Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!

Итгэл
Хамгийн чухал нь бодит байдлыг маш сайн олж харсан хэрнээ энэ нөхцөл байдлаас үүсэх хорт үр дагавар , түүнээс гарч болох арга замын талаар ямар нэг санаа алга байна .
Баабар.мн сайт дээр Боргилмаагийн Тэгш бус нөхцөл дэхь МАХН ба бусад гэсэн нийтлэл гарчээ. Хамгийн чухал нь бодит байдлыг маш сайн олж харсан хэрнээ энэ нөхцөл байдлаас үүсэх хорт үр дагавар , түүнээс гарч болох арга замын талаар ямар нэг санаа алга байна . Би энэ нийтлэлдээ гарах арга замын талаар бичихийг зорьсонгүй . Харин хор холбогдолын талаар болон учир шалтгааны хувьд итгэл гэгч зарчим монголчуудын хувьд ямар ач холбогдолтой уламжлалтай ойлголт болохыг харуулахыг зорилоо. Өгүүлэн буй гол санаа нь МАХН-ын үзэл санаа , мөрийн хөтөлбөр , улс орныг хөгжилд хөтлөх программыг гишүүд дэмжигчид ойлгож ухамсарласандаа биш ерөөсөө инерцээрээ эрт үеэс МАХН нь улс орныг манлайлагч тэргүүлэгч ганц нам байсны хувьд дэмжээд яваад байна гэсэн санаа гарчээ. Товчоор хуучин итгэлээрээ яваад байна гэсэн үг гэжээ. Би үүнтэй санал бүрэн нийлж байна . Ер нь итгэл гээч ойлголт монгол хүний сэтгэлгээ зан чанарын онцлогтой маш их холбоотой юм . Нүүдэлчин монголчууд аливаа зүйлд итгэл үнэмшилтэй байж тэр зүйлийнхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр туйлбартай нэгдэж тэмцдэг байсан нь түүхийн баримтуудаас харагддаг . Ер нь итгэл гэдэг ойлголт монголчуудын хувьд олон зуун жилийн амьдрал тэмцлийн хувьд нэлээд амин чухал эрхэмлэн үздэг харилцааны чухал зарчим байжээ . Итгэл алдах , ярьсан хэлснээсээ эргэж буцах, нэгийг хаяж нөгөө рүү урвах үүнийгээ элдэв хүн чанаргүй зусарч зуйхар аргаар үйлдхийг ахуй амьдралын харилцааны хувьд ч улс төрийн зарчмын хувьд ч олон үеийн туршид монголчууд машид цээрлэн жигшиж ирсэн байдаг . Жишээ нь : Чингис хаан маань хүчирхэг төр улсыг байгуулахын өмнө өөрийн тойрон хүрээлэгчид хамтрагчдаа бүрдүүлэлхдээ тавьж байсан хамгийн чухал нэг зарчим нь итгэл алдах явдлыг таслан зогсооход онцгой анхаарсан байдаг. Үүнд Чингис хаан дайнд ялагдсан омог аймгийн иргэд Чингис хааны итгэлийг олохоор ноёноо барьж ирж байсныг машид үзэн ядаж баригдсан ноёныг тавьж явуулж барьж ирсэн харьяатуудыг цаазаар авч цээрлүүлж байсан . Чингис хааны энэ зарчим зөв болохоо харуулж түүнийг жинхэнэ үзэл санааны төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэхээр шийдсэн монголын хамгийн шилдэг баатрууд хүрээлсэн байдаг. Гэхдээ итгэлийг олж авахын тулд өөрийгөө илэрхийлэх аргууд нь маш ухаалаг үүнийг хэрэгжүүлэх аргууд нь цэгц шударга байсан нь Чингис хааны энэ үйлдэл бусад баримтуудаас ч харагдаж байгаа юм. Ер нь монголчуудын олон үеийн ухаантнууд удирдагчдын үйлдэлд итгэл гээч ойлголтыг хэрэглэх хэрэгжүүлэх арга нь ихээхэн шударга байж нийтлэг монголчуудын зан чанарт гүнзгий төлөвшил болсон байдаг . Угаасаа нүүдэлчин монголчуудад итгэл гэдэг чухал ойлголт . Эрт үед монголчууд малдаа явахдаа эзгүйгээр хүн амьтан ирвэл хооллож ундлаад яваг гэж орон гэртээ хоол цай бэлдээд явдаг байсан . Монгол гэр угаасаа цоож цуургатай модон хаалгатай байгаагүй. Эсгий хаалгатай байлаа. Модон хаалга хийж чаддаггүйдээ биш угаасаа итгэл гэдэг чухал ойлголт бидний амьдралд тогтсон хэм хэмжээ болсон учраас бид эсгий хаалгатайгаа байж . Сүүлд суурьшмал соёл иргэншлийн үнэт зүйлүүд хүчтэй орж ирж хотжиж ирсэн учраас орон гэрийн хулгай зэрэг бидний дуулж мэддэггүй байсан шахам ойлголтууд бидний амьдралд хүч түрэн орж ирсэн билээ.
