Биесээ барьж идэх гэж талцан зодолдож буй бүлэглэлүүдийг Төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адилхан хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж нүгэлд унана.
Булаалт хийдэг Ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг.
Бурхнаас хайрласан эрлийз хүүдээ монголчууд гашуудаж сүйрэв. Гэтэл олны өмөрсөн сэтгэлийг дөрөөлж С.Зоригийг хөнөөсөн алуурчийг илрүүлнэ хэмээн андгайлж, сонгуулиар санал хамдаг цөөврүүд үүссэн гэж байгаа. Хөнөөчихөөд нэр алдраар нь өөртөө сэнтий хождог давхар санаа зэвүүн ээ. Монголд үрсэлсэн нярай ардчилал ингэж монжуулсан юм.
Ерөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй.
Эрдэнэбүрэнчүүд станцынхаа гацааг мэдэх эрхтэй. Би гацаагчдын тухай таамгаа бичив. Миний таамаг буруу байхыг үгүйсгэхгүй. Буруу бол зөвтгөөрэй. Би дургүйцэхгүй. Харин ч баярлана. Хэнийх нь хамаагүй зөвийг олох ашигтай.
Донровын аав хэвтрийн өвгөн Минжүүр арай гэж өндийж, учрыг олохоор адууны захад амьсгаадсаар очвол хэдэн жилийн өмнө улаан Оросын агтанд өгсөн халтар гүүний нь унага-ороо халтар үрээ адуундаа гүйж ирснийг танилаа.