Монгол хүнд амьд явах баталгаа байна уу?
Хорин настай залуу машин зам дээр явж байгаад баригдаж буй барилга дээрээс унасан төмөрт цохиулаад үхчихлээ. Барилга дээрээс төмөр унаж байхыг харсан хажуугийнх нь хүмүүс хашгиралдан зугтаж байхад талийгаач ирж буй аюулыг анзаарсангүй.
Хорин настай залуу машин зам дээр явж байгаад баригдаж буй барилга
дээрээс унасан төмөрт цохиулаад үхчихлээ. Барилга дээрээс төмөр унаж
байхыг харсан хажуугийнх нь хүмүүс хашгиралдан зугтаж байхад талийгаач
ирж буй аюулыг анзаарсангүй. Түүний буруу нь ердөө л өөрийнхөө дуртай
чихэвчээр өөрийн дуртай хөгжмөө сонсоод явж байсан. Та яг одоо өөрийнхөө
эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг тойруулаад харчихаарай. Чихэвчний
хөгжим сонсоогүй, эсвэл гар утасныхаа чихэвчээр яриагүй хүн, хүүхэд
залуус байна уу. Таван хүний хоёр нь яг одоо ийм үйлдэл хийж байгаа. Тэр
бүх хүмүүс буруутай юу, тэдэнд ч гэсэн ийм зүйл тохиолдохгүй гэх
баталгаа байна уу.
2007 оноос хойш барилгын буюу үйлдвэрлэлийн ослоор 40 гаруй хүн амиа алдсан. Харин зөвхөн 2011 онд энэ осллоор амиа алдсан хүний тоо 46 болоод байна. Саяхан Хан-уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Ракид харш” хороололд барилгын кран хугарч 26 настай залуу амиа алдсан. Зөвхөн Хан-Уул дүүрэгт он гарсаар барилгын ослоос болж гэмтэж бэртсэн хүний тоо 80 гараад байгаа гэсэн тоог барилгын компанийн захирлууд өөрсдөө хэлж байгаа. Хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр буюу есдүгээр сарын 1-нд хичээлээ тараад ээж дүүтэйгээ хөтөлцөөд явж байсан 12 настай охиныг Саппорогийн уулзвар дээр зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээж байхад нь барилгын кран унаад дараад алчихсан.
Нэг үе монголчууд архины хордлого, автын ослоор амиа алддаг байсан бол одоо баригдаж буй барилгын кран улаан зам дээр унаад дараад алчихдаг, эсвэл хэн нэг нь хөндлөвч төмөр унагаад цохиод алчихдаг боллоо. Үүн дээр согтуу жолооч нарын явган хүний гарц, 10 жилийн сургуулийн өмнөх зам дээр дайрч амийг нь хөнөөсөн хүүхдүүдийг нэмбэл амгалан тайван гэгддэг Монголын нийслэлд амиа алдсан хүний тоо дайны байдалтай байгаа Афганистан, Иранаас хол давж байна.
Ингээд болохоор монгол хүний амьд явах баталгаа өдөр өдрөөр алдагдаж байна. Олонхи нь ердөө хүнийхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой төрийн, түүний нэрийн өмнөөс ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудын ажлын хариуцлагаас шалтгаалж байна гэвэл ямар вэ. Одоохондоо манайд Хятадад болсон шиг арван жилийн сургууль руу дайрч ороод хүүхдүүдийг хүйс тэмтэрчихдэг сэтгэцийн өвчтэй нөхдүүд, лалын орнууд шиг гудамжинд тэсрэх бөмбөг тэвэрч гараад бөөн бөөнөөр нь хүйс тэмтэрдэг амиа золиослогчдын аль аль бий болчихоогүй байна.
Хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа 79 барилгын ажлыг зогсоох үүргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, тэдгээр барилгын ус, цахилгааны эх үүсвэрийг таслах үүргийг Ус сувгийн удирдах газар болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” улсын үйлдвэрийн газрын удирдлагуудад өгсөн. Гэвч өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөл дээр уг ажлын үр дүнг хэлэлцэхэд нэг ч барилгын ус, цахилгааныг таслаагүй гэдэг дүн мэдээ гарсан байна. Ердөө зөвшөөрөлгүй баригдаж байгаа 53 барилгын ажилд үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж гарын үсэг зуруулснаас нэг нь ч хэрэгжсэнгүй.