Мөн 1990 оны үед монголчууд зах зээлийн харилцаанд дөнгөж орж байх үед БНХАУ-ын Эрээн болон бусад хотуудад зорчиж арилжаа наймаа гэдгийг хийж эхэлж байх үед маш олон монголчууд итгэл гэдэг ариун зарчмаасаа болж хятадуудад хулхидуулж мөнгөө алдах, хуурамч бараа авах гэх зэргээр хохирч байсан байдаг. Энд яахав социализмын үед наймаа арилжаа хийж байгаагүйгээсээ болж алдаж байсан гэж маргах хүн гарах байх л даа. Гэхдээ гол зүйл бол бусдад итгэх итгэл байсан юм. Яахав хятад хүн болгон хулхи хуурамч байгаагүй байх л даа. Гэхдээ хятад хүний хувьд бол хууран мэхлэх итгэл алдуулан хуурах гэдэг бол маш түгээмэл үзэгдэл байсан. Одоо бол харин төлөвшсөн хятадын бизнесчдийн дотор итгэл даасан шударга хүмүүс их олон байгааг үгүйсгэх аргагүй юм . Эсрэгээр манай иргэдийн додор хулхи хулгайч нөхдүүд олширсон байгаа юм уу гэж анзаарагддаг.
Ер нь монголчуудын хувьд хүнд итгэх гэдэг бол түгээмэл үзэгдэл байлаа .
Монгол хүний бусдад итгэх итгэл гэгч харилцааны зарчим өнөөгийн бидний үе хүртэл хэрхэн өвлөгдөж ирсэний сонгодог жишээ бол Боргилмаагийн нийтлэлд гарч буй МАХН-ын гишүүдийн зан төлөв юм . Тэгэхээр монголчуудын энэ итгэл гээч ойлголтыг хэрэгжүүлэх түүнд хандах хандлага нь тэнэгтээ биш түүхийн ихээхэн холоос уламжилж ирсэн монголчуудын зан төлөвийн хувьд төлөвшсөн чухал ойлголт юм. Тэнэгтээ итгэх гэдэг бол тусдаа ойлголт юм.
Барууны орнуудын хувьд бол итгэл гэдэг бол нэлээд эргэлзээтэй, хүнд итгэснээс хуулинд итгэх ойлголт нийгмийн оюун санаанд гүнзгий шингэсэн байдаг . Японы алдарт Сони корпорацийн эзэн Морита Акио 1970 оны үед АНУ-д өөрийн салбараа байгуулж америкийн нэгэн иргэнийг чухал албан тушаалд ажиллуулж байхад тэр нь гэнэт алга болж дараа нь түүний өрсөлдөгч компанид ажилд ороод нэгэн үзэсгэлэн дээр тааралдаад үүндээ өчүүхэн ч санаа зовсон зүйлгүй түүнтэй уулзаж ярьж байсныг бичээд түүний энэ үйлдэлд ихэд эмзэглэсэн бөгөөд удалгүй энэ бол америкийн нийгэмд ёс суртахууны ердийн нэг хэм хэмжээ болохыг ойлгосон байдаг. Ухаандаа америкт бол итгэл чухал биш мөнгө гэж илүү зарчим үйлчилдгийг олж мэдсэн байдаг.
