СУРАЛЦАХУЙН ЭКОСИСТЕМИЙН САЙШААЛ

“Катя Шиппэрхэйн бидний амьдралыг хурдацтайгаар өөрчилж буй зүйлсийн талаар гүнзгий агуулгатай дүн шинжилгээ хийн уншигчдад хүргэж буй. Чухамдаа хүний зан, үйл хэрхэн автоматжуулалтад шилжиж буй түүх, мөн түүний чиг хандлагыг тодорхой тайлбарлаж, дараа нь бидэнд суралцах, дасан зохицохын тулд хэрэглэж болох тогтолцоо - Сурах орчин, суралцагчдыг сурах орчинтой холбох нь удирдах албан тушаалтны мөрийн хөтөлбөрт байх ёстой зүйл” үүнийг бид илүү сайн суралцах ёстой хэмээжээ.

Жулиа Күүк, Change Management Group-ийн гүйцэтгэх захирал, дэд дарга бөгөөд АНУ-ын GMC and Chair of Consortium for Street Children-ийн дарга



“Бид шинэ санаа олох, хөгжүүлэх инновацын экосистемийг бий болгож буй энэ үед түүний өсөлтийг дэмжих хамгийн тохиромжтой ур чадвар, чадамжаар хангах нь амин чухал асуудал. Суралцахуйн янз бүрийн арга, хэв маягт дасан зохицох нь экосистемийг хөгжүүлэхэд туслах хөшүүрэг юм. Хүн ба технологийн ухаалаг симбиозоос суралцахуй нь хурдан өсөх боломжийг олгодог. Энэхүү номд танилцуулсан тасралтгүй сайжруулах арга нь хамт олонтойгоо хамтран шинийг санаачлах хүсэлтэй бизнесийн удирдагчдад хэрэгтэй гарын авлага болно.”
Лиза Пэркинс, BT-ийн Судалгаа, инновацын захирал


“Катя Шиппэрхэйн нь таны сэтгэлгээг хөгжүүлж чадах өвөрмөц L&D санаачилгатай нэгэн юм. Суралцахуйн экосистем нь хурдацтай хөгжиж буй өөрчлөлтийн ертөнцөд дижитал инновацын санал болгож буй боломжийг хамт олонтойгоо зэрэг хөгжихийг хүсдэг аливаа сурган хүмүүжүүлэгч эсвэл удирдах ажилтнуудад зориулсан чухал ном.”
Дэмиэн Вүүдс, Сургалт ба өсөлтийн бүлгийн удирдагч, 7-Eleven Australia



“Катя Шиппэрхэйн технологиор дамжуулан зохион байгуулалт, хүний хөгжлийг бий болгоход хүчтэй түлхэц үзүүлж байна. Тэрээр боловсролын салбарын хамгийн сүүлийн үеийн судалгаа, хүний чадварыг илүү сайжруулах, технологийн чиг баримжааг шинэчлэн гаргадаг. Байгууллагынхаа туршлага, хамтрагчдынхаа мэдлэг чадварыг ажил хэрэгч хүмүүсийн дэмжлэгтэйгээр өсөн нэмэгдүүлэхийг хүсэж буй, давтан сургах, эсвэл зогсолтгүй суралцах соёлыг төлөвшүүлэх, сорилтыг, хүсэмжилсэн удирдагч бээр Суралцахуйн экосистем-ийг унших хэрэгтэй” гэжээ.
Рэжис Шассэ, CLO Advisors LLC-ийн үүсгэн байгуулагч, сургалтын ахлах ажилтан, тус сургуулийн декан Манлайллын хүрээлэн



