Хот хотон дунд нэг хэсэг шарик ч юмуу банхаар май май гэхээр сүүлээ шарвагануулаад гүйгээд ирдэг тэнэмэл ноход байдаг даа Шаравых уу Готовых уу мэдэхгүй. Тодруулбал хаяа ухдаг хулгайч ноход мэднэ шүүдээ бид. Мундаг хулгайч нохой. Гадуур дотуур энэ тэр гэж байх хооронд хаяа ухаад хамаг байдгийг идчихдэг. Тэглээ гээд бид араас нь мод чулуу нүүлгэхээс хэтрэхгүй тээр тэнд очоод хэвтчихнэ хогийн зантай нохойнууд. Нэгэнт л идчихсэн нохой тэнд завжаа долоогоод л хэвтэнэ өлөн нүдлэчихээд, бариад авах гэвэл зугатчихна түүнд зугатах газар бол харин хангалттай шүү та нар намайг гүйцэхгүй юм чинь дээ гэсэн байртай. Шүлсэнд нь орчин хавийхаа хүн амьтныг тэр чигээр нь галзууруулчихаж чадах нян оршдог.

Тэд цадна гэдгийг мэдэхгүй өнгөтэй өөдтэй мах шөлийг хуу иднэ, хэн Май банхаар гэнэ тэнд бөөн идэхийн хүслэн болсон долигонуур амьтан сүүлээ савчаад л очно. Тэрний амьдралын хэв маяг бол мах юухан ийхэн хулгайлж идэх, долигонох, зугатах, идчихээд юу ч идээгүй юм шиг царайлах жүжгийн авъяас бас айхтар хөгжсөн. Яахав хааяа нэг шөнө дөлөөр хуцна. Хаана онгорхой цоорхой байна тэр бүгдийг андахгүй мундаг нохой. Хэт олшроод хэт махны амтандаа ороод ирэхээрээ бүүр сүүлдээ хоттой хоньруу нь дайрна хүнрүүгээ ч дайрна. Хоточ нохой гэж сүүлтэй сүүлгүй чононоос хотноо хамгаалдаг сүрхийн нохдын хажууд бол тэдгээр нохой ямар ч гавьяагүй. Тэгсэн мөртлөө хоолны сайныг доншуучилж яавна хулгайлсан махныхаа махыг нь идээд ясыг нь орхих жишээтэй, хотчууд нь харин тэрэн дээр нь алалцна. Хотчууд бол тэнэмэл нохдын хаялгаар л амьдарна, хотноо хамгаалж байгаа ч бас л нэг идэхийн донтой амьтан шүү дээ.  Уул нь энэ олон хот хотонд мах хоол хүнс хулгай хийж байгаа нохдыг дандаа уяж гэнжилж баймаар байгаан үргэлж хяналттай тийм ээ, харамсалтай нь дэндүү олон нохой болохоор алийг нь гэж тэгэх вэ дээ.  
Тэнэмэлүүдийн хувьд тэд хаашаа ч зугатаж хөрвөлзөж чадна өөр хотонд очоод л амь зуулгачихна, эсвэл гэнэт тэгсгээд л алга болно алга болох үедээ харин хотноосоо хүн урчихаад явах золиг шүү, ер нь тэднээс үүдэх уршгийг сайтар мэдэж  байх хэрэгтэй дээ хот айлууд минь.
Ийм нохдыг аль нэг хотныхон л олноороо нийлж өөрсдөө л барьж авч гэнжилнэ үү нохой устгалын газар өгнө үү орчин тойрноосоо зайлуулж шийдэхгүй бол золигийн ноход хотныг нь хоосолж чадахаар л тийм мундаг ноход доо.
Тэнэмэл нохдыг үзэн ядагч ХОТ АЙЛ цөөнгүй л байх ёстой.

Б.Батсайхан