Монголчудын хувьд бол итгэл гэдэг бол амин чухал ойлголт. Сонгууль бол итгэл гэдэг зарчим дээр үндэслэн явагдаж байгаа нийгмийн харилцаа. Та бүхний амьдралыг сайхан болгоод өгье гэсэн хүмүүсээ нам гэдэг төлөөллөөр дамжуулан амьдрал ахуйгаа зохицуулах хариуцлагатай ажилд сонгодог. Дэлхийн жишгийг ч дагаад тэдэнд бүх эрх мэдлийг даатгадаг . Гэтэл өнөөгийн монголын улс төрийн нөхцөл байдлыг дүгнэхэд Та нар намайг соногочих Би та нарын амьдралыг сайхан болгоод өгье. Гэхдээ та нарын надад итгэж өгсөн эрх мэдлийг би ашиглаад хамгийн нэгдүгээрт би өөрөө эхлээд баяжина. Дараа нь та нарт хүртээлтэй байж болох зүйлийг би өөрийн үзэмжээр тэгэс ингэсгээд аргалаад хийгээд байя гэсэн ийм зарчим үйлчилж байгаа юм. Мэдээж энэ зарчмаа одоогийн төрийн эрх барьж байгаа нөхдүүд албан ёсоор хэзээ ч зарлахгүй бөгөөд тэдний үйлдэл нь энэ зарчим үйлчилж байгааг харуулж байгаа юм. Одоогийн тэдний үйлдэл байдлыг харахад энэ зарчим л үйлчилж байгааг төвөггүй харж болно. 1996 оноос эхлэн явагдсан бүх сонгуулиуд ,сонгуульд өгч байгаа амлалтууд , сонгуульд ашиглаж буй луйврын аргууд, сонгуулийн дараа ажил үйлээ явуулж байгаа байдал, 7 сарын 1-ний үйл явдал , өнөөгийн монголын төрийн хээль хахууль авилгад идэгдсэн байдал , одоогийн төр барьж буй гол намуудын бүхий л үйл хөдлөл, газрын баялагыг ашиглахаар явуулж буй бодлого ,түүнийг хэрэгжүүлэх гэж буй аргууд, одоо байгаа төрийн өмчит Эрдэнэт болон бусад байгууллагуудыг хувийн эрх ашигтаа ашиглаж байгаа байдал , төрөөс явуулж буй хүний нөөцийн бодлого \ Чингис хааны бодлого биш шүү. МАХН , АН-уудын явуулж буй хүний нөөцийн бодлого шүү . Энэ нь хоорондоо зарчмын маш хол ялгаатай бодлого юм\ , ард түмэнд амалж байгаа зүйлсүүд түүнийгээ хэрэгжүүлэхдээ ашиглах арга , зарчмууд \ Зарчим нь эхлээд би өөртөө дараа нь хэрэв та нар хүсвэл өгч болох юм гэсэн зарчим\ , иргэдийн хөдөлгөөнөөс гаргаж буй шаардлагуудад хариу барьж байгаа байдал, аливаа шударга шаардлага бодол санаанд өгч буй тэдний хариу үйлдлүүд зэрэг нь монголын төр бол дээд зэргийн ялзарсан механизм болох нь харагдаж байгаа юм.
Нэг үгээр хэлэхэд чингисийн төрийн үйл хэргийн алтан зарчим алдагдаж хулгайч луйварчдын хулхидах зарчим монгол төрийн үйл ажиллагааны зарчим болжээ. Энэ зарчмыг Боргилмаагийн нийтлэлд гарсан нийт монголчууд , МАХН-ын гишүүд олж харж чадахгүй байгаа нь өнөөгийн монголчуудын эмгэнэл юм.
Тэгэхээр монголчуудын нийгмийн харилцаандаа хэрэглэдэг итгэл гээч харилцааны зарчим нь ард түмэн итгэлээ үзүүлэхдээ за та нарыг улс орноо бидний амьдралыг хоёргүй сэтгэлээр зүтгээд сайхан болгоод өгье гэсэн үгэнд чинь итгээд бид чамайг соноголоо шүү гээд үнэн сэтгэлээ хэлээд сонгож чадаж байна . Харин улс төрийн намуудын хариу нь За яахав сонгосонд баярлалаа Гэхдээ би эхлээд өөрөө баяжаад авъя. Та нарын амьдрал ахуйг тэгэж ингэсгээд болгоод өгье гэсэн ийм утга үйл хөдлөлөөс нь уншигдаж байгаа юм . Амнаас нь биш үйлд хөдлөлөөс нь уншигдаж байна гэдгийг эрхэм уншигчид зөв ойлгоорой.
Монголчууд бидний амьралд төрийн ажлыг явуулахад энэ зарчим бол гол зарчим болсон байна . Албан ёсны зарчим бол хөвөн дээр өнхрүүлээд торгон дээр унтуулаад хоолыг чинь халбагдаад өгье гэсэн юм бичээтэй байгаа . Төрийн ажилтны тангараг ч тйим байгаа. Энэ бол бичигдсэн зарчим . Хэрэгжиж байгаа зарчим бол үйлдлээрээ илэрдэг.
Энэ байдал бол ганц МАХН-ын ч асуудал биш АН-ын хувьд ч ялгаагүй юм. АН-ын хувьд шаанс нь олдоогүй болохоос биш хэрэв олдсон бол монголын төрийг үүнээс ч дор болгож , хог новшинд бүрэн хутгаад хаячихаж чадах хүмүүс удирдлагад нь зөндөө байгаа . Ер нь дараагийн сонгуулийн хувьд монголчуудын сонголт бол сайн муу хоёрын аль нэгийн сонголт биш хоёр муугийн аль гайгүй муугий нь сонгох вэ асуудал юм .
Тэгэхээр МАХН-ын үнэн нүүр царай бол нам нэрийн доор цөөн хэдэн нөхдүүд монголчуудын өнө эртнээс улбаатай итгэл хэмээх харилцааны зарчмыг нам болон төрийн эрх мэдлийн өндөрлөгт шургалан ороход ашиглаж өөсрдийн амин хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд ашигладаг ойлголт болон хувирчээ гэж харж болно.
