Архангайн хоёр сарлаг
Архангайн хоёр сарлагаар сайд тавьчихсан аятай Н.Батбаяр, Д.Ганхуяг хоёрыг сонин хэвлэл үгүй мөн их доромжлох юм аа. Тэр хоёрыг огцруулбал гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар нэмэгдэхийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олж харснаа мэдэгдээд байхад яагаад танк хүлдгийн угсаа хоёр эсэргүүнийг зайлуулахгүй байна аа гээд гайхацгааж байна.
Далдыг харагч Ц.Нямдорж, Ж.Энхбаяр хоёрын айлдсаны дагуу нүдний булай тэр хоёр шаарыг аваад хаячихсан бол өдийд гадаад хөрөнгө оруулалт 50 хувь өсөөд амьдрал сэргэчихсэн байхгүй юу. Хайран сайхан боломжийг ашиглаагүй шинэчлэлийн засгийн газрыг тараагаад МАН-ынхантай хамтарсан засгийн газрыг байгуулахгүй аваас Монгол улс сүйрэх нь ээ цаана чинь.
Энэ хоёр сарлагийн, үгүй ээ, энэ хоёр сайдын манаргаж буй гай хөөг олигтойхон уудлаач. Тэгвэл тэр хоёр дорхноо ойчно. Н.Батбаярыг гал тахьдаг бөө гэхээс өөр ноцтой шалтаг гаргаж ирэхгүй юм. Д.Ганхуягийг уул уурхайн сайд болмогцоо гаднын хөрөнгө оруулагч баячуудтай мэндлэхдээ, “Муусайн эдийн засгийн алуурчид минь аятайхан байгаарай” гэж тэднийг үргээсэн гэхээс өөр тодорхой баримт хэлэхгүй юм. Энэ хоёр марзан шалтгаан огцруулахад жолдож байна. Хачирхалтай нь тэр хоёрт өөр ноцтой том том гэм зэм байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нуумааргүй хонзонтой эрхэм сэн. Эдийн засаг хямарлаа, ашигт малтмалын үнэ дэлхийд уналаа, Хятадын импорлох хэмжээ багаслаа гэдэг шалтгаан бол тэр хоёр мангар сайдын хүчин чадлаас хаа хол давсан асуудал гэдгийг ард түмэн ойлгоод байна. Юугий нь хүлээж алгуурлаад байгаа юм бэ. Одоохон тэр хоёрын бүх гай хөөг нуулгүй бүгдийг дэлгээд, хоёуланг огцруулаад, тэр хоёрын огцрохыг тэсэж ядан хүлээгээд буй гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийн өсөлтийг оруулаад ирээч.
Ард түмэн үгүйрэн хоосорч, раак туссан өвчтөн шиг цөхрөнгөө барахдаа Сарандаваа мэтийн ид шидтэнд горьдлого тавьж, түүний “мөнгө даллах” лекцийг 22 мянган төгрөгөөр сонсож байна гэж сөрөг хүчний сэтгүүлч дуу алдаж байна. Шинэчлэлийн засгийн хэдэн тэнэг сайдаас болж хоосорсон иргэд Сарандаваа руу тэмүүлж, тэр бээр нэг оройны 2-хон цагийн лекцээрээ 50-60 саяыг халаасалж байна гэж дээрх сэтгүүлч халаглажээ. Н.Батбаяр, Д.Ганхуяг, Ч.Улаан нарыг дав даруй зайлуулахгүй аваас сурагчид хонхныхоо баярыг 280 мянгаас нэг саяар тэмдэглэж чадахгүйд хүртлээ ядуурч байна гэнэ. Аймаар ядуурал. Урьд өмнө нь МАН-ын төр засаг толгойлж байх үед хэзээ ингэж хоосорч байлаа. 2012 онд Сү.Батболдын засгийн газар эдийн засгийг 17 хувиар өсгөж чадсан нь дэлхийд нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнэ өндөр байсан тааламжтай нөхцөлөөс огт болоогүй. Гагцхүү Сү.Батболд нарын удирдах уран чадвараас болж өсөж байсан амжилт. Эдүгээ Сү.Батболд Н.Алтанхуягийн оронд засаг толгойлж буй бол дэлхийн эдийн засгийн хүндрэл, ашигт малтмалын үнийн уналт, валютын өсөлтийг нуг дараад Монгол өдийд хагартлаа баяжчихсан ханхалзаж явах байсан.
