хүний эрх 3 нийтлэл байна

Эгэх хариуцлага

Зочдын маань үг болгон нь үнэтэй сонирхолтой нэвтрүүлэг хийлээ. Нийгмийн өөрчлөлтийг хэн, яаж, ямар зорилгоор хийдэг вэ, иргэн хүн зорилготой, зоригтой, нийгмийн идэвхтэй байхын утга учир юунд байдаг бол, эгэх биш эргэх хариуцлага биш үү, төр тунгалаг бөгөөд иргэддээ нээлттэй байх зайлшгүй шалтгаан нь юу юм бол зэрэг асуултын хариуг та энэхүү нэвтрүүлгээс авах болно. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх, ТУЗ-ийн гишүүн А.Долгион, Дэлхийн Банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан, “Бүх Нийт Боловсролын Төлөө” үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг нар оролцлоо. Синдикат ярилцлагын 44 дэх дугаарыг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзнэ үү!
#нийгэм #эдийн засаг #эгэх хариуцлага #иргэний нийгэм #тогтвортой хөгжил #хүрээлэн буй орчин #хариуцлага #хүний эрх

Хөгжил бол хүний эрх

“Syndicate Talk – Exclusive” мульти-формат шинэ контент төрж байна. Анхны нэвтрүүлгийн маань хүндэт зочноор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын (Office of the United Nations High Commissioner for Human Rights) Хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга Аюушийн Бат-Эрдэнэ уригдлаа. Манай нэвтрүүлгийг текст болон видео форматаар хүлээн авч уншиж, үзнэ үү.
#хүний эрх #хөгжил #авилга

Хүйсийн дарангуйлал

Феминизм гэж юу болох, хүний эрхийн язгуур ойлголтын мөн чанар, боловсрол, хүмүүжлийн зааг ялгаа, хүний үнэ цэнэ, эрхэм чанар, жендер, эмэгтэйчүүдийн эрх, эрчүүдийн үүргийн талаар хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн "үнэлэгддэгүй" хөдөлмөрийг үнэлж, мөнгөжүүлбэл хэдэн их наядаар улс орны эдийн засаг нэмэгдэх боломжтойг та мэдэх үү? Эрчүүд жаахан соёлтой байх гэхээр “шалчигнасан” болоод доошоо ордог, эмэгтэйчүүд жаахан "бүдүүлэг" болохоор муухан эрээс дээр гээд магтаал болдог нийгэмд бид амьдарч байгааг та хүлээн зөвшөөрөх үү? Синдикат ярилцлагын 21 дэх дугаарыг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#хүний эрх #жендер #хүйс #эмэгтэйчүүд #эрчүүд #феминизм