Ялгаа нь гэвэл Чингис хаан чадварлаг үнэн итгэлт хүмүүст чин итгэлийг үзүүлж хаант улсынхаа төлөө зүтгүүлдэг Хаант улсын мөн чанар нь ард иргэдээ хөлий нь хөсөр гарыг нь ганзаганд хүргэж жаргаахад оршиж байв. Чингис хааны үйлдэл яриа , түүхээс энэ бүхэн маш тод харагддаг. Үүнд төрд зүтгэх итгэл даах хүмүүсийг бэлдэх гол институци нь Өүлэн эх түүний хүрээлэл, чингисийн бусад шилмэл баатрууд байсан байдаг.
Чингис хаан төрөө байгуулж байсан үеэс хойш 800 гаруй жил өнгөрчээ. Төрийн төлөвших бололцооны хувьд 800 жил гэдэг маш их бүр дэндүү их хугацаа .
Гэтэл одоогийн монголын нийгмийн харилцааны зарчим нь үүнтэй урвуу хамааралтй байна .Ард түмэн нь амьдралыг минь сайхан болгоод өгөөрэй гээд хэсэг хүнд итгэлээ өгдөг . Тэд нь Баярлалаа гэхдээ эхлээд би өөрөө амьдралаа сайжруулаад авъя. Явцын дунд та нарт хэрэгтэй зүйлийг боломжоороо хийгээд явья гээд , үүндээ хэн мөнгөтэй , хэн хамтарч хулгай хийж чадах нь миний хань гэсэн зарчмыг баримталж байхад одоогийн монголын төрийн чадамж, монголчуудын амьдрал ч хүн амын 60-80 хувь нь ядууралд ортлоо дорд орох нь аргагүй юм . Асуудал зарчим сонголт хоёроос их хамааралтай болох нь харагдаж байна. Монголчууд амаар болон бичгээр яригдаж буй зарчим үйлдлээр илэрч буй зарчим хоёрыг ялгаж салгаж харж чадах нь маш чухал зүйл болох нь эндээс харагдаж байна.
Ядаж төр улсынхаа уламжлалаар бахархаж хөгжүүлэх ухаан бидэнд алга байгаа нь илт харагдаж байна . Гэтэл одоогийн төрийн эрх барьж байгаа нөхдүүд Чингисийн Их монгол улс байгуулагдсаны ой гээд тэмдэглэдэг шүү. Бодвол Чингис хаанаа доромжилж даапаалж байгаа нь тэр юм болов уудаа.
Төр иргэдийн хоорондын харилцааны зарчим алдагдсан төрийн албан хаагчдын ажил үйлдлийн зарчим нь итгэл , ёс суртахуун биш боловсрол хуйвалдах чадвар болж хувирсан байна . Боловсрол хүний нөөцийн бодлогын хувьд сайн зүйл мөн боловч ард түмний итгэл даах , ёс суртахуунтай байх нөгөө нэг чухал зарчим алдагдхаараа харин ч хортой зүйл болж хувирч хулгай хийх өндөр чадвартай хүн болж хувирч байгаа юм. Өөрөөр хэлбэл боловсрол мэрэгжлийн өндөр чадвартай боловч ёс суртахууны зарчимгүй хүн бол маш өндөр зэрэглэлийн баригддаггүй хулгайч болох магадлал өндөр юм.
Энэ бодлоороо би төрийн байгууламжыг өөрчилье гэсэн санаа гаргахыг хүссэнгүй . Харин хүмүүс нийгмийн харилцаанд зарчим гээч ойлголт ямар ач холбогдолтой энэ зарчим ямар цаг үед яаж үйлчилж байгааг харуулахыг хичээлээ. Эндээс зарчмыг зөв болгоё гэвэл энэхүү богино бичлэгийн зай боломж хүрэлцэхгүй бөгөөд сонгууль , төрийн үйл ажиллагааны механизм, хүний нөөцийн бодлого, нийгмийн байгууламжын өөрийн бүтэц дагалдах зарчмууд гээд өөр олон асуудал хөндөгдөх учир зөвхөн энэ нийтлэлээр бичиж амжихгүй юм .
Тэгэхээр монголчууд минь бидний нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан итгэл гээч энэ чухал ойлголт харилцааны зарчмаа дахин сайн судалцгааж зөв хэм хэмжээгээр нь авч явж цаашид хүн төрөлхтний харилцааны соёлын өв санд уламжлагдан ирсэн тэр байдлаар нь өвлүүлж хөгжүүлж үлдээх нь бидний хариуцлага, бахархал болох юм шүү гэдгийг эцэст нь хэлье дээ.

Бабл
ундрам
UUganaa
Зочин
Зочин
Trojan Horse
Trojan Horse
Зочин
Зочин