Энэ 7 хоногт
Манай дэлхийн баячууд
“Forbes” сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргалаа.
“Forbes” сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргалаа. Энэ жилийн байдлаар тэрбумтнуудын тоо нэлээд нэмэгдэж нэг мянгаас давжэ Үүнээс үзэхэд дэлхий дахинаа нүүрлээд буй эдийн засгийн хямрал хөрөнгө мөнгөө арвижуулахад саад болсонгүй бололтой.
Өнгөрсөн жил дэлхийн хамгийн бая хүнээр тодорсон “Microsoft”-ийг үндэслэн байгуулагч Билл Гейтс энэ жил гуравдугаарт бичигджээ. Түүнтэй байраа сольсон Мексикийн иргэн Карлос Слим хамгийн их хөрөнгөтэй тэрбумтан боллоо. Дэлхийн төдийгүй Мексикийн тэргүүн баян телевиз, холбооны салбарт бизнес эрхэлдэг. Ийнхүү сүүлийн 16 жилийн туршид америкчууд тэргүүлж ирсэн жагсаалтад анх удаагаа Латин Америкийн иргэн нэгдүгээрт орлоо. Карлос Смит өдгөө 60 настай, зургаан хүүхдийн эцэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгөө 18.5 тэрбум ам.доллараар арвижуулжээ. Мексикийн утсан холбооны 90 хувь нь түүний тэргүүлдэг компанийн мэдэлд байдаг. Үүнээс гадна телевизийн салбарыг үндсэнд нь атгадаг юм байна. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын хоёрдугаарт Билл Гейтс орсон. Олон жил хамгийн их хөрөнгөтэй хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн тэрээр “Microsoft” компанийн тэргүүний ажлаа өгсөнөөс хойш эхний аравт л багтдаг болсон. Өнгөрсөн жил л нэгдүгээрт орсон боловч энэ жил дахиад л доошилж хоёрдугаарт орлоо. Харин гуравдугаарт тэрбумтан Уоррен Баффетт бичигдсэн байна. Хамгийн чинээлэг тэрбумтнуудын жагсаалтын эхний аравт Энэтхэгийн иргэн, “Reliance Industries” компанийн тэргүүн Мукеш Амбани, Лакшми Миттал, Америкйин “Oracle” компанийн тэргүн Лоуренс Эллисон нар оржээ.
Өнгөрсөн жилийн жагсаалттай харьцуулах юм бол шинээр хоёр тэрбумтан төрсөн нь Францын иргэн Бернар Арно, Бразилийн иргэн Айк Батиста гэнэ. Ерөнхийд нь авч үзэх юм бол тэрбумтнуудын тоо 200-аар нэмэгджээ. Мөн дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 50 хувиар арвижсан болох нь судалгаагаар тогтоогдоод байгаа. Орос 32 тэрбумтантай байсан бол нэг жилийн дотор энэ тоо 62 болон нэмэгдсэн нь хамгийн том ахиц дэвшил байлаа. 39 дүгээрт бичигдсэн “ОНЭКСИМ” групын тэргүүн Михаил Прохоров эх орон нэтгнүүдээ тэргүүлжээ. Тэрээр 13.4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Харин өнгөрсөн жил Оросын тэргүүн баянаар шалгарч байсан Роман Абрамовичийн хөрөнгө 11.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж 52 дугаарт бичигджээ. Энэ жагсаалтад Оросоос ганцхан эмэгтэй орсон нь Москва хотын даргын эхнэр Елена Батурина байлаа. Нью-Йорк хот тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлсэн бол Оросын нийслэл Москва хоёрдугаарт оржээ. Сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхий улс орнуудад тулгамдаад байсан асуудал нь эдийн засгийн хямрал байлаа. Гэвч хямрал нь баячуудад огтхон ч сөргөөр нөлөөлсөнгүй. Харин ч нөхцөл байдлыг овжноор ашиглаж чадсан байна.
Ю.Дэлгэрмаа
BAT
shinee
GANAA