Суралцахуйн боломжит хүртээмж нь хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицоход гол ялгагдах хүчин зүйлсийн нэг юм. Тасралтгүй хөгжих нөөц боломж нь хомс байх төдийгүй хүн бүрд тэгш хүртээмжтэй бус байж болох ч технологийн хувьслын ачаар бид дэлхий даяарх суралцагчдадаа мэдлэгийн хүртээмжтэй суралцахуйн экосистемийг бий болгож чадна. Хүн бүр хөгжих, өсөх, шударга, ижил тэгш боломжтой бөгөөд орон зайн хязгааргүй байж болно.”
Сами М.Лэппанэн, KONE корпорацын суралцагчийн туршлага, инновацын менежер



“Энэ зууны эхэн үеэс бидний туулж буй асар хурдтай өөрчлөлт нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хүмүүсийг шинэ ур чадвар эзэмшихийг шаардаж байна. Катя Шиппэрхэйн энэхүү гайхалтай номд сониуч зан, нээлттэй байдал, өөдрөг үзэл, нинжин сэтгэл, бизнес эрхлэх, эв нэгдэлтэй байх, төсөөлөн бодох чадвар зэрэг нь хөгжин дээшлэх, өсөж дэвжих, суралцахад шаардлагатай бүх ялгааг бий болгоно гэдгийг харуулжээ. Улам виртуал болж, байнга өөрчлөгдөж буй энэ ертөнцөд сурч буй архитекторуудад ирээдүйн ажилд бэлтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, урам зоригийг олгох болно.”
Стэфан ван Хуйдонк, Global Curiosity хүрээлэнг үүсгэн байгуулагч, Ажлын байрны сониуч байдлын тунхаг бичиг



‘Өгөгдлийг байнга цуглуулж, боловсруулж, бодитой мэдээлэл болгон хувиргадаг сургалтын байгууллагыг хэрхэн бий болгох вэ? Хариулт нь тун энгийн, суралцахуйн шинжлэх ухаан, урлагийг ойлгож, тэдгээр барилгын суурь, динамикийн тусламжтай байгууллагыг байгуул. Цэгүүдийг холбож, экосистемийн зохион байгуулалтыг бий болгох. Өөрөөр хэлбэл суралцагчдыг орчинтой холбох явдал юм.

“Катя Шиппэрхэйн нь байнга “суралцах” хүсэл эрмэлзэлтэй бөгөөд одоо тэрээр “суралцахуй” нь хэрхэн ажилладаг тухай шинжлэх ухааны ойлголтоо ашиглан суралцагчдыг орчинтой харилцаа үүсгэхийг хэрхэн бүтээх талаар тайлбарласан.  Энэхүү сонирхолтой ном нь ирээдүйд бэлэн байхыг хүсдэг, түүнийг төлөвшүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсдэг хэн бүхний заавал унших ёстой ном билээ. Суралцахуйн экосистем үнэхээр классик, ном нь ч тэр үзэл баримтлал нь ч тэр.”
Рик Вера, олон улсын гол илтгэгч, сэтгэлгээний удирдагч, бизнесийн философич, зохиолч, дасгалжуулагч, зөвлөх



“Үр дүнтэй багуудад нь тэдний хэрэгцээ, чадвар, хүлээлтэд тохирсон тусгай суралцахуй хэрэгтэй. Энэ нь бүх хүнд тохирсон нэг төрлийн арга барил гэдэг нь одоо ажиллахаа больсон гэсэн үг. Тэргүүлэгч компаниуд нь мэдлэгтэй хүмүүсийг ажилд авах сонирхол багатай; тэд маш сониуч, хурдан сурах чадвартай хүмүүсийг ажилд авах сонирхолтой байдаг. Тэд өөрчлөлтийг бий болгож буй стратеги, үйл явц, хэрэгслийн талаарх ойлголтыг өгөх суралцахуйн экосистемийг бий болгодог. Борлуулалтын байгууллагын хувьд ч гэсэн Хиймэл оюун ухаан (AI)-ыг дэмждэг технологиор дэмжигдсэн хамтын ажиллагаа, инновац, туршилтаар дамжуулан суралцдаг билээ.”
Гэрхард Гшвандтнэр, Selling Power сэтгүүлийг үүсгэн байгуулагч, нийтлэлч