Уг нь барилгын ажлыг зогсоох шаардлага тавьж акт бичээд тухайн компани үүнийг нь хүлээн авч гарын үсэг зурсан нөхцөлд тухайн барилгыг шууд нураах үндэслэл болдог аж. Харин мэргэжлийн хяналтынхан үүн дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. УМХЕГ-аас хийсэн ганц ажил нь ердөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас халах тухай Засаг даргын захирамжийг дуртай дургүй биелүүлсэн явдал. Цаадах нь ч бас дуугүй ажлаа өгчихөөгүй, “Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халах гэж байна” гэсэн гомдол тавьж, ажлаа өгөхгүй гэж нэг хэсэгтээ мэхийсэн шүү.
Зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг яагаад хэрэгжүүлээгүй шалтгаанаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч н.Ням-Осор гэгч “Манайд мэргэжлийн хяналтын 11-хэн байцаагч ажилладаг, баригдаж байгаа барилга бүр дээр нэг бүрчлэн очиж хяналт тавиад байх боломж, хүн хүчний бололцоо байхгүй” хэмээн хэрэлдэж байна. Түүнийхээр бол 77 байцаагчийг нэг өдөр томилоод бүгдэд нь нэг нэг эксковатор унуулаад энэ барилгуудыг түрүүлэх ёстой юм байх. Төрийн ажлыг тэгж хийдэггүй юмаа нөхдүүд ээ. Юун төлөө манайд хууль, хяналтын байгууллага, цагдаа тагнуул, шүүх прокурор гэж байдаг билээ.
Мэргэжлийн хяналтынхны тавьсан актыг хүлээж аваад ажлаа зогсоохгүй байгаа компаниудыг шүүхэд өгөх, эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагаас тусламж авах, нөгөө айхтар айлын хаалга үүд андуурч эвддэг тусгайгийн нөхдүүдийг ч гэсэн дуудаж авчираад хүч хэрэглэх гээд хуулийн хүрээнд авах арга хэмжээнүүд зөндөө байна. Хүүхдийнхээ тоглоомын талбай дээр барилга бариулахгүй гээд хашааг нь нураасан, өөрсдөө хашаа болон зогссон оршин суугчдыг барилгын компаниуд хувийн хамгаалалтынхныг дуудаж авчиран зодож байгаад, барилгынхаа хашааг тэднээр хамгаалуулж байгаад барилгаа барьж байсан тохиолдол олон бий. Төр ч гэсэн хэрэгтэй үедээ хүч хэрэглэх эрхтэй. Нэг намын байр шатсаны төлөө 700 гаруй залуусыг барьж аваачаад бороохойдож байсан Монголын төр иргэнийхээ амь нас аюулгүй байдлын төлөө тэр хүчирхийллийн хэрэгслээ хууль зөрчиж байгаа нөхдүүдэд яагаад ашиглаж болдоггүй юм. Мэргэжлийн хяналт нэртэй төрийн байгууллага яагаад үүнийг олж хардаггүй юм бэ.
Дөнгөж өчигдөр л гэхэд төрийн ордныг түмнээс нь тусгаарласан өндөр хэрмэн хашааны чулуун хавтан цүнхээ үүрээд хичээлдээ явж байсан жаалхүүгийн толгой дээр унаад бэртээчихлээ шүү дээ. Яасан гэж тэр вэ, хэн үүнд буруутай юм бэ?
Жирийн л нэг осол, золгүй явдал гэж хэлэх эрх, зүрх хэнд байна вэ?
Хоёр өдрийн өмнө “Тэнгис” кинотеатрын өмнөх барилга дээрээс барилгын төмөр унаж, 20 настай залуугийн амийг авч одсон тухай өмнө өгүүлсэн. Энэ барилга ч бас зөвшөөрөлгүй баригдаж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан энэ тухай “Иргэн н.Пүрэвийн нэр дээр 2011 онд 16х24 сууртай 16 метр барилга барих зөвшөөрлийг 2011 онд Мэргэжлийн хяналтын газраас авсан, зөвшөөрөлтэй барилга” хэмээн Засаг даргатайгаа маргаж байна. Барилгын компани нь уг барилгыг барих явцдаа суурийг 16х24 биш, 30х60 болгон өргөсгөж хууль зөрчсөн байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан 250 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн байх жишээтэй. Хэрвээ барилгын суурийг ингэж өргөтгөн хөл хөдөлгөөн ихтэй төв зам руу түрж оруулаагүй байсан бол өнөөдөр мөрөөрөө явж байсан 20-хон настай нэг иргэн ийм харуусалтайгаар амиа алдах уу. Бидэнд ер нь амьд явах баталгаа байна уу?

Хувийн мөрдөгч
Зочин
Mgl
38-r surguuli
zochin
Зочин
Зочин
bayaraa
Зочин
Зочин
Зочин
bi
hi