Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Бүртгэлгүй Монгол
Би монгол хүн. Надад Монгол Улсын иргэний үнэмлэх бий.
Би монгол хүн. Надад Монгол Улсын иргэний үнэмлэх бий. Бас жолооны үнэмлэх, даатгалын дэвтрүүд бий. Амьдралын зам мөр, аав, ээжийн намтар, ураг удмын түүх бий. Эх оронтойгоо би олон сэжмээр холбоотой. Надад төрсөн, өссөн газар нутаг бий. Аав, ээж, ураг элгэний минь үе дамжин нутаглаж нүүж, сууж явсан уул ус, хөтөл хөндий бий. Манайхныг хэдэн үеэрээ таних нутгийн олон буй. Нүүж, шилжиж суурьшсан хот орон бий. Засаг захиргааны харъяалал, хороо хорины бүртгэл бий. Байр сууцны хаяг, шуудангийн код ч бий. Үр хүүхэд маань надаар овоглож, гэр бүлээ би тэргүүлдэг. Хийж бүтээсэн ажлууд, хэлсэн үгс, бичсэн бичгүүд надад бий.
Гэвч энэ бүхэн зөвхөн өөрт минь л байдаг. Намайг гудамжаар алхаж явахад ч юм уу, эс бөгөөс аль нэг байгууллагаас үйлчилгээ авахаар хандахад “Энэ чинь өнөө Монгол улсын иргэн тэр байна шүү дээ” гэж таних хэн ч байхгүй. Биедээ байгаа баримтыг үзүүлээд, “би тэрний тэр” гээд хэллээ гэхэд ямар гарал угсаатай, ямар ажил, мэргэжилтэй, ямар амьдрал ахуйтайг минь гадарлаж мэдэх, ялгаж таних арга байхгүй.
Өөрөөр хэлбэл миний харъяалагдаж амьдардаг Төр, засаг намайг монгол хүн гэдгийг мэдэхгүй. Төр засгаасаа надад үзүүлэх үүрэгтэй үйлчилгээг нь авахын тулд би өөрийнхөө монгол хүн болохыг нотлож баахан тодорхойлолт, нотолгоо бүрдүүлдэг. Дахиад нэг үйлчилгээ авах гэхээрээ бас л дахин бүрдүүлнэ. Энэ ажлыг зөвхөн би ч биш, бүх монголчууд насан туршдаа хийдэг юм. Гайхалтай шүү, хэлээд байхад огтхон ч итгэж үнэмшихгүй, эсвэл өмнө нь нотолсныг мартчихаад дахин дахин нотолгоо шаардаад байдаг төр, засгийнхаа ой санамжийг сайжруулахсан.
Сайхан даа, 2010 оны төсвийн хуулийг хэлэлцэж байх үед УИХ дээр хүүхдийн мөнгөний зориулалтаар төсөвт тусгах санхүүжилтын хэмжээн дээр санал зөрөлдөөнтэй байдал үүсэв. Учир шалтгаан нь хүүхдийн тоо байлаа. Статистикийн болон иргэний бүртгэлийн байгууллагуудад мөнгө авах хүүхдийн тоог 950 мянга орчим гэсэн багцаа хэлж л дээ. Тэгсэн чинь Сангийн яам 1,46 саяар тооцож мөнгө төсөвлөчихөж. Үүнээс болж хэсэг зуурын хөөрхөн хэрүүл болно лээ. Иймэрхүү жишээ манай улсад даанч захаас аван байдаг юм. Тэр ч байтугай, 2-3 хүүхэдтэй, гар аргаар алт олборлож амь зуудаг нэгэн өрх толгойлсон эмэгтэй Иргэний бүртгэлийн газраас өөрийнхөө тухай мэдээллийг хайгаад олоогүй тухай нэвтрүүлэг зурагтаар гарч байсныг хүмүүс санаж байгаа байх. Төрсөн цагаасаа эхлээд 30 гаруй жил амьдарч яваа тэр хөөрхий эмэгтэй Монгол Улсын иргэний бүртгэлд байгаагүй гээд бод доо.
