Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Байгалийн баялгийн орлогыг хэрхэн зарцуулах вэ?
Түүхий эдийн үнэ 2003 оноос өсч эхэлсэн нь байгалийн баялаг ихтэй олон оронд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн боловч 2008 онд унасан нь байгалийн баялгийн орлогыг зөв, зохистой зарцуулж байж л түүний үр шимийг хүртдэгийг сануулсан
Түүхий эдийн үнэ 2003 оноос өсч эхэлсэн нь байгалийн баялаг ихтэй олон оронд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн боловч 2008 онд унасан нь байгалийн баялгийн орлогыг зөв, зохистой зарцуулж байж л түүний үр шимийг хүртдэгийг сануулсан. Манай улсын хувьд ч өмнөх алдаанаасаа суралцаж, цаашид Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудын ашиглалтаас бий болох орлогыг хэрхэн зөв зарцуулах вэ гэсэн асуудал тулгарч байна.
Байгалийн баялгийн орлогыг зарцуулахдаа ард түмний сайн сайхан байдлыг хамгийн өндөр байлгах шаардлагатай. Сайн сайхан байдлыг хэрэглээгээр тодорхойлъё. Тэгвэл өнөөгийн болон ирээдүйн хэрэглээний нийт ханамжийг хамгийн их байлгах нь гол зорилго. Жишээ нь ирээдүйн нэгж хэрэглээнээс өнөөдрийн нэгж хэрэглээ илүү ханамж өгөх боловч хэрэглээгээ хойшлуулж хадгалснаар түүндээ хүүгийн төлбөр авч, илүү их хэрэглэх боломжтой. Эдгээрээс тооцож үзвэл хэрэглээ жигд өсч байх үед ханамж хамгийн их байх нь харагддаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд дутагдалтай хөрөнгийг гадаадаас зээлэхэд төлөх хүү нь илүүдэл хөрөнгөө гадаадад хадгалуулаад авах хүүгээс өндөр байдаг. Энэхүү санхүүгийн хязгаарлалт нь хэрэглээний өсөлтийг байгалийн баялгийн орлого орж ирэхээс өмнөх үед оновчтой түвшнээс бага байлгаж, орж ирснээс эхлэн оновчтой түвшнээс өндөр болгодог. Ерөнхийдөө байгалийн баялгийн орлогыг тухайн орлого орж дууссанаас хойш ч гэсэн хүртэж байхаар удаан хугацаанд тархааж хэрэглэх нь оновчтой.
Төр байгалийн баялгийн орлогыг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн зарлагыг нэмэгдүүлэх, төрөөс зээл олгох, гадаад активт байршуулах гэсэн хэлбэрээр зарцуулдаг. Эдгээрийг тусад нь авч үзье.
· Хувийн хэвшилд шилжүүлэх. Энэ нь иргэдэд мөнгө тараах, татварыг бууруулах зэрэг хэлбэрээр ихэвчлэн илэрдэг. Давуу талууд нь гэвэл, засаглалын чанар муу орнуудад хуримтлагдсан хөрөнгийг засгийн газраас аль болох түргэн салгаж, олон нийтэд тараах нь зүйтэй гэж зарим эдийн засагч үздэг. Мөн хувийн хэвшил бизнесийн боломжийг төрөөс дээр таньж мэддэг, түүнийгээ амжилтанд хүргэхийн төлөө зүтгэх нь илүү байдаг учраас санхүүгийн хөгжил муу орнуудад хувийн хэвшилд хөрөнгийг шилжүүлэх нь санхүүгийн хязгаарлалтыг арилгаж, ашигтай хөрөнгө оруулалтууд хийгдэх боломжийг олгоно гэж үздэг. Гэвч нөгөө талаар хувь хүмүүс хойч үедээ хангалттай санаа тавьдаггүйгээс хөрөнгө оруулалт оновчтой түвшнээс бага байдаг. Мөн тэдгээрийн хэрэглэх шийдвэр цаг үеэ олоогүйгээс богино хугацааны хөөрөгдөл үүсч, макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж болдог. Харин хувийн хэвшлийн хүний нөөцийг сайжруулах (хүүхдээ сургуульд явуулсан тохиолдолд татаас өгөх г.м.) болон биет хөрөнгийг нэмэгдүүлэхтэй (зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах г.м.) холбоотой нийгмийн халамжийн арга хэмжээнүүд үр дүн сайтай байдаг.
· Төрийн зарцуулалтыг нэмэгдүүлэх. Хөгжиж буй орнуудад хүний нөөц болон дэд бүтцийн эрэлт өндөр байдаг. Дэд бүтэц нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмждэг тул үр ашиг нь шууд болон шууд бусаар хувийн хэвшилд очдог. Гэвч энэ нь ашиг хонжоо хайгчдаас шалтгаалан үр дүн нь буурах хандлагатай байдаг. Иймд урт хугацааны хөгжлийн зорилгод тулгуурлан урьдаас тогтсон дүрэмтэй, ил тод орлогыг хуваарилах үйл явцыг бий болгох нь чухал. УИХ-аар хэлэлцэгдэж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд тусгасан төсвийн алдагдал болон төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах нь энэ чиглэлд авч хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүд юм.
