Х.Баттулгын зарлигаар Ж.Энхбаярын эдэлж буй ДАРХАН ЭРХ
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2020 оны зургадугаар сарын 23-нд 87 дугаар тоот зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийг шинэчлэн тогтоожээ. Бүрэн эрх нь дуусгавар болохоос яг нэг жил, 24 цагийн өмнө гэсэн үг. Уг дэгийн дагуу Зөвлөлийн бүтэц, Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж, уялдаа холбоог зохицуулахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, А.Гансүхийн халааг авсан Ж.Энхбаяр Х.Баттулгын бүрэн эрхийн үед гаргасан зарлигийн дагуу хэд хэдэн эрх ямбыг эдэлж байгаа хэрэг.
1992 оны тавдугаар сарын 29-нд баталж, 1999 оны дөрөвдүгээр сарын 22-нд өөрчлөн найруулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд гурван өгүүлбэр бүхий заалт бий. Тэр нь ...Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно... хэмээх.
Эл заалтын хүрээнд 1999-2021 оныг хүртэл Р.Болд, Д.Готов, П.Сүндэв, М.Болд, Ц.Энхтүвшин, А.Гансүх нарын зургаан хүн Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн даргын албыг хашиж, хуулийн заалтын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлжээ. Одоогийн дарга Ж.Энхбаярыг нэмж тооцвол долоо дахь нь юм. Сонирхолтой нь, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2020 оны зургадугаар сарын 23-нд 87 дугаар тоот зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийг шинэчлэн тогтоожээ. Бүрэн эрх нь дуусгавар болохоос яг нэг жил, 24 цагийн өмнө гэсэн үг. Уг дэгийн дагуу Зөвлөлийн бүтэц, Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж, уялдаа холбоог зохицуулахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, А.Гансүхийн халааг авсан Ж.Энхбаяр Х.Баттулгын бүрэн эрхийн үед гаргасан зарлигийн дагуу хэд хэдэн эрх ямбыг эдэлж байгаа хэрэг.
Ерөнхийлөгчийн 87 дугаар зарлигийн хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийн 6.10-д Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг эдлэхээр заажээ. Үүнд нь:
6.10.1. Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээлэл /өдөр тутмын шуурхай мэдээ, мэдээлэл, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын дүн, тайлан, танилцуулга, зөвлөмж/-ээр хангах;
6.10.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жилийн төлөвлөгөөг Зөвлөлийн гишүүдээс санал авсны үндсэн дээр боловсруулж, Зөвлөлийн тэргүүнээр батлуулах;
6.10.3. Зөвлөлийн хуралдааныг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах, Зөвлөлийн хуралдаанд оролцож, Зөвлөлийн шийдвэр, тэмдэглэлийн төслийг боловсруулах;
6.10.4. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байнгын ажлын хэсгийг удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
6.10.5. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17.3-т заасны дагуу Зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу тодорхой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих, дүнг Зөвлөлийн гишүүдэд илтгэх;
6.10.6. Зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг Зөвлөлийн өмнө хариуцах;
6.10.7. Эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаж, биелэлтийг хангуулах;
6.10.8. Зөвлөлийн ажлын албаны дарга, дэд дарга, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлөх;
6.10.9. Зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
6.10.10. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хуулиар хүлээсэн үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
6.10.11. Төсвийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
6.10.12. Зөвлөлийн хуралдаанаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой асуудлыг танилцуулах, хэлэлцүүлэх саналыг Зөвлөлийн тэргүүнд гаргах;
6.10.13. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 21.2-т заасан төсвийн гадуурхи хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
6.10.14. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
6.11. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эрхэлсэн ажлынхаа хүрээнд Зөвлөлийг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, холбогдох албан тушаалтантай хүлээгдэлгүй уулзана.
6.12. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, хангамж, нөхцөлөөр хангагдана.
6.13. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны удирдах албан тушаалтныг эрхэлж байгаа ажил үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэжээ.
Энэхүү дэгээс харахад 2021 оны зургадугаар сарын 25-нд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа томилсон Ж.Энхбаярын эрх үүрэг зөвхөн Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхлэхээр хэмжигдэхгүй нь бололтой. Харин төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, хангамж, нөхцөлөөр хангагдаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хүлээгдэлгүй уулзах дархан эрхтэй болжээ.
1992 оноос хувийн хэвшилд ажилласан Ж.Энхбаярын хувьд 2000 оноос улс төрд орж, 2020 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон туршлагатай нэгэн. Энэ хооронд Батлан хамгаалахын сайдаар зургаан сар орчим хугацаанд ажилласан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, Намынхаа аппаратад ажилласан түүний хувьд Ерөнхий сайдын Ахлах зөвлөхийн албатай яваад өдгөө Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын албанд буйр сэлгээд хагас жилийг үдэж байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхгүй л бол барагтаа дуугардаггүй, загас шиг дуугүй байдаг жишгээр нам гүн яваа нь энэ.
Зургаан жилийн хугацаатай тангараг өргөсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд батлан хамгаалах, зэвсэгт хүчин рүү чиглэсэн томоохон өөрчлөлтийг хийх хөшүүрэг, тулгуур багана нь Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр байх нь мэдээж. Учир нь, Үндсэн чиг үүргийн гурван яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, тагнуул, цагдаа, онцгой, хил хамгаалах, гааль, гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэл гэсэн 10 тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагатай шууд харилцах, шаардлагатай тохиолдолд Төрийн нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах эрх нь Ж.Энхбаярт бий. Үүн дээр 2020 онд гаргасан Ерөнхийлөгчийн 87 дугаар зарлигаар олгосон эрх ямба нэмэгдэнэ.
Dorj
Зочин
Зочин
Зочин
Зочин