Намайг амьдарч явсан социализмээ дандаа муулдаг өөдгүй төгцөг гэж интернетээр харааж зүхдэг сэтгэгдэл бичигч бий. Хүмүүсийн дургүй хүргээд буй бол бичихээ больдог ч юм билүү гэж сүүлийн үед эргэлздэг боллоо. Өөрт хамаагүй мэт, улсын эрх ашгийн талаар сэтгэл зовж, дуугарч байх хүмүүжлийг хорин хэдхэн насанд минь надад орос багш нар олгосон юм.
#нийгэм
#нийтлэл
Улаан хувьсгалд хяргуулсан бүхэн ардчилалын урин сэрхрээнд хаврын цэцэг лугаа сэргэлээ. Тэр ч бүү хэл жанжин Сүх минь хүртэл амилан боссон гээд бодчих!Их жанжин маань эхлээд Сүх-Эрдэнийд хэдэн өдөр телевиз үзэж, шар сонин баахан уншжээ. Дараа нь ”Ардын хувьсгалын түүх”-тэй товч танилцаад тэр бээр бүр мангуурч орхилоо.
#улстөр
#нийтлэл
Маний багад бүтэн жилийн туршид ганц ганцхан заяадаг цагаан сар, наадам хэмээх мөрөөдөл, хүлээлт, тэмүүлэл болсон дуулиант хоёр баяр залардаг байв. Хоорондоо хол, олон сараар хоног тоолон хүлээсэн баяр улам шимтэй болж, сэтгэлээс гарахгүй сайхан дурсамжууд үлдээж, тэр дурсамжууд домог болон дараачийн цагаан сар, наадам хүртэл яригдана.
#нийгэм
#нийтлэл
З.Энхболд спикер болмогц анх хийсэн мэдэгдэлдээ УИХ хуулийн биелэлтэд, хууль баталдгаасаа дутуугүй анхаарал хандуулна гэж цохсоныг сонгогч би баяртай хүлээж авсан билээ. Яагаад гэвэл хуулийн биелэлт, хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд Монголд ор тас үгүй болохдоо тулсан. Хууль завхруулагчид бүр хавтгайрч дэндсэн.
#улстөр
#нийтлэл
Гайтай юм шиг Хятадын хилээс 267-хон км-т Таван толгойн орд заяадаг. Манай сүүлийн үеийн удирдагчид гадаад том гүрэнд айлчилж, улсархуу юмны удирдагчид гээд хүндлүүлж, дайлуулж, цайлуулахаараа бид Таван толгойдоо танайхдаа хамтрахад бэлэн гэж пээдийдэг.
#нийгэм
#нийтлэл
Маний багад сумын дарга нар гэж мунадаг бүдүүн том эрс байсан шиг санагдах юм. Ширүүн харцтай, нуман хар живэртэй ч байсан байж магад. Тийм дарга балчир насанд минь сүртэй ч харагдаа.
#нийгэм
#нийтлэл