Самурай
Ерөнхийлөгч Элбэгдорж Япон улсад айлчлав. Япон, Монголын харилцаа төр засгийн түвшинд улам бүр бэхжин өр гөжиж, Япон улс Монголын хөгжилд ихээхэн тусламж олон жил үзүүлж ирсэн юм.
Ерөнхийлөгч Элбэгдорж Япон улсад айлчлав. Япон, Монголын харилцаа төр засгийн түвшинд улам бүр бэхжин өр гөжиж, Япон улс Монголын хөгжилд ихээхэн тусламж олон жил үзүүлж ирсэн юм. Тэд биднийг гал алдах шахаж байхад цахилгаан станцыг нь засч, нүүрсээ олборлох хөрөнгө хүчгүй болж байхад эргэлтийн хөрөнгө өгч, нийслэл хотын нийтийн тээвэр зогсох гэж байсан өвөл 50 автобус явуулж, улс орон даяар ерөнхий боловсролын олон арван шинэ сургууль барьж өглөө. Удалгүй урт хугацааны зээлээр онгоцны буудал барих гэж байна.
Энэ бүхэнтэй цуг хэрэглээний шинэ соёл ирж байна. Харин Японы бизнэс Монгол руу яарахгүй байна. Гол шалтгаан нь Монголчууд урьдчилан таамаглаж болохгүйд буюу Монголчууд бидэнд итгэхэд хэцүү хэвээрээ байгаад оршиж байна. Уулзсан бизнэсийн төлөөлөгчид “улс орны” болон бизнэсийн “итгэлийн” эрсдэл өндөр байгаа тухай ярьж байна. Яг ийм яриа арван жилийн өмнө болж байсан юм. Япон ба Монгол хүний хооронд нийгмийн харилцааны хувьд ойлголцолын асар их зөрүү байна.
Япон хүний үзэл бодлын суурь нь самурайн ёс зүй. Өөрийн үйл хэргийг төгс эзэмших, эрэлхэг зориг, тэвчээр хатуужилтай байх, даруу байх, амласан бол заавал гүйцэтгэх буюу хэлсэн үг бүрийхээ төлөө бүрэн хариуц лага хүлээх гэх зэрэг гайхамшигт чана руудыг тэд эрхэмлэн дээдэлж, үр удмаа хү- мүүжүүлж байна. Япон хүний бүтээсэн бараа бүтээгдэхүүний чанар энэ бүхнийг гэрчилж байна. Японы 130 сая хүн мэдээж бүгдээрээ биш ч гэсэн, давамгайлж байгаа соёл нь одоо ч гэсэн самурайн ёс.
Японд очих бүртээ энэ ёсыг нь ухан ойлгож, тэднээс ч дутахгүйгээр, Монголчууд бидэнд байсан ёс зүйгээ хайж олох, сэргээх хүсэл үргэлж төрөх юм. Япончууд хүртэл өөрсдийгөө Монголчуудтай холбоотой, Монголын эрэл хэг зоригт баатрууд японы самурай нарын хооронд адил, төсөөтэй зүйл их гэж ярьж байна. 1192 онд Ёоритомо Минамото шёгун \самурайн удирдагч\ Киото хотоос явж Камакура гэдэг газар суурьшин цэргийн хүчээ зузаатгаж, удалгүй бусад хот, газруудыг нэгтгэснэээр Япон улсыг долоон зуун жилийн турш захирсан самурайн дэглэмийн үндсийг тогтоожээ.
Тэр хэмжээ хязгааргүй тансаглаж асар их эд бараа хэрэглэж \12 давхар кимоно\ байсан хаад ноёдын хэт хэрэглээ, ард иргэд нь татварт шулуулан ядуурч байгааг эсэргүүцэн, зөвхөн амьд байхад шаардлагатай хүнс, барааг л хэрэглэж хувьдаа эд хөрөнгө хураахгүй байж, биеийн хүчний хөгжлийг эрхэмлэсэн цэргийн \самурайн\ёс зүйг эрхэмлэсэн хатуу дэглэмийг тогтоосон юм.
Түүний төрсөн дүү Ёсицуне Миномото, ахаасаа дутахгүй алдар нэртэй эрэмгийг зоригтой, ухаалаг самурай байсан бөгөөд ах дүү хоёр төр засаглалын арга барилын хувьд зөрчилдөж байжээ. Дүү нь алга болсон бөгөөд Монголчуудтай нэгдсэн байж магадгүй гэх таамаглал хүртэл байдаг гэнэ. Хубилай хаан Япон руу 1274 болон 1281 онд хоёр ч удаа довтолсон боловч хүчтэй далайн шуурганд цохигдон олон зуун усан онгоц, цэргүүдээ алджээ. Энэ далайн шуургыг япончууд камиказэ \ бурханы салхи\ гэж нэрлэсэн бөгөөд хожим нь японы төлөө амиа золиослогчдыг энэ нэрээр алдаршуулдаг болжээ.
Японы самурайн ёс заншил нь тэдний өнөөгийн амьдралд үзэл бодлын баримжаа чиглэл болж, тэднийг хариуцлагатай, сахилгатай, өрсөлдөх чадвартай болгож байна. Мон голчууд бидний хатан зориг, тэвчээр хатуужил, ухаалаг чанарын түүхэн суурь нь хаана байна вэ?
Энэ хариултыг бид олж чадвал дээр хэлсэн нийгмийн харилцааны тухай Япон, Монгол хүмүүсийн ойлголтын зөрөөг ойртуулахад то моохон алхам болох байх. Энэ зөрүү арай бага болж байж л бизнэсийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжих болов уу.

SKYLITE
Humuus
jiriin zaluu
zaluu
BB
тх
тх
тх
unshigch
Зочин
unen
suraltsah l heregtei
gujermeg zaluu
eh oronch
Зочин
bolimoor um
Зочин
Зочин
Zaya
Зочин
Bayarlalaa
Зочин
зочин
Azula
Зочин