Сөрөг хүчин, олонх цөөнх гээд мань мэтийн хөгшүүлд ухаарах, сурах барууны соёл гэх юм бишгүй бий болж байх шиг. Улс төрчдийн хэрүүл маргааныг чагнаж суухад нэг зориготой авч өөр өөр арга барилтай лидерүүд улс орноо аль болох түргэн хөгжүүлэх зөв зам олох гэж мэтгэлцэж байна гэж ойлгохын арга алга.
#улстөр
#нийтлэл
“Даварсан хулгай даамжирсаар эх орны минь сүнсийг дуудчих вий дээ” гэж санааширсан нэгэн байхад, “Бүү хэрүүл өдөж улс төрж. Чимээгүй налайгаад сайхан тайвшир” гэх өөр нэгэн бий. Төрийн гэх том тогоотой хоолонд хушуу дүрж амжсан хүмүүсийн үг хоёрдахь нь биз.
#улстөр
#нийтлэл
МАН-ын дарга нар цуглаан зохиогоод өрөөлийг гөвших синдромондоо халуурч “улам чанга гөвшөөд бай” гэж уухайлан гөвшиж гарсан чинь өөрийгөө зөнд нь гөвшиж орхижээ. Эмзэглэх мэдрэмжтэй хүмүүст бол эвгүй жагсаал болсон.
#улстөр
#нийтлэл
Өвгөн гуай нь насан туршийн нугачаа бэдрэхдээ монголчуудын нэгэн базаахгүй занд дурамчхан болсон хүний хувьд хойч үедээ захь юү байя юу хэмээн эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд хэцүү сэдэв тул олонтаа эргэж буцсан билээ.
#нийгэм
#нийтлэл
УИХ-ын сэнтийг анх хэдийд дуудлага худалдаагаар үнийг нь нисгэсэн билээ? Анх хүүхдийн мөнгө нэртэй суудлын мөнгө болох 10 мянгаар УИХ-ын сэнтийг үнэлж эхэлсэн. Хүүхдэд хайртайдаа тэдэнд 10 мянгыг өгөх гэсэн нь юу л бол. Хүүхдэд 10 мянгыг өгч баярлуулснаар оронд нь сонгуулийн санал хумих гол зорилго АН-ыг хөтлөж байв.
#улстөр
#нийтлэл
Монголчууд нэг барьж авсан бүтээн байгуулалтаа гүйцээж үр ашгийг нь хүртэхийг юун түрүү чухалчлахгүй дахиад л өөр том том зэрэглээ амлаад эхэлдэг гажигтай улс. Бүтсэн юм хомс болохоор ядуурал яаж буурах вэ. Баруун бүсийг эрчим хүчээр хангах Тайшир Дөргөний усан цахилгаан станц юу болсон бэ?
#нийгэм
#нийтлэл