· Төрөөс зээл олгох. Төрийн зээллэг нь хувийн хэвшилд төслийн удирдлагыг өгөхөөс гадна төвлөрсөн байдлаар макро үзүүлэлтүүдийг хянах боломж олгодгоороо давуу талтай. Энэ нь шинээр засгийн газраас зээл олгох болон засгийн газрын дотоод өрийг бууруулах гэсэн хэлбэртэй байж болно. Засгийн газрын дотоод өрийг бууруулах нь үүнээс чөлөөлөгдөх эх үүсвэрийг дотоодын зах зээлд хөрөнгө оруулах боломжийг олгох замаар хөрөнгө оруулалтыг дэмждэг. Гэвч зарим судалгаанаас энэ нөлөө харьцангуй бага байдаг нь харагддаг. Нөгөө талаар хөгжлийн банк зэрэг байгууллагаар дамжуулан төрөөс эдийн засагт зээллэг олгох боломжтой.
Манай улсын санхүүгийн салбарт тулгамдаад буй гол асуудлуудын нэг нь санхүүжилтын хугацаа богино, хэмжээ бага байгаагаас томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж хомс байдаг явдал. Эдийн засгийн хөгжлийн эхний шатанд ихэнх харилцах, хадгаламж харьцангуй богино хугацаатай байдаг. Гэтэл томоохон аж үйлдвэрийг хөгжүүлэх, уул уурхайг ашиглахад тогтвортой урт хугацааны санхүүжилт шаардлагатай. Банкууд энэ санхүүжилтыг хийвэл хөрвөх чадварын эрсдэлд орох аюултай. Хөгжингүй орнуудад хөрөнгийн зах зээл нь дээрх төрлийн санхүүжилтыг голлон хийдэг боловч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Япон зэрэг орнуудад засгийн газраас бодлогоор олгосон зээл нь урт хугацааны санхүүжилтэд томоохон үүрэг гүйцэтгэсэн туршлага байдаг. Хөгжлийн банкны үйл ажиллагааг улс төрийн нөлөөнөөс ангид, үр ашигтай явуулах асуудал ихээхэн чухал. Бусад оронд хөгжлийн банк ажиллуулсан туршлагаас харахад үр дүн нь харьцангуй муу байдаг (жишээ нь Филиппинд хөгжлийн банкны нийт зээлийн 97 хувь нь чанаргүй зээл болж байсан тохиолдол бий) тул хөгжлийн банкны ажиллах зарчмыг сайтар тодорхойлж, оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Цаашид эдийн засаг хөгжихийн хирээр хөгжлийн банкны үйл ажиллагааг аажмаар хумьж, зах зээл өөрөө зохицуулах боломжийг олгох нь зүйтэй. Японы хувьд засгийн газрын бодлогын зээл нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн боловч үйл ажиллагааг нь хумих үйл явц улс төрийн шалтгаанаас болж хойшлогдон, улмаар хөгжлийн банкны харъяанд байдаг дэлхийн хамгийн том банкуудын нэг болох Японы шуудангийн банк одоог болтол төрийн мэдэлд байсаар байгаа юм.
· Гадаад активт байршуулах. Байгалийн баялгийн орлогыг хуваарилахад дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дэмжих нь гол зорилт байх бөгөөд гадаад активт байршуулах нь дараах гурван зорилготой: а) түүхий эдийн үнийн хэлбэлзлийн нөлөөг буруулах, б) орлогын орох урсгалын гэнэтийн бууралтаас сэргийлэх, в) дотоод эдийн засгийн шингээх чадвар сайжрах хооронд үр ашигтай зарцуулах боломжгүй байгаа хөрөнгийг түр зуур байршуулах.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, байгалийн баялгийн орлогыг хэрэглээний жигд өсөлтийг хангахад зарцуулах нь оновчтой бөгөөд үүнд орлого орж ирэхээс өмнө хэрэглээг өсгөж эхлэн, улмаар орлого орж дууссан хойно ч гэсэн хэрэглээг дэмжиж байх хэрэгтэй. Нэмэлт хэрэглээ нь бэлэн мөнгө тараах, татварыг бууруулах, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зэргээс гадна хамгийн чухал нь дотоод эдийн засгийн өсөлтөөр дэмжигдэх шаардлагатай. Орлого нь хувийн хэвшлийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон хувийн хөрөнгийн бүтээмжийг дээшлүүлэх төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар дотоод эдийн засгийн өсөлтийг хангана. Шударга, үр ашигтай ажиллаж чадах хөрөнгө оруулалтын банкийг байгуулж чадвал төрийн шууд зээллэг нь эдийн засгийн болон санхүүгийн хөгжлийг дэмжих боломжтой юм.
DR. PRADHAN
OYUN
Зочин
suuri