Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Сталины “нэр төр”
Оросын “Эхо Москвы” радиог И.В.Сталины ач хүү Евгений Джугашвили шүүхэд өгөх гэнэ.
Оросын “Эхо Москвы” радиог И.В.Сталины ач хүү Евгений Джугашвили шүүхэд өгөх гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард тус радиогоор явсан “Перехват” нэвтрүүлэгээр түүний өвөөгийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилсонд ач хүү нь гомдолтой байна. Тус радиогийн нэрт нэвтрүүлэгч Матвей Ганапольский “Сталиниада” номын хэсгээс уншаад “Сталин 12-оос дээш насны хүүхдийг буудаж болно гэсэн тогтоолд гарын үсэг зурсан байна. Муусайн новшнуудаас хэн нь ч түүний эсрэг үг хэлж чадаагүй байна” гэжээ. Энэ нь Зөвлөлтийн дарангуйлагчын ач хүүг бухимдахад хүргэжээ. Евгений Джугашвили тус радиогоос 10 сая рубль нэхэмжлэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Евгений Джугашвили өмнө нь Сталиныг гутаан доромжилсон хэмээн нэг бус удаа шүүхэд хандаж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Оросын “Новая газета” сонины сурвалжлагчийг бичсэн нийтлэлийнх нь дагуу шүүхэд өгсөн. Ингэхдээ мөн ийм хэмжээний мөнгө нэхэмжилсэн юм. Тус сонинд гарсан “Буруутан нь Берия” нийтлэлд Зөвлөлтийн дарангуйлагч И.Сталин гэм зэмгүй хүмүүсийг буудан хороох тушаал өгч байсан. Харин үүний хариуцлагыг Лаврентий Берия хүлээсэн хэмээн бичсэн аж. Энэ өгүүлбэр нь Евгений Джугашвилиг шүүхэд хандахад хүргэж байлаа. Тэрбээр Москва хотын Басманный дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан боловч энэ хэргийг тэгсхийгээд хаасан.
Өнөөдөр И.Сталиныг өмөөрдөг цорын ганц хүн бол түүний ач хүү нь . “Новая газета” сонины сурвалжлагчийн хэргийг Басманный шүүх авч хэлэлцэх үед сэтгүүлч Хатыньд 1940 онд ямар ч өчиггүй буудан хороосон 20 мянган польш хүний хэргийг хавсаргахыг хүссэн байна. Ийм хариу барихад шүүх хэргийг тэсхийгээд хэрэгсэхгүй болгосон юм.
Евгений Яковлевич Джугашвили нь 1943 онд Германы хорих лагерьт амь үрэгдсэн Сталины хүү Якоб Джугашвилигийн хүүхэд нь. Тэрбээр “Сталинский блок” улс төрийн эвслийн гишүүн бөгөөд 2001 онд Төрийн Думын сонгуульд өрсөлдсөн. 2001 онд Гүржид Шинэ коммунист намыг байгуулсан тэрбээр өвө эцгээ хамгаалахад хэн ч ойлгоно. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн аймшигт гэгдэг хэргүүдийн нэгийг үйлдсэн өвөөгөө үнэхээр өмөөрөх сэтгэл төрөв үү. Эсвэл 10 сая рубль нь хэрэгтэй байсан юм болов уу. Өвөөгөө өмөөрөхдөө ГУЛАГ-т амь үрэгдсэн хэдэн мянган гэм зэмгүй хүмүүсийн тухай мартсан бололтой. Сталин болон Зөвлөлтийн эрх баригчидтай үзэл бодол нийлээгүйгээс амь үрэгдсэн хүмүүс Монголоор ч дуусахгүй. Тэдний үр хүүхэд, ач, зээ нь гомдол гаргаж, мөнгө нэхэмжилбэл юу болох бол?
Ю.Дэлгэрмаа
цолмон
Öîãò
emgen
telmen
telmen
telmen
Natsagdorj
batbold