NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АУГАА УРАН ЗУРГУУД

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.

Философид суралцах бичиг хэвлэгдэн гарлаа

Нэпко хэвлэлийн газраас уншигч та бүхний хүртээл болгож буй эл ном бол гүн ухаан сонирхогч бүх насныханд зориулсан бүтээл юм.
#нийгэм #нийтлэл

Капитализмыг өмөөрөхүй

Бичсэн 26 ном нь олон хэлээр орчуулагдан, хэвлэгдсэн бодит амжилтын эзэн Райнэр Цитэлманн өнгөрсөн долоо хоногт Монголд ирж долоо хоноод буцлаа. Монголоор хэвлэгдсэн номынхоо нээлтийг хийхийн хамт хэд хэдэн газар лекц уншиж, барууны үзлийн авшиг хүртээв. “Капитализмыг өмөөрөхүй: Цуу ярианы үнэнийг илчилсэн нь”, “Хүчирхэг капитализм”, “Өөр байж зүрхэл, тэгээд баяж” гурван номынхоо нээлтийг хамт хийж, зав муутай байлаа. Түүний гурван бүтээлийг цувралаар танилцуулъя.

НАРИЙН БООВНЫ МУХЛАГИЙГ ХОЁР ДАХИА ДЭЭРЭМДСЭН НЬ (ӨГҮҮЛЛЭГ) - ХАРҮКИ МҮРАКАМИ

Тэгээд ч буруу сонголт заримдаа сайн юманд хүргэдэг, эсвэл эсрэгээрээ байх нь олонтоо. Би л хувьдаа сонголт гээч зүйлд итгэдэггүй агаад хүн ер нь юуг ч сонгодоггүй, болох ёстой юм л болдог гэж боддог хүн.

МИНИЙ НҮҮР: САЙХАН ЦАРАЙ СЭТГЭЛИЙГ ТОЛЬДОХУЙ

Нүүр бол биеийн салшгүй нэг хэсэг, бүгдэд ил харагддаг. Хувцас биеийг гоёох ч, нүүрээрээ л би хүнд танигдана. Царайлаг хүмүүст илүү боломж олддог талтай. Зарим нэг нь хөөрхөн, царайлаг одуудыг шүтэн биширч, эхээс төрсөн царайг голж, төгс төгөлдөр гоо сайхны араас “ухаан жолоогүй” хөөцөлдөнө.Хүн бүр нүүр царайгаа л гэнэ. Нүд яагаад бүлцийх болов? Нүүрэнд үрчлээ суудгийн учир юу вэ? Хамрын үзүүр яагаад унжих болов? Буйл яагаад шамардаг вэ? Шүднүүд яагаад хөдлөөд байна? Үс яагаад унадаг вэ? Нүүрээ эрүүл чийрэг хадгалахын тулд яах ёстой вэ?
##миний_нүүр

Нарны системд тавтай морил

Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном хатуу хавтастай хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо.
#чөлөөт цаг #нийтлэл