Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Бүгдээрээ хождог уралдаан

ХХ зуун домогт нүүдэлчид хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов.
#нийгэм #нийтлэл

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.
#нийгэм #нийтлэл

И.В.Рой: Эрдэнэт үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Хураах ба нүүх

...ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол бүр ч алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.
#нийгэм #нийтлэл

Тэнэг Үүл (Бат)

Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
#улстөр #нийтлэл

“Хүнд дөхөх” баяр

Хэдэн жилийн өмнөх явдал. Монголын хувьд л хэдхэн жилийн өмнөх боловч машинд дотоод шаталтын хөдөлгүүр ашиглаж туршснаас хоёр зууны дараа болсон хэрэг.
#нийгэм #нийтлэл