Төр засгийн томчууд маань сүүлийн үед маш их хөдөлмөрлөж, маш их хөлс хүчээ шавхаж, маш их ядарч байх шиг. Ордон дотор хаалттай хаалганы цаана бөөн зүтгэл, бөөн тэмцэл оволзож байна. 76-уулаа маш үнэтэй маш нандин нэг юм бүтээх гэж булагнаад байна. Мэдээж баялаг бүтээж, эдийн засгаа өөд татахаас өөр илүү чухал юм тэдэнд минь яаж байхав. Бөөн өрсөлдөөний доогуур шургаж ороод тантвал тэд баялаг бүтээх гэсэн бус харин хэнийгээ огцруулж, хэнийгээ сайд болгох вэ гэсэн ганцхан асуудлаар заамдалцаж буй юмсанж. Албан томилгооны дэргэд баялаг бүтээж, мөнгө олох асуудал манай засагт мартагдсан хорвоо болсон юм гэнэ. Албан томилгооноос ашиг олох гэнэ. Дээр өгүүлсэн хоёр сайдыг хусснаар гадаад хөрөнгө оруулалт 50 хувь өсөх нь хамгийн баталгаатай гэж цөөнх үзсээр байна. Алив, гайтай хоёр сарлагийг бушуухан огцруулаад өгөөч. Гадаад хөрөнгө оруулалтын 50 хувийн өсөлтөөс чинь иргэн бүр ахиухан үмхмээр байна. Ард түмэн маань ажил хийж баялаг бүтээгээгүй атлаа төр засгийг мөнгө зүгээр өг гэж зүхдэг өвчтэй болчихож. Иргэний хөдөлгөөний удирдагчид цалин нэм, халамж өг, үнэ бууруул хэмээн олныг уруу татаж, тэгснээрээ нэр хүнд олж дэвших санаа өвөрлөнө. Ийм замаар улс гүрэн өөдлөхгүй байх аа.
Монгол хүн бүрт цор ганц мөрөөдөл байдаг. Тэр ганц мөрөөдөл нь дарга болох мөрөөдөл гэж үнэн шүү. Эцэст нь хэлэхэд 76 гишүүн сайд болох гэж засгийн газраа самарч байснаас зуны сар зургаа биш нэгэнт сайд болсон Архангайн хоёр сарлагийг сайн ороолгоод зүтгүүлж явсан нь буйран дээрээ уралцаж сууснаас алхам ч болохноо урагшлах сан.
DR DANIEL
DR DANIEL
batsuuri
уншигч
zochin
энх
энхтайван.д
Зочин
Өвөрхангай
Өвгөнд
Зочин
unshigch
Танан
Зочин
Зочин
BBD
Зочин
Батнэрэн
Зочин
Зочин
зочин
Зочин
mongolO
Zochin
УИХЫН хэруулчидээ!!!!!!!
эбби
эбби
гаалд
лхагвасүх
Зочин
Зочин
MD
Зочин
Зочин
zochin
Зочин
Сүрэн
ссс
Зочин
Geology
khuyag
Зочин
Зочин
Зочин
TANK
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
zochin
Доржготов гуай зөвөө мэргэн өвөөдөө баярлалаа
Зочин
Зочин
Зочин
ЦОЛМОН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sss
уншигч
Зочин
BrlaaTemuujin
BrlaaTemuujin
ABCD-korea-gaas
zochin
Зочин
Зочин
Зочин
...
өвгөн ахад
Saran
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин