Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Оршин байхуйн үндэс суурь – НЭГДМЭЛ БАЙДАЛ
Монголчууд бидний оршихуй улс Монголд орших эсаюул ойрхон байгааг олон олон хүн ярьж, хэлж,бичсээр байна. Энэ үнэн. Бидний оршихуйд эс орших нөхцөл хэдийн бүрдсэн байна. Тэсэн үлдэхийн төлөөх төрөлх зөн мэдрэмжээ хөглөж, оршин байхуйн төлөө тэмцэн тэлчлэх цаг ирэв.
Улс Монголоо бүтээн байгуулах эзэд нь монголчууд бид өөрсдөө тул улс орныхоо нөхцөл байдал, ахуй орчин, оршихуй амьдрал, үйл ажиллагаа, үзэгдэл, явцыг анхааралтай ажиглаж, мэдрэмжтэй хандаж, оюун санаа, сэтгэлгээгээ эмхлэн цэгцлэх, бүтээхүй рүү чиглүүлэх цаг болсоон болсон.
Монголчууд бидний оршихуй улс Монголд орших эсаюул ойрхон байгааг олон олон хүн ярьж, хэлж,бичсээр байна. Энэ үнэн. Бидний оршихуйд эс орших нөхцөл хэдийн бүрдсэн байна. Тэсэн үлдэхийн төлөөх төрөлх зөн мэдрэмжээ хөглөж, оршин байхуйн төлөө тэмцэн тэлчлэх цаг ирэв.
Эс орших нөхцөл гэж юу вэ? Гадаад тал, гадаад шинж тэмдгээр бол ямар нөхцлийг эс орших нөхцөл гэж харах вэ? Товчхон бол хөл толгойгүй эмх замбараагүй байдал. Маш олон шинж тэмдгийг дурьдаж болно. Эдийн засаг уруудаж унах, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байх, нийгэмд хүчирхийлэл, буруу бусармаг, авилга хээл хахууль бугших, эмх замбараагүй болох, бүхий л салбар тогтолцооны дотоод үйл ажиллагаа нь хямарч, гажуудаж, завхрах, улс үндэстний маань оюун санаа, сэтгэлгээний ертөнцөд гутрал, урам хугаралт, ирээдүйд итгэх итгэл, итгэл найдвар бөхөх, төр засагт урам зориг мохож, итгэл алдрах, хий хоосон хийрхэх, зорилго зорилт, үзэл санаа, үнэт зүйлийн чиг баримжаагүй болох гээд энэ бүх нөхцөл байдал бол улс орон оршин байхуйн тулгуур үндсүүд нь ганхаж, эс орших гадаад хүчин зүйл нөхцөл бүрдсэний гадаад шинж тэмдгүүд юм.Харин улс орны дотоод амьдралд архидалт, биеэ үнэлэлт, ядуурал, хүчирхийлэл хэрээс хэтрэх, талцал хагарал нүүрлэх, өвөр зуураа дайсагнан хуваагдах явдал хэтдээ хавтгайрах гэдэг тус тус улс оронд гадаад ба дотоод талаас эс орших нөхцөл бүрдсэний шинжүүд юм. Тоочилгүй үлдээсэн шинж тэмдгүүд нь үй түм. Эс оршихын шинж тэмдгүүдийг танихгүй, мэдэхгүй ч гэлээ нөхцөл байдлаа бодитоор харж, улс орон, бид эс орших зам руу явж байна гэдгийг хэлж, ярьж, анхааруулж буй хүн олон шүү дээ.
Бидний оршихуйд эс орших нөхцөл бүрэлдсэн, бүрдсэн нь бодит үнэн.
Энэ нөхцлийг юу бүрдүүлэв? Энэ асуултанд хариулт өгье. Ертөнц дахины суурь зүй тогтол, жам хууль ёсыг суурь болгон дараах хариултыг өгөв.Байгаль дэлхий, хамаг ертөнцийн зүй тогтол, жам хуулиар бол оргүй хоосноос юм, нөхцөл, ер нь бол юу ч бий болдоггүй. Бий болохын тулд гадаад ба дотоод талаас нөхцөл байдал хийгээд хүчин зүйл бүрдэх учиртай байдаг. Мөн бас гэнэт бий болно гэж үгүй.
Зарчим ёсоор харвал, бүхий л нөхцөл нь бүрдсэний учир бидний оршихуй эс орших аюулд оржээ хэмээн цаад учир гарч ирж байна.
Өнөө цагт хэн нэгэн, гадаад тал, гадаад улс орноос халдан түрэмгийлэх нөхцөл байхгүй байгаа учир эс орших байдалд хүргэсэн гадаад нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. Тэгвэл дотоод хүчин зүйл гэж байгаа. Энэ хүчин зүйл маш их байна. Нэг хүчин зүйл нь хагарал талцал. Монголчууд бидэнд өөр хоорондоо, өвөр зуураа хагарал талцах явдал учир тоймоо алдсан. Эрэгтэй ба эмэгтэй, хот ба хөдөө, нийтийн ба поп дуу сонирхогч, АН ба МАН –д гишүүнчлэлээрээ хуваагдах, монгол ба хятадын эрлийз, Будда ба Христ шашин, аймаг, сум,дов жалгаараа гээд нас, хүйс, итгэл үнэмшил, үзэл санаа, итгэл бишрэл, үзэл бодол, үг үйлдэл, орон нутаг гээд бидэнд хуваагдахгүй тохиолдол гэж үнэндээ алга. Үнэндээ бол хагарч талцах үйлдлийн цаана улс орон, үндэстэнд маань эс орших нөхцөл бүрдэж байдаг.
Гаарчихаад буй намчирхал бол хагарал талцлын нэг хэлбэр.Сонгууль бүрийн дараа намчирхал уламчиг гаарч, УИХ-д олонх болж, засаг төрийн эрх барьсан нам нь төрийн албан хаагчдыг халж солих ажил эхлүүлж, үүнд нөгөө намын гишүүд, төрийн албан хаагчид даргаас эхлээд цэвэрлэгч, жолоочоо хүртэл энэхүү хомроглолд өртдөг гэдгийг бүгд мэддэг. Болох ёстой зүйл болж буй мэт хүлээн авдаг болтлоо энэ үзэгдэлд дассан бид.Энэ үйлдлийг агуулга, утга санаа, учир зүй талаас нь шинжвэл, нэгний сайн сайхны төлөө нөгөөгийн сайн сайхан золиослогдож буй хэрэг юм.Зөвхөн өөрийн нам, намын гишүүдийг ажил албатай байлгахын тулд төрийн албан хаагчид ажил алба, эрх чөлөө, сэтгэл санаа, мэргэжил боловсрол, мэдлэг чадвар, сэтгэл зүй, итгэл үнэмшил, ажил төрөл, ахуй амьдралыг хохироож, золиослож байна гэсэн үг.
Энэ үйлдэл агуулга, утга санаа талаас нь харвал, нэг нь оршин амьдрахын төлөө нөгөөхийн амьдралыг сүйтгэж буй үйл явц юм. Зүй нь бол дэлхийн хаана ч гэсэн нэг ард түмэн гэдэг оршин амьдрахын тулд бие биенийхээ, нэг нь нөгөөгийн амьдралыг сүйтгэдэггүй учиртай юм. Тэгэхээр би амьдрахын төлөө чиний ахуй амьдралыг, чи амьдрахын төлөө миний ахуй амьдралыг сүйтгэж хэрхэвч болохгүй. Хэрвээ тэгэх аваас, би, чи, бид адилхан эс орших байдалд очно гэсэн учир жанцан байдаг. Бие биенийхээ ахуй орчин, амьдрал ахуй, оршихуй сүйтгэнэ гэдэг агуулга талаасаа бие биедээ дайсагнаж буй, нэг нь нөгөөдөө дайсан адил хайр найргүй хандаж буй хэрэг билээ.
Нам гэдэг ард иргэдээ, энэ манай хүн, бусад нь манайх биш гэж алаг цоог үзэж, адлаж ялгаж, гадуурхаж буй явдал. “ Манай “хүндээ сайн сайхан хандаж, харин “ Манай биш “ хүнд хатуу ширүүн хайр найргүй хандаж буй үйлдэл. Газар тэнгэр адил ялгавартай хандана гээч энэ буй за.
Намчирхал энэ үзэгдэлд утга байна уу? Ямар ч утга алга. Намчирхал бол утга учиргүйн цуглуулга юмсанж.
Намчирхан нэгний ажил албыг булаах, яс үндэс, итгэл үнэмшил, хүйс, аймаг сумаараа хуваагдах, мөн бас үргэлжийн мөнхөд бие биеэ эсэргүүцэх, биесээ үзэн ядах энд дурьдаагүй бас бус муу муухай явдал, үйлдэл бол улс орон, ард түмэн, үндэстэн дотоод талаасаа задарч буй үйл явц билээ. Оршихуйн үндэс суурь маань сэвтэж, хагарч, задарч бидэнд эс орших нөхцөл бүрдэж байна гэсэн үг.Дотоод задрал гэх үйл явц. Дотоод талд, оршихуйн үндэс сууринд явагддаг. Дараах учиртай үйл явц аж. Дотоод талаасаа задарч, бутарсан аливаа зүйл гэдэг сүйрч сүйдэн, мөхөж үгүй болдогг зүй тогтолтой билээ. Аливаа зүйлийг мөхөлд хүргэгч үйл явц, дотоод хүчин зүйл хэмээн тооцогддог.
Хагарал талцал, намчирхсан хуваагдах гэдэг өөрсдийн оршихуйн үндэс сууриа өөрөө сүйтгэж буй үйл явц юм. Зүй тогтол, учир зүй талаас нь шинжилбэл, энэ үйл явц нь ард түмэн өөрөө өөрийгөө сүйтгэж буй явц гэсэн үг. Учир нь би, чи, бид энэ улс орны нэг хэсэг, монгол гэх энэ үндэстний нэг эд эс, ширхэг нь, энэ ард түмний тасархай нь шүү. Үүний утга санаа, утга учрыг нь дэлгэрүүлбэл,би, чи, бид бол улс орон юм басхүү чи, би, бид нь монгол үндэстэн юм, бид, чи, би гэхэд бас ард түмэн юм гэсэн ийм учир начиртай байдаг.
Уялдаат холбоо, гүнзгий учир шалтгаанаар салшгүй нягт холбогдсон учир би чамайг, чи намайг, хэн хэнийхээ, би, чи гэхэд улс орноо, чи, би мөн өөрийн үндэстнийхээ оршин байхуйг, үндэс суурийг нь сүйтгэж хэрхэвч үл болно. Өөрийгөө өөрөө сүйтгэнэ гэдэг ертөнц дэх хамгийн утга учиргүй үйлдэл, тэнэглэл, солиорол, галзуурал байдаг билээ.
Үндэс суурь, нөхцөл бүрдсэн үед улс орон, үндэстэн, ард түмэн оршин тогтнох болно.Ертөнцийн жам ёс хуулиар бол алив улс үндэстэн нь нэгдмэл нэг, цул, бүтэн, бүхэл байж гэмээнэ оршин тогтнох зарчимтай байдаг. Би, чи, бид нэг, монгол гэх нэг үндэстэн. Улс үндэстэн нэгдэн нягтарч, нэгдмэл нэг цул болно гэдэг улс Монголд маань, бидний монгол үндэстэнд оршин тогтнох үндэс суурь бүрдлээ гэж үзэх нээ.
Энэхүү суурь зүй тогтол, зарчмаар харвал, улс орон, үндэстэнд маань оршин тогтнох тэр нөхцөл, дотоод хүчин зүйл нь бүрдээгүй байна гэсэн дүгнэлт гарч ирж байна. Энэ шалтгаанаар бидэнд эс орших нөхцөл бүрдээд байгаа юм байна.
Оршин байхуйн төлөөнөө нэн түрүүнд оршихуйн үндэс сууриа бүрдүүлж, орших нөхцлөө хангаж өгөх хэрэгтэй болсон байна.
Энэ мэтээр монголчууд бидний өөр хоорондоо, өвөр зуураа хэтэрхий гэмээр хагаралдаж, талцаж хуваагддаг явдал юуных вэ?Энэ явдлаар дамжин бидэнд дутмаг буй тэр зүйл тусч байгаа юм. Улс үндэстэн орших хийгээд эс оршихуйн учир, оршин байхуйн тулд юу юуг мэдэх вэ? ямар ямар зарчмыг мөрдөх вэ? эс орших байдалд орохгүй тулд юуг эс хийх вэ? энэ тухай ойлголт, ухагдахуун, мэдээлэл, мэдлэг нь монгол хүний оюун санаа, сэтгэлгээнд бүрэлдэн тогтоогүй өдийг хүрчээ гэсэн үг.Гай уршиг. Улс орнууд улс орон, үндэстэн нэгдмэл нэг байх тухай ойлголтыг ард иргэдийнхээ оюун санаанд нэгдсэн бодлогоор суулгаж өгдөг. Ийм замаар үндэстнээ нэгтгэж нийлүүлж нэгдмэл нэг хүчин болгон бүрэлдүүлж, бүтээдэг юм билээ. Бидэнд энэ үйл ажил дутсаны үр урхаг нь хагарал талцал, хуваагдал болон илэрчээ.
Бид нэгдмэл нэг цул байж гэмээнэ улс орон, үндэстний маань оршихуйн үндэс суурь бүрдэх учиртай билээ. Учир явдал ийм болохоор “ Нэгдмэл нэг цул байдал” энэ зүй тогтол, суурь зарчмыг булт дагаж, үзэл санаа, итгэл үнэмшил болгоно. Энэ зарчимд харшлах үйлдлийг санаа нэгдэн булт эсэргүүцнэ, үл хийнэ. Ядаж л үүнийг хэрэгжүүлэх юм бол бид улс орон, үндэстнийхээ оршихуйн үндэс сууриндаа харшлахаа болино, үр дагаварт нь оршин байхуйн маань үндэс суурь, дотоод хүчин зүйл бүрдэж орших нөхцөл хангагдаж байдаг гэсэн үг. Намчирхан хуваагдах, өвөр зуураа дайсагнах, бүхий л зүйлээрээ талцан хагарах явдлыг эсэргүүцэх учиртай ийм нэгдмэл сэтгэлгээ тогтох учиртай.
Ч.ТУЯА
Dr pradhan
Ариунболд