Мотто: Өөрөө мөнгөгүй болох яах вэ,
Хүн тэсдэг юм. Харин, хүн мөнгөтэй
болохыг харах л үнэхээр хэцүү,
тэвчээрийг ч шалгана даа...
Сүүлийн хэдэн хоног Төвд орныг Буддын шашин л баллаад хаясан тухай уйлагнасан, лүндэгнэсэн бичвэр олширлоо.
Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм.
Х зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин.
Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.
Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ.
МНТ. §21(b). Алунгоо эх сандран сууна. Добу Мэргэнийг үгүй болсноос хойш төрсөн гурван хүүхдийнхээ учрыг тайлбарлахыг оролдоно.
-Шөнө болмогц өрхний завсраар E-Mongolia шар гэрэл цацруулан орж ирээд...
Хүмүүс хууртах дургүй юм биш, хууртснаа мэдэх л дургүй гэж энэ. Энэ явдлыг хойч үеэсээ тас нуусан төдийгүй, “Бурхан байхгүй тэр цаг үед нэг бумба галзуурсан” гэж ойлгогдохоор үлгэр зохион үлдээжээ.