Өчигдөр оройн 19.05 цагийн байдлаар манай улсын хүн амын тоо 2 732 078 болсныг Статистикийн хорооны үүдэнд байдаг “Хүн амын цаг” заажээ. Уржигдар орон энэ тоо 2 731 849 байсныг “Өдрийн шуудан” мэдээллээ. Уг цагийн цохилтоор Монголын хүн ам хоногт 229-өөр нэмэгдэж байдаг. Энэ хурдаар бол 4 жилийн дотор бид 3 саяулаа болохыг тооцож болно. Гэтэл төрснөөсөө эхлээд түүхээ эхлэдэг хүмүүсийн тухай бүртгэл хаана ч хийгдэхгүй шахуу энэ хэвээрээ явсаар байх уу гэсэн асуултын хариу цулгуй хэвээрээ үлдэж байна.
Улс төрчид хүмүүсийг “сонгогчид” гэж ойлгодог. Тийм болохоор сонгууль болохоор л “иргэдийн маань бүртгэл хаана байна, хэд байна?”, “хөөрхийс минь, бүртгүүлсэн үү, үгүй юү?” гэж асууж, сураглаж эхэлнэ. Зүсэн зүйлийн тоо гарч ирнэ ээ. Тэгээд л хэрэлдэж алдана. Эндхийн хүмүүсийн тоог нэмж будлиан тарих нь, тэндхийнхийг хасаж завхруулах нь гээд л. Хамгийн харамсалтай нь ийм үеэр сонгуулийн насанд хүрээгүй юм уу, сонгуулийн эрхгүй хүмүүс бол ер нь л бараг хүн биш. Бага жаахан хүүхдүүдтэй, залуу гэр бүлийг бол ердөө 2 ам бүлтэй гэх анзааны “дүгнэлтэрхүү” бодолтой явцгаана. Яагаад гэвэл тэр айлын нөхөр, эхнэр 2 л сонгууль өгдөг болохоор тэр л дээ. Шог байгаа биз.
Сонгууль дуусаад, асуудлууд нэг тийшээ болоод, шүүх мүүх, хэрүүл заргын юм нь эцэслэгдээд энэ тэр болохоор өнөө иргэд мартагдана. Ёстой л “бор зүрхээрээ” амьдарч өгнө. Газраа өмчилье, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлье, тэтгэвэр тэтгэмжээ авъя гээд хөөцөлдөөд явахаар бүтэх юм гэж үгүй. Эндхийн бичиг, тэнхийн цаас, иргэн эсэхээ баталгаажуулсан баримт сэлт гээд нэхэж гарна.
С.Баяр Ерөнхий сайдаар томилогдмогцоо дэвшүүлсэн “таван төгөлдөршил”-ийн бодлогыг Сү.Батболд үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэр төгөлдөршлүүдийнх нь эхэнд иргэний бүртгэлийн асуудал бий. Гэвч хүн амаа тоолохоос эхлээд энэ бодлогын хүрээний ажлууд удааширсан, хойшлуулагдсан байдалтай л явж байна. “Ухаалаг иргэний үнэмлэх”-ний асуудлыг УИХ-ын гишүүд нь түвэгшээж суугаа дуулдах юм. Төгөлдөрших энэ тэрээ больё гэхэд ядаж жаахан ахиулах ажил ер хийгдэхгүй нь бололтой.
Алдар нэрээсээ эхлээд амьдрал, замналаа бүхэлд нь багтаасан бүртгэлээ өвөртлөөд, асуусан нэгэнд гаргаж харуулчихаад, монгол хүн гэдгээрээ бардамнаж, Монгол оронд төрснөөрөө бахархаж явах цаг монголчуудын чухам аль үед тохиох юм бол...?
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Зочин
2b4
2b4