Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид

Нэг зүйлийг баталгаатай хэлье. Уучлаарай, бид одоо яаж ч гуйгаад, ёстой нөгөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” нэг хэсэгтээ л манайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Түүнээс наана дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, үүд хаалгыг нь нээж өгөх явдал нэн тэргүүнд. Тэгж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар одоо байгаагаасаа урагш ахих боломжтой. 69-р байраас 50 руу дэвших тийм хүнд зүйл биш шүү дээ.

АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна

Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийг огцруулсан субьект нь парламент биш, Ерөнхийлөгч байсан. Одоо ч гэсэн МАН-ын асуудлыг МАН-аас түдгэлзсэн Ерөнхийлөгч хэлэлцэж байна. Намын даргаа сонгож чадахгүй Ерөнхийлөгч рүү оруулж байна гэдэг бол МАН инситуцийн хувьд байхгүй болсон гэсэн үг. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АН-ыг бас л ийм аргаар задалсан.

Өвөр Монголын тэмдэглэл

Монгол хүн газар орныг заахдаа уулын ар, өвөр гэж ярьдагтай нэг адил говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэж нэрлэжээ гэж тайлбарласан нь бий. Өмнөд хилээс урагш амьдрах элэг нэгтнүүдээ монгол үндэстнүүд “Өвөр Монгол” хэмээдэг. Түүхийн зарим бичигт "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий ч энэ нь Хятад, Орос, Японы байр суурийг тайлбарлахын тулд юм.
#өвөр монгол

АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна

ҮБХ-ны олонхи гишүүд нь нөгөө талдаа гарчихсан үед Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нийлээд нийлээд 50 хувийг бүрдүүлж чадахгүй. С.Эрдэнэ Баянголынхоо намыг цуглуулж “Их хурал” хуралдууллаа гээд тэр нь намын нийт гишүүдийг төлөөлөхгүй.

ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙГЭЭР УЛС ҮНДЭСТНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээсээ харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад тоглоомын улс болсон түүх бас бий.

“Цагдаагийн хувцас нээрээ...”

Цагдаагийнхан шинэ формтой болов. Хаврын хахир цаг, дээр нь эдийн засгийн хямрал, инфляцитай давхцаж ирсэн шинэ формоос болоод Улаанбаатраар нэг “хэрүүл”. Таксин дотор яваа жолооч, зорчигчийн хооронд өрнөсөн маргаан сошиал медиагаар нэг тарж, цагдаагийн форм цагдаа нэг бүрт зохисон эсэх талаар “салам” хэрэлцэцгээв.
#нийгэм #нийтлэл