Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Баян гуйлгачингууд ба ядуу баячууд
Дэлхийн хамгийн баян орон бол яах аргагүй Америкийн Нэгдсэн Улс. Хүний хэрэгт дуртай гаруудын гаргасан сүүлийн үеийн тооцоогоор энэ оронд 7.8 сая бачканууд дор хаяж usd1 сая долларраар тоологдох хөрөнгөтэй гэнэ.
Дэлхийн хамгийн баян орон бол яах аргагүй Америкийн Нэгдсэн Улс. Хүний хэрэгт дуртай гаруудын гаргасан сүүлийн үеийн тооцоогоор энэ оронд 7.8 сая бачканууд дор хаяж usd1 сая долларраар тоологдох хөрөнгөтэй гэнэ. Тэр дундаас ойролцоогоор 1 сая орчим гарууд нь бүр бурзайгаад usd5 саяас дээш долларын хөрөнгөтэй гээд бүртгэгдсэн байх жишээтэй. Мэдээж энэ гарууд дээр очоод за алив тэр сая доллараа тоолоод харуулаадах гэвэл цөөхөн хэдхэн гар л яг тоолж үзүүлж байж магадгүй. Харин ихэнх нь бол үгүй манай хаус тийм үнэтэй, надад тийм тийм компаны тэдэн ширхэг хувьцаа бий, өө тийм яг мартах гэж байна бас бидэнд ийм хэдэн төрлийн бондууд байгаа юм байна ш дээ. За тэгээд эднийхээ үнийг нэмээд л кредит картнаасаа зээлсэн өрийг хасахаар л нэг сая орчим болно доо л гэж хэлнэ. Буруудаад байгаа юм нэг их байхгүй.
Ийм их олон баячуудтай оронд бас тэгээд нэг их хөлөөрөө толгой хийж пээдийж давхиад л би баян гэж цээжээ дэлдэж байгаа солиотой гаруудыг хайвал бас харьцангүй цөөхөн. Нөгөө юм үзээгээгүйгээрээ зайлуул хэдэн рапчин, тамирчин, хар тамxины намайчин гарууд л галзуу нохойны хүзүүнд угладаг шиг том том алт мөнгөн гинж зүүгээд мөнгө төгрөг энд тэнд цацаж дурактаад байхаас биш мөнгөө хэзээ ч тоолж барахгүй жинхэн акулууд нь бол ёстой үнэн даруу царайлж байгаа юм чинь. Арга ч үгүй л дээ ичиж байхгүй юу бусдаас. Хүний олж чадаxгүй юмыг олоод авчихсан биш заавал тэгэж бусдын нүдэнд гял цал болж харагдаад ер нь дэмий гээд xавьтуулахгүй. Тэр битгий хэл usd60 гаруй тэр бум долларын хөрөнгөөрөө дэлхийд нэг нойморт бичигдэх Баффет өвгөн хүртэл бүүр тэр 1958 онд гуч гаруйхан мянган долларраар худалдаж авсан 5 унтлагын өрөөтэй даруухан байшиндаа чимээгүйхэн нөгөө дуртай жүржээр амтласан кока колагаа уугаад хамбургерээ идээд л болоод л байдаг.
Дэлхийн хамгын ядуу орнуудын нэг бол яах аргагүй Монгол. Тэр ДНБ энэ тэрээрээ бол 200 орчим улсаас 150 хавьд бичигдэнэ. 3 сая хүрэхгүй нийт хүн амын 1 сая орчим нь ядуу гэсэн тодотголтой. Энэ оронд сая долларраар тоологдох хөрөнгөтэй иргэд хэд байгааг мэдэх арга бол байхгүй. Татварын албанаас орлогоо нуун дарагдуулахаа хэнээр ч заалгахгүй бас олсон суурь хөрөнгө нь голцуу асуудалтай хэлбэрээр хуримтлагдсан учир би жинхэн саятан байна гээд гараад ирэх хоншоортой гарууд нь бол цөөхөн. Ямар ч байсан 20 жилийн өмнө энэ оронд сая доллартай гар байгаагүй гэдгийг би бол баттай хэлж чадна. Харин одоо бол юм мэдээж өөр. Үнэт металл ялангуяа алтны үнэ дэлхийн бирж дээр хаданд гарсан тул ямар ч байсан тэр алт ухдаг хэдэн гарууд бол зовохгүйгээр саятан болсон байж таараа. Тэгээд мэдээж дээр нь энд тэндэхийн банк бас төсөл энэ тэрээс азаар сул цохисон луйварчид, өдрийн од шиг цөөхөн ашигтай ажилдаг нефт түлш импорт хийдэг гэх компануудийн хувьцаа эзэмшигчид болон эзэд, гадагш оргож зайлаад учираа олцон хэдхэн сэргэлэн гарууд гээд тоолбол Монголын саятнуудын тоо яаж ч бодсон зуу дотор л эргэлдэнэ.
