Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой.
Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар.
Шинэ жилийн баяр цэнгүүнд дээр хамгийн их хэрэглэсэн үгээр “Алгас” тодорчээ. Шагналаас хасагдсан этгээд даргадаа гомдол гаргатал,
-Чи л өөрөө, “намайг алгас” энэ тэр гээл бувтнаад байсан даа гэх хариу сонссон аж.
Саяхан болсон найран дээр сөнч нь
-Эхний гурван хундагыг алгасаад шууд дөрөв дэхээс эхэллээ шүү гээд цэлэлзүүлж өгч байна гэсэн.
Гэхдээ, “алгасах” гэдэг үгийг эерэг утгаар нь хэрэглэж байгаа тохиолдол ч цөөнгүй.
Түрэмгийлэгчид ийм л “эерэг” дүрийг сонгох нь олонтаа. Монголыг ялагдуулахад чиглэсэн хамгийн том операци ямар нэртэй байлаа гээд бодохоор, базарваань! Орчин үеийн дайны логик юу гээд байна гэхээр “Хэн танай эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг байна, тэд танайд аль хэдийнэ дайн зарласан” хэмээн өгүүлэх ажээ.
Хэн нь үнэнээсээ хулгайтай тэмцэж, алин нь хулгайгаа нуух гэж хулгайтай тэмцэж буйг яасхийн тунгаах вэ? Хэн нь жинхнээсээ хулгай луйврыг үзэн ядаж, алин нь өөрт нь хулгай хийх боломж өгөөгүйд, эсвэл ногдох хулгайн талбайгаа голсондоо уурсаж явна вэ? Төрийн эрхийг хулгайчийн гараас булаах тэмцэл маань зүгээр л олзоо булаалдсан хоёр хүнд гарын тэмцэлд туслах төдий ажил болоод байвал цаашдаа яах ?
Амаргүй л юм, хэлэхэд. Цаашдаа бааж, шээхээ болихоос өөр гарц алга. Наад өтгөн шингэн чинь цэвэрлэх байгууламжаар дамжаад Туулын усанд юүлэгдэж байна. Таминь энэ чинь, Чингис хааны ууж байсан Хатан туул шүү дээ гээд бодчих. Тэнгэрээс хэн харж байгаа билээ, манайхаан? Тийм ээ, Чингис хааны сүнс харж байгаа. Жорлондоо орох гээд үзээрэй, чи!
НӨАТ бол татвар мөн боловч түүнийг төлөхгүй байх боломж байдаг нь сонин. Бүүр хуулийн хүрээнд шүү.