Философид суралцах бичиг хэвлэгдэн гарлаа
Нэпко хэвлэлийн газраас уншигч та бүхний хүртээл болгож буй эл ном бол гүн ухаан сонирхогч бүх насныханд зориулсан бүтээл юм.
Нэпко хэвлэлийн газраас уншигч та бүхний хүртээл болгож буй эл ном бол гүн ухаан сонирхогч бүх насныханд зориулсан бүтээл юм. Олон зуун дамжин уламжлагдсан, Буддын гүн ухааны баялаг үндэс суурьтай монголчуудад Өрнийн сонгодог философийг сонирхон судлах, харьцуулан цэгнэх, ухааран гэгээрэх хүсэл сонирхол, суурь ойлголт бэлээхнээ бий билээ. ХХ зууны эхэн, дунд үеэс манайханд Өрнөдийн сэтгэлгээ, гүн ухаантай танилцах боломж нээгдсэн боловч марксист хязгаар, гуйвуулга, догмад хавчигдаж байсны улмаас танин мэдэхүйн саадтай тулгарсаар иржээ. Харин сүүлийн хориод жил хуучин ойлголт тогтоцоос салах явц, өрнөдийн философийн судлал, гүн ухаанд суралцах шинэ боломж хоёрын дунд томоохон зааг үүссэн бөгөөд энэ орон зайг нөхөх, сонгодог бүтээлүүдийг монголчлох, түгээх, сургах хэрэгцээ зүй ёсоор гараад байна. Манай хамт олон монгол уншигчдынхаа чухам ийм хэрэгцээ, сонгодог мэдлэгийг түгээх үзэл санааны хүрээнд өмнө нь Жонатан Волфын “Улс төрийн философи” бүтээлийг гаргасан бөгөөд энэ удаад Мэл Томпсоны “Философи: өөрөө сурах бичиг” хэмээх дэлхий дахинааа хүлээн зөвшөөрөгдсөн, цараатай бүтээлийг танд толилуулж байна. Энхүү бүтээл анх 1995 онд Их Британид хэвлэгдсэнээсээ хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэн дэлхийн уншигчдын таашаалыг хүртсээр байгаа билээ. Нэпко хэвлэлийн газраас цаашид сонгодог сэтгэлгээ, философийн шилдэг бүтээлүүдийг цуврал болгон гаргахаар зэхэж байгаагаа энэ дашрамд уламжилъя.
Уншиж чаддаг хүн гэж бичиг үсэг тайлагдсан хүн бүрийг хэлдэггүй билээ. Хүн тухайн өгүүлбэрийг хичнээн түгдрэлгүй “уншсан” ч ойлгоогүй л бол уншиж байгаа хэрэг огтхон ч биш. Эл номыг та уран зохиол юм уу, түүхийн ном уншиж байгаа шиг уншчих боломж даан ч үгүй. “Философи: өөрөө сурах бичиг” номын нэг онцлог бол манай сурах бичгүүд шиг бүх юмыг нь хэлж өгөөд бодох бололцоо олгодоггүй биш, харин уншигч цаашид өөрөө бодож, ширгээх шаардлагатай сэдэв-санаа маягтай бичигджээ. “Нэгэн үгнээс түмэн утга цацардаг” хэмээх манай ардын нэгэн мэргэн үг бий. Уншигч авгай та уг номын аль нэг өгүүлбэрийг эс ойлгох, эсвэл сайтар ойлгосноосоо болж нэлээн удаан эргэцүүлэх шаардлага гарч мэднэ. Гэвч үүнээс бүү залхаарай. Энэ нь таны тархи, оюунд жинхэнэ дасгал болж, ном уншихын гайхам таашаалыг мэдрүүлэх болно.
Давтан өгүүлэхэд, та өгүүлбэр бүр дээр анхаарлаа төвлөрүүлэн, дараа дараагийн өгүүлбэртэй холбон ойлгож уншсаар энэ номыг дуусгах аваас философийн суурь боловсролтой болж, “цэвэр” – зөв сэтгэж сурахад бас нэгэн томоохон алхам хийлээ гэсэн үг.
Зөв, эрүүл сэтгэж сурсан хүн хэзээ ч, хэнийг ч хоосон дагадаггүйгээс гадна үнэн зүйлийг ямар ч нөхцөлд (тэр ч бүү хэл, өөрийн чинь эрх ашигт халгаатай байсан ч) хүлээн зөвшөөрч чаддаг болдог. Ингэснээрээ та зөвхөн өөрөө өөртөө тус хүргэж байгаа төдийгүй эдүгээ бидний аж төрөн буй ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг хэсэг болон хувирч байгаа юм. Чухам үүнд “Философи: өөрөө сурах бичиг” номын гол ач холбогдол оршиж байна.

Nepko
Nepko
Зочин
Зочин
bat
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
nnaran
Зочин
Зочин
MolorErdene
Зочин
Зочин
Зочин
иргэн