Тийм байж л Монголчууд цөмөөрөө нэг л их тарган цатгалан аашилна. Гудамжаар нь тавь, жар, далан мянган долларраар үнэлэгдэх дүүхэлзсэн том том жип машинууд чихцилдээд л. Ажил хийдгүй байж л гоёж гангалсан хүүхнүүд нь бар саваар хуйларч гүйгээд л. Гар утасгүй л бол гуйлгачингаараа дуудуулаад хүний өөдөөс эгцэлж хараxын аргагүй болцон. Цагаан сараар гартаа багтахгүй шүрэн толгойтой том том хөөрөг бие биедээ солилцож пээдийцгээнэ. Наадмаар болохоор гүзээнийхээ дор алт мөнгөөр чимсэн том аралтай бүс зүүгээд Араб морьд хөтөлж майжийж гүйгээд салахгүй. Авгайгаа эрхэлүүлж байгаа нь энэ гээд арав хорин мянган доллараар Луви Виттон цүнх авч гарт нь атгуулна. Хаана очиж юу ууж идсэнээ бусдад гайхуулж дөвчигнөнө. Цээжээ балбаж худлаа томроно. Халxын хавтгайд намайг барьж идэх аавын хүү байхгүй гэж солиорно. Ёстой л нөгөө гуйлгачин зан нь тэр чигээрээ. Юм үзээгүй гуйлгачид жоохон юм олохоороо ингэж солиордог синдромны жишээ бол ганц Монголд ч биш хаа сайгүй л байгаа.
Дээр нь энэ солиотой гаруудыг дуурайж байгаад нэрэлхүй зангаасаа болж бас хөлд үрэгдэх малууд нь бол бүр ч өрөвдөлтэй. Цаана чинь Батаа том жийп авцан байна хоёулаа байрныхаа ордерыг тавиад адилхан машин авья л даа. Цэцгээ гоё булган шуба өмсөөд байна чи ээжийнхээ алтан бөгжийг ломбардад тавчих л даа. Ганаа уулын аманд хаустай болчихож чи одоо ямар арчаагүй юм бэ ч гэх шиг. Ухаандаа бусдын дор орж амьдрахгүй гэж тэмцээд байгаа нь тэр. Ганц амьдрах нас байна ууж идэж байгаад үхнээ гэж солиордог Монгол психологи. Өнөөдөр л болж байвал маргааш гэдэг өдөр бидэнд ерөөсөө хамаа байхгүй болцон. Далан мянгаар жип авч солиорч байхын оронд бага гарын машин авч хэрэглээд үлдсэн мөнгөө банкинд хадгалж хүүхдийнхээ сургалтын мөнгөнд зарцуулна гэж бодохгүй. Булган шуба биш нэхий дээл авч өмсөөд үлдсэн мөнгөөрөө солих гутал авна гэж байхгүй.
Ингэхэд тэр Батаагын том жийп, Цэцгээгийн булган шуба, Ганаагын хаус хэнд хамаатай юм бэ? Амьдрал бол цагаа тулахаар их урт марафон ш дээ. Чи нэг өдөр нь бусдаас их түрүүлээд байгаа юм шиг заримдаа бусдад их хол хаягдаж тоос залгиад ч байгаа юм шиг. Эцэстээ бол бид өөрөө өөртэйгээ л уралдаад байнаа гэсэн үг. Төлөвлөгөө гаргачих. Би 10 эсвэл 20 жилийн дараа ийм ийм байх ёстой гээд. Тэгээд тэр хүсээд байгаа юмнуудаа бага багаар хуримтлуулах гээд үз. Нэг доор бүгдийг нь биелүүлнэ гэж бодож байвал ёстой ац. Нөгөө юу гэдэг билээ “Отож байгаад алсан ангын махнаас хөөж агнасан нь илүү амттай” байдаг шиг амархан олдсон олз бол хэзээ ч юм болохгүй гэдгийг битгий март. Наад гудамжаар Лексус унаж даналзаад байгаа аваргуудаа битгий тоо. Аягүй бол наад гарууд чинь цагаа тулахаар чамаас илүү нээнтэгэнд орцон яваа. Зай тавьж өгөөд араас нь даллаад хоцор харин нөгөө төлөвлөгөөгөө бол ёстой мартаваа за...
Дамбийжаа
DR. ADITY
DR. ADITY
Батаа
Батаа
Зочин
sevjid
unshigch
eggie
болоруун
Demjigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Óâñ Õÿðãàñ
95128870
Badman
ok
Зочин
q
he he
tsomo
Зочин