаа авч Монголд улс улстөрийн үзэл санаа энэ зүг рүү эргэлт буцалтгүй шуударч байна. Үүний баталгаа нь МАХН нэрээ сольж, “үндэсний ардчилсан” үзэл баримтлал бүхий “зүүн төвийн” МАН гэдэг нам болох эрсдэлтэй алхам хийж байгаагаас харагдаж байна. Эндээс яг нэг алхахад үндсэрхэг \фашист\ томъёолол руу орно. Энэ нь “Үндэсний социалист”. Энэ бол инерцээ алдаагүй том намын үзэл сурталчдын хамгийн сүүлд хийсэн хамгийн гайхалтай зоримог алхам байлаа. Яг энэ эргэлтийн дараа АН “үндэсний либерал” нам болж чадахгүй байна. Үзэл суртлын хана хэрэмний хоёр талд байсан хоёр нам хэрэв хамтарч байгаа бол энэ нь “үндэсний эрх ашиг” л байх ёстой. Тиймээс МАН-д хамтарснаа тайлбарлах үзэл суртлын боломж байна, харин АН-д? Яг өнөөдөртөө МАН АН-аас нэг алхам урд байна. Гэвч МАН-д хүч түрэн орж ирж буй шинэ үе нь үндэсний үзэл санаагаа ойлгож, хадгалан явж чадахааргүй санагдаад байна.
Хуучинсаг ба шинэ хүчний хана хэрэмний либерал талд байсан хэсэг нөхөд нь түрүүлж үндэсний үзлийг өөриймшүүлж авсан нь АН-ын зүгээс үзэн ядах шалтгаан болж болохгүй. Ямар нэг \гэхдээ энэ бол хүн төрөлхтний оюун санааны өв гэдгийг мартаж болохгүй\ “-изм”-ыг өмчилж, талцаж болно, харин үндэсний үзлийг Монголд хэн ч өмчлөх эрхтэй юм. Нөгөө талаас үндэсний суурин дээр улстөрийн үзэл санааг авснаараа аль ч нам юун түрүүнд үндэсний эрх ашгаа тавих шаардлагатай болдогт шинэ үеийн “дорнын маягийн” улстөрийн зарчим тодорхойлогдоно. Гэвч өнөөдрийн нөхцөлд ҮШН хэт стратегийн чиг баримжаатай байна. Амбиц багатай \гэвч нарийн харвал бүр том амбиц үнэртдэг нь\, намуудын үйл ажиллагааг “үндэсний” эрх ашигт зохируулахад үйлчлэх, өөрөөр хэлбэл эрх баригчдын “механик хамтрал”-ыг илүү үндэсний эрх ашигт суурилсан үзэл санааны зарчимд нэгтгэх чиглэлд улстөрийн алхамуудаа чиглүүлж байна. Хэдийгээр АН-ынхан илүүтэй үзэн яддаг авч АН-ын үзэл санааны дутууг ҮШН гүйцээж байгаа юм.
Дорнын үзэл санааны өөрчлөлт хөгжлийн явцдаа өрнийн улстөрийн догматик хэв маягт нөлөөлөн эвдэж байгаа бөгөөд “сүүлийн үед улстөрийн үзэл суртлын ялгаа арилж, хольцолдож байна” гэх дүгнэлт, туйлшрсан үзлүүдийн зөрчлөөс цусан шалбааг туучсан XX зууны түүхийн сургамжийг сайтар анзаарч байгаа нь ажиглагддаг. -“Изм”-үүдийн хоорондын “хоосон” зайд байрших, хоосон чанарын \үндэсний эрх ашиг бол субъектив хүчин зүйл\ үзэл санаа Монголд бий болж эхэлсэн нь магадгүй цаашид зөв замаар замнах, “эрх ашгаа хамгаалсны үндсэн дээр л үндэсний төр улсын хөгжил бий болгодог” гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой байх.
Ардчилсан хувьсгалын гол ололт бол үндэсний үзэлтнүүд огт айлгүйгээр үүнийгээ тунхаглах эрхтэй болсонд оршиж байгаа ба улстөрийн либерализм нь өөрөө олон үзэл санааг зөвшөөрдгөөрөө “үндэсний үзэл” хөгжих таатай хөрс болж байгаа юм шүү. 1924 оноос хойш дарагдсан бүх шинэчлэгдчдийн олонхийн нь ялын тогтоол “үндэсний үзэлтэн” гэсэн тодорхойлолттой түүхэнд үлджээ. Энэ утгаараа үндэсний үзэл бол өнгөрсөн зууны давамжтай шинэлэгчдийн туйлын хүсэл мөрөөдөл байсан билээ.
Шинэ үндэсний үзэл
АН тэргүүтэй Ардчилсан хүчин бүх үеийн үндэсний үзэл санааг тээгчдийг эгнээндээ нэгтгэгч хүчин байсан юм. Саяхныг хүртэл АН Ардчилсан хүчнийг тэргүүлэгч байр суурьтай байсан ч өнөөдөр үүнийгээ эгнэгт алджээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийн хувь хүний нэр хүндэд дулдуйдан эцсийн удаа үүнийгээ харуулсан боловч өнөөдөр хүчний хуваарилалтад ноцтой өөрчлөлт орж, АН ганцаардах зам руугаа ороод байна.
