Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

“Сээр”-ийн бөхөөс Сирийн бөх

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ.

Ий! Mongolia…!

МНТ. §21(b). Алунгоо эх сандран сууна. Добу Мэргэнийг үгүй болсноос хойш төрсөн гурван хүүхдийнхээ учрыг тайлбарлахыг оролдоно. -Шөнө болмогц өрхний завсраар E-Mongolia шар гэрэл цацруулан орж ирээд...

БУРХАНГҮЙ ГАЗАРТ ​

Хүмүүс хууртах дургүй юм биш, хууртснаа мэдэх л дургүй гэж энэ. Энэ явдлыг хойч үеэсээ тас нуусан төдийгүй, “Бурхан байхгүй тэр цаг үед нэг бумба галзуурсан” гэж ойлгогдохоор үлгэр зохион үлдээжээ.

Улаанбаатарт суугаа уугуул нутагтай хүмүүн

Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой. Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар.

Намайг алгас!

Шинэ жилийн баяр цэнгүүнд дээр хамгийн их хэрэглэсэн үгээр “Алгас” тодорчээ. Шагналаас хасагдсан этгээд даргадаа гомдол гаргатал, -Чи л өөрөө, “намайг алгас” энэ тэр гээл бувтнаад байсан даа гэх хариу сонссон аж. Саяхан болсон найран дээр сөнч нь -Эхний гурван хундагыг алгасаад шууд дөрөв дэхээс эхэллээ шүү гээд цэлэлзүүлж өгч байна гэсэн. Гэхдээ, “алгасах” гэдэг үгийг эерэг утгаар нь хэрэглэж байгаа тохиолдол ч цөөнгүй.

Шинэ дайн

Түрэмгийлэгчид ийм л “эерэг” дүрийг сонгох нь олонтаа. Монголыг ялагдуулахад чиглэсэн хамгийн том операци ямар нэртэй байлаа гээд бодохоор, базарваань! Орчин үеийн дайны логик юу гээд байна гэхээр “Хэн танай эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг байна, тэд танайд аль хэдийнэ дайн зарласан” хэмээн өгүүлэх ажээ.