Салбар доторх асуудалдаа нүд хурцлах нь сайн боловч "гадаадын" дайсандаа эзлэгдэхгүй байх нь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйд тулгамдаж буй эн тэргүүний асуудал болчихоод байна шүү!
С.Ганбаатар гэдэг хүн АН-ын гишүүн байгаа нь АН-ыг муухай харагдуулахаасаа гадна “ардчилсан” гэдэг нэрийн мөн чанарыг харууллаа. Үүнийх нь төлөө ч болов АН-ын даргад баяр хүргэе!
С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал, хувийн үзэл бодол, тодорхой асуудлуудаар илэрхийлсэн улс төрийн байр суурь зэрэг нь түүнийг тодорхойгүй нэг гэмт хэрэгт буруутгах, сэжиглэх үндэслэл биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш юмаа л гэж. Зорилго нь аргаа зөвтгөхгүй.
ДЭМБ-ын зүгээс “Омикрон хэдий тархалт нь хурдан боловч өмнөх хувилбаруудаас илүү аюултай үр дүнг бид олж харахгүй байна. Улс орнууд яаран хилээ хаах, карантин буюу хөл хорио тогтоох шаардлагагүй. Шинжлэх ухааны хүчээр бүгд хамтдаа даван туулья” гэж байна. Тэр нь хамгийн нэгдүгээрт “сэргээх” буюу “бүүстер” тундаа хамрагдах.
Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуулийг хулгайлж байгаа Цэцийг өөрчлөх ёстой болж байна. Хэрэв тэгэхгүй Үндсэн хуулийн цэц нь өөрөө Үндсэн хуулийнхаа дээр гарч суудаг, Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг Цэц хэрэгжүүлдэг байдал жишиг болж тогтлоо.
Үүнийг л бие даасан тогтолцоо гээд байгаа юм. Гэтэл яагаад тэндээс салж чадахгүй зууралдаад байдаг юм. Дарга томилдог, даргын үгэнд ордог байлгахыг хүсээд байдаг юм уу. Тийм л яам гэж би харж байна.