Ингэх шалтгаан нь үндэсний үзэлтнүүдийг талдаа татдаг, үндэсний эрх ашгийг илэрхийлэгчийн байр сууринаас ухарсанд байна. Өнөөгийн нийгэм бол Ардчилсан хувьсгалаар бодит байдал болсон либерал нийгэм. Гэтэл АН өнөөдөр яг коммунизмын үеийн МАХН-ын үүргийг гүйцэтгэж эхэлжээ. МАХН-посткоммунизмын Монгол дахь төлөөлөгчийн газар байсан бол АН-неолиберализмын Монгол дахь төлөөлөгчийн газар болон хувирч байна. Дэлхий дахинаараа мэддэг болсон “неолиберал зарчим”-ыг “нэгийг хулгайлахад гар хэрэгтэй, саяыг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй, тэрбумыг хулгайлахад хууль хэрэгтэй, бүгдийг цөлмөхөд үзэл суртал хэрэгтэй” гэж томъёолж байна. Яг энэ зарчим өнөөдөр Монголд хэрэгжиж байна. Үндэсний эрх ашиг, үндэсний өөрөөрөө хөгжих зорилго тэмүүлэл алга байна. Хараат сэтгэлгээнээс салахгүй байна. “Үзэл санааны үндэсгүй улстөрийн үйл ажиллагаа бол ертөнцийн долоон адгийн юмны нэг” гэж Махатма Ганди хэлж байлаа. АН дахь үндэсний үзэлтнүүд либерализмд автан уусчээ. Хүйтэн дайны дараа Ф.Фукояма туйлын либерал үзэл санаанаасаа ухарсан, тэгээд төрийн оролцоог зарим талаар хэрэгтэйг нотлосон. Яг ийм дайрлагад нэрвэгдсэн АН өнөөдөр либерал нам байснаа маш хурдан консерватив нам болон хувирч байна.
Өнөөгийн үндэсний үзэл үлгэрлэвээс “сендвич” лугаа адил төсөөлөгдөнө. Либерал талхны дунд нь үндэсний үзэл хэмээгч “амтат мах” хавчуулахгүй л бол бид сэндвич биш талх идсээр 20 жил болж “уургийн дутагдалд” оржээ. Бүр ойлгомжтой тодруулбал талхны нэг зүсэм нь либерализм, нөгөөх нь ардчилсан социализм, дунд нь үндэсний үзэл, магадгүй махаа хачирлах ногоон навч нь ногоон үзэл ч байж болно. Тиймээс Монголын онцлогтой ардчиллын тухай ярих цаг болсон байна. Яг үүнийг бий болгох шанг ҮШН татаж байна.
Нам төвтэй, тоталитар удирдлагатай Хятад маягийн хөгжлийн загвар, авторитар дарангуйлалд тулгуурласан хатуу дэг журамтай хөгжлийн загвараас улстөр-санхүүгийн бүлэглэлд тулгуурласан Солонгос маягийн загвар боловсорч туршигджээ. Харин жижиг үндэстэн ардчилсан нөхцөлд үсрэнгүй хөгжих бололцоо бий юу?
Либерализм дангаараа цэцэглэвэл улс үндэстэнээрээ янхан л болох ирээдүй байна гэлцэх юм. Гэхдээ нөгөө талаас үндэсний үзэл ч дангаараа хөгжих бололцоо өнөөдөртөө байхгүй, ардчилсан дэглэмтэй үндэсний онцлогийг шингээн хөгжүүлсэн улстөрийн хэв маягийг бий болгох цаг ирж байгаа бололтой. Үндэсний өөрийн онлогтой хөгжлийн загвар Африк, латин Америкт хөгжөөгүй нь үндэсний-төр улс “nation state”-ийн уламжлал багатайнх гэж зарим судлаач хэлж байна, харин Монголчууд дорнын үндэстэн ч түүхэн туршдаа дорно өрнийг холбож байсан үндэстэн. Үндэсний “Үзэл суртал-соёлын” үнэт зүйлс маань илүү хосолмол шинжтэй учраас өнөөдөр “-изм”-үүдийг бус дорно өрнийн хөгжлийн аль сайн талуудаас Монголдоо тохирохыг авч “Монголын онцлогтой ардчилал”-ыг бий болгох цаг ирж, ямар боловч энэ зүгт алхаад таван жил болжээ. Харин төгс боловсроод төрийн үйл ажиллагаагаар туршигдан батлагдах хүртэл хэдэн жил хэрэгтэй вэ?
“Төр бол өнгөрсөн түүх хийгээд одоо байгаа бодат байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд хүрч болох хамгийн сайн сайханд хүрэхийн тулд туйлын хүчин чармайлт гаргадаг цогц юм” гэж нэг хүн хэлжээ. Хүн нь их муу хүн юм гэнэлээ, гэхдээ л үнэн үг хэлсэн юм шиг л санагдаад байгаа юм даа.

Би
Монгол
Монгол
Уншигч
Зочин
Зочин
Baatar-huyag-aa
Fashism hanhalj bna
Зочин
MG
Зочин
Зочин
Fashism
Зочин
uran
bat
bat
Зочин
Замын ноход хуцжил байдаг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baatarhuyag, Uyanga naraar tor bariulbal
Jangar
Эр хүн
Зочин
hm
Unshigch
Зочих
Зочин
zaaa
onom
From Germany
hjj
Hm
manguu
Зочин
Зочин
Зочин
67
Хар тангад
1хүн
delgermaa
Зочин
Зочин
Ene neg muu toriig shutegch
нана
Зочин
zaluu
Boliloo
203.169.51-d
zochin
Зочин
Зочин
áàãàà
Хуягт
Зочин
Зочин
шоогоо
Юмтай болчихож
төөрчихөж