Банкны салбарт коммунизм эргэж ирлээ
Хэрвээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн шийдвэрийг УИХ ёсчилбол иргэд банкнаас хадгаламжаас татахад бэлтгэх хэрэгтэй болов.
Арилжааны банкны зээлийн хүүг ингэж огцом бууруулж болохгүй, эдийн засаг унана. Би босгож ирсэн юмаа буцааж унагаж чадахгүй гэсэн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хариултыг гишүүд ойшооснгүй. Харин ч зээлийн хүүг сарын 1 хувь болго, үгүй бол ажлаа өг гэсэн сонголт тулгажээ. Хэрэв тиймдээ тулбал би хоёрдахийг нь сонгоход бэлэн байна гэсэн төв банкны ерөнхийлөгчийн хариултаар энэ асуудал дуусчээ.
Над шиг эдийн засгийн болхи мэдлэгтэй, бага хүүтэй л зээл авч байвал сайн гэж боддог зарим хүнд бол сарын 1 хувийн хүү гэдэг сайхан. Гэтэл эдийн засгийн тухай сурах бичиг, уншсан дуулсан, бусад улсын жишээтэй харьцуулбал, ийм саналыг гаргасан гишүүн Д.Ганхуяг, үүнийг нь дэмжсэн байнгын хорооны гишүүдийг хуучин системээ, үнэ тогтоодог коммунизмаа санаглзлаа гэхээс өөр гарцгүй. Хувь бизнес нь бага хүүгээр цэцэглэж, байвал хувьсгалын эдийн засаг тэдэнд хамаагүй бололтой.
Бидний өнөөгийн амьдран буй, дахин шүтэж буй зах зээлийн нийгэмд үнийг төрөөс тогтоодоггүй. Зах зээл өөрөө, эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг, тогтоодог. Ингэж зохицуулагддаг “үнэ”-үүдийн нэг бол банкны хадгалмж, зээлийн хүү юм. Хадгаламжинд хэчнээн худийн хүү өгөх, хэдэн хувийн хүүтэй зээл гаргах нь хувийн банкны эрх. Гагцхүү төвбанкныхаа бодлогод захирагдаж, инфляц, зээлийн хүү, хадгаламжийн хүү гурвын зохистой харьцааг л барьж байх ёстой. Иймд арилжааны банкны зээлийн хүүг төр биш, эрэлт нийлүүлэлтээр тогтоодоог нь зах зээлийн хууль. Хэрвээ Монголын төр хатуу үнэ тогтоодог хуучин системдээ шилжиж байгаа л бол өргөн хэрэглээний барааны үнийг хамгийн их өсгөдөг бензинийн литр тутмын үнийг хатуу тогтоо л доо. Хатуу тогтоох нь битгий хэл, нэг литр бензинийн үнийг тодорхой хязгаарт ч барьж чадахгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэгж тогтоож болдоггүй учраас чадахгүй байгаа юм. Бензинийн үнийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ л нэмэгдэнэ. Дараа нь ифляци өснө. Харин банк бол эдийн засгийн маш эмзэг салбар. Шат дамжлагагүйгээр улсын эдийн засагт шууд сөрөг дохио авчирна. “Анод” гэж арилжааны нэг банкаа аварч, эсвэл дампуурлыг нь зарлаж ч чадахгүй байгаа төр нийт банкиндаа зээлийн хатуу босго тогтоосноор гарч болох сөрөг үр дагаварыг нь зөөлрүүлж чадах уу.
Банк бол авлига авдаггүй, алт олборлодоггүй, талх үйлдвэрлэдэгүй. Иргэдээс хадгалаж авч, түүнийгээ зээл болгож гаргадаг. Гаргасан зээлийн хүү, иргэдийн хадгаламжинд төлөх хүү хоёрын зөрүү нь тухайн банкны гол ашиг болдог. Иргэдийн хадгаламжинд зээлийнхээс бага хүү төлж, зөрүү нь банкны ашиг болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү иргэдийн хадгаламжийнхаа бага байдаг нь энэ салбарын стандарт билээ. Энэ үүднээс нь харвал зээлийн хүү 1 хувь байгаа юм чинь банкууд иргэдийн хадгаламжинд түүнээс өндөр хүү өгөхгүй гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү сарын сарын 1.2-1.5 хувь байгаа. Эдийн засгийн байнгын хорооны шийдвэртэй уялдаад одоо энэ хүү ч багасч, зээлийн нэг хувиас ч доогуур болно гэсэн үг. Харин зээлийн хүү дунжаар жилийн 22-24 хувь байгаа. Сарын 1 хувь болго гэдэг маань одоо зах зээлийн дүрмээр явж байгаа хүүг төрийн зохицуулалтаар жилийн дотор 50 хувь буулга гэсэн хатуу үүрэг бололтой. Хүүгийн огцом уналтын энэ шинэ орчинд иргэд хадгаламжаа татчихвал банкууд гаргах зээлгүй болно. Энэ гинжин урвалаар эдийн засаг сөхөрдөг байна.
Монголын төр иргэдийн хадгаламжийг даатгасан нь саяхан. Энэ хэрээр хадгаламжийн хэмжээ ч нэмэгдсэн. Харамсалтай нь энэ хууль жил бологүй байхад эдийн засгийг, иргэдийн хадгалажмийг зээлийн хатуу хүүгээр боомилсон шийдвэрийг Эдийн засгийн байнгын хороо гаргалаа. Эхний хэлэлцүүлэг учраас өөрчлөгдөж, эрхэм гишүүдийн олонх өнөөдөр амьдарч байгаа нийгэмдээ үйлчилдэг дүрмийн дагуу шийдвэр гаргах үгүйг хүлээх үлдлээ. Бизнестэй гишүүдийн лоббигоор бус, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зээлийн хүү тодорхойлогдоно гэвдэгт найдаж байна. Хэрэв сарын нэг хувийн үээлийн хүүгийн хатуу босгыг УИХ-аас Төвбанкинд үүрэгдвэл иргэд хадгаламжаас татаж эхэлсэн нь өлзийтэй болох нь. Гэхдээ он гарахаас өмнө шүү.
DR. ADITY