2024 онд монголчууд морио солино оо, МАН-тай удаан найзлахгүй ээ. Арван сарын дараа ажлаа өгөөд явах хүнтэй метроны төсөл яримааргүй байна аа. Хууль энэ тэр гаргахгүй ээ. Тэрнийхээ оронд давсаа олигтойхон цац. Ганц удаа хэлсэндээ хүрээд гэр хорооллынхоо дэнжүүд рүү автобусны шугам тавьчих. Үлдсэнийг нь дараачийн хүн хийг.
Ийм л үед иргэд хамгийн түрүүнд улс төрийн тулхтай сөрөг хүчин, түүний дэмжлэгийг үгүйлдэг.
Монголыг өөрсдийн төлөөний инситуцээрээ дамжуулж бүрэн хянах зорилготой анх байгуулсан нам учраас “Одоо бид Монголыг юунд ч шахаж, нөлөөлж болох хэмжээнд ирчихлээ” гэдэг дохиог авчихлаа. Тэрнийхээ үр дүнг ч үзчихлээ шүү дээ, саяны үйл явдлаар...
Одоо байгаа хуулиа эхлээд хэрэгжүүл, мөрдөх ажиллагааны нууц задлаад байгаа ажилтан, албан тушаалтнууддаа хариуцлага тооцоод үзүүлчих. Дараа нь ял, хариуцлага хөнгөдсөн тухай, чангатгах тухай ярьж болно шүү дээ. Хэрэгжүүлэхүй л юм бол хууль гаргаад яах юм.
Бүр 2020 оны сонгуулийн дараа, УИХ-ын гишүүн болчихоод байхдаа л "Нийслэлийн иргэд зөвшөөрвөл би хотын дарга болмоор байна" гээд шүлсээ үсэргээд явж байсан нөхөр шүү дээ. Тэр үед нь тавьчихсан бол хуулийн салбар өнөөдөр ийм болтлоо дампуураа ч үү.
Одоо ч гэсэн Зөрчлийн тухай хуульд согтуугаар машин жолоодоход 30 хоног баривчлах заалттай л юм байна шүү дээ. Тэгвэл тэр хуулиа яагаад хэрэгжүүлдэггүй байсан юм, цагдаагийн байгууллага нь өөрөө. Байгаа хуулиа хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байж “Илүү чанга хууль батлаад аль” гэдэг чинь авилгаа нэмэгдүүлмээр байна аа л гэсэн үг биз дээ.